Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд байна. Мөн эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүрлэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа. Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларч, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж буй. Энэ үед хичээлийн ачаалал авах, мөн улирлын томуугаар өвдвөл илэрч буй эмгэг хам шинж даамжирч, архаг суурь өвчтэй болох эрсдэлтэй байгаа юм. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийж байгаа туршлага, санал хүсэлт солилцох зорилгоор энэ сарын 6-наас нийслэлийн сувилал, сэргээн засах төвийн дарга, эмч нартай цахим уулзалт хийлээ.

Тус уулзалтаар “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Энэ дагуу НЭМГ-ын даргын А/85 дугаар тушаалаар баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр зааврыг боловсруулан ЭМЯ-д хүргүүлээд байна.

Мөн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Хан-Туул” төв “Ивээлт Монгол хүн” НҮТББ-тай хамтран “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сум дахь Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж буй “Ковид-19” халдвараар өвдсөн 43 хүүхдэд дархлаа сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүллээ. Түүнчлэн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төв “Ковид-19” халдвараар өвдсөн 0-8 насны хүүхдийн сэргээн засах эмчилгээ хийх, Сэргээн засах клиник эмнэлгийг “Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төв болгохоор бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс таван толгой”-н бондыг хоёрдогч зах зээлд арилжиж эхэллээ

СЗХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн 1/2896 тоот албан бичгээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан “ЭТТ Бонд”-ын II транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ.

Бондын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу доорх үсгэн кодтойгоор өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэлсэн байна.

Төгрөгийн өрийн хэрэгсэл: ETTM-BD-26/08/24-C0019-10

Долларын өрийн хэрэгсэл: ETTD-BD-25/08/23-C0018-5.8

Энэ сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигдсан. Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

“Улсын их дэлгүүр”, “Булган ундрага”-ын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Сонсголон бармат”, “Улаансан” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58,163,013 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо.СЗХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн 1/2896 тоот албан бичгээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан “ЭТТ Бонд”-ын II транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ.

Бондын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу доорх үсгэн кодтойгоор өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэлсэн байна.

Төгрөгийн өрийн хэрэгсэл: ETTM-BD-26/08/24-C0019-1

Долларын өрийн хэрэгсэл: ETTD-BD-25/08/23-C0018-5.8

Энэ сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигдсан. Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

“Улсын их дэлгүүр”, “Булган ундрага”-ын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Сонсголон бармат”, “Улаансан” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58,163,013 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Синофарм” вакцины II тунг хийлгэсэн иргэд даваа гаригаас эхлэн III дахь тунг “Vero Cell”, “Pfizer”-аас сонгон хийлгэх боломжтой” гэв

Манай улс дархлаа сэдээх тунг иргэдэд хийж эхлэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад коронавируст халдварын тархалт зургаадугаар сард оргил үедээ хүрч 18-наас хойш тогтвортой буурсан.

Гэсэн ч есдүгээр сарын дунд үед дельта хувилбарын давлагаа улам нэмэгдэж, оргил үедээ хүрнэ гэсэн тооцоолол гарсан.

Өнөөдрийн байдлаар дельта хувилбарт коронавирусийн тархалт 45-50 хувьтай байна.

Мөн одоогоор хүн амын 64 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд байгаа. Энэ бол сайн үзүүлэлт.

Хугацаа өнгөрөх тусам эсрэг биетийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насныхан болон боловсролын байгууллагын ажилчид, хүндэтгэх шалтгаантай буюу архаг суурь өвчтэй иргэд, хариу арга хэмжээний багийнхан гээд нийт 450,000-500,000 иргэнийг коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ.

Тиймээс “Синофарм” вакцины II тунг хийлгэсэн иргэд III дахь тунд хамрагдахыг хүсвэл “Синофарм” “Vero Cell” эсвэл “Pfizer” вакциныг өөрийн сонголтоор сайн дураар хийлгэх боломжтой” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын бүтээл “Хаадын хаан” түүхэн жүжгийн дүрүүд

Ардын хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн /МЗЭ-ийн шагналт/ ‘’Хаадын хаан’’ жүжгийн тун удахгүй УДЭТ-ын алтан тайзнаа тавигдах гэж байна. Өнөөдөр тус жүжгийн дүрүүдийг зарлалаа.

Их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнэтэй болохыг үзэгч олонд мэдрүүлэх зорилготой уг жүжгийн Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/ ажиллахаар болжээ. Харин Ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/нар ажиллах юм байна.

Жүжгийн дүрүүдэд:

Тэмүүжин – Чингис хаанд СТА Г.Амгаланбаатар/дублёр дүрд СТА Б.Шинэбаяр
Жамух гүр хаанд – СТА М.Түвшинхүү/ дублёр дүрд О. Майдарравжаа
Бөртэ хатанд – залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд залуу жүжигчин Д.Хулан
Өэлүн эхэд – МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд Б.Золзаяа
Хавт Хасарт- СТА Д.Баттөмөр
Тоорил хаанд- МУГЖ Б.Жаргалсайхан
Бэлгүтэй – Залуу жүжигчин Ц.Дашнамжил
Мөнгөлөнгоо Жамухын хатанд – хатны бага насанд залуу жүжигчин Т.Анхзул
Хорчи бөөд- СТА. С.Болд-Эрдэнэ
Нэүдэйн Цагаан гоод – АЖ П.Цэрэндагва
Боорчид – жүжигчин Ц.Жаргалсайхан
Мухулайд- залуу жүжигчин Ц.Рагчаа
Хулан хатанд- залуу жүжигчин О.Хонгорзул
Сэнгэмд- СТА Г. Алтангэрэл
Мэнлиг эцэгт – СТА Ж.Пүрэвдорж
Хоогчин эхэд – СТА Ц. Баясгалан/ дублёр дүрд жүжигчин П.Мягмарсүрэн
Чилэгэр бөхөд – залуу жүжигчин О.Самданпүрэв
Жафар худалдаачинд- жүжигчин Г. Ганбат

Алтанд – жүжигчин Т.Сэргэлэн

Хучирт – СТА Б. Золжаргал
Сочигэл эх – Д.Асардарь
Жахаа амбууд – жүжигчин О.Итгэл
Аргасун Хуурч -О. Майдарравжаа
Сача бэхид- жүжигчин Ц.Төгсбилэгт
Зэвд – залуу жүжигчин -Ц.Анхбаяр
Сорхон шард – СТА С.Болд-Эрдэнэ
Хадаанд – СТА М.Тогтохжаргал
Даридай Отчигинд – СТА О.Гэрэлсүх
Хөхөхчү бөөд – СТА О.Гэрэлсүх
Зэлмэд – О.Майдарравжаа
Сүбээдэйд -СТА Б.Шинэбаяр
Таргудайд – залуу жүжигчин Б. Ганзориг
Хулангын аав Дарүсүньд- АЖ Г.Равдан
Савдагт – СТА Н.Баярмаа
Есүгэнд – залуу жүжигчин Г.Идэрмаа
Есүйд – СТА Г. Номуун

Categories
гадаад мэдээ

Сансрын аварга хөлөг бүтээхээр төлөвлөж байна

Хятадын байгалийн шинжлэх ухааны үндэсний фонд сансрын аварга хөлөг бүтээхийг зорьж байна.

“South China Morning Post” сонины мэдээлснээр аварга хөлгийн урт хэдэн километр үргэлжлэх агаад дэлхийн тойрог замд байршуулж сансар огторгуйн тайлагдаагүй олон нууцыг судлах гэнэ. Хятад улс үндэсний сансрын хөтөлбөрийг хөгжүүлэхээр зорьж буй. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн зургадугаар сард тойрог замд өөрийн сансрын станцтай болох зорилгоор гурван ч модулийг хөөргөж, амжилттай байршуулсан билээ. Дээрх төсөл нь 10 мега төслийн зөвхөн нэг нь аж. Уг хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангахад 2.3 сая ам.доллар зарцуулах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Баяжуулсан нүүрсийг зөвшөөрөхгүйгээс болж, 12 мянган хүн ажилгүй болжээ

Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар “Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд: “Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлүүд устах аюулд ороод байгаа тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод зөвхөн сайжруулсан шахмал түлш түлэхээр болсон. Ингэхдээ нийслэлийн агаарын чанарыг бүсэд шахмал түлшнээс бусад түүхий нүүрс оруулахгүй болсон. Энэ шийдвэрээс шалтгаалан Улаанбаатар хотод байрладаг түүхий нүүрс ашиглан, тусгай технологиор бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд зогсонги байдалд ороод байна.

Агаарын бохирдол бидний тулгамдаад байгаа асуудал мөн. Бид агаарын бохирдлыг бууруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гаргасан шийдвэр нь жижиг дунд үйлдвэрлэийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шийдвэртэй нь зохицохгүй, ямар ч уялдаа холбоогүй байна.

Манай холбоонд байгаа 73 аж ахуйн нэгж, байгууллагад 12,000 ажилтан, албан хаагчид ажилладаг. 2021 оны 05 сарын 15-наас хойш бүгд зогссон. Эхний дамжлага буюу уурын зуух ажиллахгүй учраас үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Зарим Аж ахуйн нэгжүүд маань дампуурлын тухай хууль уншаад сууж байна. Үүнийг нуух шаардлагагүй” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Дархлаажуулалтад хамрагдаагүй бол шимтгэл төлнө

Америкийн агаарын тээврийн “Delta Airlines” компани “Ковид-19”-ийн вакцинд хамрагдаагүй ажилтнуудаас ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 200 ам.долларын хураамж авахаар болжээ.

Уг мөнгийг байгууллагаас санхүүжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөрт суутгах юм байна. Энэ талаар “Delta Airlines” компанийн гүйцэтгэх захирал Эд Бастиан ажилтнууддаа илгээсэн захидалдаа онцолжээ. Хэрэв дархлаажуулалтад хамрагдаагүй ажилтан ковидоор халдварлаж эмнэлэгт хэвтвэл зардлаа өөрсдөө төлөхөөр болж байгаа юм. Учир нь тус компаниас коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ажилтан бүрийн эмчилгээний зардалд дунджаар 50 ам.долларын зардал гаргаж буй нь санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болсон. Тиймээс зардлаа нөхөх зорилгоор шимтгэл хураах шийдвэр гаргаад байгаа аж.

Түүнчлэн дээрх байгууллагаас есдүгээр сарын 30-наас эхлэн халдвар авсан ажилтнуудад цалинтай чөлөө олгохоо зогсоох болсноо мэдэгджээ. Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй ажилтан бүрийг есдүгээр сарын 12-ноос эхлэн долоо хоног тутам шинжилгээ өгч, битүү орчинд амны хаалт зүүхийг шаардах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
амьдралын-өнгө мэдээ

Загастайн давааны авто замын бүтээн байгуулалт 98 хувьтай үргэлжилж байна

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг.

Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй давааг хатуу хучилттай авто замаар холбох энэхүү ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд гүйцэтгэж байна.

Авто замын бүтээн байгуулалтын ажил 98%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд энэ аравдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн төв төдийгүй бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй юм хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг

Зураг

Гэрэл зургийн эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт 78 айл усанд автжээ

Завхан аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан Prius маркийн автомашин онхолдож нэг хүн амиа алдсан байна. Ослын улмаас аймгийн харьяат иргэн 27 настай Б нь машины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг онцгой байдлын алба хаагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр орон нутагт өчигдөр /2021.08.26/дөрвөн хүн нас барж, нэг хүн гэмтсэн бол нийслэлд хоёр хүн бэртжээ. Тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 252 дуудлага бүртгэгджээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завджээ

  • Онцгой байдлын албан хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан иргэнийг аварчээ. Тодруулбал, 35 настай эрэгтэй А нь гэр бүлийн маргаанаас болж цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг буулгаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн байна.
  • Архангай аймгийн Өлзийт сумын нутаг, Орхон голд малчин М-ийн 370 толгой бог мал боогдсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 10:10 цагийн үед аймгийн Онцгой байдлын газкарт бүртгэгджээ. Алба хаагчид голын усанд боогдсон 300 хурга, 70 ишиг, нийт 370 толгой бог малыг аюулгүй газарт гаргаж, айлд нь хүлээлгэн өгчээ. Аврах ажиллагаа дөрвөн цаг 30 минут үргэлжилсэн байна.
  • Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас Баян-Өлгий аймагт 78 айл усанд автсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр орой 21:40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Алба хаагчид далан сэтэрсэн байсныг шороогоор нөхөж, аюулгүй болгосон байна.

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн усны осол, байгаль цаг уурын аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага мэдээллээс гадна төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тухайлбал, сураггүй болсноос хойш нэг сар өнгөрч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Чингэлтэй дүүргийн харьяат 32 настай эрэгтэй Н өнгөрсөн долдугаар сарын 19-нд Зүрх-Уул зуслангийн орчмоос алга болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 165 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1352, хулгайтай холбоотой 25, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 96, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 75, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 99, хүний биед халдсан 51, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 74, эрүүлжүүлэх байранд хоносон 165, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 61 тохиолдол гарчээ.