Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна

Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Тус зөвлөлд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг юм.


Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. 2021 нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлага байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм. Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайед Моллайны тухай цуврал кино бүтээхээр болжээ

АНУ-ын алдарт кино найруулагч, продюсер Алекс Гибни “Metro-Goldwyn-Mayer /MGM/” студи, Израилийн “Tadmor Entertainment” продакшны хамтран Монголын жүдоч Сайед Моллай Израилийн жүдоч Саки Муки нарын нөхөрлөлийн тухай бүтээх телевизийн цуврал киноны гүйцэтгэх продюсероор ажиллахаар болжээ.

Алекс Гибни “Taxi to the Dark Side”, “Enron: The Smartest Guys in the Room” баримтат кино найруулж, “Hulu”-ийн “The Looming Tower”, “Netflix”-ийн “Painkiller” цувралуудын продюсероор ажиллаж байжээ.

Шинэ цувралын зохиолыг Иран гаралтай америк зохиолч Сайрус Новрасте бичиж байна.

“MGM Television”, “Tadmor Entertainment” продакшн Израилийн Муки, Монголын Моллай нарын амьдралаар бүтээл хийх эрхийг аваад байгаа юм.

Цуврал дэлхийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Израилийн аварга Мукитэй барилдах эрхийн төлөө бүхнээ эрсдэлд оруулсан Ираны Моллайн бодит түүх дээр үндэслэжээ. Хоёр тамирчин төд удалгүй анд нөхөд болж, улс төрийн нөлөөнөөс ангид өрсөлдөхийг хүссэн. Заналхийлэл, дарамт шахалтыг үл тоон Сайед Моллай эх нутгаа орхисон билээ.

Амьдралаараа дэнчин тавьсан Сайедын энэхүү эрэлхэг алхам түүнийг Токиод хүргэж, тэрбээр Монголын туган дор дэлхийн шилдэг жүдочидтой өрсөлдөн, мөнгөн медаль хүртэж, дэлхийг гайхшруулсан юм. Түүний тухай цуврал нь цөхрөлтгүй, няцашгүй зоригийн түүх, спортын үнэн мөн чанар, боломжгүй нөхөрлөлийн түүх юм.

Телевизийн цувралыг Моллай, Муки болон олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран бүтээж байна. Энд урьд өмнө гаргаж байгаагүй тамирчдын бичлэгийг харуулах гэнэ.

Энэхүү цуврал нь “Metro-Goldwyn-Mayer /MGM/” студи, Израилийн “Tadmor Entertainment” продакшны хамтарч буй хоёр дахь төсөл гэнэ. Үүнээс өмнө талууд Израилийн “KAN” олон нийтийн телевизээр энэ оны сүүлээр гарах “Айхманн-Эрлэг ярьж байна” баримтат цувралыг хамтран бүтээжээ.

Categories
мэдээ улс-төр

Дэслэгч генерал Ц.Тогоог Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоог Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилжээ.

Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг Цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгссөн. 1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.

1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн орос хэлний орчуулагчийн дамжаа, 1991 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр, 1999 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн дээд курс, 1999 онд Нидерландын Хаант Улсад Удирдлагын дээд курс, 2002 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс, 2002 онд АНУ-д Харвардын их сургуулийн Үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курс, 2002 онд АНУ-д Англи хэлний институт, 2002, 2004 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн үндсэн болон ахисан түвшний дамжаа, 2010 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн Терроризмын эсрэг дамжаанд тус тус суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.

  • 1976-1977 онд Монголын Ардын армийн 196 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,
  • 1977-1979 онд Монголын Ардын армийн 150 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,
  • 1983-1985 онд Монголын Ардын армийн 149 дүгээр ангид Захирагчийн улс төрийн орлогч,
  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн орлогч дарга,
  • 1989-1990 онд Монголын Ардын армийн 256 дугаар нэгтгэлийн Улс төрийн хэлтсийн дарга,
  • 1990-1991 онд Монголын Ардын армийн Улс төрийн газарт Ахлах зохион байгуулагч, даргын туслах,
  • 1991-1996 онд Цэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,
  • 1996-1997 онд Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1997-1999 онд Женко коллежид дэд захирал,
  • 1999-2000 онд Оюуны өргөө коллежид Захирал,
  • 2000-2002 онд Батлан хамгаалахын Дэд сайд,
  • 2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга,
  • 2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2012-2014 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлалд Үндэсний ахлах төлөөлөгч,
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Т.Тулга маргааш дагаж барилдахаар боллоо

Японы Такүто Отогүро шөвгийн дөрөвт Оросын бөхийг ялснаар Т.Тулга маргааш дагаж барилдахаар боллоо.

Тэрээр маргааш 17:45 цагаас дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Измайл Музукаевтай барилдана. Хэрэв ялбал хүрэл медалийн төлөө Европ болон дэлхийн аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой барилдана

Categories
гадаад мэдээ

“Tencent” хүүхдүүдийн тоглох цагийг хязгаарлана гэдгээ мэдэгджээ

БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани “Tencent Holdings” хамгийн алдартай цахим тоглоомуудынхаа нэг болох “Honor of Kings”-ийг тоглох цагийг хязгаарлана гэдгээ мэдэгджээ.

Хятадад хүүхдүүд цахим тоглоомд донтох явдал газар авах болсноор тоглоомын салбар олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа үед “Tencent” энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

Мөн саяхан төрийн мэдлийн нэгэн сонинд цахим тоглоомыг “оюун санааны хар тамхи” хэмээн дүрслэн бичжээ.

“Tencent” компанийн мэдээлснээр, 18-аас доош насны хүүхдүүдийн тоглох хугацааг өдөрт нэг цаг, амралтын өдрөөр хоёр цаг болгон хязгаарлах ажээ. Энэ нь Хятадын хууль тогтоомжид зааснаас бага гэсэн үг юм.

Мөн тус компани 12-оос доош насны хүүхдүүдийг цахим тоглоом тоглохыг хориглох талаар салбарынхан дундаа хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

“Tencent” мэдээллийн технологийн томоохон компаниудын эсрэг Бээжингийн шахалт нэмэгдэхээс сэргийлэхийн тулд ийм шийдвэрийг гаргасан бололтой байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн ордны гадна хоёр сар болж байгаа 75 настай буурай суултаа завсарлахаар болжээ

Улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтээ Засгийн газарт тавьж, суулт хийж буй тухайгаа 75 настан С.Цэвээн гуай мэдэгдээд 59 хоножээ.

Энэ хугацаанд Засгийн газраас түүнтэй хэн нэгэн төлөөлж уулзаагүй бөгөөд тэрбээр суултаа үргэлжлүүлсээр байгаа юм. Харин өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа түүнтэй уулзаж, суултаа завсарлуулах хүсэлт тавьсан байна.

Ингэхдээ хэд хэдэн байгууллагад түүний өмнөөс албан бичиг илгээхээ хэлснээр ийнхүү суултыг завсарлуулахаар болсныг өөрийн твиттер хуудсаараа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Наймдугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар,
  • 10-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Categories
xурдан-морь мэдээ

Дорнод аймагт болсон сонгомол дээд насны морины уралдаанд Тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар түрүүлжээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт “Морин спорт уяачдын холбоо”-ны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан өнөөдөр боллоо.

Сонгомол дээд насны морины уралдаан өнөөдөр 08:30 цагт эхэлсэн бөгөөд хурдан морины уралдаанд 75 морь гарааны зурхайнаас гарч, 09:45 цагт барианд оржээ. Тэргүүн магнайд Тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар орж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн аман хүзүүдэв.
Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр, айргийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн, айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн сартай хээр морь тус тус орлоо. Үүний дараа сонгомол дунд насны морьд барианы зурхай руу хөдөлжээ.
Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк Швейцарийн эдийн засгийн газартай хамтран ажиллана

Швейцарийн холбооны улсын эдийн засгийн газар (SECO)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус газраас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Төв банкуудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (BCC)-т Монголбанкны төлөөлөл оролцох боломжийг бий болгоод байна.

Энэхүү хөтөлбөр нь Монголбанкны мөнгөний бодлогын шинжилгээ, макро-эдийн засгийн судалгаа, статистикийн чиглэлийн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт улам ойртуулахад жинтэй хувь нэмэр оруулах юм.

Швейцарийн холбооны улсын эдийн засгийн газрын BCC хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж байгаа ба хөгжиж буй улс орнуудын Төв банкуудын аналитик болон техник экспертиз хөгжүүлэхэд чиглэдэг. Одоогоор Албани, Азербайжан, Босни ба Херцеговина, Колумб, Морокко, Перу, Тунис, Украин зэрэг улс орнууд хөтөлбөрт амжилттай хамрагдан 54 удаагийн судалгааны ажлыг нийтлээд байна.

Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Швейцарийн хамтын ажиллагааны газар, Консулын хэлтсийн дарга Стефани Бурри (SECO-г төлөөлж) гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Ум сайн амгалан болтугай