Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монголчууд мөнгө үрэх, олох хоёроо ялгаж мэддэггүй”​ хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч,
Хөрөнгийн зах зээл судлаач Б.Лхагвасүрэн “Яг үнэндээ тийм олон
хүн койн авсан гэж би итгэхгүй байна
” хэмээснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

АН-ын дарга С.Эрдэнэ “Журмын
нөхдөө хараад үнэхээр
ичиж байна. Ийм сөрөг
хүчин гэж байдаггүй юм” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд мөнгө үрэх, олох хоёроо
ялгаж мэддэггүй” хэмээн өгүүллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн
тусламжийн бодлого, хэрэгжилтийг
зохицуулах газрын
дарга Б.Буянтогтох “Бид илүү ор дэлгэж
чадахгүй, дэлгэх бодлого ч
барихгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

АТҮТ-ийн ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбат “Хятадын талаас ямар учраас
нүүрс, ачаа тээврийг 14 хоног
зогсоосон талаар тодорхой
хэлээгүй” гэснийг “Баримт, үзэл бодол”-ын VII нүүрээс уншаарай.

БНСУ дахь
“Монгол нийгэмлэг” ТББын тэргүүн Н.Аззаяа “Хагас цаг орчим сандлаар нүдүүлсэн
монгол эмэгтэй өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж авч чадахгүй байна” хэмээв.

“Токио-2020” олимпийн
наадмыг чимсэн мартагдашгүй
агшин, үйлдэл, үйл явдлуудыг “Спорт” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдөр 43 хувьцаат компанийн хувьцааг арилжаалжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигджээ.

Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Үүнээс “Улсын их дэлгүүр” ХК (UID+14.94%) болон “Булган ундрага” ХК (BUN +13.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Сонсголон бармат” ХК (SSG -11.92%) болон “Улаансан” ХК (UNS -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Харин хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрх нийт 58,163,013 төгрөгөөр арилжигдсан байна.

Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39,915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Чингис хот-Бэрх чиглэлийн 50 км авто замын суурь даланг босгож, хучилт хийжээ

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Чингис хот-Бэрх чиглэлийн 50 км авто замын гүйцэтгэлтэй танилцлаа.

Замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Наранбулаг хан” ХХК-ийн зүгээс нийт ажлын 90 хувийг гүйцэтгэсэн, далангийн ажил дууссан, 30 км замд суурь хучилтыг /асфальт/, эхний 9 км-т хоёрдугаар үеийн /асфальт/ хучилтыг хийсэн бөгөөд ажил нь чанартай урагштай явж буйг салбарын сайд сайшаав. Тэд ирэх 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл замынхаа суурь /асфальт/ хучилтыг бүрэн, эхний 25 км замын хоёрдугаар асфальтан хучилтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд

Харин шинэ авто зам ашиглалтад ороход ачаа хэтрүүлэн ачсан хүнд даацын авто машиныг тусдаа замаар зорчуулах зохицуулалт хийхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар орон нутгийн удирдлагууд болон зам засвар арчлалтын Харгуй ТӨХК, Авто тээврийн төвөөс хүслээ.

Уг авто зам нь долоон метрийн өргөнтэй, цементээр бэхжүүлсэн суурь, хөлдөлтөөс хамгаалсан үе, хоёр үеийн асфальт бетонан хучилт замын хийцтэй хийгдэж байна. Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан”, “Анандын зам” ХХК-иудын түншлэл 2019 онд ашиглалтад оруулсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол улсад анх удаа хавдрыг эрт илрүүлэх Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нээгдлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өнөөдөр Монгол улсын анхны ПЭТ СТ-ыг суурилууллаа.

Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа билээ. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.

Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгалыг арилгаж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулахад бодитой үр дүн үзүүлнэ.

Монгол Улсын иргэд гадаад улс онуудад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гадаад улсад ПЭТ компьютертомографи оношилгоо хийлгэхэд зарцуулдаг нийт зардлыг манай улсад хийж эхэлснээр энэ оношилгоонд гарах зардалтай харьцуулахад 2-5 дахин буурах юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл дээр ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэгдсэн байна.

ПЭТ СТ нь “Хавдраар өвдсөн өвчтөнд уг хавдар өөр эрхтэн системдээ үсэрхийлсэн байна уу гэдгийг цөмийн бодисын тусламжтай микро түвшинд нь илрүүлдэг” ач холбогдол бүхий оношлогоо юм.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно


Categories
гадаад мэдээ

Израйльд ковидын III тунг 30-аас дээш насны иргэддээ хийж эхэлжээ

Иймд тус улсын эрх баригчид коронавирусийн вакцины гурав дахь тунг 30-аас дээш насны бүх иргэддээ хийхээр шийдвэрлэжээ.

Даваа гаригт гэхэд тус улсад коронавирусийн халдварын 9831 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн 1 дүгээр сарын 18-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад илэрсэн халдварын дийлэнх хувьд нь коронавирусийн дельта хувилбар давамгайлж байна. Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс дельта хувилбараар халдварлаж байгаа нь тус улсын нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Гэхдээ вакцинд бүрэн хамрагдсан хүн дельта хувилбараар халдварласан ч хүндээр өвдөхгүй байгаа юм.

Израйль улс өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр вакцинжуулалтын үр дүнд өдөрт бүртгэгддэг халдварын тоо нь нэг оронтой тоонд шилжмэгц хэвийн амьдралдаа эргэн орж, энэ сарын 1-нээс олон улсын жуулчин хүлээж авахаар болсон.

Гэвч дельта хувилбар давамгайлсан халдвар давлагаалж байгаагаас үүдэн жуулчин авах товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, бүүстэр тунг хийх ажлыг эрчимжүүлж байна. Олон нийтийн газарт амны хаалт зүүх журмаа ч мөн сэргээгээд байгаа юм.

Израйль 9,3сая хүн амынхаа 5,9 саяыг короанвирусийн вакцины бүрэн тунд хамруулжээ. Харин вакцинд эрт хамрагдсан хүмүүсийн дунд халдвар авах тохиолдол түгээмэл байгаа нь вакцины хамгаалах чадвар цаг хугацаа явах тусам багасаж байгааг харуулж байна гэж тус улсын мэргэжилтнүүд мэдэгджээ.

Израйль өнгөрсөн сарын сүүлээр өндөр настнууд болон эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчдаа коронавирусийн вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн юм. Өнгөрсөн сарын сүүлээс хойш 1.6 сая хүнийг бүүстэр тунд хамруулжээ. Одоогоор Америк, Унгар зэрэг Европ, Ойрхи Дорнод, Азийн хэд хэдэн улс коронавирусийн эсрэг гурав дахь тунг иргэддээ санал болгож, зарим нь гурав дахь тунд хамруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан байна

2021 оны 08 дугаар сарын 26-ны 20 цагаас 08 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод- Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны даргыг цагдан хорьжээ

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг өчигдөр шөнө баривчилж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тодруулбал, И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан үндэслэлээр АТГ-аас шалгаж баривчилжээ.

И.Орхон нь 10 гаруй эмч, сувилагчаас хахууль авч, ХӨСҮТ-д ажилд оруулжээ. Тэрбээр нэг хүнээс нэг сая төгрөг авдаг байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтынханд очсон гэнэ. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн ажлын байрыг нэг сая төгрөгөөр зарж, хувьдаа завшиж, их хэмжээний ашиг олсон байж болох ноцтой баримтууд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээр баталгаажсан байна. .

Ташрамд дурдахад, хэдхэн хоногийн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг АТГ-аас баривчилсан байдаг. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт айлын гэр усанд автаж, 13 иргэнийг аюулгүй болгожээ

Өчигдөр /2021.08.25/ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Цагаан хус” гэдэг газар Сэлэнгэ мөрөн үерлэж дөрвөн айлын гэр усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагч нар 50 км замыг туулан 20:00 цагт очиж, нийт 13 хүн аварч аюулгүй газарт хүргэсэн бөгөөд үүний найм нь хүүхэд байсан байна. Мөн долоон хүн нь гэртээ үлдэнэ гэсэн тул орхижээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас орон нутаг руу галт тэрэг явж эхэлнэ

Маргааш буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн орон нутаг руу чиглэсэн галт тэрэгний хөдөлгөөн хэвийн явж эхэлнэ.

Тухайлбал, Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн явна.

Categories
мэдээ нийгэм

Энэ өвөл 582.900 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ

“Тавантолгой түлш” компани энэ өвөл нийслэлийн хэмжээнд 171 мянга гаруй өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээнд 582 мянга 900 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Тус компанийн баруун үйлдвэр нь сард 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Зүүн бүсийн үйлдвэрийнхээ ажилчдын хотхон (оффис, дотуур байр, гал тогоо, халуун ус, цахилгаан, дулааны эх үүсвэр)-ыг бүрэн ашиглалтад оруулсaн байна. Харин шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам суурилуулах ажил ажил нь 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.