Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Мягмаржаргал: 17-25 насныхан бүлэг найз нөхөдтэйгөө байхдаа гэмт хэрэг үйлдэх магадлал түгээмэл байдаг

Автомашинаар хүн мөргөж, хэргийн газраас зугтсан бичлэг цахим орчинд цацагдсанаар иргэдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, 52А байрны урд долдугаар сарын 21-ний 03:00 цаг орчимд 19 настай эрэгтэй Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй С-ийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Сэтгэл зүй, Сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч П.Мягмаржаргалтай ярилцлаа.


e-Машинаар нэгнийгээ санаатайгаар дайрч, амь насанд нь халдаж буй бичлэг цахим орчинд хэдхэн хоногийн өмнө цацагдсан байдаг. Дээрх хэргийг үйлдсэн гэх этгээд нь 19 настай, хохирогч нь 18 настай гэх мэдээлэл бий. Тухайн залуугийн энэхүү ёс зүйгүй үйлдлийг сэтгэл зүйн хувьд хэрхэн тайлбарлах вэ, магадгүй өс хонзонгийн сэдэл байж болох юм?

-Таны хэлсэнчлэн хүний амь насанд санаатайгаар халдсан энэхүү үйлдэл нь өс хонзонгийн сэдэлтэй байж болно. Түүнчлэн бүлэглэлийн чанартай танхайн үйлдэл байж магадгүй гэсэн таамаг байна. Цахим орчинд тавигдсан бичлэгээс харахад тухайн хэрэг гардаг шөнө залуус олноороо цуглаж, улмаар маргалдаж байсан. Ингэж бүлэглээд ирэхээр танхайрах, нэгнийгээ дээрэлхэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл өсдөг. Ямар нэгэн өс хонзон, хардалт сэрдэлт зэрэг олон шалтгаантай ч, тэнд цөөн хүн байсан бол ийм үйлдэл хийхгүй байж болох юм. Ерөөс бүлэг найз нөхөдтэйгөө хамт байхдаа гэмт хэрэг үйлдэх магадлал 17-25 насныханд илүү түгээмэл байдаг гэдгийг тогтоосон 2000 оны эхэн үеийн судалгаа бий. Энэ насныхан өөрийн хүчтэй сэтгэл хөдлөлд зохистой хариу үйлдэл үзүүлэх чадвар сул байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийн урт хугацааны үр дагаврыг тооцож хариу үйлдэл үзүүлэх чадвар бүрэн хөгжөөгүй учраас сэтгэл хөдлөл мэдрэмжээ үйлдэл болгохдоо найз нөхдийнхөө нөлөөнд орох эрсдэлтэй байна гэсэн үг. Залуус нэгнийгээ “Чи чадна” гэж зоригжуулах, “Тэрэнд дээрэлхүүлдэг хэн юм бэ” гэж уруу татах гэх мэтчилэн найз нөхдийнхөө нөлөөнд амархан автдаг. Хэдийгээр хуулийн хүрээнд 18, 19 насыг насанд хүрсэн хэмээн үздэг ч, сэтгэл зүйн хөгжлийнх нь талаас өсвөр наснаас насанд хүрэх шилжилтийн үе хэмээдэг. Энэ насныхан харьцангуй бие дааж, насанд хүрэгч ямар үүрэг хариуцлагатай байдаг вэ гэдэгт анхлан оролцож эхэлдэг гэсэн үг.

-Дөнгөж 19 настай хүүхэд ийм айхавтар үйлдэл хийхийг харахад манай нийгэм, тэр дундаа залуусын сэтгэл зүйд томоохон асуудал байгаа мэт. Сүүлийн үед яг залууст чиглэсэн сэтгэл зүйн судалгаа манай улсад хийгдсэн болов уу?

-Яагаад 18-19 настай хүүхдүүд ийм харгис үйлдэл гаргах болов, гол асуудал манай нийгэмд байна уу, эсвэл хувь хүнд байна уу гэж та бүхэн бодож магадгүй. Ер нь түрэмгийлэл, гэмт хэргийн шинжтэй хүнлэг бус үйлдэл хувь хүн гэхээс илүү, нийгмийн орчноос ихээхэн шалтгаалдаг. Үүнийг харуулсан хэд хэдэн судалгаа ч бий. Энд Стэнфордын шоронгийн туршилт судалгааг дурдъя. Энэ туршилтад хамруулахаар энгийн хүмүүсийг санамсаргүй байдлаар хоёр бүлэг болгон хуваасан байгаа юм. Тодруулбал, нэг хэсгийг нь гэмт хэрэгтэн, нөгөө хэсгийг нь шоронгийн хуяг болгож хэсэг хугацаанд байлгахад өөрт нь эрх мэдэл олгогдсон шоронгийн хуягуудаас муу муухай зан авир гарч эхэлж байгаа юм л даа. Хэдийгээр хоригдлуудын дүрд тоглож байгаа хүмүүс ямар ч гэм хийгээгүй гэдгийг мэдсэн ч, шоронгийн хуяг байх эрх мэдэл олгогдоход тэдгээр хүмүүсээс сөрөг зан авир ажиглагдсан гэсэн үг. Үүнээс улбаалан, үнэхээр туршилтад орсон хүмүүс нь муухай байв уу, эсвэл хүрээлэн буй орчин нь муухай байв уу гэдэг асуулт үүсч байгаа юм. Улмаар тухайн орчин нь тэнд байгаа хүмүүсийг муу муухай авир зантай болгож байсан хэмээн дүгнэсэн. Тиймээс тухайн хүүхдүүдийн ойр орчных нь нөлөөлөл аливаа асуудлыг ингээд л шийдчихэж болдог юм байна гэдэг үлгэр дуурайлыг харуулсан байж болох. Түүнчлэн макро орчин ч хүний зан авирт нөлөөлдөг. Манай нийгэмд хүн хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхгүй өнгөрөөд яваад байж болдог юм байна гэдэг жишээ хангалттай байгаа. Тэр маань эргээд залуу үеийнхэнд ингэж муу муухайгаар нөлөөлөх эрсдэлтэй. Хамгийн гол нь хүний хөгжил орчин тойрноо ажиглаж сурахаас шалтгаалдаг. Нийгэмд ийм сөрөг жишээ байгаа цагт залуус маань асуудалд энэ жишгээр хандах эрсдэл бий. Энэ бичлэгээс нэгдүгээрт, сэтгэл хөдлөлийн оюун ухаанаас гадна эцэг эх, ах нарын үлгэр дуурайл ямар байна гэдэг нь харагдаад байна. Санамсаргүй ч биш, албаар очиж хүнийг машинаар дайрч чадна гэдэг чинь ийм үйлдлийн дараа хариуцлага хүлээлгүй өнгөрчихөж болдог юм байна гэсэн бодол.

-Тэгвэл ёс суртахуунтай иргэдийг бий болгохын тулд нийгмээрээ зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Ёс зүйн хөгжлийн үе шатлал хэмээх Коллберг сэтгэл зүйчийн онол байдаг. Энэхүү онолын дагуу хүн гурван шатлалаар хөгждөг хэмээн тайлбарладаг. Үүний хамгийн эхэнд, хүн болгон өөр өөр бодолтой, ямар үйлдэл хийвэл зөв, буруу гэх мэтчилэн суурь ойлголтыг эцэг эхээсээ энэ үед мэдэж авдаг гэсэн үг. Хоёр дахь шатандаа буюу өсвөр насанд ороод ирэхээр “Би сайн хүн гэж харагдаж, үнэлэгдэх ёстой юм байна. Тэгэхийн тулд харилцаандаа тодорхой хэмжээгээр ийм байр суурьтай байх ёстой, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй юм байна” гэх мэт ойлголт нь хөгждөг. Улмаар миний хамаарагддаг, харьяалагддаг бүлэг ийм дүрэм журамтай байдаг юм байна. Ингэвэл би хэрэгт холбогдоно гэх мэтчилэн хөгжлүүд хоёр дахь шатанд явагддаг. Зарим тохиолдолд насанд хүрсэн ч гуравдугаар шат руу орж хөгжөөгүй хүмүүс цөөнгүй байдаг л даа. Ялангуяа, 20-иод насны эхэн үед хөгжлийнхөө хоёр дахь шатандаа явдаг гэсэн үг. Энэ үед тухайн бүлэгт яаж хүлээн зөвшөөрөгдөх үү, миний байр суурь юу билээ гэдэгтээ л илүү анхаарна. Гурав дахь үе шат руу орчихвол заримдаа “Миний нийгмийн орчинд хүлээн зөвшөөрөгддөг зарим зүйл яг нарийн бодоод үзвэл, тийм ч зөв биш. Тэгэхээр би ийм нөхцөлд шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй” гэж илүү бие даасан хэм хэмжээг өөртөө суулгаж өгөх чадвартай болно.

Энэ чадвар бүрэн суугаагүй тохиолдолд өөрийн харьяалагдаж байгаа бүлэгт хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, лидер гэдгээ харуулах үүднээс асуудалд ханддаг. Улмаар болчимгүй үйлдэлд хүрэх эрсдэлтэй. Мэдээж энэхүү хөгжил хүн болгонд харилцан адилгүй, ялгаатай. Чухамдаа гэр бүлийн орчин, хамгийн ойр нийгэмшиж байгаа хүрээлэл, цаашлаад нийгмийн макро орчин ямар байгаа зэргээс шалтгаалж хөгжил явагдана.

-Ер нь 18-19 насанд хүний сэтгэл зүй ямар онцлогтой байдаг юм бол. Магадгүй энэ насанд сэтгэл хөөрлөөр асуудалд хандах, улмаар буруу үйлдэл гаргах эрсдэлтэй юү?

-Ийм тохиолдол цөөнгүй байдаг л даа. Өөрийнхөө үйлдлийн үр дагаврыг нарийн бодож тооцоолохгүй байх тохиолдол өндөр гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг таньж мэдэх, бусдын сэтгэл зүйг ойлгох, улмаар харилцаандаа менежмэнт хийх зэрэг чадваруудаас сэтгэл хөдлөлийн оюун ухаан EQ бүрдэж байгаа. Үүнийг хүүхдэд бага балчираас нь сайтар суулгаж өгч байж л ирээдүйд асуудал үүсэхээс сэргийлнэ.

-Найз нөхөд, гэр бүл гэх мэтчилэн бүлгийн харилцаанд зөрчил үүсэхэд бид хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд асуудлыг харилцаж ярилцаж шийдэхээс илүү зодоон нүдээнээр шийдэх хандлага ажиглагддаг. Энэ нь маргааныг илүү хурцадмал хэлбэрт оруулах болов уу?

-Эрэгтэй хүүхдийг эрэгтэй хүн шиг болгож өсгөнө гэдэг маань яг юуг хэлээд байна вэ. Аливаа асуудлыг түрэмгийллээр шийддэг байснаар илүү эрэгтэйлэг гэж хүлээн зөвшөөрөгдөхөд тусалдаг юм уу, үгүй юм уу гэх асуулт гарч ирнэ. Ялангуяа, Монголын нийгэмд хүйсийнхээ дагуу нийгэмших нь түгээмэл байдаг шүү дээ. Улмаар хангалттай эрэгтэйлэг байна гэдгээ батлахын тулд аливааг түрэмгийллээр шийдвэрлэх, асуудлыг булчингаар шийддэг байх ч гэдэг юм уу. Ингэх шаардлагагүй гэдгийг эрэгтэй хүүхэд өсгөж байгаа эцэг эх, багш нар хэлж анхааруулах нь чухал байна. Ер нь нийтээрээ нийгмээрээ энэ тал дээр анхаарах цаг нь болчихсон харагдаж гэдгийг дээрх энэ үйл явдлаас харж болно. Ерөнхийдөө асуудал шийдвэрлэх аргыг хүүхдүүд нийгмийнхээ хүрээллээс суралцдаг. Тиймээс хүүхэд өсгөхдөө ярилцаж асуудлаа шийдэж сургах л ёстой. Хамгийн түрүүнд гэр бүлийн орчинд асуудлаа шийдэхдээ эцэг эхчүүд нэг нэгнээсээ уучлалт гуйгаад, яагаад уучлалт гуйж буй шалтгааныг хүүхдийнхээ дэргэд тайлбарлах нь чухал. Ингэхгүйгээр нэг мэдэхэд хэрэлддэг, цаашлаад зодоон цохиондоо хүртэл явдаг.

Тэгчихээд дараа нь хүүхдүүдийнхээ өмнө эвлэрдэггүй, юу ч болоогүй юм шиг. Хүмүүс нэг нэгэндээ түрэмгийлэл, цаашилбал хүчирхийллийг гаргачихаад зүгээр цаашдаа амьдрал зүв зүгээр мэт яваад байж болдог юм байна гэдгийг хүүхдүүддээ харуулаад байвал хүүхдүүд асуудлыг тэгж л шийддэг юм байна гэх ойлголттой болж. Өсвөр насандаа гэмт хэргийн чанартай халдлагаас болоод бүлэглэн танхайрахаас ч гэдэг юм уу, ийм байдлаас үүдэн амь насаа алдаж буй залуусыг харахаар гол төлөв эрэгтэй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр жендерийнх нь норм талаас нь ч бид сайтар бодолцож үр хүүхдээ өсгөх шаардлага үүсээд байна.

П.Сайнжаргал

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Марафонч Ц.Бямбажав 56 дугаар байрт орж, Б.Сэр-Од замын дундаас тэмцээнээ дуусгалаа

Олимпийн наадмын хамгийн их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг төрлүүдийн нэг марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр боллоо.

Эрэгтэйчүүдийн марафонд нийт 106 тамирчин оролцсоноос Ц.Бямбажав 42 км замыг 2 цаг 21 минут 32 секундэд туулан 56-р байранд орлоо. Харин 39 настай Б.Сэр-Од харамсалтайгаар бариандаа орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгалаа.

31 настай Ц.Бямбажавын энэхүү хугацаа нь түүний энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт бөгөөд нэгдүгээр байранд орсон тамирчнаас 12 минутаар хоцорсон байна.

Эрэгтэйчүүдийн марафоны алтан медалийг Кенийн тамирчин Элиуд Кипчогэ 2 цаг 8 минут 38 секундэд барианд орж хүртсэн бол Нидерландын Абди Нагэеэ 1 минут 20 секунд хоцорч мөнгөн медаль хүртжээ.

Харин Бельгийн тамирчин Башир Абди 1 минут 22 секундийн дараа барианд орж хүрэл медалийн эзэн боллоо.

Нийт 106 тамирчнаас 76 нь бариандаа орсон бол үлдсэн 30 тамирчин нь харамсалтайгаар барианд орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгасан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Т.Рэнцэнбадам: Аав ээж маань намайг анх гүйнэ гэхэд таатай хүлээж аваагүй. Эмэгтэй хүн тэр хол замыг явган яаж туулах юм бэ хэмээсэн

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ийн холын зайд гүйхээр болсон билээ.

Тэрээр замдаа гараад дөрөв дэх өдрөө гүйж байна. Ингээд түүнтэй холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Бие дажгүй юу. Одоо хаана явж байна вэ?

-Сайн байна. Одоо дөрөв дэх өдрөө гүйж байна.

-Цаг агаар ямархуу байна?

-Цаг агаарын байдал гайгүй байна. Ер нь халуун салхитай л байна.

-Хэр хурдаар гүйж байна. Олон хоног гүйх болохоор тодорхой хурдаар гүйх байх. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Ойрын зайн гүйлт биш, маш холын зайн гүйлт учраас хурдаа жигд байлгаж гүйлтийн хэмээ тааруулах чухал байна.

-Нэг километр зайг хэр хугацаанд туулж байна гэсэн үг вэ?

-Зургаан минут гүйж байна.

-Гүйгээд хэд хоночихлоо. Олон хоног гүйнэ, сэтгэл зүйн хувьд ямар байна?

-Гүйлтийн үеийн сэтгэл зүй хэвийн байна.

-Тантай хамт яваа багийнхныгаа танилцуулахгүй юу?

-ХХЕГ-ын Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Даваасүрэн багшаас заавар зөвлөгөө аваад явж байна. Жолоочоор Жагсаалын дарга, ахлах ахлагч Батжаргал, арын албанд Шалган нэвтрүүлэх боомтын бичиг баримтын шалгагч ахлах дэслэгч Намжин зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй явж байна.

-Эмч байгаа юу?

-Одоогоор эмчгүй явж байна.

Өдөрт хичнээн километр гүйж байгаа вэ?

-Өдөрт 30 километр гүйж байна.

-Гүйлтээ амжилттай үргэлжлүүлэхийн тулд хоол унд маш чухал байх. Наанадаж гэдэс өвдөхгүй байхаас эхлээд?

-Тийм. Аль болох хоол ундаа тааруулахын тулд байхуу цай, гурилтай шөл гээд шөл устай хоол л түлхүү идэж байгаа.

-Өмнө нь гүйж байсан уу?

-Ерөнхийлөгчийн маршийн үеэр зургаа, найман километрийн ойрын зайнд гүйж байсан. Яг ийм холын зайнд бол анх удаа гүйж байна.

-Яагаад заавал гүйх болов оо. Саяхан Зэвсэгт хүчний албан хаагч гүйсэн. Үүнийг дуурайлаа ч гэх олны яриа гараад байна?

-Би өнгөрсөн гуравдугаар сард Даваасүрэн дасгалжуулагч багштайгаа ярилцаад Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойд зориулж холын зайнд гүйхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн. Тавдугаар сард гүйхээр бэлтгэж байсан ч ковидын улмаас хойшилсон. Монгол Улсынхаа мөрдөстэй бүсгүйчүүдээ төлөөлөөд Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл гүйе гэж шийдсэн. Монгол Улсын урд хойд хилийн баганын хоорондын хэмжээ 1100 км. Хамгийн гол нь манай улсын хоёр том боомтын сүлдэт багана. Хилийн багана гэдэг бол хилчин хүний бахархал, сүлд хийморь гэж боддог доо.

-Энэхүү шийдвэрийг гэрийнхэн тань анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав ээж маань таатай хүлээж аваагүй. Эмэгтэй хүн тэр хол замыг явган гүйж яаж барах юм бэ гэсэн. Би анхнаасаа өөрөө зориглоод гүйнэ гээд шийдчихсэн учраас ямар нэг байдлаар буцахыг хүсээгүй. Тиймээс гэрийнхэн маань, хамт олон маань ч гэсэн “Аян замдаа сайн яваад ирээрэй. Замаа амжилттай дуусгаарай” гээд үдсэн.

Та ХХЕГ хичнээн жил ажиллаж байна вэ?

-Хил хамгаалах байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх 0129 дүгээр ангид орж байсан. Үүний дараа ХХЕГ-ын тусгай салбар 303 дугаар ангид ажиллаж байгаад хүүгээ төрүүлсний дараа Дорноговийн 0108 дугаар ангид ажиллах болсон. Одоо Хилийн албаны хил, камерын хянагчаар ажиллаж байна. Ямартаа ч зорьсон зорилгодоо хүрээд ангидаа ирнэ ээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдрагчаа: Хүдрийн заараас бактери, вирусийн эсрэг хүчтэй, үнэтэй түүхий эд гаргах ирээдүй бий

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Ч.Чимэдрагчаатай Мана-4 тан болон хүдрийн заар агуулсан эм бэлдмэлүүдийн судалгааны талаар ярилцлаа.


Ч.Чимэдрагчаа-Та Мана-4 танг судалж (Ph.D) доктор хамгаалсан юм билээ. Манайхан ковидын үед Норов-7, Мана-4 танг ихээр хэрэглэж байна. Таныг орчин үеийн судалгааны аргуудаар уламжлалт танг судлаад, үр дүнтэйг нь тогтоосон гэж ойлгож болох уу?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлсэн 5000 жилийн түүхтэй. Мана-4, Норов-7 танг ямар найрлагатай, ямар өвчний үед хэрэглэх заалтыг бичиж үлдээсэн эх сурвалж, ном зохиол олон бий. Уламжилж хэрэглэж ирсэн үндэслэл, эх сурвалж материалууд байна. Эдгээрийг маш удаан хугацаанд хэрэглэж ирсэн байна шүү дээ.

-Тухайлбал Мана-4 танг хүмүүс хэр удаан хэрэглэж ирсэн бол?

-Жишээлбэл “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэдэг номонд тодорхой өвчнүүдийн үед Мана-4, Норов-7 танг хэрэглэнэ гэж бичсэн байдаг. Энэ нь манай эриний VII, VIII зууны үед зохиогдсон ном юм. Тэгэхээр үүнээс ч өмнө хэрэглэж байсан байж таарна. Монгол Улсад Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Энэ бодлогын хүрээнд өрнө, дорны анагаах ухааныг уялдуулж хөгжүүлнэ, зэрэгцүүлнэ. Энэ хоёр анагаах ухаанаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ гээд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухаан төрийн бодлоготой анагаах ухаан юм. Бүх эм, тангууд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгддэг. Бүртгэхийн тулд чанар аюулгүй байдал, хор судлал бусад шинжилгээ, судалгаануудыг хийгээд, шаардлага хангасныг нь бүртгэдэг юм. Мана-4, Норов-7 тан өнөөдөр мөрдөгдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн бүх шаардлагыг хангаад, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд, албан ёсоор хэрэглэж байгаа эм. Зөвхөн ковид гарч ирээд хэрэглэж байгаа биш. Ковидоос өмнө ч уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд энэ хоёр эмийг зохих заалтынх нь дагуу хэрэглэж л байсан.

Хятадын уламжлалт анагаах ухаанд эм, эмчилгээг хэрэглэж ирсэн түүх нь хамгийн гол нотолгоо гэж үздэг. Орчин үеийн эмүүдийг зохион бүтээгээд, эмийн бүртгэлд бүртгээд, хэрэглэсэн хугацаа богино. Уламжлалт эмийг маш удаан хугацаанд хэрэглэж, амьдрал дээр үнэхээр болох, болохгүй нь шалгарсан юм. Тэр нь нэг үндэслэл болж байна. Хоёрдугаарт, өнөөдөр мөрдөгдөж байгаа эмийн хууль бүртгэл, бүх шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлтэй, шаардлагатай, зөвшөөрөлтэй гэсэн үг. Гуравт судалгаа, шинжилгээний асуудал яригдана. ДЭМБ ч ийм шаардлага тавьж байгаа. Манай улсын эрүүл мэндийн бодлого ч уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байгаа бүх засал, эм танг орчин үеийн судалгааны аргуудаар судлаад, нотолгоожуулна гэж байгаа юм. Энэ чиглэлээр судалгааны ажлууд маш өргөн хүрээнд хийгдэж байгаа. Анх 1959 онд академич Ц.Хайдав багш уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэстэй судлах эхлэлийг тавьсан. Өдгөө 62 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил эрчимтэй явж байна. Түүхий эд, эмүүд, засал, эмчилгээний аргууд, идээ ундаа, явдал мөрийг маш их судалжээ. Тэр дотор Мана-4, Норов-7-гийн судалгааны ажлууд бас хийгдсэн. Мана-4 дөрвөн найрлагатай, дотроо мана лидэр, гандигар, гажаа гээд ургамлын гаралтай, дөрвөн түүхий эд байгаа юм. Зарим түүхий эд нь халуун бүс нутагт ургадаг, импортоор авдаг. Гажаа гэдэг нь гадны түүхий эд. Хятад, Энэтхэг улсуудаас оруулж ирдэг. Мана гэдэг уг нь гадны түүхий эд байсан. Монголд үүнийг тарималжуулж, нутагшуулаад, үндсийг нь авч хэрэглэх жишээтэй. Лидэр, гандигар нь манай эх орны гаралтай түүхий эд. Түүхий эдийг нь эхлээд судалдаг. Мана ямар үйлчилгээтэй вэ, дотор нь ямар бодис агуулагддаг вэ гээд судалдаг юм. Үүнийг манай судалгааны баг судалсан.

-Та яагаад Мана-4 танг онцолж судлах болов?

-Мана-4 маш өргөн хэрэглэгддэг. Мөн Мана-4 олон найрлагатай жоруудын суурь болдог. Жишээлбэл, Норов-7 гэхэд үндсэн бүрэлдэхүүн нь Мана-4 байдаг. Үүн дээр гурван үр нэмээд, Норов-7 болдог. Тийм учраас гол судлагдахуун болгож авсан юм.

-Дээхнэ үед хүмүүс “ноёдын уудаг норов-7, маний уудаг Мана ши тан” гэж ярьдаг байсан гэдэг. Энэ Мана ши тан гэдэг нь Мана-4 мөн үү?

-Мөн мөн. Түвдээр ши гэдэг нь дөрөв гэсэн үг юм. Энэ нэр томьёо яагаад гарсан гэхээр их хэрэглээтэй гэдгээс л улбаатай. Маний уудаг Мана-4 гэхээр ард иргэд маш их хэрэглэж байсан гэсэн утга шүү дээ.

-Таримал эмийн ургамлын нөлөөлөх чадварыг судалдаг уу?

-Зэрлэгтэй нь харьцуулж судалдаг. Үйлчилгээ нь ижил байна уу, зөрүүтэй байна уу гэдгийг нарийн судалдаг. Ер нь манай ургамлын гаралтай уламжлалт эмүүдийн чанар, аюулгүй байдлын судалгаа дэлхийн түвшинд тавигдаж байгаа зохих шаардлагыг хангасан.

-Эмийн зохистой хэрэглээ уламжлалт эм тан дээр ч яригдах болов уу. Манайхан сайн гэгдсэн эм танг удаан хугацаагаар уух хандлагатай байдаг. Урьдчилан сэргийлэх үүднээс уух уу, эсвэл өвдсөн үед уух уу?

-Зохистой хэрэглээ гэж бий. Эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Эм учраас эмчийн заавраар тодорхой хугацаагаар, тодорхой тун хэмжээгээр хэрэглэнэ. Мана-4, Норов-7 танг өвчилсөн үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Ковидын үед эхэн үе шатанд нь эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Зааврыг нь гаргаж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлаад, мөрдөж яваа. Урьдчилан сэргийлэх зорилгоор бас хэрэглэж болно. Гэхдээ тодорхой хугацаатай. Эмчийн заавраар хэрэглэнэ. 14-21 хоногийн хугацаанд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.

-Ковидын үед манайхан уламжлалт эм тангаа таньж мэдээд, өргөнөөр хэрэглэлээ. Та судлаачийн хувьд цар тахлын үед Мана-4, норов-7 үр дүнтэй байсан гэж дүгнэх үү?

-Мана-4, Норов-7 орчин үеийн судалгаагаар үрэвслийн эсрэг, эд эсийг хамгаалах, дархлааг сайжруулах, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх, хэт исэлдэлт гэдэг юмнаас эд эсийг хамгаалах гэх мэт нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цогц үйлчилгээнүүдтэй. “Ковид-19” -ийн халдвар туслаа гэхэд үрэвслийн процесс явагдана. Дархлаа суларсан хүмүүс хүндэрч, халдвар амархан авч байна. Манай энэ уламжлалт тангууд дархлааны хариу урвалыг сайжруулж байна. Үрэвслийн эсрэг нөлөөлж байна. Эд эсийг хамгаалж байна. Тэнд явж байгаа эмгэг процессуудыг дарангуйлж байна шүү дээ. Тийм учраас ковид туссан хүнд эмчилгээний нөлөө үзүүлж байна. Ялангуяа өвчний эхний үе шатанд уух заалттай. Уламжлалт анагаах ухаанд энэ хоёр танг халуун боловсруулдаг гэдэг. Вирусийн гаралтай ханиад томуу хүрсэн үед эхэн үед нь өгдөг. Үүсч байгаа халууныг боловсруулаад, сайхан хөлөргөөд, биеийг эрүүлжүүлнэ гэж үздэг.

-Эдгээр танг европ эмүүдтэй хольж ууж болох уу?

-Нэг нь нөгөөдөө харшлах зүйл одоогоор тогтоогдоогүй. Антибиотик хэрэглэхээр хүний дархлаа суларч байгаа. Норов-7, Мана-4 хэрэглэхээр дархлааг сайжруулна. Бие биенээ нөхөх, дэмжих үйлчилгээтэй учраас үр дүн сайтай байна.

-Та анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) цол хамгаалахдаа “Хүдрийн заар, заар агуулсан эм бэлдмэлийн туршилт, судалгааны үр дүн” сэдвийг сонгосон юм билээ. Амьтны гаралтай эм тан дээр арай өөр асуудал яригддаг болов уу?

-Хүдрийн заар гэдэг уламжлалт анагаах ухааны нян хижгийг дардаг гэсэн заалттай эмийн түүхий эд. Нян хижиг дарна гэдэг нь бактери, вирусийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг. Сүүлийн үед бактери, вирусийн гаралтай халдварт өвчнүүд дийлдэхээ больж байна шүү дээ. Ийм үед өргөн хэрэглэдэг уламжлалт анагаах ухааны түүхий эд хүдрийн заар. Үүнийг зөвхөн Монголын уламжлалт анагаах ухаанд төдийгүй Дорно дахины уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэж байна. Жишээлбэл, Хятадын уламжлалт анагаах ухаан, Солонгос, Япон, Азийн орнуудын уламжлалт анагаах ухаанд хүдрийн заарыг маш өргөн хэрэглэж байна. Хүдэр гэдэг амьтан ховордсон учраас заар нь үнэтэй. Миний шинжлэх ухааны доктор хамгаалсан сэдэв цэвэр туршилт судалгааны ажил юм. Би ганцаараа хийгээгүй, том баг ажилласан. Эрдэмтдийн олон жилийн судалгааны хамтарсан ажлын тодорхой үр дүнгээр хамгаалсан л даа. Хятадад хүдрийн аж ахуй олон. Гэрийн тэжээвэр амьтан шиг гаршуулж эр хүдрээс заарыг нь сааж авдаг. Сааж авсан заараа боловсруулаад, маш олон төрлийн эм тан хийж байна шүү дээ. Хятадууд хүдэр гаршуулж, аж ахуйн хэлбэрт оруулаад бараг 60 жил болсон. Хятадад ойн хүдэр байдаг. Манайд баданга хүдэр бий. Хоёр өөр зүйлийн хүдэр. Манайхан 1986 оноос хойш хүдрийн аж ахуй байгуулаад, хүдрийн чиглэлийн судалгаанууд хийж байна шүү дээ. Хүдрийг барьж гаршуулах, эвцэлдүүлэх, үр төлийг нь авах, өвс тэжээл, биологийн онцлогийг нь судлах ажил хийж байна. Сүүлийн үед хүдрээс заарыг нь сааж авах, заарын өвчин эмгэгт үзүүлэх нөлөөг судлах судалгаанууд хийж байгаа юм. Хүдрийн заарыг цаашид олон чиглэлээр судлах ёстой. Хүдрийн заараас бактер, вирусийн эсрэг хүчтэй, чухал, үнэтэй түүхий эд гарч ирэх ирээдүй бий. Манай уламжлалт анагаах ухаанд ковидын үед ч хэрэглэж байгаа Банзад-12, Чун-5, Чун-9 эмүүд бүгд хүдрийн заартай. Халдварт өвчинтэй газар хүдрийн заар хэрэглэж ирсэн уламжлалтай юм билээ. Бас хүдрийн заар үнэртүүлдэг байсан. Хурц үнэртэй л дээ.

-Хүдрийг Монголд үржүүлээд эмийн түүхий эд гаргаж, экспортлох боломжтой гэсэн үг үү?

-Яваандаа тийм зорилготой байгаа. Одоо бол судалгааны үе шатандаа яваа. Судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож байна. Дараа нь аж ахуйн юм уу үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжих боломжтой. Хятадын жишээгээр харахад аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөл аваад, хүдэр барьж гаршуулж, үржүүлээд саагаад, түүнийгээ шаардлагатай газруудад тохирсон үнээр нийлүүлдэг юм билээ. Үүнийг бол эрдэм шинжилгээний байгууллагууд хийхгүй шүү дээ.

-Гэхдээ таны судалгааны үр дүнг хэрэгжүүлэх компани гарч ирэх байлгүй дээ?

-Манай Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн хүдрийн туршилтын жижигхэн станцтай. Энд олон жилийн судалгаанууд хийгдэж байна. Цаашид судалгааны станцыг өргөтгөх, аж ахуйн хэлбэрт шилжүүлэх санал санаачилга гараад явж байна л даа. Манайх хүдрийн заар саах аргаар патент хамгаалсан хүрээлэн шүү дээ. Гарааны компани байгуулахад нэг талаас патент оюуны өмчийн эзэн, нөгөө талаас хөрөнгө оруулагч нийлээд, хамтарсан гарааны гэсэн тодотголтой аж ахуйн нэгж байгуулж байгаа юм шүү дээ. Ийм зохицуулалтаар цаашаа өргөжиж явах байх аа

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар хулгана өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 8, Адъяа гариг. Билгийн тооллын 30, Үнэг одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5:38 цагт мандан, 20:18 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 17-19 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Туулын хар түнэ” археологийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна

НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Туулын хар түнэ” археологийн судалгааны төсөл хэрэгжүүлж буй. Төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх боломжтой юм. Тус судалгааны ажил өнгөрсөн долдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй гэнэ. Тэдгээрийн дотор 1000-аас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны ажлын багийнхан хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх, нийслэл орчмын түүх, соёлын дурсгалуудыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа, шинжилгээнд үндэслэн сэргээн засварлаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлсэн. Мөн Ажлын хэсэг байгуулан нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж, нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын төсөл, арга хэмжээний хүрээнд хөрөнгийг шийдвэрлэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэллээ

Их Британийн Засгийн газраас жил бүр зарладаг Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэллээ. Уг тэтгэлэг нь Их Британийн Засгийн газраас жил болгон олгодог олон улсын манлайлагч залуучуудад зориулсан зөвхөн мастерын (Бакалавр, PhD биш) нэг жилийн тэтгэлэг юм.

Гадаад харилцаа, Хамтын нөхөрлөлийн, Хөгжлийн Газраас (FCDO) санхүүжүүлдэг Chevening Scholarships хөтөлбөрт дэлхий даяар өргөдөл гаргасан залуусаас тухайн улсад байрлах Английн ЭСЯ-ууд сонгон шалгаруулдаг.

Ирээдүйн манлайлагч, улс төрийн зүтгэлтэн, шийдвэр гаргагчдад зориулсан уг тэтгэлэг нь мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон орны манлайлагч залуучуудтай найз нөхөд болох, Английн түүх соёлтой танилцах сайхан боломжийг олгодог. Мөн Англи улстай урт хугацааны эерэг хамтын ажиллагаа явуулах суурийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Цахим бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлсэн бөгөөд 11-р сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Хөтөлбөрийн явц:

  • 2021 оны XI сарын дундуур эхний шатны шүүлт болно
  • 2021 оны XII сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна.
  • 2022 оны I, II сард Ярилцлагын шалгалтад орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана.
  • 2022 оны III-V сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана.
  • 2022 оны VI сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна.
  • 2022 оны VII сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна.
  • 2022 оны IX-X сард хөтөлбөр эхэлнэ.

Шаардлага:

  • Зөвхөн нэг жилийн Мастерын хөтөлбөрт олгогдоно.
  • Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх
  • Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш – 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/
  • 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/
  • Тэтгэлгийн хэмжээ – Сургалтын төлбөр – Дотуур байр – Сар бүрийн амьжиргааны зардал (стипенд)
  • Виз – Ирж, буцах онгоцны зардал

2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1,500 оюутнуудад Чевнингийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон. Гэвч эдгээр хөтөлбөрүүдээс гурвыг л сонгож материалаа илгээх боломжтой бөгөөд ирээдүйн зорилго, карьер төлөвлөлт, хүсэл мөрөөдөлдөө нийцсэн хөтөлбөрийг сонгох нь чухал юм.

Зөвлөгөө:

  1. Судалгаа хийх, шилдэг сайн сургууль сонгох Таны сонгосон хөтөлбөр хүсэл мөрөөдөл, зорилгод тань бүрэн нийцсэн байх ёстой. Хөтөлбөрийн агуулга, суралцах хугацаа, заах арга зүй стандарт, карьерын боломж, суралцагчдын сэтгэл ханамжийг судалсны үндсэн дээр сургууль сонголтоо хийх нь чухал юм. Чевнингийн тэтгэлгийн онлайн бүртгэлийн хуудас нээгдэхэд боломжит хөтөлбөрүүдийн жагсаалт гарах бөгөөд тэтгэлгийн тавигдах шаардлага, тэтгэлэгтэй холбоотой асуух зүйл гарвал Чевнингийн тэтгэлгийн хороонд хандаж болно. Харин хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тухайн их сургуультай шууд холбогдох хэрэгтэй.
  2. Тавигдах шаардлагыг анхаарах Энэхүү тэтгэлэг нь Чевнингийн гишүүн болсон их сургуулиудын мастерын хөтөлбөрт олгогддог бөгөөд таны сонгосон хөтөлбөр, сургууль гишүүнчлэлд байгаа эсэхийг нягтлаарай. Хэрэв та аль нэг сургуулиас суралцах эрхийн урилгаа авсан бол Чевнингийн бүртгэлд дахин хоёр хөтөлбөрийг сонгох шаардлагатай. Чевнингийн бүртгэлд нэг их сургуулийн гурван өөр хөтөлбөрийг сонгох эсвэл гурван өөр сургуулийн нэг ижил хөтөлбөрийг сонгож болно. Бүртгэлийн хуудсыг бөглөж илгээсний дараа хөтөлбөр болон сургуулийг өөрчлөх боломжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ хичээлийн жилд 718.817 сурагч суралцана

2021-2022 оны хичээлийн жилд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулж байна.

  • 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
  • 854 сургуульд 718.817 сурагч
  • 75 МСҮТ-д 40.165 суралцагч
  • 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

  • 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав
  • 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

  • Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна
  • Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
  • Хосолсон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
  • Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
  • Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана
  • Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана

ДЭЭД БОЛОВСРОЛ

  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.
  • 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.
1
2
3
4
1
2
3
4
Categories
мэдээ нийгэм

Цэргийн казармын барилгыг ахмад настан, хүүхдийн эмнэлэг болгоно

Баянзүрх дүүргийн 8-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” барьж байна. Эмнэлгийн хувьд 2022 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд 100 ортой, 7 давхар орчин үеийн стандарт бүхий байх юм.

Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ахмадуудад болон бага насны хүүхдүүдэд хурдан шуурхай, тасралтгүй хүрэхээс гадна, ханиад томууны үед эрүүл мэндийн байгууллагын ачааллыг хөнгөвчлөх юм.

Барилгын хувьд 1982 онд цэргийн Казармын зориулалтаар 3 давхар барилга байсан бөгөөд 1993 оноос хойш Эрүүл мэндийн 15-р төвийн байр болгон ашиглаж байжээ.