МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам тавих ажил эхэлсэн байна. Одоогийн байдлаар дугуйн зам хучилт авах эсэхийг шалгаж, хоёр бульварийг бүрэн тэгшилж хучилт хийхэд бэлэн болгожээ. Гурав дахь бульварт таван хүн ажиллаж байгаа үүн дээр 10 хүн нэмж ажиллуулан өнөөдөртөө хучилтаа эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Дугуйн замын ажлыг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх төлөвлөгөөтэй боловч хүн хүчний хомс байдлаас хамаарч 5-6 хүн байнгаар ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Дашрамд дуулгахад Баянзүрх дүүрэгт энэ жилдээ багтаан
- Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
- Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
- Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам тус тус хийхээр төлөвлөөд байгаа аж.