Categories
мэдээ улс-төр цаг-үе

​Ардчилсан нам ​УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөхөөр СЕХ-нд материалаа өгчээ


Монгол Улсын Их Хурлын тогтоолоор УИХ-ын 18, 28-р тойргуудад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг Төрийн Аудитын дээд байгууллагаар баталгаажуулан Сонгуулийн Ерөнхий Хороонд хуулийн дагуу хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Аравдугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөнө гэж Ардчилсан намаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг арчаагаа алдсан л гэсэн үг

Ковидын үеийн нэг том зовлон маань хил дээр гацсан ачаа болж байна. Хувийн хэвшлийнхэн гаднаас авах барааныхаа үнийг төлж, импортоор оруулж ирэхэд бэлэн болгосон ч захиалсан бүтээгдэхүүнээ авч чадахгүй аж төрж явна. Тэдний захиалсан бараа хил дээр гацаад өчнөөн хугацаа өнгөрч буй. Аж ахуйн нэгжүүд гадагшаа захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлчихөөд байхад өнөөг хүртэл оруулж ирж чадахгүй яваа нь хэний буруу вэ? Шуудхан хэлэхэд, засаг баригчдын буруугаас болж хувийн хэвшлийнхэн цаг, мөнгөөрөө хохирч байна. Иймхэн асуудлыг зохицуулж чадахгүй арчаагүй төртэйдөө гутаж гунихаас өөр арга Монголын аж ахуйн нэгжүүдэд үлдээгүй нь булзах аргагүй хатуу үнэн. Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг бүхэл бүтэн улсаараа арчаагаа алдсан л гэсэн үг.


Наад өнгөндөө хувийн хэвшлийнхэн цаг мөнгөөрөө хохирч байгаа ч хамаг хэцүү зовлонг үүрэх нь эгэл борчууд. Хувийн хэвшлийнхний захиалсан гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ариун цэврийн цаас, будаа, чихэр, жимс тэргүүтнийг худалдан авагчид нь жирийн иргэд. Хил дээр гацсан өдөр хоногийн тоогоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчих ухаан, сэхээ хувийн хэвшлийнхэнд байгаа. Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ачаа тээврийн үнийг ч зарах бүтээгдэхүүнийхээ ханшид шингээх ухаан компаниудад өлхөн бий. Шуудхан хэлэхэд, импортлогч компаниуд Монголын зах зээл дээр яг өдгөө зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ өртөг дээр сая онцолсон зардлуудаа нэмчихсэн яваа. Тэгэхээр хамгийн эцсийн, хамгийн том хохирогч нь иргэн Дорж, Дулмаа, та, би, бид болж байна.

Наад өнгөндөө хувийн хэвшлийнхэн цаг мөнгөөрөө хохирч байгаа ч хамаг хэцүү зовлонг үүрэх нь эгэл борчууд. Хувийн хэвшлийнхний захиалсан гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ариун цэврийн цаас, будаа, чихэр, жимс тэргүүтнийг худалдан авагчид нь жирийн иргэд. Хил дээр гацсан өдөр хоногийн тоогоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчих ухаан, сэхээ хувийн

хэвшлийнхэнд байгаа. Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ачаа тээврийн үнийг ч зарах бүтээгдэхүүнийхээ ханшинд шингээх ухаан компаниудад өлхөн бий. Шуудхан хэлэхэд, импортлогч компаниуд Монголын зах зээл дээр яг өдгөө зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ өртөг дээр сая онцолсон зардлуудаа нэмчихсэн яваа. Тэгэхээр хамгийн эцсийн, хамгийн том хохирогч нь иргэн Дорж, Дулмаа, та, би, бид болж байна.

Саяхан нэг танил эгч маань “Би үргэлж И-мартаар үйлчлүүлдэг. Гэтэл өнөөдөр үйлчлүүлэхдээ нэг зүйлийг их тод анзаарлаа. Өмнө нь 200 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бараагаа 250-260 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэж толгой сэгсрэн ярьсан юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаныг танил эгчээс минь гадна өчнөөн хүн мэдэрч яваа гэдэгт эргэлзэх юм алга. Ганц И-март ч биш, бүх дэлгүүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн графиктай байгаа нь үгүйсгэх аргагүй бодит үнэн. Импортын барааны үнийн өсөлтийн галзуурлыг энэ мэтээр маш олон хэрэглэгч амьдралаараа мэдэрч суугаа учраас цаашлуулж нурших нь илүүц биз. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, бараа бүтээгдэхүүний үнэ дэх гадаад нөлөөлөл дотоодын зах зээлд ч нөлөөлж буй. Наад зах нь шинэ ургацын ногоо ямар үнэтэй худалдаалагдаж байгаа билээ. Нэг кг лууван гэхэд л 4500 төгрөгөөр үнэлэгдэж байна. Шинэ ургацын ногоо үнэд хүрсэн шалтгааныг лавлахаар “Ойрхон хугацаанд 600 төгрөгөөр өссөн шатахууны үнээс болсон” гэх тайлбар дагадаг. Энэ өнцгөөс харвал, импортын шатахууны үнийн цойлолт Монголын эдийн засгийн дотоод орчинд сөргөөр нөлөөлж буй өчнөөн жишээ бий.

Эцэст нь онцлоход, энгийн логикоор бодоод үзэх нь ээ нэгэнт мөнгөө төлөөд худалдаад авчихсан бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирэх тийм хэцүү биш баймаар. Авчихсан бараагаа оруулж ирэхгүй өдийг хүрнэ гэдэг арай л залхаг хэрэг шиг санагдах юм. Бид сав л хийвэл “Гадны гар хөл орлоо” гэж харддаг түмэн. Үндэсний баяр наадмаа тэмдэглээгүйгээ гадны гар хөл орлоо гэж хардаж сэрдэж дэлхий даяар тэнэг мулгуугаа гайхуулж суухаар ийм онцгой асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна. Тэгэхээр яг одоо үүсчихсэн нөхцөлөө эрүүл саруул ухаанаар эргэж харъя. Монголын бизнес эрхлэгчид захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлөөд худалдаад авчихсан байгаа. Хэрвээ урд хөрш талаас шалтгаалах ямар нэг асуудал үгүй бол ийм дампуурсан байдлыг үүсгэсэн буруутныг олж ядах юмгүй. Буруутан нь ганцхан эрх баригч нам. Хил дээр монголчуудын барааг гацаах үйл ажиллагааг голлож зохион байгуулагч нь эрх баригч нам буюу МАН гэж хэлэхээс өөр гарц байхгүй. Тэгэхээр энэ бүхнээс үүдэх хариуцлагыг МАН-аас томилогдсон холбогдох эрх мэдэлтнүүд үүрэх ёстой.

Асуудлыг шийдэх гарцыг хайж ядаад байх юм, уг нь үгүй. Нарийн царигийн төмөр замыг Замын-Үүд хүртэл тавьж яагаад болохгүй гэж. УИХ ганц цаг хуралдаад л шийдэх ажил.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 49 багийн 326 эмч, ажилтан ажиллаж, 8360 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Батнайрамдал: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.


– ГАШУУНСУХАЙТАД ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО –

Салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажил, мөн уул уурхайн салбарын одоогийн нөхцөл байдлын талаар ярилцахаар урилаа. Цар тахлын нөлөө салбар бүрд хүндээр тусч байна, ялангуяа уул уурхайн салбарт. Салбарын одоогийн нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье?

-Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа манай салбарын хувьд “Ковид-19” цар тахлын үед шат дараатай арга хэмжээг авч төлөвлөн хэрэгжүүлсний дүнд нааштай үзүүлэлтүүд гарч байна. Тухайлбал, ашигт малтмалын экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймагт Засгийн газрын зүгээс бүхий л арга хэмжээг авч ажиллалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тухайд, Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт бага зэрэг буурсан бол нүүрсний экспорт өсөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, энэ онд 614.9 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.0 хувиар буурсан. Төмрийн хүдэр, баяжмалын хувьд 4,028.6 мян.тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин нүүрсний хувьд 14,930.1 мян.тн нүүрс олборлож, 9,287.6 мян.тн нүүрс экспортолсон нь 2021 оны төсвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй харьцуулахад 32.3 хувь байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 643.3 мян.тн буюу 7.3 хувиар өссөн байгаа юм. Ковидын дараахь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үед түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа. Манай улсын хувьд экспортод гарах нүүрсний биет хэмжээ төлөвлөснөөс буурах төлөвтэй ч, үнэ өндөр учраас төсөвт төвлөрөх орлого харьцангуй гайгүй байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын хэмжээнд голлон ямар ажлууд хийхээр төлөвлөсөн. Энэ ажлуудаас хэд нь урагшилж, ямар шатанд явж байна вэ. Өөрөөр хэлбэл, салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын явцаас танилцуулахгүй юу?

-Монгол Улсын эрдэс баялгийн салбар өмнөх жилүүдэд хайгуул, олборлолтод хүч хаяж, хөгжүүлсэн.

Харин одоо бид “боловсруулалт”, “борлуулалт”, “хуваарилалт” гэсэн гурван чиглэлийг салбарын бодлого болгон хөгжүүлэхээр газрын зургаа зураад байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт яамны зүгээс олборлолтоос боловсруулалт руу шилжих томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Тухайлбал,Таван толгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж паркийн хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулах төсөл багтаж байна. Түүнчлэн дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, хар төмөрлөгийн (кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр)үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд, Засгийн газраас Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухай 113 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд Таван толгойн ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ТЭЗҮ-ийн дагуу 2021 оны III улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Чайна металлуржикал инженеринг компани” (CMEC) боловсруулж, 2021 оны дөрөвдүгээр сард ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. СМЕС компанитай байгуулсан гэрээний дагуу 2 дугаар шатны ажил болох нүүрс баяжуулах үйлдвэрийн FEED буюу урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг дуусгахаар ажиллаж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсний нэг нь уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил юм. Паркийн дэд бүтцийн нарийвчилсан зураг, төсөл боловсруулах, барьж байгуулах, паркийнхүрээнд баригдах үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг тодотгох ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа.

Шатахууны 100 хувийн импортоос хамааралтай манай улсын хувьд Газрын тос боловсруулах үйлдвэр барих нь хамгийн их хүлээлт болж байна. Энэ төслийн явц ямар байна вэ?

-Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн үед БНЭУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийсний үр дүнд Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож, Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажил хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнд анхаарал хандуулж, ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК өдөр тутмын ажлыг хариуцаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, Төслийн менежмэнтийн зөвлөх компани хамтран ажиллаж байна. Төсөл нийт дөрвөн үеэс бүрдэнэ. Одоогийн байдлаар EPC-1 буюу технологийн бус барилга байгууламжийн ажил хэрэгжиж байна. Энэ хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгуудын ажил эхэлсэн. Мөн үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн байгууламжуудын барилга угсралтын бэлтгэл ажлууд хэрэгжиж байгаа. Эхний багц ажлыг 2022 оны 11 дүгээр сард дуусган хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Гүйцэтгэгч Энэтхэгийн тал цар тахлаас үүдэж, хугацаа бага зэрэг алдсан ч, өнөөдрийн эрчээр хугацаанд нь хүлээлгэж өгөхөө илэрхийлсэн. Харин дараагийн гурван шатны багц ажлын хүрээнд дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэлх 560 орчим километрийн хоолойн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил эхэлж байна. УУХҮЯ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д “Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” Үнэлгээний хороог байгуулж, мэргэжил, санхүүгийн чадавхтай олон улсын компаниудыг тендерт оролцуулах зорилгоор урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын “Gulf Publishing” компанийн “Pipeline and Gas Journal” сэтгүүл болон олон улсын газрын тосны сайтуудад нийтлүүлсэн. Урьдчилсан сонголтод ес улсын 22 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс бидний тавьсан нөхцөл, шаардлагыг хангаж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн 15 компанид тендерт оролцох урилга, тендерийн баримт бичгийг 2021 оны дөрөвдүгээр сард хүргүүлээд байна. Тэгэхээр хоёдугаар шат наймдугаар сарын 23-нд эцэслэгдэхээр байна.

Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход дотоодын шатахууны хэрэглээний хэдэн хувийг хангах боломжтой гэж тооцож байна вэ?

-Дотоодын газрын тосоо өөрсдөө боловсруулж, түлш шатахуунаа үйлдвэрлэнэ гэдэг бол Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн бодлогоо бие даан зохицуулах бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг. Үйлдвэр ашиглалтад орноор дотоодын шатахууны хэрэглээний 55 орчим хувийг хангана. Шатахууны үнээс хамааралгүй эдийн засаг гэж байхгүй. Тиймээс ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх түлш шатахууны үнийг төр засаг зохицуулна гэдэг эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус байдалд маш чухал. Томоор харвал, үйлдвэрийг дагаад манай улсад нефть-химийн аж үйлдвэр сууриа тавина.

Төслийн ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд яамны зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”-ийг УИХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн энэ хуулийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах харилцааг нарийвчлан зохицуулах “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг эцэслэн боловсруулж батлуулахаар Засгийн газарт хүргүүлээд байна.

Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая.тн орчмыг ашигласан бөгөөд үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолж болно. Мөн энэ оны долдугаар сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болоод байна. Түүнчлэн хайгуулын дүнд Хөхнуур XVIII болон Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Гадны хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэхэд болно. Гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ямар бодлого баримталж, ямар ажлуудыг хийж байна вэ?

-Сүүлийн 10 жилийн статистикийг аваад үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг.Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих зорилгоор эрх зүйн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Хайгуулын шатанд хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох процессыг ил тод, нээлттэй болгох ажлуудыг хийж байгаа.Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг геологи, ялангуяа хайгуулын үйл ажиллагаанд татах гол асуудал бол эрх зүйн орчны тогтвортой болон таатай нөхцөл байдаг. Тэр ч утгаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Мөн 2018 оноос эхлэн Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байсан цаасан суурьтай мэдээллийг цахим орчинд мэдээлэл авах боломжтойгоор англи, монгол хэл дээр бэлтгэн Монгеокат системийн хөгжүүлэлтийг хийж байна.

Мөн хайгуулын ажил манайд зогсонги байна. Хайгуул хийх сонгон шалгаруулалтыг яаж хийхээр тогтсон бэ?

-Монгол улсад сүүлийн 30 жилийн хугацаанд уул уурхайн салбар огцом хөгжиж томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг энэхүү салбар бүрдүүлсэн нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эрчимтэй олгож байсантай холбоотой. Монгол Улсад 10 жилийн өмнө 2570 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээнд 302 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байсан бол өнөөдөр 899 тусгай зөвшөөрлийн хэмжээнд 80 гаруй тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байна. 2021 оны долдугаар сарын 30-ны байдлаар ашигт малтмалын хайгуулын 922, ашиглалтын 1728 хүчинтэй тусгай зөвшөөрөл байна. Уг нь энэ хамаарал эсрэгээрээ байх ёстой. Гэвч 2018 оноос өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгож байсныг 2018 онд Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгодог болсноор шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил удааширч байгаа.

2019 оноос хойш хоёр жил хагасын хугацаанд хайгуулын 159 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байдаг. Энэ бол чамлахаар үзүүлэлт. Одоогийн сонгон шалгаруулалтын журмаар нэг тусгай зөвшөөрөл олгох хугацаа ойролцоогоор 35 хоног байгаа. Мөн олон нийтийн дунд сонгон шалгаруулалттай холбоотой хардалт, сэрдэлт их байна. Бидний зүгээс олон улсын жишгийг судалж, алдаа онооноосоо суралцаж ил тод, нээлттэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж байна.

Мөн 2021 оны долдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Б.Нямбаатараар ахлуулан байгуулаад байна.Энэхүү ажлын хэсгийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хардалт сэрдэлт дагуулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн, төлөвлөгөөнд багтаасан.

Бид сонгон шалгаруулалтын журмыг ил тод, нээлттэй, хүний нөлөөлөл бага, субьектив буюу өнгө харсан үнэлгээнээс зайлсхийсэн, аж ахуйн нэгжийн шударга оролцоог хангасан хэлбэрээр зохион байгуулахаар шинэчлээд дуусч байна.

Та сая эрх зүйн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл явж байгаа гэлээ. Энэ хуулийн төслөөр салбарын ямар асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Голлох өөрчлөлтийн тухайд?

-Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг өөрчилж шинэчилсэн байдаг. Салбарын яамны зүгээс нэлээн өөрчлөлт, шинэчлэлт орсон Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол концепци нь нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, хоёрдугаарт, эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, гуравдугаарт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсантай холбогдуулан уг хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, дөрөвдүгээрт, салбарын шинэчлэлийг зайлшгүй хийх гэсэн үзэл баримтлал байна. Чухал өөрчлөлт нь,уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх ба ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажуулахыг зорьж байна. Мөн энэ төсөл батлагдсанаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайх, ашиглах, баяжуулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн эрсдэлийн удирдлага, орон нутгийн уялдаа холбоо зэрэг бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалттай болж,манай салбарт эерэг үр дагаврууд бий болно гэж үзэж байна. Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж байгааг мэдээлсэн. Энэ хуулийн төслийн агуулга ямар байх вэ, одоо ямар шатанд явж байна вэ. Хэзээ Засгийн газарт өргөн баригдаж, УИХ-аар батлагдах вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “.. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд УУХҮЯ-ны зүгээс Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн ТОП 100 баялгийн сан 8.7 их наяд долларын хөрөнгө төвлөрүүлсэн байдаг ба энэ нь дэлхийн зах зээл дээр эргэлдэж буй нийт хөрөнгийн арав орчим хувьтай дүйцнэ. Эдгээр баялгийн сангууд нь байгалийн баялаг болон төрийн өмчит компаниас ашиг орлогоо бүрдүүлж, одоо болон ирээдүй хойч үедээ орлогыг тэгш, шударга хуваарилах зарчмаар ажилладаг.

Үндэсний баялгийн санд хэд хэдэн сангийн төрлүүд багтдаг. Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдсэн эдийн засгийн хямралаас хамгаалах төсвийн тогтворжуулалтын сан гэж бий. Мөн ирээдүй хойч үедээ хүртээх хадгаламжийн/ирээдүй өв сан болон дотоод эдийн засагтаа хөрөнгө оруулдаг хөгжлийн сан гэж бий. Үүний тод жишээ нь, Чилийн тогтворжуулалтын сан, Сингапурын Темасек, Казахстаны Самрук Казынаг дурдаж болно.

Өдгөө манай улс төсвийн тогтвортой байдлыг хангах Тогтворжуулалтын сан болон ирээдүй үед хадгаламж үүсгэх Ирээдүйн өв сангийн хуулиудыг 2010, 2016 онд баталсан. Тэгэхээр уул уурхайгаас орж ирэх нэмэлт орлогыг бид хөгжилд хөтлөх томоохон мега төслүүд, эдийн засгийг төрөлжүүлэх үр ашигтай төсөл хөтөлбөрүүд болон нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийж, Хөгжлийн сангаар дамжуулан дотоодын эдийн засгаа дэмжихийг зорьж байна. Энэхүү томоохон хөрөнгө оруулалт хийх механизм маань хуульчлагдсан, ил тод, ойлгомжтой, урт хугацааны бодлоготой уялдсан байхаас гадна мэргэжлийн, туршлагатай, итгэмжлэгдсэн удирдлагаар хангагдсан байх ёстой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Эрдэс баялгийн салбарт цахим бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажил одоо ямар шатанд явж байна, ямар ач холбогдол, үр дүнг хүлээж байгаа вэ?

-Эхний ээлжинд бид яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системийг хөгжүүллээ. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулаад байна. Ашигт малтмалын хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Энэхүү олгох процессыг цахимжуулах, оролцогч аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтын материалаа цаасаар биш цахимаар илгээх, хянах, сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаа, шийдвэрийг ил тод, нээлттэй болгохын тулд сонгон шалгаруулалтын цахим систем хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бар өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 10, Ангараг гариг. Билгийн тооллын 2, Бага морь одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 05:41 цагт мандан, 20:15 цагт жаргана.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бумбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Авлигын эсрэг комиссын нэн түрүүнд хийх ажил Дарханы замын тендерийг шалгаж, Б.Энх-Амгаланг гишүүнээс нь эгүүлэн татах юм” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын дарга M.Тулгат “Би намын дарга гэж энд
тэнд ярилцлага өгөхөөс цааргалж
байгаа” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл
мэдээлэл, сурталчилгаа
хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид “Шалгуулагчид БҮТ-ийн
цахим хуудсанд хандан
суудлын хуваариа шинээр
хэвлэж авсан байх
шаардлагатай” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Авлигын эсрэг комиссын нэн түрүүнд хийх
ажил Дарханы замын тендерийг шалгаж, Б.Энх-Амгаланг гишүүнээс нь эгүүлэн татах юм” гэв.

“Эцэг эхчүүд энэ сарын 16-25-нд зургаан
настнуудын бүртгэлийг цахимаар
баталгаажуулснаар сургууль болон анги
хуваарилалтын мэдээлэл утсанд илгээгдэнэ” гэсниГ “Цаг үе” нүүрээс уншаарай.

Утга зохиолын ажилтан, үлгэрч Т.Цэрэнлхам “Баян хүн бүр хулгайч, луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн” гэдэг санаа өгөхийг зорьж үлгэрээ бичдэг” хэмээлээ.

Монгол Улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор С.Отгонжаргал: Дотоод ахуйгаараа эрх чөлөөтэй хүмүүс агуу түүхийг бүтээдэг юм байна” гэлээ.

Хуульч Б.Билгүүн “Эрүүгийн болон бусад бүхий л
төрлийн гэмт хэргийг 14-өөс доош настай хүүхэд
үйлдсэн бол шүүхээс ял оноох боломжгүй” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үеэлдээ хутгалуулж хүнд гэмтсэн долоон настай хүү ухаан оржээ

Энэ сарын 7-нд буюу өнгөрсөн ням гаригт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт бага насны хоёр хүүхдийг хутгалж, ноцтойгоор гэмтээсэн хэрэг гарсан. Уг гэмт хэргийн улмаас 13 настэй “Э” охин амь насаа алдсан. Харин долоон настай дүү нь ГССҮТ-д хүргэгдсэн юм. Олон удаагийн хутганы шархыг дийлээгүйн улмаас 13 настай эгч нь газар дээрээ амиа алдсан бол долоон настай хүүгийн биеийн байдал маш хүнд байсан.

Тэгвэл хүүгийн биеийн байдал дээрдэж, ухаан орсон хэмээн ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Золжаргал мэдээллээ.

Одоогоор тус хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хохирогчдын үеэл болох 11 настай “Б”-г саатуулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“ЖИ ТАЙМ” сүлжээний эрүүгийн хэргийн мэдээлэл

Шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Тус хэргийг энэ сарын 03-ны өдөр анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.10-2-т заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэсэн заалтын дагуу хэрэгт хэргийн оролцогчдоос гомдол гаргах 14 хоногийн хугацааг хүлээж байна гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

“Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцсэн юм.

2020.07.17
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцов. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон. Шүүх хуралдааныг 2020.07.02, 2020.07.08-ны өдөр тус тус товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020.07.17-ныг хүртэл хойшлуулсан юм.

2020.12.09
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцэж, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдэсэн.

Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Жи тайм корпорейшн ХХК нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут гаргана


Зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут гаргах гэж байгааг БШУЯ өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Боловсролын газар энэ талаар тодорхой бодлого зохицуулалтыг хийж буй бөгөөд зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрутыг гаргах гэж байгаа аж. Мөн ирж буй хичээлийн жилд сургуулийн автобус явах юм.

Түүнчлэн эрсдэл их тул нийтийн тээврээр зорчихдоо халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах талаар сурагчдад тогтмол зөвлөмж өгөх юм байна.