Categories
мэдээ нийгэм

640 хүүхдийн суудалтай сургууль ирэх есдүгээр ашиглалтад орно

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийг Баянгол дүүргийн есдүгээр хороонд барьж байна.

Өмнө нь улсын сургуульгүй байсан тус хороонд 6654 хүн ам амьдардаг бөгөөд үүнээс сургуулийн насны 1375 хүүхэд оршин суудаг. Шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.

Тус сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлж, энэ оны есдүгээр сард буюу хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага хэвийн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн, 5 орчим увьд муу, бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

Тодруулбал Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уулын нийт, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дундговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Говь-Алтай, Өмнөговийн зарим, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Цагдаагийн албан хаагчид зодуулсан иргэд сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон

Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж, зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Уг бичлэг нь 2019 оны хоёрдугаар сарын 25-нд гарсан хэрэг бөгөөд бичлэг цацагдсаны дараа буюу 2021 оны долдугаар сарын 21-нд тухайн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнчлэн уг хэргийг шалгаж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Тухайн үед цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн III хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах цэнгээний газраас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан. Тухайн хэргийн талаар нэмж, шалгаж тодруулахад дуудлагаар очсон алба хаагчийг нэг иргэн нь сандлаар цохисон. Улмаар цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна. Тухайн хоёр иргэний гэр бүл энэхүү бичлэгийн олон нийтэд дэлгэнэ гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон” гэв.
Categories
мэдээ соёл-урлаг

Э.Очирсайхан: Монголын дуучид байгалийн өгөгдлөөрөө л гадны дуучидтай эн тэнцүү өрсөлддөг

Соёлын тэргүүний ажилтан дуурийн дуучин Эрдэнээгийн Очирсайхантай ярилцлаа.

Тэрээр дэлхийн чансаа өндөр уралдаануудад Монголынхоо нэрийг чамгүй гаргаж буй залуу уран бүтээлч юм. Ингээд та бүхэнд залуу уран бүтээлч Э.Очирсайхантай ярилцсанаа хүргэе.


-Та олон улсын дуурийн дуучдын нэлээд нэр хүндтэй уралдааны финальд шалгараад байгаа. Энэхүү уралдааны талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Дэлхийн алдартай гурван тенор хоолойтой дуучны нэг болох Пласидо Домингогийн нэрэмжит уралдаанд материалаа явуулаад урьдчилсан шатанд тэнцэж финальд өрсөлдөх эрхтэй болсондоо баяртай байна. Мөн өнгөрсөн онд Литва улсын Вильнюс хотод зохиогдсон дуурийн дуулаачдын олон улсын Б зэрэглэлийн уралдаанд шилдэг долоон дуучинд шалгарсан боловч харамсалтай нь “Ковид-19” цар тахлын улмаас хил хаалттай төгсгөлийн шатанд оролцоогүй. Гэхдээ 2023 онд зохиогдох тус тэмцээнд сүүлийн шатнаас оролцох эрхтэй болсон.

-Энэ удаагийн уралдаанд хичнээн орноос хэдэн дуучин оролцсон бэ?

-Урьдчилсан шалгаруулалтад 700 гаруй дуурийн дуучид оролцсоноос 20 гаруй орны 34 дуучин тэнцсэн. Финалийн шалгаруулалт аравдугаар сард Москвад Большой театрын зааланд болж шилдгээ тодруулах юм.

-Бэлтгэлээ хэр хангаж байна. Ер нь дуурийн олон улсын томоохон тэмцээнд оролцохдоо бэлтгэлээ хангахдаа юуг анхаарах чухал байдаг вэ?

-Миний бэлтгэлийг МУГЖ Б.Эрдэнэтуяа багш голчилж зөвлөгөө өгч ажиллаж байна. Түүнчлэн дуурийн урлагийг төгөлдөр хуурчгүй төсөөлөхийн аргагүй. Энэ утгаараа төгөлдөр хуурчнаар УДБЭТ-ын төгөлдөр хуурч Намуун ажиллаж байгаа. Бид гурав хамтарсан бэлтгэлээ хийгээд арваад хонож байгаа. Өөрийн зүгээс анхаарах зүйл гэвэл аль болох бие физиологийн хувьд өвдөхгүй байх, хоолойгоо өвтгөхгүй байх, дархлаагаа дэмжих зэрэгт анхаарч байна. Манай салбарт 200 хувь бэлдэж байж тайзан дээр 100 хувь үзүүлбэрээ үзүүлнэ гэсэн үг бий. Тиймээс тайзан дээр маш сайн гүйцэтгэлтэй байхын тулд шаргуу бэлтгэл хийж байна.

-Өөрийнхөө төгөлдөр хуурчтай явах уу?

-Үгүй ээ. Энэ уралдаанд цаанаас төгөлдөр хуурч тавьж өгнө гэсэн. Уг нь би өөрийнхөө төгөлдөр хуурчтай явах сонирхолтой байсан.

-Олон улсын тэмцээнд оролцохдоо зардал мөнгөө хэрхэн шийддэг вэ?

– Ерөөсөө л 100 хувь өөрөө л гаргана. Энэ жилээс манай салбар яамтай болсон. Одоохондоо нүдэнд үзэгдэж гарт баригдтал урлагийнхнаа дэмжээд байгаа зүйл харагдахгүй л байна. 2014 оноос хойш гадагшаа томоохон уралдаануудад оролцож Гран при, тэргүүн дэд байр ч авч байсан. Тэр болгонд дандаа л өөрөө зардлаа зохицуулдаг. Мэдээж тэмцээн болгонд амжилттай оролцоно ч гэж юу байхав. Мултрах үе ч байна. Алдаа, оноотой явж л байна. Зөвхөн би ч гэлтгүй уран бүтээлчид хамаг юмаа шавхаад бүх зүйлээ дэнчин тавиад л явдаг даа.

-Дуурийн олон улсын наадмуудад аль улсын дуучид илүү байдаг вэ?

– МУГЖ Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин нарын дуучдыг ид гарч ирж байх үед Монголын баритон хоолой дэлхийд ноёрхож байсан. Сүүлийн үед БНСУ- ын баритон хоолойтой дуучид хүчтэй гарч ирж байна. Манайхыг бодвол хөрөнгө мөнгө урлагтаа хангалттай зарцуулдаг учраас Италийн чадалтай багш нарыг нутагтаа гэрээгээр урьж ажиллуулах болсон. Итали школыг нутагтаа сурна гэдэг маш том давуу тал. Тийм учраас маш сайн дуучид бэлтгэгдэж байна. Мөн Хятад, Гүрж болон баруун Европынхон хүчтэй өрсөлдөгчид байдаг даа. Харин монгол дуучдын тухайд гэвэл сонсохоор цаанаа нэг тос даасан өнгө бий. Түүгээрээ л илүү. Түүнээс техникээрээ бол багаасаа бэлтгэгдэж буй орныхон илүү байгаад байна. Манайхан бол арван жил төгсөөд оюутан болоод л төгөлдөр хуур гээч хөгжимтэй танилцаад л дуулаачийн мэргэжлээр сурч эхэлж байгаа байхгүй юу. Сүүлийн үед бага багаар өөрчлөгдөж л байна. Энэ хооронд асар ялгаа бий. Бидэнд ганц суурь болж байгаа зүйл бол монгол ардын уртын дуу байна. Дээр нь манай ард түмэн бүгд дуучин гэж болохоор байгалийн өгөгдөл нь их түлхэц болдог болов уу гэж боддог.

-Та нэг хэсэг Италид театрт дуулж байгаад ирсэн. Ер нь Монголдоо сонгодог урлагийг хөгжүүлэх тал дээр юу хийе бүтээе гэж боддог вэ?

-Хүн бүрийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, театрынхаа үзэгчдийг илүү их болгохыг хүсдэг. Хүүхэд залуучуудыг багаас нь сонгодог урлагаар хичээллүүлж хайртай, дуртай болгохыг хүсдэг. Уран бүтээлч хүний хувьд дэлхийн бүх том тэмцээнүүдэд түрүүлэхийг мэдээж хүсдэг. Уралдааны хязгаарлах нас ч дөхөж байгаа.

– Хэдэн нас хүртлээ дуурийн дуучид олон улсын тэмцээнд оролцдог юм бэ?

– Эрэгтэй дуучдыг 33 насаар уралдааны насыг хязгаарладаг.

– Таны хувьд дахиад хэдэн жил тэмцээнд оролцох боломж байна?

-Би энэ жил 28 настай. Тэгэхээр дахиад таван жил байна. Тиймээс оролцож буй бүх тэмцээндээ л чадах чинээгээрээ оролцох болно. 33 наснаас хойш хувийн карьераа хөөгөөд театруудад дуулаад явдаг. Үүнээс өмнө уралдаануудад амжилттай оролцож өөрийнхөө туршлага, чадварыг нэмэгдүүлж нэр хүндтэй агентлагуудтай гэрээ хийх чухал байдаг. Харин манайд сургуулиа төгсөөд шууд театрт дуучнаар орох тохиолдол их. Миний хувьд арай өөр замналаар явсан. Би сургуулиа төгсөөд бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн. Улмаар Италид театрт хоёр ч удаа дуулсан. Ингээд эх орондоо ирээд “Очир” нэртэй продакшнаа нээгээд өөрөө уран бүтээл хийхээс гадна шинэ залуу дуучдаа дэмжих зорилгоор клип, аудио, бичлэгийг аль болох цогцоор нь хийх, чадах чинээгээрээ зөвлөж ажиллаж байна.

-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгээс эхлээд дэлхийн сонгодгуудын гол дүрүүдийг нэлээдгүй бүтээснийг уншигчид мэдэж байгаа байх. Харин бие даасан уран бүтээлээс тань онцолж асуумаар байна. Ялангуяа “Зандан шоо” дууг сэргээж дуулсан нь ард түмэнд их хүрсэн, танигдсан ч гэж хэлж болох болов уу. Энэ дууг дуулах сэдэл юунаас төрсөн юм бэ?

-Баярлалаа. Бие даасан уран бүтээлээ сургуульд суралцах үеэсээ л хийж эхэлсэн. Гэхдээ 2020 оноос бие даасан уран бүтээлээ илүү эрчимтэй хийж байна. “Зандан шоо” дууны хувьд МҮОНРТ-ийн “Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлэгт зориулж дуулсан. Нэвтрүүлгийн гол зорилго нь 1960, 1970-аад оны дуунуудыг сэргээж дуулах. Миний зүгээс Г.Бирваа гуайн хөгжим, Ж.Бадраа гуайн шүлэг “Зандан шоо” дууг сэргээж дуулсан. Д.Мяасүрэнгийн хөгжим, Б.Цэдэндамбын шүлэг “Хангайн дуу”-г мөн сэргээж дуулсан. Үүнээс “Зандан шоо” дуу үзэгчдэд илүү хүрсэн юм болов уу.

-Энэхүү дууг дандаа эмэгтэй дуучид дуулж байгаад эрэгтэй хүн дуулахаар үзэгчдэд илүү хүрсэн санагддаг?

-Тийм байж магадгүй. Уг дуу бүтсэн түүх нь Г.Бирваа гуай залуу байхдаа нэг бүсгүйд дурлаад тэр бүсгүйтэйгээ Архангай аймаг руу очиж уулзахын тулд таван тугалтай үнээгээ зандан шоо мориор сольсон байдаг. Ингээд зандан шоо морин дээр давхиж явахдаа дууны ая орж ирсэн гэдэг юм билээ. Дууны утга нь хайртай хүн рүүгээ тэмүүлсэн эрэгтэй хүний өгүүлэмжтэй л дээ. Тиймээс надад их таалагдаж уг дууг сонгож дуулсан юм. Мөн найз А.Энхнарангийн ая СГЗ Д.Нямаа гуайн шүлэг “Чамайг хайрлах хайрандаа” дуу болон найз Ш.Сугарцэрэнгийн ая, С.Төрмөнхийн шүлэг “Үр минь” дуунууд маань ард түмэнд их сайхан хүрсэн санагддаг.

Categories
мэдээ улс-төр

Ш.Нямдоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татлаа

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ хүрээнд АТГ-аас өнгөрсөн мягмар гаригт түүний гэрт нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулаад байсан юм.

Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

“Файзер” вакцины ээлжит 155.610 тунг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 155,610 тун файзер/БиоНТех BNT162 вакциныг наймдугаар сарын 5-ны өдөр хүлээн авлаа.

Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 450,450 тунг хүлээн авсан. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авах болно.

Файзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.


Categories
мэдээ нийгэм

Л.Энхсайхан: Та эхний тунгийн вакцинаа хийлгэсэн бол хоёр дахь тунг заавал хийлгэх шаардлагатай

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Манай улсын иргэд вакцинжуулалтад хамрагдах идэвх сайн байгаа. Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины I тунд нийт иргэдийн 67.5 хувь нь, II тунд 61.3 хувь нь хамрагдаад байгаа юм.

Та эхний тунгийн вакцинаа хийлгэсэн бол хоёр дахь тунг заавал хийлгэх шаардлагатай. Ингэснээр дархлаа тогтох юм.

Мөн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зүүж, зах худалдааны төв зэрэг дотоод орчинд хүн хоорондын зайгаа баримтлах шаардлагатай. Түүнчлэн гараа сайтар савандаж угаан, гар угаахдаа 30 минутыг зарцуулж байх нь зөв юм.

Наймдугаар сар бол маш хариуцлагатай байх хугацаа” гэв.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Ц.Намуунцэцэг Японы Юи Сүсакид 10:0 харьцаагаар ялагдлаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон Ц.Намуунцэцэг эхний шатанд дэлхийн хошой аварга, Азийн аварга Японы Юи Сүсакид 10:0 харьцаагаар ялагдлаа.

Хэрэв Юи Сүсаки финалд шалгарвал манай бөх дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Өдгөө 25 настай Ц.Намуунцэцэг 2018 оны дэлхийн цомд хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1246 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1246 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 475 нь Улаанбаатар хотод, 771 нь орон нутагь байна.

Мөн таван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 841 боллоо.

Мөн 1804 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Орон нутгаас ирж буй малын махыг нэгдсэн системээр зах, худалдааны төвүүдэд хуваарилна

Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх шийдвэр гарсан.

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Баянзүрх дүүргийн Тэнгэр, Амгалан, Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул дүүргийн Лавай, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн удирдлагуудтай уулзжээ.

Энэ үеэр мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хөдөө орон нутгаас ирж буй малын махыг дээрх зах, худалдааны төвүүдэд агуулах, павильон, лабораторийн хүчин чадлыг үндэслэн хуваарилалт хийхээр төлөвлөсөн байна.

Мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байх ажилд НМХГ, НЦУГ, НМЭГ, НХХААГ-т болон дүүргийн Засаг дарга нар хяналт тавьж байгаа юм.