Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан хулгана өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 20, Сугар гариг. Билгийн тооллын 13, Элдэв тэнгэртэн одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 05:54 цагт мандан, 19:57 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 хэм дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Банкаа “идэж” дуусгаад бүтцийн өөрчлөлт нэрээр хаав” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хүмүүнлэгийн их
сургуулийн доктор,
профессор Д.Уламбаяр “Төв Азид
геополитикийн шинэ
нөхцөл буй болж
эхэллээ”
гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн Засаг даргын
Зам, тээврийн асуудал
хариуцсан төслүүдийн
удирдагч Б.Одсүрэн “Яармагийн
ачааллыг бууруулахын тулд
ТЭЦ-IV, Нарны замыг нэвт
холбосон зам барина” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Банкаа “идэж” дуусгаад бүтцийн өөрчлөлт
нэрээр хаав” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аараа Нийслэлийн 20 дугаар
сургуулийг зорьж
“ЭЕШ өгөх хүүхдүүд нийтийн
тээврээр үнэгүй зорчино” хэмээн сурвалжиллаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий “Ард түмэн маань
арслан цолтон төрлөө л гэх юм. Төр цолыг минь
өгөх байлгүй дээ” хэмээн “Дэвжээ” буланд ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ачаа барааны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэхийг БНХАУ-ын Элчин сайдаас хүсчээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар сайд нар хоёр улсын хоорондын ачаа тээврийн нөхцөл байдал, ялангуяа БНХАУ-ын нутгаар дамжин хийгдэх Монгол Улсыг чиглэсэн импортын ачаа барааны тээвэрлэлтэд үүсээд буй удаашрал, саатлын асуудал, түүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх боломж, гарц шийдлүүдийн талаар харилцан санал солилцож ярилцсон байна.

Л.Халтар сайд БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй Монгол Улсын чингэлгийн татан авалтыг нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтэрч буй автотээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг авто замын боомтуудын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хэвийн горимд шилжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал төмөр замын боомт байгуулах асуудлаар Элчин сайдтай ярилцаж, шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Элчин сайд Цай Вэньруй “Ачаа бараа саатаж байгаа асуудлуудаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулж, тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.

May be an image of 4 people, television, screen and indoor

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна. Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулна. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна.
Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна. Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулна. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна.
Categories
гадаад мэдээ

Малайзын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ

Малайзын Ерөнхий сайд Мухииддин Ясин болон түүний танхим огцрох өргөдлөө тус улсын эзэн хаанд Даваа гаригт өргөн барив. Тэрээр халдварыг тогтоон барилгүй “Covid-19”-ийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, олон удаагийн хөл хорионоос эдийн засгийг хямралд хүргэсэн зэрэг шалтгаанаар огцрох өргөдлөө өгсөн байна. Мухииддин шинэ удирдагч томилогдох хүртэл Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ.

Малайз улсын хаан Аль-Султан Абдулла ерөнхий сайд Мухииддин Ясины огцрох хүсэлтийг хүлээн авсан боловч цар тахлын үед сонгууль явуулах нь зөв сонголт биш гэж үзжээ. Мухииддин эрх баригч Перикатан Насионал эвсэлтэй ширүүн тэмцэл өрнүүлсний эцэст албан тушаалаа авснаас 17 сарын дараа ийнхүү хүлээлгэн өглөө. Ингэснээр тус улсын хамгийн богино хугацаанд засгийн эрх барьсан Ерөнхий сайд болсон юм.

Малайзын ринггитийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их суларсан байна. Тухайлбал, 25 ринггит нь 5.8 ам.доллартай тэнцэж байгаа нь ард иргэдийг бухимдуулах бас нэгэн шалтгаан болжээ. Малайзын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мухииддины албан тушаалаа өгсөн талаар мэдээлэхдээ түүнийг улс төрийн эвсэл хоорондын зөрчилдөөний улмаас парламентад олонхын дэмжлэг авч чадалгүй албан тушаалаасаа огцорлоо хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Компьютер, гар утасгүйн улмаас хичээлээс хоцрогдсон сурагчдын мэдээллийг нягтална

Улсын онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгчээ.

Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэхийг үүрэг болгов.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Тэрбээр “Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна. Компьютер болон гар утасгүйн улмаас цахим хэлбэрээр явагдсан хичээлийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд хоцорсон сурагчдын мэдээллийг нягталж, хичээлийн хоцрогдлыг арилгах нь чухал. Энэ тал дээр багш, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Мөн наймдугаар сарын 19-22-ны хооронд үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Амьдрал тэтгэх боломжтой гариг илрүүлжээ

Эрдэмтэд манай гаригаас холгүй орших хатуу гадаргуутай, амьдрал тэтгэх боломжтой агаар мандал бүхий гаригийг олж илрүүлсэн байна.

Проксима-Б гэж нэрлэсэн энэхүү гариг нь дөрвөн гэрлийн жилийн зайд оршдог аж. “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд тэмдэглэснээр энэхүү одны аймаг нь манай нарны аймагт хамгийн ойр орших Альфа Центавр галактикийн нэг хэсэг байж магадгүй бөгөөд сансар судлалын цаашдын судалгаа шинжилгээний ажилд ихээхэн нэмэр болох чухал ач холбогдолтой байна.

Манай дэлхийн хувьд нарыг бүтэн тойроход 365 өдрийг зарцуулдаг байтал энэ гариг эх одыг богино хугацаанд тойрч байгаагаас ойрхон оршдог гэсэн дүгнэлтийг боловсруулжээ. Манай дэлхийгээс 1.3 дахин их масстай Проксима-Б гариг амьдрал тэтгэх боломжтой аж. Учир нь, гаригийн эх од болох улаан одой од нь манай нарнаас бүлээхэн төдийгүй, арай бүдэг юм байна. Тиймээс гаригийн гадаргуу ус шингэн төлөвт оршин байж болохуйц нөхцөл бий гэсэн үг аж. Түүнчлэн дэлхийгээс холгүй орших энэхүү гаригийн ачаар бид хэзээ нэгэн цагт од хоорондын аялал хийх боломжтой болж байгааг судлаачид онцолж байна.

Г.Байгальцэцэг

Categories
мэдээ нийгэм

Ажлын уулзалт зохион байгууллаа

Уулзалтын үеэр бригадын генерал С.Дашзэвэг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг олон улсын цэргийн наадамд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид болон “Аравт” морин цэргийн уралдаан, “Цэргийн ралли” тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтын талаар танилцуулж, харилцан ярилцсан ажээ.

Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотноо байрлах ОХУ-ын Eрөнхийлөгчийн нэрэмжит Кадeтын сургуулийн захирал Мижит-Доржу Уранкыс Сeргeeвнаг хүлээн авч уулзжээ. Энэхүү уулзалтын эхэнд түүнд Энэ үеэр 2021-2022 оны сургуулийн жилд ҮБХИС-ийн “Тэмүүжин өрлөг” сургуульд сонсогч, сурагчдыг хүлээн авч суралцуулах чиглэлээр ярилцсан ба уг сургуулийн материаллаг бааз болон сурах орчныг судлах туршуулын бүлгийг хүлээн авахад Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн удирдлага бэлэн байгааг мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Барилгын материал үйлдвэрлэгчдийн саналыг нэгтгэн, тогтоолын төсөлд тусгана

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнй худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна.Өчигдөр арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгуулж, саналыг нь сонссон бол өнөөдөр (2021.08.19) барилгын материалын гол бүтээгдэхүүний нэг болох цемент болон бетон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Монголын бетон судлаачдын холбоо, Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, санал солилцов. Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт ирүүлж байв.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг төлөөллүүдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг тул тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой эсэх талаар тодруулахад Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохицуулах боломжтой гэв. Ингэснээр бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэгчид тус газарт хүсэлт гаргаснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм байна.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн гадаад худалдаа, тээвэрлэлт, хяналт шалгалт хариуцсан албаны хүмүүстэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын албаны оролцов.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан хийсэн мэдээлэлдээ, Тянжин боомтод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын тэмдэглэл гарч, хоёр улсын яамны түвшинд санал солилцсоноор түргэн муудах бараа, бүтээгдэхүүнийг нэн яаралтай татахаар ажиллаж байна. Тус яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд, Замын-Үүдийн хилийн боомтоор өдөрт 100 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд Эрээн хотод 2,000 тонн орчим ачаа, бараа төвлөрөөд байна. Бараа таталт удаашраад байгаа шалтгааны нэг бол тээвэрлэлтийн шат дамжлага олон. Түүнчлэн төмөр замын тээврийн хувьд бүдүүн болон нарийн цагираг ашиглахтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт удааширсан. БНХАУ-ын холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж танилцуулав. Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг улсын төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьд арматур, хөөсөнцөр болон мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг хүсэв.

Дараа нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Болормаа мэдээлэл хийв. Тэрбээр, тус байгууллагаас ачаалал ихтэй боомтууд уртгасан цагаар ажиллаж, нэн яаралтай бараа, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хил нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв. Замын-Үүд дэх гаалийн газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Төрсайхан, өдөрт дунджаар 110 автотээврийн хэрэгсэл хил нэвтэрч байгаа. Сүүлийн гурван хоногийн байдлаар 53 ачааны вагон орж ирснээс дийлэнх нь барилгын материал эзэлж байна. Тээвэрлэлт удаашраад байгаа шалтгааны нэг бол манайхан бараа, материалын бичиг баримтын бүрдүүлэлтийг дутуу хийснээс шалтгаалж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгана хэмээн уулзалтын төгсгөлд илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.