Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТОКИО-2020: Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

“Токио-2020” паралимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр үргэлжилж байна.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд манайд тамирчин Н.Алтанцэцэг өрсөлдөж байгаа юм. Тэрээр эхний барилдаанаа Казахстаны Зарина Баибатинатай хийж, иппон үнэлгээгээр ялагдсан. Н.Алтанцэцэг сая дагах барилдаанаа АНУ-ын тамирчин Кэти Дэвистэй хийж ялалт байгууллаа. Ингэснээр үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан 2332 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт гурван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 927 боллоо. Мөн өнөөдрийн байдлаар 13033 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 7988
  • хүндэвтэр: 3786
  • хүнд: 1052
  • нэн хүнд: 207 хүн байна.

2414 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн:

  • 618 нь Улаанбаатарт,
  • 1796 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Халдвар авсан 2332 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

May be an image of text

Categories
мэдээ спорт

О.Түвшинзаяа Азийн аваргын төлөө өнөөдөр тоглоно

Сонирхогчийн боксын өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж байна.

Тус тэмцээний өсвөрийн ангилалд -48 кг жинд Нийслэлийн ерөнхий боловсролын 7-р сургуулийн сурагч О.Түвшинзаяа аваргын Алтан медалийн төлөө тоглохоор боллоо.

Тэрээр Энэтхэг улсын тамирчин Рохит Чамолитой Улаанбаатарын цагаар 18:00 тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас вакцины III тунг 55-аас дээш насныханд хийж эхэлнэ

Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины III тунг энэ сарын 30-наас буюу ирэх даваа гаригаас хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Тэрээр “Манай улсад өнгөрсөн зургадугаар сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурснаас хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна.

Нийт 450 мянган хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна.

Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийж, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн. Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авсан. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, “Файзер” вакциныг гурав дахь тунд ашиглана. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн “Файзер” вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомсдол үүсэхгүй” гэж мэдээлсэн.

Мөн манай улсад цөөн тооны иргэн “Спутник V” вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа “Астразенека”, “Файзер” вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Бусад орнуудад ч дельта вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. “Файзер”, “Астразенека” вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа “Файзер” вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Н.Алтанцэцэг дагаж барилдана

Паралимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд зодоглосон Нямаагийн Алтанцэцэг эхний шатанд Казахстаны Зарина Байбатинад цэвэр ялагдлаа.

Ингэснээр тэрээр дагах барилдаанд АНУ-ын тамирчин Кэти Дэвистэй барилдахаар болов. Хэрэв ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Н.Алтанцэцэг нь 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас хүрэл медаль хүртэж байсан.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 2414 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2414 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 618 нь Улаанбаатарт,
  • 1796 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн гурван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 927 боллоо.

Сүүлийн цагт 2332 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 13033 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 7988
  • хүндэвтэр: 3786
  • хүнд: 1052
  • нэн хүнд: 207 хүн байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зорчигчийн галт тэрэг явж эхэллээ

Өнөөдрөөс буюу наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн аялах орон нутгийн галт тэрэгний хуваарийг танилцуулж байна. Зорчигчийн галт тэрэг гурван чиглэлд явж эхэллээ. Тодруулбал,

  • Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар
  • Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар
  • Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг иргэдэд үйлчилнэ.

Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:

  1. Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд Covid-19-өөр өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадлагаа;
  3. Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг (аймаг, сум)-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд Covid-19 илрүүлэх шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй), эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй).
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод явуулын 24 цэгт 2492 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод явуулын 24 цэгт 38 багийн 188 эмч, ажилтан ажиллаж, 2492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг.

Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29 буюу энэ амралтын өдрөөр тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Солонго: Оюутан, залуучуудад хичээлийн хажуугаар болон ээлжээр ажиллах боломж их байна

Pizza hut” брэнд оюутнуудыг дэмжих Зорилготой “Орлоготой Оюутан” хөтөлбөр зарлажээ. Тодруулбал, сургууль, мэргэжил, курс, хүйс харгалзахгүй хичээлийнхээ хажуугаар ажиллах хүсэлтэй хүн бүхний дунд нээлттэй ажлын байр зарласан байна. Хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 25, 26-нд явагдсан бөгөөд хичээлийнхээ хажуугаар ажил хийх сонирхолтой маш олон оюутан ханджээ. Хөтөлбөрийн талаар Таван Богд Фүүдс Пицца ХХК-ийн Хүний нөөцийн албаны дарга Г.Солонгоос тодрууллаа.


-“Орлоготой оюутан” хөтөлбөрийн гол зорилго юу вэ?

-Манай компанийн хувьд оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ирээдүйд ажлын байранд гарахад нь тодорхой хэмжээний ажлын туршлагатай болгож бэлдэх, сургуулиа төгссөн хойно нь Таван Богд Фүүдс Пицца компанид албан тушаал дэвшин ажиллах боломжоор хангах зорилготой. Үүний тулд оюутнууддаа хичээлийнхээ хажуугаар ажиллах уян хатан цагийн хуваарийг санал болгож байгаа нь гол онцлогтой.

-Хэчнээн ажлын байр байгаа вэ?

-Бид хэрэглэгчдэдээ илүү ойртох зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ салбарууд нээж байна. Шинэ салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор хүргэлтийн жолооч, салбарын ажилтан, үйлчлэгч зэрэг нийт 100 гаруй ажлын байр нээлттэй байна. Мөн удирдах түвшний ажилтан буюу салбар хариуцсан ээлжийн менежерийн орон тоо ч шинээр бий болоод байгаа юм.

-Танайд ажилд орсноор оюутан залууст ямар боломжууд нээгдэх вэ?

-PIZZA HUT-н хамт олонд нэгдсэнээр , хичээлийн цагийн хуваариа тааруулан ээлжээр ажиллах уян хатан нөхцөл, өөрийнхөө гэрт ойр салбарт ажиллаж, ирж очих цагаа хэмнэнэ. Үүнээс гадна хамт олон, найз нөхдийн хүрээллээ тэлэх, хамт олонтойгоо хамт урлаг спортоор хичээллэж цагийг зугаатай өнгөрүүлэх, олон улсад өрсөлдөхүйц ур чадварт суралцах, сургалт хөгжлийн шаталсан хөтөлбөрт хамрагдах, ажлын байрны зэрэг ахих, цалин нэмэгдэнэ. Мөн олон улсын уралдаан тэмцээнд оролцож, бусад орны залуустай өрсөлдөх, үндсэн ажилтан болж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, цар тахлын хүнд энэ үед тогтвортой ажлын байртай, орлоготой байх зэрэг маш олон давуу тал, боломж залууст маань нээгдэнэ.

-Ер нь залуучууд хэр тогтвортой ажилладаг вэ. Нийгэм цаг үеэ дагаад хандлага нь өөрчлөгдөж байна уу?

-Нэг үеэ бодвол залуучуудад маань ажил хийх боломж нь маш олон болжээ. Хичээлийн хажуугаар болон ээлжээр ажиллах боломж их байна. Тиймдээ ч оюутан залуус орлоготой байх, хамт олон, найз нөхдийн хүрээллээ тэлэх, ажил хийж хувийн зохион байгуулалтаа сайжруулах, нийгмийн идэвхтэй байх хандлага ажиглагдаж байна. Манай компанид ажилсаг, нийтэч, урлаг спортод сонирхолтой,эерэг хандлагатай олон залуус хандаж, нэг баг хамт олон болж ажилладаг. Манайд оюутан байхаасаа л ажиллаж, сургуулиа төгсөөд салбарынхаа менежерээр дэвшин ажиллаж байгаа залуус нэлээд их бий. Тухайн хүнд суралцах, өсөн дэвших хүсэл сонирхол нь байвал гал эрмэлзэл дүүрэн ажилтнуудаа бид үргэлж дэмжиж, урамшуулж ажилладаг даа.

-Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг. Тиймээс дөнгөж ажлын байранд гарч буй залуустаа хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд л хүргэлтийн үйлчилгээ их эрэлттэй болоод байна. Энэ цаг үед урт хугацаандаа үр өгөөжөө өгөх, ажлын байраа хадгалж чадах, цалин хөлсний цогц бодлоготой, ажилтнуудынхаа эрүүл мэнд, карьер хөгжлийг тодорхойлсон, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байгууллагыг сонгон ажиллах нь зүйтэй. Бусад байгууллагуудыг ч мөн эх орны ирээдүй болсон залуучуудаа дэмжин ажиллаарай гэж уриалмаар байна. Харин залуучууддаа хандан хэлэхэд, ажилд орох байгууллагаа маш сайн судалж сонгоод, сонгосон байгууллагадаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж,эргээд өөрөө хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж амьдраарай гэж хэлмээр байна.

Ер нь залуучууд ажил голохгүй хийгээд сурчихвал ачаалал дааж сурдаг. Энэ нь ирээдүйн амжилтад хүрэх хамгийн гол чанар юм.