Categories
мэдээ спорт

ДАШТ: М.Мөнхгэрэл хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-ын Уфа хотноо үргэлжилж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаанууд эхэлсэн.

Эмэгтэйчүүдийн 55 кг жинд зодоглосон М.Мөнхгэрэл дагах барилдаанд АНУ-ын тамирчин Пейтон Жейн Струдыг 10-0 харьцаагаар ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Тэрээр хүрэл медалийн төлөө ОХУ-ын Анастасиа Иандушкинатай 21:00 цагаас барилдана. Тус цагаас 76 кг жинд Ө.Одбаг хүрэл медалийн төлөө, 50 кг жинд Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -65 кг жинд зодоглосон Т.Энхжин эхний шатанд Тунисийн Хадижа Жлассид 5-2 харьцаагаар ялагдав. Хэрэв Тунисийн тамирчин финалд шалгарвал Т.Энхжин дагаж барилдана.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор 223 хүүхэд гэмтэж, 28 хүүхэд энджээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын нийт 30299 дуудлага мэдээлэл ирж, 9766 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнээс 223 нь хүүхэд гэмтсэн осол байна.

Ослын улмаас амиа алдсан 141 хүний 28 нь хүүхэд байжээ. Эндсэн хүүхдүүдийн 20 нь орон нутгийн замд, найм нь нийслэлийн хөдөлгөөнд оролцож байхдаа амь насаа алдсан байна. Мөн тэдний ес нь жолооч нар орчноо шалгалгүй хөдөлсөний улмаас амь насаа алджээ.

Зам тээврийн нийт ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг. Орон нутгийн замд ослоор нас барсан хүүхдүүдийн 10 нь суудлын бүс зүүгээгүй, жолооч хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Мөн хотын орчинд хүүхдүүд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь зам тээврийн осолд өртөх гол шалтгаан болж байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож яваад осолдсон нийт 51 тохиолдол бүртгэгдэж, 44 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Мотоциклын ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирсон байна.

Түүнчлэн согтуугаар жолоо барьсан 18 мянган жолоочийг илрүүлжээ. Үүнээс 8000 нь нийслэлд, 10 мянга нь орон нутгийн замд согтуугаар жолоо барьсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гаргасан ослын хор уршиг эрүүл байхдаа гаргасан ослын хор уршгаас нэг дахин өндөр байдаг аж.

Мөн жолооч нар зайлшгүй зогсолт хийхдээ зам дээр машинаа тавьдаг зэрэг алдаа гаргаснаас болж зам тээврийн осол нэмэгдсээр байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. Зам тээврийн осол буурахгүй байгаатай холбогдуулан тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа боловч иргэдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж энэ тоо өссөөр байгаа ажээ. Тиймээс иргэддээ замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бусдын амь амьдралыг хамгаалахыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажлын байрыг дэмжих зээлд 23754 зээлдэгч хамрагджээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна.

Энэ оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 6324.3 тэрбум төгрөгийн 62.0 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1794.4 тэрбум төгрөгийг 23754 зээлдэгчид олгоод байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуруалдааны үеэр мэдээлэхдээ “Нэгд, ажлын байрыг дэмжих, хоёр рефо санхүүжилтийг дэмжих, гуравт, ипотекийн зээл. Энэ зээлүүд бидний төлөвлөж байснаас маш их хурдан, хүртээмжтэй явж ирлээ. Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг энэ жилд хоёр их наядыг гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр их наяд төгрөг гараад дууссан. Үр дүн нь төсөв дээр маш сайн гарч байна. Нийт 5121 аж ахуй нэгж, 17 мянган иргэнд тус зээл очсон. Бид 3500 аж ахуйн нэгжид очно гэж төлөвлөсөн. Тэгэхээр энэ зээлд зорилтод хүмүүстээ очихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол халамж, тэтгэвэр биш. Эх үүсвэр дууссан гэдэг нь үнэн. 200 тэрбум үлдсэн. Одоо банкууд дээр судлагдаж байгаа 400 тэрбумын зээл байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон хоёр хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Хан-Уул дүүрэгт алга болсон хоёр хүүхдийг өчигдөр эсэн мэнд олж ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хорооллын өмнөх тоглоомын талбайд тоглож байсан таван настай хүү алга боллоо гэсэн дуудлагыг 19: 34 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгахад Б нь 1,039 дүгээр байрны дөрөвдүгээр орцонд найзуудтайгаа тоглож байсныг олж ээж Ц.Б-т хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Хангарьд сити 2” хотхоны…тоотоос долоон настай охин тоглохоор гараад сураггүй байна гэсэн дуудлагыг 18:38 цагт очиж шалгахад Б нь тус хотхонд оршин суух найзындаа орж тоглож байсныг олж тогтоон ээж А-д хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Гантуяа: Би Афганистанд алба хаагаагүй. Афганистаны 640 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг нь худал мэдээлэл

Сошиал орчинд Монгол бүсгүй Ганбаатарын Гантуяа Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэхдээ 640 зорчигчийг онгоцондоо авч явжээ гэх мэдээлэл тарсан.

Америкийн агаарын нисэх хүчний Force C-17 онгоцны нисгэгчид Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явжээ.

Тэгвэл энэ талаар Г.Гантуяа өөрийн цахим хуудастаа “За сүүлийн үед миний зурагтай маш худлаа ор үндэсгүй мэдээлэл, сошиал медиагаар явах боллоо. Миний нүүрномоос зөвшөөрөлгүй зураг аваад сайтууд худал мэдээлэл оруулсан байна. Би нисэх хүчинд ажилладаг харин нисгэгч биш мөн Афганистанд алба хааж байгаагүй ээ. Манай Монголд ийм худал мэдээлэл тараасан сайтуудад ямар нэгэн арга хэмжээ авах зүйл гэж байдаг уу?” хэмээн бичжээ.

No description available.

5 хүн, дотор болон хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойргийн урд замыг өнөөдөр 23:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог болон урд, хойд хэсгийн замыг хэсэгчлэн хааж, засварлаж байгаа.

Хуваарийн дагуу зам засварын ажлын сүүлийн хэсэг болох урд хэсгийг 2021 оны наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас наймдугаар сарын 23-ны 07:00 цаг хүртэл хааж, засварлана.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөж байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Дэлхий дээр таван далай байдгийг тогтоожээ

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг Өмнөд далайг манай гаригийн тав дахь далай хэмээн хүлээн зөвшөөрөв. “Өмнөд далай” гэсэн нэр томъёог өмнө нь албан бус байдлаар Антарктидыг тойрсон Номхон, Атлант, Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг нэрлэхэд ашигладаг байсан аж.

No description available.

АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь Олон Улсын Гидрографийн Байгууллага (IHO)-ээс гаргасан газрын зураг дээрх тэмдэг нэршлийн дүрэм, журмыг өнөөг хүртэл мөрдөж ирсэн.

1937 онд тус байгууллага “Өмнөд далай”-г албан ёсоор хүлээн зөвшөөрөх байсан ч 1953 онд санал зөрөлдсөний улмаас энэхүү хүсэлтийг цуцалжээ.

1999 оноос хойш Антарктидыг тойрсон далайн усыг албан бусар Өмнөд далай хэмээн нэрлэж ирсэн байна. Албан бус учраас түүний хил хязгаарыг тогтоогоогүй бөгөөд энэ талаар олон улсын түвшинд удаан хугацааны турш маргаантай байсаар өнөөг хүрсэн юм. Гэвч эцэст нь өмнөд далайг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байна.

No description available.

Одоо манай дэлхий албан ёсоор тав дахь далайтай болсон бөгөөд 2021 оны зургадугаар сараас газрын зураг дээр тэмдэглэж эхэлжээ.

“Өмнөд далайг эрдэмтэд эрт үеэс хүлээн зөвшөөрч ирсэн ч энэ талаар олон улсын гэрээ хэлцэл хийгдээгүй тул бид ч мөн албан ёсоор зөвшөөрөх боломжгүй байсан” гэж АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн газар зүйч мэдэгдсэн байна.

Түүний хэлсэнчлэн, Өмнөд далайг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр олон зүйл өөрчлөгдөх гэнэ.

Г.Байгальцэцэг

Categories
гадаад мэдээ

“Т-Mobile” компани кибер халдлагад өртөж, 40 сая хэрэглэгчийн мэдээллийг алджээ

Технологийн салбартаа тэргүүлэгч “Т-Mobile” компани кибер халдлагад өртжээ. Уг халдлагаар 40 сая хүний хувийн мэдээлэл хакердуулсан болохыг зарласан байна. Хулгайлагдсан файлууд дотор 7.8 сая үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, зээл авахаар өргөдөл гаргасан 40 сая хүний мэдээллийг агуулдаг гэж тус компани мэдэгджээ.

“Т-Мobile”-д хийсэн кибер халдлага нь нэр, төрсөн өдөр, нийгмийн даатгалын дугаар зэрэг хулгайлагдсан файлуудын хамт 40 сая гаруй хүний мэдээллийг дэлгэсэн гэж тус компани мягмар гаригт мэдээлэв. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн мэдээллийн зөрчлийг судалж байна аж.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Шаравжамц: Олимпод амжилт гаргасан баг тамирчдад нэгдсэн журмаар шагнал урамшуулал гардуулна

“Токио-2020” зуны олимпийн наадамд амжилттай оролцож, медаль
хүртсэн тамирчдад олгох шагнал, урамшууллын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл өглөө.

Тэрээр “Ц.Цогтбаатар, Уранцэцэг нарыг Баянхонгор аймгийнх нь нутгийн зөвлөл нь хүлээж авч байр өгсөн. Мөн М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, С.Моллай Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус Гавьяат тамирчин цол, орон сууц олгох талаар Засгийн газрын хурлаар орж дэмжигдсэн” гэлээ.

Тэдэнд байрыг нь энэ сарын 25-нд гардуулж өгөх юм байна. Мөн Улсын шигшээ багийн тамирчдын цалин 700 мянган төгрөг болж нэмэгдсэн талаар хэллээ.

Дашрамд Ц.Шаравжамц “Биеийн тамир, спортын улсын хорооны дарга гэх албан тушаалыг аваад таван жил болж байна. Энэ хугацаанд хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгч байгаагүй. Харин олимпод манай баг тамирчид тодорхой хэмжээний амжилт гаргалаа. Тийм болохоор урд өмнө нь ирж байсан олон асуултад ДАШТ дууссаны дараа албан ёсоор хэвлэлд ярилцлага өгөхөө мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Офицеруудын ордноос Таван шар хүртэл дугуйн зам тавьж байна

Офицеруудын ордноос Таван шар хүртэл одоогоор 5 км дугуйн замд хучилтын ажил хийгээд байна.

Нийт 23,7 км дугуйн зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. Энэхүү ажил удаашралтай байгаагаас Нийслэлийн Засаг даргын 2021.08.02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дугуйн замын ажлыг хариуцан ажиллах үүргийг надад өгсөн билээ.

Дээрх үүргийн дагуу дугуйн замын ажилд хяналт тавьж одоогоор 5000 у/м хучилт хийлгэн дугуйн зам дагуух үүсмэл хогийг цэвэрлэх үүргийг гүйцэтгэгч байгууллагад өгсөн боловч биелүүлээгүй юм.

Иймд өчигдөр орой дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг даалгавар өгч өнөө өглөө УБ хотын Захирагчийн ажлын албанаас хөдөлгөөн эхлэхээс өмнө биечлэн шалгаж хяналт тавьжээ.

Цаашид дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллах юм байна.