Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Паралимпийн Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар жагсана

Япон улсын нийслэл Токио хотноо 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд “Токио-2020” зуны пралимпийн XVI наадмыг зохион байгуулна.

Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпын XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцож байгаа юм.

Паралимпийн XVI наадамд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нар ажиллахаар томилогдсон билээ.

No description available.

Монголын үндэсний паралимпийн хорооны тамирчдаас “Сидней-2000”, “Афин-2004” зуны Паралимпийн наадмуудад гавьяат тамирчин Жамбалын Лхагважав, “Бээжин-2008” зуны Паралимпийн наадамд гавьяат дасгалжуулагч Чоёндоржийн Базарсүрэн, “Лондон-2012” зуны Паралимпийн наадамд гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат, “Рио-2016” зуны Паралимпийн наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн алтан медальт Дамбадондогийн Баатаржав нар Төрийн далбаагаа барин жагссан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ: Шалгуулагчид өнөөдөр монгол хэл, орос хэл, физикийн шалгалт өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна. Шалгуулагчид өнөөдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт өгнө.

Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид энэ сарын 19-22-нд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 1934 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.


“Сүүлийн 24 цагт 1780 хүнээс халдвар илэрлээ. Мөн 1934 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Өнөөдрийн байдлаар 10790 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 6106
  • хүндэвтэр: 3577
  • хүнд: 930
  • нэн хүнд: 177 хүн байна.

Гэрийн ажиглалтад 9602 хүн эмчлүүлж байна.

  • 1784 хүүхэд, (нийт 40 мянга)
  • 280 жирэмсэн эх, (нийт 2976)

Өнөөдрийн нийт батлагдсан тохиолдлын

  • 534 нь Улаанбаатарт,
  • 1245 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хоёр хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 898 боллоо.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 16-17 насны 21.015 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 333, II тунд 1062, III тунд 1561, нийт 2956 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.7 хувь, II тунгийн хамралт 68 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу

  • 2490 (20.9 хувь) жирэмсэн эх,
  • 12-15 насны 47.072 (53 хувь),
  • 16-17 насны 21.015 (62 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрхан уулын тахилга болж байна

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга өнөөдөр болж байна.

Уламжлалын дагуу Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахиж байна. Тодруулбал, төрийн тахилгат хайрханыг таван жилд нэг удаа тахьдаг бөгөөд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг наймдугаар сарын билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон.

Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул бөгөөд Монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 м-т өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй.

Categories
гадаад мэдээ

Шри Ланка улсад согтуу хүн заан унахыг хоригложээ

Өмнөд Азийн Шри Ланка улсын эрх баригчид зааныг хамгаалах шинэ хууль баталжээ.

Тус улсад одоогоор 200 орчим тэжээвэр заан, 7500 орчим зэрлэг заан байдаг. Шинэ хуулиар тэжээвэр заан бүр гэрэл зураг, биометрийн мэдээлэл бүхий үнэмлэхтэй болохоор болжээ.

Эзэд нь заанаа өдөр бүр 2.5 цаг усанд оруулах, өдөрт дөрвөөс илүү цаг ачаа тээвэрт ашиглахгүй байх, шөнийн цагаар ажиллуулахгүй байх үүрэгтэй болсон байна.

Мөн зааны тугалнуудыг уналга ачлагад ашиглахгүй, эхээс нь салгахгүй байх үүргийг эзэмшигчид хүлээхээр болжээ.

Аялал жуулчлалын салбарт зааныг ашиглахдаа нэг удаа дөрвөөс олон хүн унуулахгүй, ингэхдээ заавал зөөлөвчтэй эмээл ашиглаж байх ёстой болсон байна. Зааныг засгийн газрын зөвшөөрөлгүй кино зурагт ашиглахыг бас хориглосон байна.

Хамгийн сонирхолтой нь иргэдэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ заан унахыг хориглосон байна. Зааныг эзэд нь зургаан сар тутамд эмнэлгийн үзлэгт оруулж байх үүрэгтэй болжээ.

Шинэ хуулийг зөрчвөл зааныг нь төрийн эзэмшилд хурааж, эзнийг нь гурав хүртэл жил шоронд хорихоор болов.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 19:00 цагт тодорно.

Сугалаанд 2021 оны долдугаар сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн бол оролцох боломжтой юм.

Тохирлын дугаарын сүүлийн

3 орон таарвал 30,000 төгрөг
4 орон таарвал 100,000 төгрөг
5 орон таарвал 500,000 төгрөг
6 орон таарвал 1,500,000 төгрөг
7 орон таарвал 3,000,000 төгрөг
8 орон таарвал 20,000,000 төгрөг хожно.

Харин супер хонжвор 30 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 1780 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.


“Сүүлийн 24 цагт 1780 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн

  • 534 нь Улаабаатарт,
  • 1245 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хоёр хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 898 боллоо.

Сүүлийн 24 цагт 1934 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 10790 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 6106
  • хүндэвтэр: 3577
  • хүнд: 930
  • нэн хүнд: 177 хүн байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 22-ны ням гаригт ажиллах шинжилгээний цэгүүд 09:00-12:00 хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ургац хураалтын ажил ирэх сарын 15-наас эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас ургац хураалтын бэлтгэл ажлын талаар тодрууллаа.


-Ургац хураалтын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Энэ жил манай улс 616 мянган га-д тариалалт хийсний 385 мянган га нь улаанбуудай. Ургац хураалтын ажилд бүх шатанд бэлтгээд явж байна. Диллер аж ахуйн нэгжүүд ОХУ болон бусад улсаас ургац хураалтад шаардлагатай 50 гаруй комбайн зэрэг техник оруулж ирж байгаа. Эдгээр техникүүд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн.

Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургац хураалтын түлшний дэмжлэг олгож байна. Ерөнхийдөө тарианы 70 гаруй хувь нь аарцан болцондоо ороод явж байгаа. Есдүгээр сарын 15-наас ургац хураалтын ажил эхлээд жигдрээд явна.

-Цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ сарын сүүлээр цочир хүйтрэх төлөвтэй байна гэсэн. Тэгэхээр энэ нь таримлын болц, ургац хураалтад нөлөөлөх үү?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр наймдугаар сарын сүүлийн 10 хоногийн эхэн болон төгсгөлөөр цочир хүйтрэх төлөвтэй гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс тариаланчид болц дутуу байгаа таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих, мөн төмс, хүнсний ногоог хураах явцад хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлтгэх зэргээр эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.

Түүнчлэн хөдөө орон нутагт ургац тогтоолтын ажил явагдаж байна. Манай яам, Ургамал, газар тариалангийн хүрээлэн зэрэг байгууллагын нэгдсэн ажлын хэсэг гарч ургац тогтоолт болон эрсдэлийн үнэлгээ хийж байгаа.

-Энэ жил дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юу?

-Нэг га-гаас 12 центнер гээд тооцвол 470 орчим мянган тонн улаанбуудай авна. Манай дотоодын улаанбуудайн хэрэгцээ 300 гаруй мянган тонн гэхээр урьдчилсан байдлаар энэ хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой.

-Ургац хураалтад ажиллах хүчийг хэрхэн бэлтгэж байна вэ?

-Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамж, нөөц бүрдүүлэх зорилгоор тус ажилд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг оролцуулахаар болсон.

Энэ тогтоолын хүрээнд ажиллах хүчний захиалгыг аж ахуйн нэгжүүдээс авч нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлж байна. Ургац хураалтад урьдчилсан байдлаар 8,000 гаруй ажлын байрны захиалга ирсэн. Энэ тоо бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.