Categories
мэдээ нийгэм

Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгов

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 14 үүрэг, даалгавар өгснөөс 78.1 хувийн биелэлттэй байна. Хурлын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлж буй ажлууд болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн удирдлагуудад мэдээллээ.

Баянгол дүүрэг 231 мянган оршин суугчтай бөгөөд үүнээс 142 мянган иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Дүүргийн хэмжээнд 8642 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан бол сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор нийт багш, ажилчдын 45 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д суралцаж буй оюутнуудын анхааралд

Гадаад харилцааны яамнаас ОХУ-д суралцаж буй оюутнууд хэрхэх талаар мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлдээ “ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штаб нь тухайн улстай агаарын харилцаа нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх тухай Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гадаад хэргийн яам болон Холбооны хяналтын “Роспотребнадзор” албанаас хамтран гаргасан хүсэлтийг хүлээн авч, дээрх үйл ажиллагаанд холбогдох зохицуулалтыг боловсруулж эхэлсэн талаар наймдугаар сарын 20-ны өдөр мэдэгдэв.

Мэдэгдэлд ОХУ-д ирэн үргэлжлүүлэн суралцах гадаадын оюутнууд /насанд хүрсэн/ сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой, тодорхой шалтгааны улмаас биечлэн ирж чадахгүй оюутнууд зайны /цахим хэлбэрээр/ сургалтад хамрагдах нөхцлөөр үргэлжлүүлэн хангагдах талаар тус тус дурдсан байна.

Гадаадын оюутнуудыг хилээр хэрхэн нэвтрүүлэх асуудлаарх ОХУ-ын холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, зохицуулалт одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл гармагц ГХЯ-наас мэдэгдэх болно” гэжээ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймгийн Булган суманд шүлхий өвчний 51 тохиолдол бүртгэгдэв

Баян-Өлгий аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 21-ний өдөр тус сумын Улаанхус багийн Халзан хэмээх газарт 3 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Тус газар нь Ховд аймгийн Булган сумтай ойрхон оршдог тул өвчин тухайн нутгаас дамжин халдварласан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад байгаа аж.

Дээрх халдварын голомт тэлж Хужирт багийн Туулайт, Хундагт зэрэг газруудаас өвчин илэрчээ. Мөн хамгийн сүүлд энэ сарын 14-ний өдөр Дэлүүн сумтай хил залгаа Улаагчин багийн Асгат хэмээх газраас үхэр мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдсан байна. Тухайн голомтоос энэ сарын 21-ний өдөр өвчлөл нэмж бүртгэгдсэн бөгөөд Булган сумын хэмжээнд нийтдээ 51 мал /үхэр/ гоц халдварт өвчнөөр өвчилж байгаа.

Аймгийн Мал эмнэлгийн газрын албаны дарга Т.Ергалигийн өгсөн мэдээллээр өвчин гарсан голомтын бүсэд 56,5 мянган мкв, сэжигтэй бүсэд 139,7 мянган мкв газарт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн 6 газарт хяналтын пост гаргаж, хөл хорио тогтоосон байна.

Одоогоор Улаанхус багийн 29,5 мянган толгой, Хужирт, Сөнхөл багуудын 23 мянган толгой малд шүлхий өвчний эсрэг вакцин тарьсан. Харин улсын хэмжээнд шүлхийн вакцины нөөц дууссан тул энэ сарын 26-наас хойш Булган сумын үлдсэн 132 мянга, Дэлүүн сумын 324 мянган толгой малыг вакцинжуулахаар төлөвлөж буй.

Categories
мэдээ нийгэм

“Нарны хороолол”-оос 27 настай эрэгтэй унаж, нас баржээ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 15.28 цагт “Хүн өндрөөс уналаа” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн байна.

Шалгалтын явцад БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Хэдэн давхраас, ямар шалтгаан нөхцлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Categories
гадаад мэдээ

Apple, Google-ээс Навальныйн программыг устгахыг шаарджээ

ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар Роскомнадзор Google-ийн толгой компани Alphabet болон Apple-аас Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн том өрсөлдөгч Алексей Навальныйн программыг устгахыг шаарджээ.

Роскомнадзорын мэдээлснээр, Навальныйн авлигын эсрэг санг хэт туйлширсан байгууллага хэмээн үзсэн тул түүний тухай мэдээлэл нийтэлдэг программыг устгах шаардлагатай гэж үзжээ.

Харин Alphabet, Apple компаниуд тус шаардлагад хараахан хариулт өгөөгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ бол Алексей Навальныйг дарах оролдлогуудын нэг гэнэ. Навальный өдгөө чанга дэглэмтэй хорих хоёрдугаар ангид хоригдсоор байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны гол дүрийн жүжигчин С.Ямаахүү таалал төгсчээ

Монголчуудын сэтгэлд дотно үлдсэн “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Гочоогийн дүрийг бүтээсэн жүжигчин Сийзийн Ямаахүү таалал төгсчээ.

Сийзийн Ямаахүү 1949 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд тоглосон байна. Тэрбээр дэлгэцийн олон уран бүтээлд гэрлийн техникч, гэрэлтүүлэгчээр ажилласан бөгөөд 1994 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн хэд, хэдэн хорооны Засаг даргаар ажиллажээ.

Түүний зээ охин Фэйсбүүк хуудастаа “Энэ насаа Монгол Кино үйлдвэрт зориулж насаараа кино урлагт өөрийн авьяас, мэдлэг, чадвар, зүрх сэтгэлээ зориулсан Сийзийн Ямаахүү гэж хүн байлаа. Олон ч кинонд гар бие оролцож, заримд нь дүр бүтээж амжсанаас хүмүүсийн хамгийн их таньдаг нь “Улаанбаатарт байгаа миний аав” киноны бяцхан хүү Гочоо байсан. Кино зураг авалтад явахдаа бяцхан зээгээ дагуулаад явдаг байсан нь Би! ” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны байруудад гадна фасад, дулаалга хийж байна

Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны байруудад гадна фасад, дулаалга хийж байна. Тодруулбал, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд дээрх хороодын зайлшгүй засвар хийх шаардлагатай 3, 5а, 9/1, 13, 21, 34, 50 дугаар байрт гадна фасад, дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулснаар оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч, хэрэгтэй газарт тэрхүү илүүдэл цахилгаан, дулаанаа зарцуулах боломж бүрдэх юм. Барилгын гадна талын ханыг сүүлийн үеийн технологи болох дулаан тусгаарлалтын хөөсөнцөр тавьж, иж бүрэн шавардлага хийж дулаалж буй. Гүйцэтгэгчээр “Моксан” ХХК, “Үүлэн сүндэр” ХХК ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Увс аймаг дахь 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгыг УОК-т хүлээлгэн өгөх үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа.

2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45 кВт хүчин чадалтай байх ёстой ч 35 кВт болгож бууруулсан. Дэд бүтцийн зарим шугам болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй, зураг төслийн дагуу хоёр цахилгаан шаттай гүйцэтгээгүй зэрэг шалтгаанаар гүйцэтгэгч компанид үлдэгдэл төсвийг олгоогүй байна.

дотор гэх мэтийн зураг байж болно

Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үед орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас үлдэгдэл төсөв хөрөнгийг Засгийн газраар шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Орон нутгийн удирдлагууд болон барилгын компани харилцан уялдаатай ажиллаж, өөрсдөөс шалтгаалах бүхнийг нэн түрүүнд хийж, 50 ортой эмнэлгийн барилгыг Улсын комисст 3 хоногийн дотор хүлээлгэн өгөх хэрэгтэй” хэмээн хугацаат үүрэг даалгавар өглөө.

50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр байгуулж буй хүчилтөрөгчийн үйлдвэр мөн ажиллах боломж бүрдэх аж. Одоогийн байдлаар тус эмнэлэгт хүчилтөрөгчийн хэрэгцээгээ Ховд, Баян-Өлгий аймгаас зөөвөрлөн хангадаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Албаны нохойн үржлийн газар нээгджээ

Хурандаа О.Батгэрэл захирагчтай Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн хилчид Монгол дахь герман хоньч нохой сонирхогчдын холбоотой хамтран ажиллаж, удам зүйн санд бүртгэлтэй

Дээрх нохойнуудаас “Хэрри” дуудлагатай цэвэр үүлдрийн нэг нохой үржлийн албан ёсны эрхтэй тул тус холбооноос “Хилчин” үржлийн газар нээх эрх олгон батламжилж, герман хоньч нохойны удмын санг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Цаашид албаны нохойг төрөлжүүлэн бэлтгэх, үүрэг гүйцэтгэх чадварыг нь дээшлүүлэх, хил хамгаалалтад албаны нохой ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллахаас гадна Монгол дахь герман хоньч нохой сонирхогчдын холбооноос зохион байгуулах тэмцээн, уралдаанд удмын санд бүртгэлтэй цэвэр үүлдрийн нохойнуудыг оролцуулан, үржлийн эрх авч, “Нэг манаа, нэг нохой” уриаг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

ХХЕГ-ын Олон нийттэй харилцах алба

Categories
гадаад мэдээ

“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид маргааш уулзана

“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Афганистанд үүсээд буй нөхцөл байдлын талаар мягмар гаригт цахимаар хэлэлцэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар энэ асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон юм. Б.Жонсоны ажлын албанаас мэдээлснээр, талууд “хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий нийт хамтран ажиллах шаардлагатай байгаа тухайд” санал нэгджээ.

АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы бүрэлдэхүүн бүхий “Долоогийн бүлэг”-ийг энэ онд Их Британи даргалж буй юм.

“Талибан” хөдөлгөөн Афганистаныг асар богино хугацаанд хяналтдаа оруулаад буй энэ үед “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид ерөнхий стратеги, чиг шугамын талаар хэлэлцэх аж.