Categories
гадаад мэдээ

ТОКИО 2020: Филиппин улс олимпийн түүхэнд анхны алтан медалиа авлаа

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -55 кг жинд Филиппиний Хидилин Диаз улсынхаа түүхэд анхны алтан медалийг авлаа. 110 сая хүн амтай, зүүн өмнөд Азийн арлын орон 97 жилийн олимпийн түүхдээ алтан медаль авч үзээгүй байсан юм.

Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан 30 настай Диаз 224 кг-ийг өргөж олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Энэхүү олимп нь Диазын хувьд дөрөв дэх наадам байсан бөгөөд тэрээр 2012 оны Лондонгийн олимпын нээлтэд улсынхаа төрийн далбааг барин гарч байв.

Тус төрлийн мөнгөн медалийг Хятадын Чюүн Лиао, хүрэл медалийг Казахстаны Зулфия Чиншанло хүртжээ.

110 сая хүн амтай Филиппин улс олимпын анхны алтан медалиа авлаа

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд орж, тархины мэс засал хийжээ

Цар тахлын үед ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд коронавирусийн халдвараар өвчилсөн 51 настай үйлчлүүлэгчийн тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийлээ.

Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ мөн ковидын тасагт ажиллаж байгаа долдугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлэх эмч Н.Оюунчимэг, сувилагч Адъяасүрэн, Мөнхтулга нар хамтран ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1115 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1115 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 357 нь Улаанбаатар хотод, орон нутагт 758 бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 159.101 боллоо.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр долоон хүн нас барлаа. Нийт нас баралт 789 боллоо.

Мөн 2233 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10556 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 6638

– хүндэвтэр: 2787

-хүнд: 949

– нэн хүнд: 182 хүн байна

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын цэргийн хамтарсан хээрийн сургуулилт зохион байгуулна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийв.

Монгол, Хятадын цэргийн хамтарсан хээрийн сургууль зохион байгуулахад бэлэн  буйгаа илэрхийлжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө нар албан ёсны уулзалтаараа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, мөн бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцлон тэмдэглэж, цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, боловсон хүчний сургалт солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хурандаа генерал Вэй Фөнхөгийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэнийг тэмдэглэсэн бол БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, түүний энэ удаагийн айлчлал нь Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Б.Ганхайч шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглож Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтыг ялж шөвгийн 16-д шалгарлаа.

2017 оны Азийн аваргын хүрэл медальтай 26 настай Б.Ганхайчийн хувьд шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадростай барилдана.

Categories
мэдээ нийгэм

Ухрах үйлдэл буруу хийснээс болж дэлгүүр мөргөжээ

Налайх дүүргийн Тэрэлжийн зам дагуу байрлах “Тэрэлж” супермаркетыг өчигдөр /2021.07.26/ оройн 21.30 цагийн орчимд автомашинаар мөргөсөн хэрэг гарчээ.

Осол гаргасан жолооч эмэгтэй, үнэмлэхгүй байсан бөгөөд ухрах үйлдлээ андуурч хийснээс болж ийнхүү осол гарсан юм байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй аж.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр сүүлийн 24 цагт зам тээврийн осолтой холбоотой 278 дуудлага улсын хэмжээнд бүртгэгдсэн юм байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын улмаас гурван иргэн амиа алдсан юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Аадар борооны улмаас Цэцэг сумын 18 айл, 10 хүнсний дэлгүүр усанд автжээ

Ховд аймгийн Алтай, Цэцэг суманд усархаг, аадар бороо оржээ. Үүний улмаас Алтай суманд дөрвөн гэр, нэг адуу, нэг автомашин үерийн усанд урссан байна. Мөн Цэцэг сумын нутгаар 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж таван мм үер буужээ. Тиймээс 18 айлын гэр, 10 хүнсний дэлгүүрийн барилга усанд автсан байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан дуудлагын дагуу ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Олимпийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Аргентины туялзуур сэлэмний тамирчин Мариа Маурис Токиогийн олимпод оролцож, эхний шатнаасаа хасагдсан ч амьдралынхаа хамгийн гайхалтай шагналыг авчээ. Түүнийг тоглолтынхоо дараа Испанийн хэвлэлд ярилцлага өгөөд зогсч байхад нь хөтлөгч “Хойшоо хардаа, эргэ” гэж хэлэхэд бүсгүйн найз залуу, түүний дасгалжуулагч Лукас Сауседо “Фласа, хайрт минь надтай гэрлэх үү?” хэмээн бичсэн цаас барин зогсч байв.

Хосууд 17 жил үерхсэн гэнэ.

Баярласан бүсгүй сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, амны хаалтаа доошлуулан орилжээ. Гэрлэх санал авсан Мариа Маурис нь “sabre” буюу илд сэлэмний төрөлд оролцсон бөгөөд эхний шатандаа Унгарын Анна Мартонтой тулалдаж, 15-12 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Өдгөө 36 настай Мариа Маурис “Бид бие биедээ дэндүү хайртай. Одоо бид үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлнэ. Бид гэрлэх талаар ярьж байсан ч ийм зүйл болно гэж бодсонгүй” гэжээ. Харин түүний дурлалт залуу 51 настай Сауседогийн хувьд хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавих талаар шөнөжин бодож нойргүй хоносон гэнэ. Түүнд бөгж байгаагүй ч олимпийн онцгой мөчийг зүгээр өнгөрүүлж чадалгүй цаасан дээр гэрлэх саналаа бичсэн нь амжилтанд хүрлээ. Найз бүсгүй нь түүний гэрлэх саналыг хүлээж авсан аж.

Дасгалжуулагч, дурлалт залуу Сауседо “Би түүнд хайртай. Тэр тулаандаа ялагдаад үнэхээр сэтгэлээр уначихсан байсан. Магадгүй энэ гэрлэх санал түүний минь сэтгэл санааг өргөсөн байх. Бид үргэлж л хамт байдаг. Сайн ч хамтрагчид. Бид хамтдаа байхдаа хөгжилтэй байдаг. Цаг ч хурдан өнгөрөх юм, гайхалтай” гэжээ. Тэрбээр мөн цаасан дээрээ муурны зураг зурсан аж. Учир нь түүний найз бүсгүй мууранд дуртай гэнэ.

Сауседо нь тамирчин ахуйдаа шаггүй тамирчин байсан бөгөөд Аргентин улсаа төлөөлөн 1999 болон 2003 онуудын тулязуур сэлэмний ДАШТ-д оролцож байжээ. Зодог тайлж, дасгалжуулагч болсныхоо дараа тэрбээр 20 настай Мариа Мауристай учирсан гэв. Хосууд 2010 оны Парисын ДАШТ-ий үеэр гадуур кофе ууж явахдаа Сауседо анхны гэрлэх саналаа тавьсан боловч тамирчин бүсгүй тухайн үед залуу байсан учир татгалзсан хариу өгчээ.

Перез Маурис өмнө нь Лондон 2012 болон Рио 2016 олимпод улсаа төлөөлөн оролцож байжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нийтийн стресс буюу буруугийн эрэлд


Хөндсөн сэдвийг дэлгэрүүлэн өгүүлэхийн эхэнд нийгмийн сэтгэлзүйн тухай товчхон дурьдая. Хувь хүний сэтгэлзүй нийтийн дунд орохоороо хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж шинжилснээр нийгмийн сэтгэлзүйг тодорхойлдог. Манай улсын нийгмийн сэтгэлзүйн төлөв өнөөдөр нийгмийн сүлжээ сошиал орчиндмаш тодорхой харагдана.Манайд дэлхийн бусад улс орнуудын адил нийгмийн сүлжээ фээсбүүк, твиттер харилцааны чухал хэрэгсэл болсон ч иргэд энд дур зоргоор авирлах нь хэрээс хэтэрч байна.

Cyber bullying буюу нийгмийн сүлжээнд бусдыг дарамтлах, доромжлол нь барууны орнуудад хэрээс хэтэрсэн үе байсан ч нийгмийн сүлжээн дэх хуулийн хэрэгжилтийг хангах хуулийг баталж хэрэгжүүлэх болсон.

Иргэд цахим орчинд дур зоргоор, ёс зүйгүй авирлаж хэн нэгнийг хайр найргүй хараан зүхэж, эсвэл хоосон магтан хөөргөж, буланд шахаж, үүндээ баясан хөгжихийг ашиглан цахим орчны бизнес, мөнгө олох аргуудцэцэглэн хөгжиж байдаг. Харамсалтай нь өнөөдөр дийлэнх хэрэглэгчид үүнийг ойлгодоггүй, ойшоодоггүй.

Албан ёсны эх сурвалжгүй, хэн нэгний явуулга, өшөө хорсол, бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого бүхий мэдээлэлд олноороо автаж ёс суртахуун, үнэт зүйлсээ гээх нь харуусалтай.Үүнд хэдэн учир шалтгаан байдгийг судлаачид тогтоожээ.

Цахим орчинд ёс суртахууны хэм хэмжээг тогтоон суулгаж өгөөгүй нь хүссэнээрээ аашлах боломжийг олгож.

Бусад талбарт өөрийгөө илэрхийлэх чадвар сул хүмүүс цахим орчинд дур зоргоор авирлах нь олонтаа. Мөн нэр нүүрээ нуух боломж нь харилцааны дүрмүүдийг зөрчихөд нөлөөлдөг.

Улмаар ямар ч хариуцлага хүлээхгүй хүн сүрэгт нэгдэх нь айх аюулгүй аяглахад таатай санагдаж өөрийгөө хөгжүүлэхийн оронд тухтайхнаар суудалдаа шигдэн хэн нэгнийг хараан зүхэх, гутаан доромжлох, ямар ч шалтаг шаардлагагүйгээр мунхаглах үйл хэргээ үргэлжлүүлдэг.

Хэсэг бүлэг хүмүүсийн эл үйлдэл нь бусад хэрэглэгчдийг стресс бухимдалд оруулах нөлөөллөөрөөэлсүүлж нийтээрээ хэн нэгнийг үндэслэлгүйгээр буруутгаж дэвсэлсээр. Гэтэл массын энэ мэдлэггүй, тоомжиргүй нийтлэг хандлагын ард хэн нэгний буруу үйлдэл нуугдан өнгөрнө. Хандалтаараа мөнгө олдог мэргэжлийн бус сайтуудынсүржин нэр, даржин агуулгатай түүхий мэдээлэл эзэндээ доллар олж өгнө.Хамгийн харуусалтай нь хуурамч, хөөргөж дэвэргэсэн мэдээлэл бүрийн цаана хохирогч байдаг.

Жишээлэхэд, дуучин Д.Уламбаяр буюу Ука саяхан наадмын үйл ажиллагаанд оролцож дуулна гэж хэлснийхээ төлөө эх орон элгэн садандаа хайргүй хамгийн муухай иргэн болон хувирч нийгэм сүлжээгээрээ хөдөлмөрч дайчин энэ бүсгүй руу дайрч, хэдэн мянган дэмжигчээ хэдхэн цагийн дотор алдлаа гэсэн мэдээллийг хүртэл цацав. Бодит үнэний хувь нь Ука яриа өгч дуулах тухайгаа хэлсэн тэр нь ил болсноос биш үнэн чанартаа маш олон урлагийн хандуулж, бүжиглэж оролцсоныг та бид наадмын урлагийн тоглолтоос харсан. Дахин нэг жишээ, УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар шүүгдэхэд сошиалынхан “Капитал” банкинд байршуулсан НДЕГ-ын мөнгийг өг хэмээн уулгалан дайрч балбаж эхлэв. Хоёр намын холхилцоон, олон түшээд холбогдсонЖДҮ-гийн асуудлыг сарниулах бохир тактикт Б.Ундармааонилогдсоныг хэрэглэгчид анзаарах сөхөө байсангүй.“Cyber bullying”-ийн дүрмээр эцэстнь энэ эмэгтэй НДЕГ-ын олон тэрбум төгрөгийг “Капитал” банкнаас аваад халаасалчихсан мэт нэр зүүлгэв. Нэр зүүлгэв гэсний учир нь бид аливааг нягтлахгүй, уншиж судлахгүйгээр сэвдгийн тод жишээ. Нөгөө талаас банкнаас тэрбумаар нь байтугай 10 мянган төгрөг авахад ч ямар нарийн үйл явцаар өгдгийг хэн бүхэн мэдэх билээ. Харуусалтай. Банк руу улайрсан томчуудын хатуу тоглоом, түшээдийн ЖДҮ зээлийн асуудал ийнхүү адилхан л зээл нь бүрэн төлөгдсөн Б.Ундармааг харлуулж, мэдлэггүй хэнэггүй сошиалчид уухайлан дайрч орж ирсэн. 2016 онд их хуралд сонгогдсон 49 гишүүн ЖДҮ зээлд холбогдсон ч 3-4 гишүүнийг л олонд онилуулах жишээний.Үүний цаана жинхэнэ буруутнууд буюу Монголын анхны арилжааны банкийг зохион байгуулалттайгаар дампууруулсан хорчин түшмэл таашаалтайгаар ажин суугааг бид мэддэггүй нь бүр гашуудалтай.

Дээрх жишээнүүдээс харахад дуучин бүсгүй ажлаа хийнэ гэж хэлснийхээ төлөө, улс төрч эмэгтэй өөрттохогдсон асуудалд уужуу, тэвчээртэй байж арьсаа хамгаалах гэжамь тэмцэн гүйгээгүйнхээ төлөө нийгмийн сүлжээний сэвэлт, дайралтад өртөж байна.

Бидний уулгалан дайрч, уухайлан муучилж, ямар нэг шүүлтүүр, цензургүйгээр дэвсэлсэн бүхний ард ҮНЭН гэдэг нөгөө тал нь хэлмэгдэн гашуудалтайгаар толгой бөхийж байдгийн тод жишээ. Мэдээллийн сайтууд нийгмийг цочроосон гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг өглөөгүүр бүгдсэвж эхэлдэг. Цагдаагийн хоногийн мэдээнд тэмдэглэгдсэн хоёр гуравхан өгүүлбэрээр босгож хүний анхаарал татахуйц гарчиг өгсөн нэг төрлийн мэдээг бүгд нийтэлнэ. Эндээс нийгэм нэг хэсэг нь айдаст автана, нөгөө хэсэг бусадтай хуваалцахдаа өөр өөрийн үзэл бодлоо дээр нь шигтгэнэ. Гэтэл энэнь хэн нэгэнд айдаст хэрэг үйлдэх сэдэл болдгийг мэргэжлийн хүмүүс удаа дараа сануулж анхааруулсаар ирсэн.

Тэгэхээр та нийтийн сүлжээнд хэн нэгнийг хохироохгүй, өөрөө стресстэхгүй шинжээч-оюунлаг хэрэглэгч байхын тулд мэдээллийг шүүлтүүрдэж, эх сурвалжийг ялган таньж сурах нь хамгийн зөв алхам юм. Өөрөөр хэлбэл бид цахим орчинд хэрэглээний боловсролтой, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэж чадвал нийгмийн сэтгэлзүйн чанар сайжирч нийтийн стресс бухимдал илааршина.

Бодит чанар нь хэврэг, хувирамтгай нийтлэг шинжтэй нийтийн сэтгэлзүйгээр “хооллодог” хэсэг бүлгийн урхинд орохгүйн төлөө ТА өнөөдрөөс цахим орчин дахь хэрэглээгээ эргэн нэг хараадхаарай. Дахин нэг сануулахад бид сенсаацийг сенсаациар дарж сарниулдаг, хэн нэгнийг золиослон ар хударгаар нь ажлаа амжуулах бохир технологиор нутагшуулсан нийгмийн сүлжээний хэрэглэгчид билээ.

Categories
мэдээ спорт

​ТОКИО 2020: Өнөөдөр спортын таван төрөлд Монголын тамирчид өрсөлдөнө

“Токио 2020” олимпийн наадмын тав дахь өдөр спортын таван төрөлд манай улсын баг тамирчид өрсөлдөнө.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллайе зодоглох юм. Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн багийнхан хоёр тоглох хуваарь гарчээ.

Түүнчлэн хийн гар бууны 10 м-ын буудлагын төрөлд холимаг баг буюу Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц мэргэнээ сорих юм.

Өнөөдөр мөн байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх бол ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Э.Лхагвасүрэн, залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ хурд, авхаалж самбаагаа сорино.