Биед аль нэг тэжээлийн бодис дутагдахад организм бидэнд анхааруулж дохио өгдөг.
1. Шохойжилт үүсэх
Магни дутагдахад судсанд кальцийн давс хураагдаж шохойжилт үүсдэг. Үүний уршигаар зүрхний шигдээсээр өвдөх аюултай.
2.Булчин шөрмөс татах
Судсанд кальцийн давс хуримтлагдаж шохойжилт үүссэнээр булчин, шөрмөс татдаг. Магни дутагдсан үед нь нөхөж байхгүй бол саажилт ч болох аюултай. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ шинж түгээмэл илэрдэг. Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдаж кальцийн нийлэгжилт идэвхждэг ба магнийн дуталд ордог байна.
3. Түгших, тайван бус болох,хямрах
Организмд кальци, магни тодорхой хэмжээгээр байх ёстой. Хүн тайван биш болоод, түгшээд байвал аюултай ба магни дутлын шинж юм. Цусан дахь тодорхой хэмжээний кальци, магниийн харьцаа нь тархины хүчилтөрөгчийн хангамжид нөлөө үзүүлдэг. Хүн сэтгэл хөдлөлөө барих тэр үед тархи энергээ асар ихээр алддаг. Тэгээд л хүн хямарч сонин сонин болдог.
4. Даралт ихсэнэ.
Дээр дурдсан судсан дахь шохойжилт явагдахаар судас нарийсч даралт ихэсдэг.
Яваандаа даралт байнга өндөрсөж явсаар архагшиж өвчин болдог. Улмаар үхэлд ч хүргэх аюултай.
5. Даавартай холбоотой асуудлууд үүснэ.
Шинжлэх ухааны судалгаагаар биед магнийн хэмжээ буурахын хирээр дааврын түвшин өндөрсдөг болох нь тотоогдсон. Магни байх ёстой хэмжээнээсээ унахад эмэгтэйчүүдийн бие дахь эстрогены хэмжээ нэмэгддэг байна. Энэ нь үс унах гэх мэт олон хэцүү үр дагавар авчирна
6. Нойр муудна
Магни дутлын үед хүн тайван байдлаа алддагаас унтаж чадахаа больдог.
Нойр муудах бусад шалтгаанууд нь өндөр даралт, зүрхний үйл ажиллагааны доголдол байж болно. Үүнээс улбаалаад тархины үйл ажиллагаа муудна.
7. Энерги, эрч хуч суларна.
Бид биологиин хичээл дээрээ АТФ (аденозинтрифосфат- биологийн идэвхит бодис)- энерги хуримтлуулагч ын тухай сонссон.Идэвхтэй ажиллахын тулд АТФ магни авч байх ёстой. Хүний организм магни хангалттай авахгүй бол сулбагар, өвдөмтгий болдог.
Дээрх аюултай шинж тэмдэгүүдйиг хүн заавал мэдэж байх ёстой. Яагаад вэ гэвэл?
1) Та нойргүйдлээ гээд мэдрэлийн эмчид очвол нойрны эм өгөхвий! Эм хортой. Үүний оронд цусан дахь магнийн шинжилгээ өгөөрэй. Америкчуудын 80% магнийн дуталтай байсан гэдэг шүү.
Манайд адил байгаа.
2) Өвдлөө гээд эмэгтэйчүүдийн эмчид очтол таныг дааврын илүүдэл болжээ гээд эмчилж магад. Эхлээд өөрөө магнийн шинжилгээ өгөөрэй. Ямар ч байсан хор болохгүй!