Categories
амьдралын-өнгө мэдээ

“Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг болов

Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөх багийн зүгээс Ханх сумы хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааг танилцуулж, дараах үндсэн 3 асуудлын хүрээнд санал солилцлоо.

  1. Тусгай хамгаалалттай газар нутаг ба түүний орчны бүсийн хот сууринуудад тулгарч буй нийтлэг асуудлууд
  2. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар ба Ханх сумыг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд яамдын зүгээс баримталж буй бодлого, авах арга хэмжээ, төсөл хөтөлбөр
  3. Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, агентлагуудаас санал авах, оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлох болон бусад асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор “Хөвсгөл нуур орчмын бүсийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр заасан. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Хөвсгөл дэд төсөл нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үндэсний жишиг зорин очих газрыг бий болгож, тогтвортой, хүртээмжтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон бүс нутгийн бодлого төлөвлөлтөд нийцүүлэн боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нэгжийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, агентлагууд болон орон нутгийн удирдлагуудаас санал авах нэгдсэн хэлэлцүүлгийг төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийг хамтран хэрэгжүүлэгч зөвлөх баг хот төлөвлөлтийн “Нью Урбанизм” компаниас хамтран амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яамд болон Үндэсний хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Одон орон геофикизийн хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн болон Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн холбогдох төлөөллүүд оролцож, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагууд цахимаар холбогдлоо.

Хэлэлцүүлэгт салбарын яамд, агентлагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, орон нутгийн удирдлагууд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож, тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон тулгамдаж буй болон шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн иргэдийг маргаашнаас III тунд хамруулна

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх дээрх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгон, зургаан байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа билээ.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Тэгвэл агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг байна. Улаанбаатар хотод 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин 2020 онд 621.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн найман жилийн дунджаар харвал, 78.2 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 12.3 хувь нь 7-9 жил, 5.8 хувь нь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай байна.

Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үүнд:

  • Шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэх
  • Сайн чанарын түлш автомашиндаа хэрэглэх
  • Нийтийн тээврээр үйлчлүүлэх
  • Хосолмол хөдөлгүүрт болон хийн түлшээр явдаг автомашины хэрэглээг дэмжих
  • Цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн унааг нэмэгдүүлэх
  • Олон жилийн насжилттай автомашиныг аль болох ашиглахгүй байх /9 жилээс дээш/
  • Тансаг том, хүчтэй мотортой автомашин хот дотор аль болох унахгүй байх
  • Дугуй унах, алхах зэрэг юм.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймаг улаан бүсэд ажилласан Эрүүл мэндийн ажилтнуудад урамшуулал олгожээ

Завхан аймаг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрсдэлийг даван туулахад зориулж эрүүл мэндийн болон, мэргэжлийн байгууллагууддаа тусламж дэмжлэгийг тухай бүр нь олгож байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал, энэ онд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгүүдэд 86 сая төгрөгийн гурван ширхэг автомашиныг олгожээ. Мөн 19 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид 30 сая, 74.3 сая төгрөгийн хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн иж бүрдэл 900 ширхгийг өгсөн байна. Түүнчлэн 53 сая төгрөгийн нэг удаагийн оношлуур, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Их-уул сумын эрүүл мэндийн төвүүдийн голомтод ажилласан мэргэжлийн багт 18 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг олгоод буй.Эрүүл мэндийн тандалтын баг болон улаан бүсэд үр бүтээлтэй ажилласан 22 эрүүл мэндийн ажилтанд тус бүр нэг сая төгрөгийн урамшууллыг олгоод буй гэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Сайед Моллайд “Алтан од” одон, энгэрийн тэмдгийг гардуулж өглөө

МҮОХ өнгөрсөн пүрэв гаригт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн билээ. Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй.
Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайтай зорин уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.
Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ учирлав.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

Categories
гадаад мэдээ

Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглоно

Их Британийн Засгийн газар Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгсэл, таваг, аяга хэрэглэхийг хориглохоор төлөвлөж буйгаа бямба гарагт мэдэгдлээ. Ингэснээр далай тэнгист хаягдах хуванцар эдлэлийн хэмжээг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж сайд нар үзэж байна.

Энэхүү бодлогын талаарх зөвлөгөөнийг намраас эхлүүлэх бөгөөд Засгийн газар бусад хуванцар эд зүйлсийн хэрэглээг хориглохыг ч үгүйсгээгүй байна. Харин байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн хувьд илүү яаралтай хийгээд өргөн хүрээг хамарсан шийдвэр гаргахыг уриалж байгаа ажээ.

Шотланд, Уэльс, Умард Ирландын хувьд нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглох төлөвлөгөөгөө хэдийнээ боловсруулаад байгаа бол Европын Холбоо ижил хоригийг долоодугаар сард танилцуулсан нь Английн сайд нарыг ийм шийдвэр гаргах чиглэлд ажиллахад түлхэц болжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Н.Алтанцэцэг медалийн төлөөх барилдаанд ялагдаж, V байр эзэллээ

Паралимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, шагналт тавдугаар байр эзэллээ.

Азийн пара наадмын хүрэл медальт тэрбээр медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилын Мег Эммерихтэй өрсөлдсөн.

Манай бөх өмнө нь түүнтэй гурав таарч, гурвууланд нь ялагдаж байв.

Энэ удаа барилдаан эхлээд минут орчим өнгөрч байхад өрсөлдөгчийнхөө хөмрөх мэхэнд цэвэр буучихав. Ингэснээр манай гурван жүдочийн хоёр нь VII байр, нэг нь V байрт шалгарсан амжилтаар паралимпын наадмыг өндөрлүүлэв.

Маргааш Э.Содномпилжээ паралимпийн наадамд бяр чадлаа сорих болно.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид мөнгөн медаль хүртжээ

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Олон улсын цэргийн наадам” тэмцээн уламжлал ёсоор амжилттай зохион байгуулагдаж байна.
Дэлхийн улс орнуудын шилдгүүд мэргэжил, дадлага, туршлага, ур чадвараараа өрсөлдөж буй энэхүү тэмцээний “Танкийн биатлон”, “Аравт”, “Цэргийн ралли” төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилт дүүрэн оролцож байгаа.
Тэгвэл 19 улсын баг тамирчид тун ширүүн өрсөлдсөн энэ удаагийн “Танкийн биатлон” тэмцээнд манай улсын баг тамирчид дэд байрт шалгарснаар мөнгөн медалийн эзэд боллоо.

May be an image of 2 people, people standing and outdoors

May be an image of 5 people, people standing, military uniform and outdoors

Хурандаа Б.ОТГОНБАЯР
Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерийн аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдлэ. Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Онон, Хэрлэн, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 5-70 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 30-нд Сэлэнгэ мөрний адагаар усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Зүгээр битгий хая” аяныг дэмжин ажиллахаар болов

Байгаль орчин, аялал жуулчлалын яам хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээний “Өнгө нэм” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Зүгээр битгий хая” аяныг дэмжин, хог хаягдлыг ангилан ялгах, зөв хэрэглээ, хандлага түгээх нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулж, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Улмаар хог хаягдлыг түүхий эд болгон дахин боловсруулж ашиглах, аюултай хог хаягдлыг ангилан ялгах, хогоор дамжин үүсэх хөрс усны бохирдлыг бууруулах зэрэг чиглэлд залуусын оролцоог дэмжин олон нийтэд мэдээллийг түгээн төр, төрийн бус байгууллагын оролцоог ханган, 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамжийг үзэглэсэн байна.

No description available.