Categories
гадаад мэдээ

Хавай арлын ойролцоо Боинг 737 загварын ачааны онгоц далайд осолджээ

Баасан гаригт (2021.07.02) Боинг 737 загварын ачааны онгоц Хавай арлын Хонолулу хотын ойролцоо далайд осолдож, хоёр нисгэгч хүнд бэртжээ. Онгоц Каелоа нисэх буудлаас 3.2 км зайд, шөнийн 01:45 цагт Баруун Оаху арлын орчим осолдсон байна. Нисгэгчдийн нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

“Hawaii News Now”-д мэдээлэхдээ “Transair 810 нислэг 01:33 цагийн орчим Хонолулу хотын Даниел К.Иноуе олон улсын нисэх буудлаас Мауи арлын Кахулуи хот руу ниссэн боловч төд удалгүй эргэлт хийжээ” гэсэн байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мэдэгдэл хийхдээ “Нисгэгчид онгоцны хөдөлгүүрт асуудал гарсан гэдгийг мэдэгдсэний дараа Хонолулу хот руу буцахыг оролдсон ч далайд газардахаас өөр аргагүй болсон” хэмээжээ.

Холбооны нисэх захиргааны архивын бүртгэлээс харвал осолдсон Боинг 737 онгоцыг 1975 онд үйлдвэрлэсэн байна. “Flightradar24” сайтад бүртгэснээр тус онгоц 2014 оноос эхлэн “Transair” агаарын тээврийн компанийн эзэмшил болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас 65-аас дээш насныханд Спутник-V вакцины II тунг хийнэ

Манай улсад 10 мянган тун Спутник-V вакцин иржээ. Энэ вакцинаар ирэх даваа гаригаас эхний ээлжинд 65-аас дээш насныхны хоёр дахь тунг хийх юм байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас маргааш /2021.07.04/ вакцинжуулалтын хуваарийг гаргана гэж ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв. Нэмэлт 10 мянган тун Спутник-V вакцин удахгүй ирнэ гэж ГХЯ-наас мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн хяналтын байгууллагуудыг нэгтгэн ажиллах, бүрэн эрхэт төлөөлөгчийг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Өдөрт хилээр 100 машин гарч байна. Энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт. Хоёр талдаа бөөгнөрөл үүссэн. Өнгөрсөн долоо хоногт би Замын-Үүдэд ажиллаад урдаас ирсэн машины ачааг Эрээн дээр Монгол воганд шилжүүлсэн. Өдөрт 20 гаруй воган ачиж байна. Манай талд ачаагүй машины бөөгнөрөл үүссэн нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой. Өдөрт 100 машин гарах квоттой гэсэн үг. Үндсэндээ нүүрснээс бусад экспорт хязгаарлагдаад байгаа учраас 90 орчим хувь нь ачаагүй байна. Энэ бөөгнөрлийг арилгахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” тайлбарлалаа.

Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлэв. Мөн хилийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл ч гарлаа. Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө.

Мөн Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгалаа.

Ерөнхий сайд дараа нь Замын-Үүд хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Боомтын өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа ч “КОВИД-19” цар тахлын улмаас төлөвлөгөөт хугацаанаасаа таван сар хоцорч яваа юм байна. 2020 онд эхэлсэн өргөтгөлийн ажил 2022 оны арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй ажээ.

Зохицуулалт сул байгаагаас олон хоног дугаарлаж байна гэж жолооч нар хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам-Үүд боомтод ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн удирдлагууд болон яам агентлагийн дарга нартай хамтарсан уулзалт хийж, боомттой холбоотой тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцлаа.

  • Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах,
  • Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах,
  • Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах
  • Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх
  • Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэд тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна гэлээ. Жолооч нарын эрүүл мэндэд анхаарахыг тэд хүслээ.

Ерөнхий сайд тэдний саналыг сонсож, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, тээвэрчдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана. Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд боомтод үүсээд буй асуудлууд болон та бүхний тавьсан саналыг хэлэлцэн тодорхой шийдлүүд гарна гэдгийг жолооч нарт хэллээ. Мөн боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ.
Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Өдөрт хилээр 100 машин гарч байна. Энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт. Хоёр талдаа бөөгнөрөл үүссэн. Өнгөрсөн долоо хоногт би Замын-Үүдэд ажиллаад урдаас ирсэн машины ачааг Эрээн дээр Монгол воганд шилжүүлсэн. Өдөрт 20 гаруй воган ачиж байна. Манай талд ачаагүй машины бөөгнөрөл үүссэн нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой. Өдөрт 100 машин гарах квоттой гэсэн үг. Үндсэндээ нүүрснээс бусад экспорт хязгаарлагдаад байгаа учраас 90 орчим хувь нь ачаагүй байна. Энэ бөөгнөрлийг арилгахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” тайлбарлалаа.
Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлэв. Мөн хилийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл ч гарлаа. Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө.
Мөн Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгалаа.
Ерөнхий сайд дараа нь Замын-Үүд хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Боомтын өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа ч “КОВИД-19” цар тахлын улмаас төлөвлөгөөт хугацаанаасаа таван сар хоцорч яваа юм байна. 2020 онд эхэлсэн өргөтгөлийн ажил 2022 оны арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй ажээ.
Зохицуулалт сул байгаагаас олон хоног дугаарлаж байна гэж жолооч нар хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам-Үүд боомтод ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн удирдлагууд болон яам агентлагийн дарга нартай хамтарсан уулзалт хийж, боомттой холбоотой тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцлаа.
 Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах,
 Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах,
 Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах
 Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх
 Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэд тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна гэлээ. Жолооч нарын эрүүл мэндэд анхаарахыг тэд хүслээ.
Ерөнхий сайд тэдний саналыг сонсож, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, тээвэрчдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана. Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд боомтод үүсээд буй асуудлууд болон та бүхний тавьсан саналыг хэлэлцэн тодорхой шийдлүүд гарна гэдгийг жолооч нарт хэллээ. Мөн боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр 12.00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод гурван дүүрэгт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 38 км-т орших Бургасны-Ам гэдэг газарт долоодугаар сарын 2-ны өдрийн 22:36 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:48 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 2401 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 2401 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1432 нь Улаанбаатар хотод, 969 орон нутагт халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан 122740 тохиолдол боллоо.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол боллоо.

Мөн 17 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 609 болов.

Сүүлийн 24 цагт 1502 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 82933 боллоо.

Нас барсан:

  • 31 настай 1 хүн
  • 45 настай 1 хүн
  • 60-69 настай 4 хүн
  • 70-79 настай 7 хүн
  • 80 настай 4 хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Categories
мэдээ спорт цаг-үе

Ш.Энхийн-Од Леброны хүүг хожлоо

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой өдгөө АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 3-нд Ш.Энхийн-Одын “Midwest” баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн “Strive For Greatness” багтай тоглож, 99-97 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ.

Энэхүү тоглолт Леброн Жэймсийн сурч байсан Акрон хотын Сент-Винсет-Сент-Мэри ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжжээ. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Од баг ялалт байгууллаа.

“247Sports” сайтын гаргасан чансаагаар Бронни Жэймс 2023 оны NBA-ийн драфтын ангийг 28-д жагсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр 25 суурин цэгт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 14215 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Categories
мэдээ спорт цаг-үе

М.Анхцэцэг олимпийн эрхээ авлаа

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн Токиогийн олимпод оролцох эрх баталгаажжээ. Тодруулбал Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос захидал илгээж, өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

Ингэснээр “Токио- 2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд Монгол Улсаас М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар оролцохоор боллоо.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш: Түмэн олондоо, эх орондоо л хамгийн сайн сайхныг хүсч шүлэг бичдэг дээ

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдагБолор цомнаадам энэ жилСүлдчуулгад болж өнгөрлөө. Тэгвэл оны шилдэг яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийнБолор цомнаадам халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа. Өнөө жилийн наадмаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.ЦэндАюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд орлоо.


Ингээд өнөө жилийнБолор цомнаадмын эзэн О.ЦэндАюуштай холбогдож цөөн хором ярилцлаа.

Юуны өмнө танд баяр хүргэе

-Баярлалаа.

Таны хувьдБолор цомнаадамд тасралтгүй 12 жил оролцож байна. Олон ч удаа атгаад алдсан түрүүгээ энэ жил хүртлээ. Сэтгэл их хөдлөв үү?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хүн. Жирийн малчин ардын л хүүхэд. Учиргүй түмний манлайд гарчихсан юм биш ч гэсэн яруу найргийн энэ наадмынхаа манлай болсонд баяртай байна.Эх орон, Эрдэнэ хайрхан, ижийдээ баярлалаа. Зээ хүүгээ арагт үүрч өсгөсөн эмэг ээждээ баярлалаа. Тал нутгийн хоньчин хүүг “Болор цом”-ын эзэн болгосон та бүхэнд баярлалаа.

Жилээс жилдБолор цомнаадмын оролцогчид залуужиж байна. Энэ бас л нэг шинэ өнгө төрх, үзэгдэл биз?

-Энэ жил залуучууд их түрлээ. Цар тахалтай үе ч таарлаа. Үүгээрээ өмнөх жилүүдээс онцлог байлаа. Залуучууд их сайхан оролцлоо. Цаг хугацаа гээч агуу юм байна. Энэ утгаараа сүүлийн үед залуучууд маань яруу найргийн энэ сайхан наадамд хүчтэй түрж орж ирж байна. Үүнийг дунд үеийнхэн маань ч хүлээн зөвшөөрч байгаа болов уу гэж би бодож байна. Өмнөх үе үеийн ах эгч нартаа, монгол түмэнд амар амгаланг, залуучууддаа амжилт бүтээлийг ерөөе өө.

Үе үеийн яруу найрагч шүлэг, найргаараа дамжуулж нийгэмдээ үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилдэг. Өөрийн дотоод мэдрэмжийг шүлгээр дайдаг. Таны хувьд шүлгээрээ юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Заримдаа яруу найргаар үнэн мөнийг, бодит амьдралыг илэрхийллээ гэдэг. Үнэн л энэ юм чинь үнэнийг л өгүүллээ гэдэг. Шүлгээр дандаа үнэнг хайж олдоггүй юм аа. Шүлгээр гоо сайхныг хайж олдог байх гэж би боддог шүү. Би түмэн олондоо, эх орондоо л хамгийн сайн сайхныг хүсч шүлэг бичдэг дээ. Та бүхэнд сайн сайхныг ерөөе.

Таны наадмын түрүүг авсанЦасан шуургахэмээх шүлгийг гүн утга агуулгатай шүлэг гэж байхад өөр нэг хэсэг тааруу илэрхийлэлтэй ч гэж л байна. Та энэ шүлгээрээ юу өгүүлэхийг хүсэв?

-Янз янзын хувьсгал, улс төр зэрэг олон юм бодоогүй ээ. Зүгээр л энэ хаврын карантинтэй өдрийн хаа нэгтээ айхавтар цасан шуурга тавихад л…

Орхиод явсан амраг чинийхээ араас

Орчлон хорвоо сүйрч байнагэж бичмээр санагдаад л бичсэн. Тэрийгээ “Болор цом”-ын тайзнаа уншмаар санагдаад л уншсан. “Хүннү хүн” шүлэг ч гэсэн миний л дотоод сэтгэл, илэрхийлэл. Саяхан л тэрлэсэн. Чиний дотор, миний дотор Хүннүгийн ард түмний яс янгинаж, цус буцалж, мах шархирч байдаг юм байна аа л гэж би бодсон юм. Би цэнгэлийн манлайд хүрээгүй ээ. Угаасаа тийм бодол санаа ч алга. Ерөөсөө цэнгэлийн манлайд хүрнэ ч гэдэг холын зүйл байх. Яахав загнуулж, аргадуулаад л явна даа.

-“Хүннү хүншүлгийнхээ тухайд. Үгийн урнаар хэлхэгдэж буй энэ шүлэг яруу найраг оюун санааны хувьд уншигч түмэнд чухам юу өгдөг бол. Бид сэтгэлийн таашаал гэж их ярьдаг шүү дээ?

-Би өөртөө томдсон гэмээр нэг үг хэлчихье. Хүмүүсийн дагаж хуйлраад байгаа улс төр, нам эвсэл чинь аз жаргал өгдөггүй юм. Аз жаргал гэж ер нь энэ зарим хүмүүс юуг нэрлээд байна. Аз жаргал гэдэг чинь сэтгэлийн амар амгалан, сэтгэлийн амгалан тайвантай байхыг л хэлдэг гэж би боддог. Тэр сэтгэлийн жаргалтай, сэтгэлийн амгалантай хэдхэн хормыг танд өгч чадаж байвал энэ яруу найргийн буян байх. Тиймээс сэтгэлийн амар амгалан, жаргалангаа л бодоцгооё. Баярлалаа, та бүхэнд, эрүүл энхийг ерөөе.

Хүннү хүн

Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна

Энэ л алтанхан ясыг бид

Хугарахад нь дуу алдан харамсаж

Хавталзахад нь дуугаа хураан гэмшиж

Халахад нь инээд алдан баярлаж

Хөрөхөд нь эмгэнэн гашууддаг аа

Хүннү хүний цус

Цагаан хэрмэн дээр байхгүй

Хүн болж төрсөн бидний

Улаан бие дотор байна

Энэ л ариухан цусыг бид

Асгарахад нь нүд халтиран шимширч

Урсахад нь шүд зуун тэсч

Буцлахад нь эрт урьдын цаг шигээ болж

Бүлэгнэхэд нь эрт оройн дурсамж болдог оо

Хүннү хүний сэтгэл

Өөр хүнд үгүй ээ

Хүй цөглөж төрсөн бидний

Амин дотор байна

Энэ л сайхан сэтгэлийг бид

Гунихад нь нугаран унаж

Баярлахад нь сугаран ургаж

Асахад нь хүлэг мориндоо мордож

Амирлахад нь хөх тэргэндээ ачдаг аа

Хүннү хүний зүрх

Хүний, хүний энгэрт байхгүй

Хүйтэн, халуунд дассан

Бидний цээжинд байна

Энэ л алагхан зүрхийг бид

Цохилоход нь ээжийдээ ирж

Цочиход нь аавыгаа алдаж

Булгилахад нь амрагаа олж

Бууралтахад нь хорвоогоос буцдаг аа

Хүннү хүний дуу

Харийн хэлэнд байхгүй

Хүний л ээ үр болж төрсөн

Бидний л ээ хоолойд байна

Энэ л гунигтайхан дууг бид

Сонсохдоо зангиран хөндрүүрлэж

Аялахдаа ахыгаа санаж

Дуулахдаа алсыг харуулдаж

Дуусахад нь адуу тангаралдахыг үздэг ээ

Хүннү хүний зовлон

Хан улсын шар сударт байхгүй ээ

Хүч чадлаа алдаж яваа бидний

Гашуун нулимсан дотор байна

Энэ л мөнхийн зовлонг бид

Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч

Гарнаасаа, гар дамжуулан дүүрч

Бөхийсөн эцгээсээ өвлөн авч

Бөгтийхөөрөө хүүдээ өгдөг өө

Ай Хүннү хүн

Алаг морьдоо

Алтайн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Хар морьдоо

Хангайн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Хээр морьдоо

Хэнтийн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Алдар суугаа

Монгол хүнд л орхисоон