Categories
мэдээ спорт цаг-үе

“Токио-2020” паралимпийн нээлт 19:00 цагт эхэлнэ

Зуны XVI дахь удаагийн паралимпийн наадмын нээлт өнөөдөр 19:00 цагаас Токио хотын 68 мянган хүний суудалтай “Олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д эхэлнэ.

Дэлхийн 162 орны 4500 орчим тамирчид 22 спортын 539 төрөлд ур чадвараа сорино.

“Рио-2016” олимпийг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.
“Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпийн наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.

Тус наадамд манай улсаас

  1. Х. Энхтуяа (Пара тэеквондо)
  2. Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
  3. Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
  4. Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
  5. Д.Сэлэнгээ (Пара байт харваа)
  6. З. Ганбаатар (Пара буудлага)
  7. Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
  8. П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
  9. А.Мөнхбат (Жүдо)
  10. С.Ядамдорж (Жүдо)
  11. Н.Алтанцэцэг (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.

2000 оны Сиднейн паралимпаас эхлэн оролцсон Монгол Улс паралимпын наадмаас нийт 3 медаль авч байсан.

Тодруулбал, 2008 оны Бээжингийн паралимпад байт харваагаар Д.Баатаржав алт, 2016 оны Риогийн паралимпад Э.Содномпилжээ хүндийг өргөлт, Б.Ууганхүү жүдогоор хүрэл медалийг хүртэж байсан.

"TOKYO2020 спортын терел байт харваа (ST) байт харваа (ST) жудо, B3) кг кг(в3) 5 жудо, нэр н.менхбаатар дсэлэнгэ с.ядамдорж а.менхбатар н.алтанцэцэг огноо VIII.27 /111.27 VIlI.27 10 буудлага ΧΘΗΓΘΗ, 100 зээрэнцэг шидэлт (F-41) аеквондо, (K-44) таеквондо, буудлага (SH-1) харваа (W-2) цаг 08.00-11.00 13.00-16.00 09.30-12.30, 15.00- 09.30-12.30. 15.00-17.40 15.00- 09.30-12.30, 10.00-13.20 08.30-14.30 3.ганбаатар п.энхманлай д.саруултегс х.энхтуяа болор-эрдэнэ 3.ганбаатар дсэлэнгэ 15 16 VIll.31 IX.01 IX.01 1X.02 IX.02 IX.02 бееренцег шидэлт буудлага (SH 08.30-11.40 09 16.00-21.10 09.00-14.00, 16.00-21.10 07.45-15.45 1X.03 д.саруултегс 3.ганбаатар 1X.04 IX.04 08.30-11.40 08.30-14.45" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байгаа. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ.

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар баталгаажуулах учиртай. Бүртгүүлэх явц амар хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зургаан жилийн хугацаанд Дарханы замын 90 километрийг нь л царджээ. Үлдсэнийг нь огт хөндөөгүй байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний 130 км-ийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 15-нд нээсэн билээ. Уг нээлтэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулж, ажил урагшилж байгааг танилцуулахын зэрэгцээ тус замаар зорчигчдын он удаан үргэлжилсэн уур бухимдлыг бага ч болов зөөллөхийг хичээсэн. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлд зорчиход замын нөхцөл ямар байгааг км бүрээр нь тэмдэглэж, сурвалжлав.

Бидний сурвалжлагын цэг 22-ын товчооны Дархан-Уул болон баруун аймгууд руу салдаг хэсгээс км-ээ тэглэснээр эхэлсэн юм. Уг хэсгийн Дархан чиглэлийн зам хаалттай хэвээр байна. Баруун тийш салж, 22-ын товчоогоор гарч давхисаар Хүй долоо худагийн зам руу зүүн салж нийлснээр Дарханы зам руу оров. Зуны амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаа учир автомашины хөдөлгөөн ихтэй байлаа. Мөн ногоо ачсан худалдаачид нийслэлийн зүг олноор хөврөх аж. Хүй долоон худагийн зам тэгш сайхан боловч борооны усанд идэгдсэн бололтой хонхрууд байсхийгээд таарна. Нүх нь гүн. Болгоомж алдаж автомашины дугуйгаа нүхэнд “тааруулчихвал” явах эд анги эвдэх, цаашлаад осол гарах ч эрсдэлтэй. Тиймээс энэ хэсэгт зам сайхан гээд нэг их хурдлаад хэрэггүйг зөвлөе. Явсаар 61-ийн гарам хүрч, Дарханы шинэ зам руу өгсөж ороход яг 24 км туулж байв. Шинэ тавьсан зам урамтай сайхан байна. Жолооч нар ч шинэ зам дээр гарсантай зэрэгцэж, хурдаа нэмж нэгнийгээ гүйцэж түрүүлсээр бараа сураг нь тасрав. Ингээд шинэ замаар нийт 20.5 км туулж, Улаанбаатараас анх км тэглэснээс хойших 44.5 км-т сайжруулсан шороон зам руу оров. Сайжруулсан зам учир дэржигнүүртэй, шороо босох, энхэл донхол гээд тав тухтай зорчих талаасаа шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Энэ хатуу хөрстэй замаар яг 3.8 км зорчиж байна. Бид нийслэлээс гарснаас хойш 48.3 км замыг туулаад байгаа нь энэ юм.

Сайжруулсан шороон зам дуусч Дарханы хатуу хучилттай хуучин зам дээр гарч ирэв. Энэ нь ямар нэг засвар, шинэчлэл хийгдээгүй, хуучин зорчиж байсан хатуу хучилттай зам гэсэн үг. Уг хэсэг замыг өмнө нь хааж, жолооч тээврийн хэрэгсэл шороон замаар зорчиж байсан юм. Тэгвэл одоо зорчих хөдөлгөөний хурдад бага ч болов нэмэх зорилгоор хуучин замаа нээсэн бололтой. Хуучин зам эвдрэл ихтэй ч сайжруулсан шороон замтай харьцуулахад илүү тухтай юм. Гол нь хурдаа зөв тохируулж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэгт анхаарал болгоомжтой байхгүй бол замын эвдрэлээс болж ноцтой хохирол амсах эрсдэлтэйг анхаараарай. Уг замаар 14.3 км зорчиж (хотоос гарснаас хойш 62.6 дахь км), сайжруулсан шороон зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, асфальтаар хучихаас бусад ажил нь гүйцэтгэгдсэн бололтой зам юм. Уг зам урт үргэлжлэхгүй. 1.2 км яваад, нийслэлээс гарснаас хойш 63.8 км дээр Дарханы хуучин зам руу дахин нийллээ. 1.9 км явснаар 65.7 дахь км дээр шороон зам руу ороод явчихав. Энэ хэсэгт авто замын ажил ид бужигнах аж. Жолооч бүр л дуртай замаараа давхилдана. Энэ нь аргагүй юм. Автомашины хөдөлгөөнд хөрс нь сийрэгжсэн тул цагаан тоос дэгдэнэ. Үүнээс болж зэрэгцэж явахад урд талын машин харагдахгүй байх, цаашлаад бүхээгт шороо тоос орох зэргээр бэрхшээлүүдтэй. Иймд нэг нэгнээсээ зугтсан байдлаар зорчино. Энэ хэсэгт салаа зам гарах, урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг сайтар ажиглах зэргээр анхаарал болгоомжтой зорчихгүй бол осол гарах эрсдэлтэй байна шүү.

Шороон замаар “туучихад” хөрс нь зөөлөн тул сайжруулсан шороон замаас илүү хурдтай явах боломжтой байв. Ийнхүү явсаар 70.9 дахь км-т дахин Дарханы хуучин хатуу хучилттай зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, шороон замаар 5.2 км явсан гэсэн үг. Дарханы хуучин замын нөхцөл байдлыг дээр өгүүлсэн тул дахин нурших нь илүүц биз. Уг замаар 15.9 км явсаар, Улаанбаатараас гарснаас хойш 86.8 дахь км-т шинэ зам дээр гарч ирлээ. Шороон замаар зорчиход өгсүүр, уруу ихтэй, бартаа саадтай хэсэгт тавигдсан уг зам жолооч нарын ая тух, аюулгүй байдлыг сайн хангаж байна. Мэдээж ямар ч сайхан зам дээр хурдаа зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчих нь жолооч бүрийн ухамсар, хариуцлага билээ. Шинэ зам 24.2 км үргэлжиллээ. Энэ нь хотоос гарснаас хойших 111 дахь км зам юм. Нэг км орчим зайг хуучин замаар туулснаар дахин шинэ замтайгаа золгов. Уг зам 20.7 км үргэлжилж байна. Хэрэв Улаанбаатараас Дархан чиглэлийн 200 гаруй км зам бүхэлдээ ийм болчихвол хоёр цаг гаруй давхиад л хүрчих аж. Жигд хурдтай давхихад шатахуунд хэмнэлттэй, автомашинд эвдрэл гэмтэл үүсгэх энхэл донхол байхгүй, ялангуяа, ачаа тээвэрт тун сайхан боломжийг нээж өгөх нь ээ. Том чингэлэгтэй автомашин, ногоо ачсан “портер”-уудын жолооч нар шороон замаар тун төвөгтэй зорчих юм. Бороо ус ихтэй үед бүр ч аргаа барж байна. Ингэж нэг юм зүтгэсээр сайжруулсан, эсвэл шинэ зам дээр гарч ирэхээр зоо нуруу нь тэнийдэг байх нь ээ. Харин жижиг тэрэгтэй жолооч нарын хувьд сайжруулсан зам тун зовлонтой. Хатуу хөрстэй, дэржигнүүр ихтэй учир жаахан хурд авахад л хамаг дугуй, эд анги нь салах гэж байгаа мэт ойж бууна. Амортизатор, явах эд ангиас эхлээд энэ зам дээр л хамгийн их “зовлон зүдгүүрийг туулдаг” нь гарцаагүй.

Шинэ замаар явсаар (нийслэлээс гарснаас хойш) 132.7 км-т сайжруулсан шороон зам руу нийлж байна. Уг зам 2.3 км үргэлжилж, 135 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу нийлэв. Энэ зам 12 км үргэлжилнэ. Ингээд 147 дахь км дээр шороон зам руу орж, тоос татуулсаар манаргалаа. Уг замаар зургаан км явж, 153 дахь км дээр сайжруулсан шороон зам руу дахин нийлсэн юм. Улмаар хоёр км явж, нийслэлээс гарснаас хойш 155 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу орлоо. Энэ зам 21.6 км урт. Ийн явсаар 176.6 дахь км дээр шинэ зам дээр гарч ирэв. Уг зам Дархан хүртэл үргэлжилж байна. Улаанбаатар-Дархан чиглэлд 206 км орчим гэж тооцвол уг зам 30 км үргэлжилж байна. Уг замыг дөрвөн цаг орчим туулсан юм. Дунджаар 50 гаруй км цагийн хурдтай явсан гэсэн үг. Хамгийн их хурд саарсан нь сайжруулсан болон шороон зам байлаа.

Хот хооронд байнга зорчдог жолооч нарын хувьд замын нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад сайжирсан, дор хаяж 1-2 цаг хэмнэх болсон тухай ярьж байсан юм. Зорчиж явахад ихэнх газар замын ажил үргэлжилсээр байна. Мөн огт ажил хийгдээгүй хэсгүүд ч байлаа. Саяхан шинэ 130 км замыг хүлээн авч, хөдөлгөөнийг нь нээсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явсан билээ. Харин бид 96 км-ийг шинэ замаар туулсан юм. Үлдсэн нь сайжруулсан шороон зам, Дарханы хатуу хучилттай хуучин зам байв.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

Автомашин дээр унасан бетон хийцийг засчээ

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 12 дугаар байрны орцны тагтны бетон хийц машин дээр унасан юм.

Дуудлагын дагуу тус дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны албан хаагчид хамтран ажиллажээ. Орчны болон оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд тагтны бетон унах эрсдэлтэй хэсгийг засаж, дахин унахааргүй болгон зассан байна. Хуучны угсармал байрын орцны гадаах хэсгийн бетон дээр байнга хог шороо овоолж түүнийг нь цэвэрлээгүйн улмаас чийгэнд автаж, гагнаж бэхэлсэн арматур нь зэв идсэнээс унасан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Spider Man: No Way Home” киноны албан ёсны трейлер цацагдлаа

“Marvel” студи “MCU” цувралын шинэхэн анги “Spider Man: No Way Home”-ын албан ёсны богино трейлер цацлаа.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн кино баатрын шинэ ангид 2002, 2004 онд гарч байсан “Spider-Man” киноны “Otto Octavius” тэргүүтэй дүрүүдийг сэргээжээ. “Sony pictures” болон “Columbia pictures” компанитай хамтран бүтээж буй шинэ анги нь MCU цувралын 27 дахь кино болох юм. Киноны ерөнхий найруулагчаар “Spider-Man: Homecoming”, “Spider-Man: Far From Home” ангиудыг найруулсан Жон Ваттс ажилласан.

“Spider Man: No Way Home” кино албан ёсоор арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчийн дүрэмт хувцас 88-175 мянган төгрөгийн үнэтэй байна

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 88-175 мянган төгрөгийн хооронд байна. Цар тахал, хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж дүрэмт хувцасны үнэ өссөн гэж үйлдвэрлэгчид тайлбарлаж байна.


Одоогоор “Торгон хийц”, “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Бат зүү” компани сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. Мөн сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дунджаар 67-91 мянга, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянга, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан. Харин энэ жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцас 74-117 мянга, дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 108-138 мянга, эрэгтэй 108-138 мянга, ахлах ангийн эрэгтэй 167-173 мянга, эмэгтэй 151-173 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Харин “Бүтээлч Үйлс”, “Торгон хийц” компаниас гаргаж буй бага ангийн сурагчийн эрэгтэй хүрэм 52 мянга, өмд 36 мянга, зангиа дөрвөн мянга, эмэгтэй форм 59 мянган төгрөг. Мөн дунд ангийн эрэгтэй хүрэм 68 мянга, эмэгтэй хүрэм 65 мянга, охидын юбка 37 мянга, өмд 43 мянга, ахлах ангийн дүрэмт хувцасны хүрэм эрэгтэй 89 мянга, эмэгтэй 83 мянган төгрөг бол юбка 39 мянга, өмд 49 мянган төгрөг. Бага ангийн дүрэмт хувцасны цамц 25 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бол дунд ангийнх 27 мянга, ахлах ангийнх 29 мянган төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 0-11 насны хүүхдэд иммуноглобулиныг тарих эсэх талаар судалж байна

0-11 насны хүүхдэд дархлаа дэмжих тарилга буюу иммуноглобулин тарина гэх мэдээлэл гараад байгаа.

Эрүүл мэндийн яамнаас “Албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв уг судалгаа, шинжилгээний ажлыг хийж байна. Тухайн үйлдвэрлэл, судалгааны ажлыг НЭМҮТ хариуцдаг бөгөөд тус байгууллага нь энэ талаарх мэдээллээ өгөх болоогүй. Судалгаа, шинжилгээний ажлын нарийвчилсан үр дүн гарахаар танилцуулна” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

УДБЭТ “Аида” дууриар нээлтээ хийхээр төлөвлөжээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ) “Covid-19”-ийн үед халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаа талаар тус театрын маркетингийн ахлах менежер “Үйл ажиллагаа маань аравдугаар сард нээлтээ хийж, зургадугаар сард дуусдаг онцлогтой.

Энэ жил УОК соёл урлагийн үйл ажиллагааг нээлттэй болгох шийдвэр гаргавал аравдугаар сарын эхээр “Аида” дуурь, эсвэл гала концерт гэсэн хоёр сонголттойгоор нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.

УОК-ын зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна. Нийт 200 гаруй уран бүтээлч, албан хаагчтай учраас цаг цагаар цуглуулж, нэг цугларалтад 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийн, зөрөн ажиллаж, улавч өмсөж, халдвар ариутгалын дэглэмийг сайн сахиж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1596 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1596 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 314 нь Улаанбаатарт,
  • 1282 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн таван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 907 боллоо.

Сүүлийн цагт 2022 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 11093 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 6332
  • хүндэвтэр: 3626
  • хүнд: 944
  • нэн хүнд: 191 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно