Categories
мэдээ нийгэм

Голын усанд 40 хүн, 5000 бог мал боогджээ

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн ус цаг уур, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын талаарх дуудлага мэдээллийг хүргэж байна.

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Бөөргийн-Ам гэдэг газар таван өрхийн 26 хүн, 14 хүүхэд 5000 бог мал Бөөргийн голын усанд боогдсон тухай дуудлага иржээ. Дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 17.15 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан Бамбай гэдэг газар 19.00 цагт очиж үлдсэн 10 км газрыг явганаар туулахаар болсон байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Шугуй гэдэг газар Дэлгэрмөрөн голд дөрвөн зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 04.24 цагт хүлээн авсан.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан 05.02 цагт очиж иргэн 34 настай, эрэгтэйн “Приус-20” загварын суудлын автомашинтай 31 настай, эмэгтэй, 10 настай, эрэгтэй, долоон настай, эмэгтэй нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 02.04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргасан.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нэгдүгээр багийн Шинэ-Ус гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 07.44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон гиофизизийн хүрээлэнгээс 07.53 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Categories
мэдээ спорт

Манай улс паралимпод түүхэнд байгаагүй олуулаа оролцоно

Зуны 16 дахь удаагийн Паралимпийн наадам Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болно.

Тус наадамд нийт 4400 орчим тамирчид 22 спортын 540 орчим төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорих ба манай улсаас 11 тамирчин оролцоно.

Манай улс түүхдээ хамгийн олон спортын төрөлд хамгийн олон тамирчнаа оруулсан паралимп гэдгээрээ онцлог бөгөөд гурван медаль горьдож байгаа талаар БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн юм.

Тус наадамд манай улсаас

  1. Х. Энхтуяа (Пара тэеквондо)
  2. Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
  3. Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
  4. Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
  5. З. Ганбаатар (Пара буудлага)
  6. Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
  7. П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
  8. А.Мөнхбат (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.

Энэ удаагийн паралимпад дарвуулт завь, хөл бөмбөгийн оронд бадминтон, таеквондогийн спортууд шинээр орж ирсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашингүй өдрийг энэ сарын 28-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулна

Автомашингүй өдрийг энэ сарын 28-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон талаар нийслэлийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тухайлбал, энэ өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөнд (Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл) хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Харин бусад замаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж, сэтэрчээ

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж, сэтэрсэн тул Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумаас Мөрөн сум руу орох хөдөлгөөнийг хязгаарласан талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Сөүл чиглэлийн наймдугаар сарын 24, 26-ны нислэгээр зорчигч тээвэрлэхгүй

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос “Ковид-19” халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу 8-р сарын 24, 26-ны өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй байна.
Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газар руугаа хандахыг МИАТ ХК-иас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Маргааш өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2021 оны 08-р сарын 19-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 19-ний 20 цагаас 08 дугаар сарын 20-ны

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 86 жолооч согтуугаар жолоо барьжээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1458, хулгайтай холбоотой 24, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 109, гэмт хэргийн шинжтэй 57 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 86, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 71, хүний биед халдсан 46, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 121, эрүүлжүүлэх байранд хоносон 151, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 39 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: ЭЕШ-ыг өндөр зохион байгуулалттай явуулж байна

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар Монгол Улсын түүх , Англи хэлний шалгалтаар эхэллээ.

Өнөөдрийн эхний шалгалт Монгол Улсын түүхийн хичээл байсан бол 14:00-15:20 цагт Англи хэлний шалгалтаар үргэлжлэв.

Энэ жилийн ЭЕШ хэрхэн зохион байгуулагдаж буйг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Монгол III сургуулийг зорилоо.

14:50 цагт Англи хэлний шалгалт эхэлсэн байв.

ЭЕШ зохион байгуулагч н.Дашцэрмаа "III сургууль дээр нийтдээ 25 зааланд шалгалт авахаар бэлдсэн. Өнөөдөр Монгол Улсын түүхийн шалгалтад 30 шалгуулагч орохоос  27 шалгуулагч орлоо. Харин англи хэлний шалгалтад 373 сурагчаас 356 шалгуулагч ирсэн. Шалгалтын үед ямар нэгэн асуудал үүсээгүй, хэвийн явагдлаа. Шалгуулагчид цагаасаа өмнө ирж бэлтгэлээ хангаж орсон. ЭЕШ-ын үед ариутгалыг шалгуулагчдыг орохоос өмнө болон гарсны дараа анги танхимыг агаар сэлгэж чийгтэй цэвэрлэгээ хийж байна. Зохион байгуулагчдын зүгээс шалгуулагчдаас шаардах нэг зүйл нь Иргэний үнэмлэхээ заавал авчрах хэрэгтэй.Үнэмлэхний хуулбар авчирсан тохиолдол өнөөдөр хэд хэд байлаа.

ЭЕШ болж буй сургуулийн хашаа руу эцэг эхчүүд болон гаднын хүнийг оруулахгүй байхаар зохион байгуулж байгаа” гэлээ.

Харин “Өсвөрийн зохион бүтээгч” ахлах сургуулийн сурагч н.Бишрэл “Энэ жил англи хэл, математик, физик, Орос хэлээр ЭЕШ өгч байгаа. Сая англи хэлний шалгалтаа өгөөд гарч ирлээ. Гайгүй хийсэн гэж бодож байна. Шалгалтын зохион байгуулалт сайн байна. Бэлтгэлээ хувиараа сургалт авч хийсэн” гэв.

Маргааш хими, газарзүй, нийгмийн хичээлийн шалгалтаар үргэлжлэх юм.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

Улсын онцгой комиссын зургадугаар албан даалгавраар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны халдваргүйжүүлэлтэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэх болон бусад үүргийг өгсөн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна. Үүнтэй уялдуулан компьютер болон гар утасгүйн улмаас цахим хэлбэрээр явагдсан хичээлийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд хоцорсон сурагчдын мэдээллийг нягталж, хичээлийн хоцрогдлыг арилгах нь чухал, энэ тал дээр багш, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэйг тэрбээр онцоллоо. Мөн 2024 он хүртэл тогтвортой хэрэгжүүлэх төсөлд мэргэжлийн байгууллагуудын санал санаачилга чухал байгааг хэлсэн юм. Түүнчлэн наймдугаар сарын 19-22-ны хооронд үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 105 га талбайг нөхөн сэргээжээ

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулжээ.

Нийт нөхөн сэргээсэн талбайн 30 га талбайд ойжуулалт хийсэн бол 50 га-д ойн зурвас, 25 га талбайд ногоон зурвас байгуулсан байна.

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрх бүхий аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэн Нийслэлийн Байгаль орчны газраас захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

Түүнчлэн НИТХ-ын 17/9 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Ус сувгийн удирдах газар /УСУГ/-тай хамтран үйлдвэрлэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Мах комбинатын гүний худгуудын ойролцоох 50 га талбайд мод тарьжээ. Ингэхдээ тухайн сав газартаа зонхилон ургадаг улиас, хайлаас, бургас гэсэн гурван төрлийн навчит мод тарьсан байна.