Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2021.07.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төсөл;
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төсөл;
  • Үндсэн хуулийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 12.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 6, Ангараг гариг. Билгийн тооллын 27, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5:01 цагт мандан, 20:53 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ эдийн-засаг

Д.Энх-Амгалан: Самрын бизнесийг төрөөс дэмжээд өгвөл экспортын гол салбар байх боломжтой

“Монголын самрын кластер” ТББ-ын дарга, “Норд роуд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энх-Амгалантай ярилцлаа.


-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч саяхан эдийн засгийн салбаруудыг кластер хэлбэрээр зохион байгуулж экспортыг дэмжвэл уул уурхайн бус олон салбараас тус бүрд нь тэрбум ам.доллар олох боломжтой гэж тодотгоно лээ. Танхимын дэмжлэгтэйгээр самрын Кластер байгуулагдчихлаа. Та энэ кластерийг ахлахаар болж. Кластераар хөгжүүлбэл самрын бизнес экспортын гол салбар байх боломжтой юу?

-Тийм боломж бүрэн дүүрэн байгаа.

-Хоёулаа өмнө нь “Хушхан” брэндийг үүсгэсэн гэдгээр тань ярилцаж байсан. Самрын салбарт 100 хувийн гарцтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, цаашлаад хушны самраас илүү олон бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэх туршилт эхлүүлсэн гэж ярьсныг чинь тод санаж байна. Үйлдвэрлэл хөгжүүлжяваа залуу самрын салбарыг хөгжүүлэх, экспортын гол салбар болгохын төлөө оройлж зүтгэхээр болсон нь олзуурхмаар хэрэг шүү. Бид ингэхэд самрынхаа экспортоос дээд тал нь хэчнээн ам.доллар олох боломжтой вэ, самрын кластерт хэчнээн компани нэгдээд байна?

-Одоогоор арав гаруй компани нэгдээд байна. Самрын салбарт эргэлдэж буй мөнгө 200 гаруй сая ам.доллараар хэмжигдэж байгаа. 2020 оны есдүгээр сараас 2021 он хүртэл эргэлдэж байгаа мөнгө л дөө. Одоогийн байдлаар самрын салбарт 20 гаруй компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл 20 гаруй үйлдвэр ажилладаг гэсэн үг. Эдгээр үйлдвэрээс гардаг бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь хагас боловсруулсан. Тодруулж хэлбэлсамрыг гаднах яснаас нь салгаад экспортлохыг хагас боловсруулсан гээд байгаа юм. 90-95 хувийн гарцтай гэж ярьдаг л даа, бид. Шар хальсыг нь авсныг 100 хувийн гарцтай гэдэг юм. Хоёр компани 100 хувийн гарцтай гаргадгийн нэг нь манайх. Хүн бүрийн мэддэг ноолууртай зүйрлүүлж яривал илүү ойрхон буух байх. Самрыг ноолуур гэвэл утас нь чөмөг, чөмгөөр бүтээгдэхүүн хийвэл бид ноолууран хувцас хийж эхэллээ гэсэн үг. Манай компани чөмгөөр бүтээгдэхүүн хийх талаар судалгаа хийж байна. Туршилт нь маш амжилттай болсон. Гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг компанид самрын тосоо өгөөд туршилт хийлгэхэд супер чанартай бүтээгдэхүүн гарах нь тодорхой болчихсон. Чөмөгнөөс энэ мэтээр бүтээгдэхүүн гаргаад экспортолж эхэлбэл манай улс хамгийн багадаа 500 сая ам.долларыг зөвхөн самрын экспортоос олох боломжтой.

-Хагас тэрбум доллар гэдэг уул уурхайн бус бүтээгдэхүүн дотроо эхэнд жагсахаар том дүнтэй мөнгө шүү. Самрын тосны хувьд гээд ярихад л дэлхийн зах зээл дээр чамгүй үнэлэгддэг гэж сонссон юм байна. Литр нь хэчнээн төгрөгөөр үнэлэгддэг вэ?

-Монгол мөнгөөр 270-280 мянга орчим төгрөгөөр үнэлэгдэнэ. Хуш модны самрын тос ер нь их гайхашигтай бүтээгдэхүүн. Антиоксидант өндөртэй, ганцхан омего-4 л байхгүй, бусад бүх төрлийн омеготой гэх мэтээр яривал өчнөөн сайн талтай бүтээгдэхүүн.

-Яг одоогоор самраа хэчнээн улсад экспортолж байна вэ, манай улс?

-Одоогийн байдлаар Солонгос, Турк, Израйль руу тогтмол экспортолж байна. Туршилтын журмаар Япон, Германд гаргасан жишээ бий. Цаашдаа бичиг цаасны асуудлаа шийдчихвэл Герман, АНУ руу экспортлоход бэлэн болчихсон.

-Самрынхан нэгдээд кластераар хөгжвөл тэрбум ам.долларын орлоготой экспортын салбар болох хол биш шиг санагдлаа. “Монголын самрын кластер” ТББ-ын хувьд самрын салбарыг ингэж хөгжүүлэхийн тулд хийхээр төлөвлөсөн ажил их бий байх. Самрын салбарын өнөөдрийг харахад асуудал ч их анзаарагддаг. Тулгамдсан асуудлаа хуваалцаач?

-Манай салбарын бизнесийн орчин таатай биш. Бас эрүүл биш. Хууль эрх зүйн орчин нь төлөвшөөгүй. Тэгэхээр манай ТББ самрын салбарын бизнесийн, хууль эрх зүйн орчныг аль болох богино хугацаанд сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Жилийн төлөвлөгөө боловсруулж байна. Хоёрдугаарт самрын салбар байгаль орчиндоо сөрөг үр дагавар үзүүлдэг гэсэн шүүмжлэлийг арилгаж, алдаагаа засч залруулахад онцгой анхаарна. Байгалийнхаа нөхөн сэргээгддэг баялгийг ашиглахдаа байгалиа сүйдлэхгүйгээр харин ч хамгаалж, арчилж тордож, илүү сайхан болгох боломжтой. Зориод зүтгэвэл тийм ч урт хугацаа шаардах ажил биш. Хамгийн гол нь төр засагтайгаа маш сайн уялдаж ажиллах учиртай. Манай төрийн бус байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр ажиллах учраас энэ асуудал цаг алдалгүй шийдэгдэх байх.

-Бизнесийн орчин таагүй байна гэж ярилаа. Жишээ нь яг ямар асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэж бодож байна вэ?

-Үйлдвэрүүд ямар ч стандарт байхгүй, самрын салбарт эргэлдэж байгаа мөнгөний урсгал ил далд янз бүр гэх мэт шалтгаанууд салбарын үнэ цэн, нэр хүнд, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг доош нь унагачихаад байна л даа. Хууль зүйн орчин талаасаа манай салбарт 2014 онд анх хуш модны самрыг хагас боловсруулаад экспортлохыг зөвшөөрсөн. Яамнаас зургаа, долоохон жилийн өмнө ийм зөвшөөрөл өгсөн гэхээр маш залуу салбар болчихож байгаа юм. Тэр утгаараа самрын салбарт бизнес хийж яваа хүмүүст дүрэм журам нь бодит амьдралд нийцэхгүйгээс эхлээд бэрхшээл их бий. Жишээ нь байгалиас самар бэлдэх компани заавал үндсэн ажилтнаараа самраа бэлдүүлэх ёстой гэсэн шаардлагыг хуульчилсан байдаг.

-Тэгэхээр орон нутгийн иргэдэд самрын бизнесээс мөнгөтэй орлоготой болох зам хаагдчих юм биш үү?

-Та зөв анзаарсан байна. Орон нутгийн иргэд байгалийн баялгийг эрх тэгш хуваалцах боломжийг хязгаарлачихаж байгаа юм. Уг нь компанийн зүгээс орон нутгийн иргэдэд самрыг хэрхэн зөв бэлдэхсургалт явуулахад аль аль талдаа өгөөжтэйгээр шийдэгдэх асуудал л даа. Иймэрхүү жишээ маш олон бий.Энэ тал дээр 2014 оноос хойш олж авсан туршлага, мэдээлэл дээр үндэслэж саналууд боловсруулж байгаа.

-Самар бэлдэхэд модны холтос гэмтдэг асуудлыг шийдэх шийдлээ олчихсон гж та түрүүн ярьсан. Төрийн холбогдох байгууллагад кластерийнхаа шугамаар асуудлыг шийдүүлчих төвшинд оччихсон гэж ойлгож болох уу?

-Байгаль орчин тал дээр тулгамдсан асуудлын нэг л дээ, таны сая хөнддөг асуудал. Модны холтсыг гэмтээхгүйгээр самар бэлдэх аргыг туршаад амжилттай болсон. Хэрэгжүүлэхэд бэлэн. Холбогдох байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж ойлгож болно. Амжилттай хамтарч ажил болговол 2022 оноос эхлээд модны холтсыг гэмтээхгүйгээр самраа бэлддэг болчихно гэсэн үг.

-Ингэхэд самрын салбараас байгалиа, ойгоо хамгаалах хэмжээний мөнгө цуглардаг уу?

-Манай салбарын хувьд гэж яривал яг ойдоо буцаж зарцуулагдах ёстой маш их мөнгө хуримтлагддаг. Сумдад хуримтлагддаг мөнгө гэвэл кг самар тутамд 800 төгрөг тушаадаг. Энэ жил гэхэд л гарсан самрынхаа хэмжээгээр бол 14.5 тэрбум төгрөг тушаасан байх ёстой. Энэ мөнгийг яг ойдоо зарцуулбал 4-5 мянган га газар мод тарих боломжтой. Харамсалтай нь энэ мөнгийг яг ойд зарцуулж чадахгүй байна л даа.

-Яг ойд нь зарцуулбал их мөнгө байна шүү. Энэ тал дээр тодорхой шийдэл гаргасан уу?

-Яг ингэе тэгье гэсэн шийдэл гараагүй байна. Кластер гээд танхим, яам хүлээн зөвшөөрсөн байгууллага байгуулагдчихлаа. Тэгэхээр энэ ТББ-ынхаа хүрээнд самрын салбарынхан өөрсдийнхөө тушааж байгаа мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг байвал их зүгээр шийдэл болох байх. Ойн тухайд цэвэрлэсний хэмжээгээр сэргэдэг. Ногоогоор бол зэрлэгийг нь зулгааж байна гэсэн үг л дээ. Олон жил болсон, өмхөрсөн модод үндэстэйгээ байгаад байдаг. Ийм мододхортон шавж ихээр цуглуулдаг, шатах эрсдэл маш өндөр. Тийм учраас ийм модлыг заавал түүж авах ёстой. Ингээд цэвэрлэчихээр ой илт сэргээд ирнэ. Самрын салбарын сумдад тушаадаг мөнгөөр ой цэвэрлэвэл хэдэн мянган га ойг өлхөн цэвэрлэчихнэ.

-Таны ярианаас анзаарахал кластераар хөгжөөд ирвэл самар, самраас гаргаж авсан эцсийн бүтээгдэхүүнүүдээ гуравдагч зах зээл рүү гаргахад ямар ч асуудал байхгүй гэж ойлголоо, зөв харж уу?

-Ерөөсөө л тийм. Экспортлоход нэг асуудал бий. Гэхдээ кластераар хөдлөхөөр болчих байх.

-Гуравдагч орнуудад экспортлоход яг ямар асуудал байна гэж?

-Хятадын нутаг дэвсгэрээр гуравдагч оронд экспортлоход урд хөршийн гаалиас зөвшөөрөл авах ёстой. Хятадын Засгийн газрын төв байгууллагаас тухайн бүтээгдэхүүн дээрээ зөвшөөрөл авах учиртай. Зөвшөөрөлгүй дамжин өнгөрөх боломжгүй гэсэн үг. Жишээ нь манай компани Солонгос руу яг албан ёсоор газраар гаргах гэж хөөцөлдөхөд захиалга авснаас дөрвөн сарын дараа Хятадын газар нутгаар дамжин өнгөрөх зөвшөөрөл авч байх жишээний. Тэр хэрээр зардал мөнгө гарсан, хугацаа ч их орсон байгаа биз.

-Тийм байна. Засгийн газар зүгээс дуулдаад байгаа Эдийн засаг, худалдааны яам байгуулагдчихвал иймэрхүү асуудал шийдэгчих л юм байна.

-Яг үнэн. Энэ Засгийн газрын баярлууштай нэг санаа шийдэл нь үйлдвэрлэгч, экспортлогчдод хандсан, бидэнд зориулсан яам байгуулах гэж байна. Энэ шийдэлд үнэхээр баяртай байгаа. Хятадын газар нутгаар дамжаад гуравдагч улс руу экспортлоход урд хөршийн гаалийн ерөнхий газар гэх мэт байгууллагуудаар хөөцөлддөг гэж би сая хэлсэн дээ. Ковидтой үед төрийн байгууллагуудаар нь орж чадахгүй учраас зуучлуулах компаниар дамжуулж харилцахаас аргагүй болдог л доо. Тэр тоолонд өчнөөн мөнгө зарлагадаж байгаа, самрын салбарынхан. Яг ийм шалтгаанаар 300 тонн самрыг Хятадын газар нутгаар дамжуулж экспортлоход багагүй зардал гарч байна. Ингэх хэрээр манай улсын эдийн засагт үлдэх мөнгө багасч байна гэсэн үг. Худалдаа, эдийн засгийн чигийн яамтай болчихвол бид яамандаа хандаад энэ мэт асуудлыг шийдүүлчихнэ. Яамтай болчихвол энэ мэт зэнгүйдсэн, хэнд хандахаа мэдэхгүй болчихсон ийм асуудлууд цэгцрээд ирэх сайн талтай.

-Ингэхэд самрын салбарт өмнө нь энэ мэтээр нэгдэх оролдлого хийгдэж байсан уу?

-Гарч байгаагүй.МҮХАҮТ-аас эрчимтэй дэмжсэний үр дүнд экспортоо чанаржуулахын тулд нэгдэж байгаадаа баяртай яваа. Европын холбооныМонголын худалдааг дэмжих буюу ТRАМ төслөөс манайханд салбаруудаа кластер болгож хөгжүүл гэсэн санал тавьж чацарганы, гоо сайхны гэх мэт кластерууд хөгжөөд явж байгаа юм билээ. Манай самрын салбарын хувьд 2020 онд кластер гэж нэгдлээ. Тэгэхээр бид өөрсдөө маш сайн, их зөв ажиллах ёстой. Мэдээж улсын дэмжлэг, бодлогохэрэгтэй. Зарим юман дээр зайлшгүй уялдаж дэмжиж ажиллах шаардлага бий. Энэ мэтээр хамтарч ажиллаж чадвал илүү хурдан хөгжөөд явах боломжтой салбар.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 26-28 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Эмнэлгийн үүдэнд хүн нас барлаа, засаг байтугай МАН тарж дахин сонгууль явуулах уу?​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт “Монголын анхны “Мөсөн өргөө” ордны
мөсөн талбайг тамирчид туршиж үзжээ” хэмээснийг XI нүүрээс уншаарай.

АШУҮИС-ын Био-Анагаахын сургуулийн
Дархлаа судлалын
тэнхимийн дэд профессор,
анагаах ухааны доктор
С.Чимидцэрэн “Нийт иргэдийн 75 хувь вакцинд
хамрагдаж байж сүргийн дархлаа
үүсэх боломжтой” гэв.

“Өдрийн сонин”-д “Өршөөлийн хууль
өнөөдрөөс хэрэгжиж
эхэллээ” гэснийг II нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эмнэлгийн үүдэнд хүн нас барлаа,
засаг байтугай МАН тарж дахин
сонгууль явуулах уу?” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үйл явдал” нүүрт “Тухайн 32 настай иргэний амиа хорлох
үйлдэл нь “цэнхэр халим” сүлжээтэй
холбоотой эсэхийг шалгаж байгаа гэв”.

Хууль зүй, дотоод
хэргийн сайд Х.Нямбаатар “Сүлжээ дэлгүүрүүдэд цугларсан хувь хүний биометрик
мэдээллүүдийг устгаж, зөвхөн төрд хадгалагдахаар зохицуулна” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Москвад “Спутник V” вакциныг өсвөр насны хүүхдүүдэд туршиж эхэлжээ

ОХУ-ын нийслэл Москва хотод “Спутник V” вакциныг өсвөр насны хүүхдүүдэд турших ажлыг эхлүүлсэн тухай хотын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Н.Ф.Гамалеян нэрэмжит төвтэй хамтран бид 12-17 насны хүүхдүүдийн дунд “Спутник V” вакцины эмнэлзүйн судалгааг эхлүүллээ. Одоо туршилтын эхний болон хоёр дахь үе шат Москва хотын хүүхдийн хоёр эмнэлэгт явагдана” гэж тэрбээр мэдээлсэн байна.
Туршилтад сайн дураар оролцох эхний 100 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлсэн байна. Тэднээс мөн PCR-ийн шинжилгээ авах аж.
Судалгаа эхэлсэн өдрөөсөө хойш нэг жил үргэлжилнэ. Хүүхдүүдэд вакциныг хийхдээ насанд хүрэгчдээс бага тунгаар тарих аж. Вакцин хийлгэсний дараа өсвөр насныхан эмч нарын байнгын хяналтад байх бөгөөд эхний болон хоёр дахь тунг тарьсны дараа Москвагийн эмнэлгүүдэд тусгаарлаж, үзлэг шинжилгээнд хамруулах юм байна.
Categories
мэдээ нийгэм

Францаас гал түймэр унтраах 21 автомашин авна

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Франц Улсын Лион хот дахь “Десотел” группийн “Невориз” дахь автомашины үйлдвэрт зочилж үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэж буй автомашин, техниктэй танилцлаа.

Тус улсаас Монгол улсад 8, 9 дүгээр сард нийлүүлэгдэх гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашины үйлдвэрлэлийн сүүлчийн шалгалтыг хийж, автомашины ашиглалтын явцад үүсэх асуудал болон цаг уурын нөхцөлд тохируулан сайжруулах, өөрчлөх асуудлуудыг зөвшилцөн, шийдвэрлэжээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын Борисов хот дахь “Пожснаб” компанид зочилж, тус компанийн ерөнхий захирал Олег Александрович Дерябин, дэд захирал Сергей Николаевич Захаревич болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр тус үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, техник, тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, цаашид хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хадны тэг зогсолтын хугацааг сунгажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд долдугаар сарын 6-ныг хүртэл тэг зогсолт хийсэн Ханбогд сумын Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл дахин тус сумын Засаг даргын захирамжийн дагуу тэг зогсолтын хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ.

Тэг зогсолтын хугацаанд Цагаан хад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд 08:00-16:00 цагийн хооронд ажиллах журам гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад амьдардаг лам 1994 оноос хойш 8000 гаруй золбин нохойг аварчээ

Хятадын гудамжинд хэдэн сая золбин муур, нохой амьдардаг. Маш олон амьтад гудамжинд орхигдож, золбин амьтдын тоо үрждэг байна.

Та бүхэнд золбин ноход, мууранд туслахаар чадах бүхнээ хийхийг хичээдэг Жи Сянь ламыг танилцуулъя. 51 настай тэрээр Хятадын Шанхай хотод амьдардаг ба 1994 оноос хойш золбин амьтдыг аварч эхэлсэн бөгөөд өнөөдөр түүний асрах газарт 8000 гаруй нохой, хэдэн зуун муур бас шувууд бий.

Хятадад амьдардаг лам 1994 оноос хойш 8000 гаруй золбин нохойг аварчээ

Сянь лам амьтдыг Шанхай хот дахь асрах газрын байрандаа болон өөрийн тэргүүн ламтнаар заларсан эртний түүхтэй Баоэн хийдэд байлгаж, асардаг.

Тэрээр асрах газрынхаа үйл ажиллагааг хандивын тусламжтайгаар үргэлжлүүлдэг. Бүх нохой, муур, шувууг тэжээж асрахад жилд хоёр сая орчим ам.доллар шаарддаг байна.


Categories
мэдээ нийгэм

​Ойн хортон шавжийг хэт олшрохоос нь өмнө устгах ажлыг зохион байгуулж байна

Зургадугаар сарын 7-12-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг Ойн судлагаа, хөгжлийн төвөөс хийжээ.

Судалгаанд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Богино, Зайсан, Залаат, Хүрхэрээ, Харгана, Хүрэлтогоот, Бумбат, Төр хур, Шажин хурах зэрэг газрууд хамрагдсан байна.

Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжуудыг илүүлсэн. Тоймчилсон судалгаагаар

Сибирийн хүр эрвээхэй Төр хурахын аманд 915 га талбайд,

Якобсоны төөлүүрч эрвээхэй Жаргалант, Түрэг, Хүүш, Төр хурах зэрэг газруудад 2792 га талбайд голомт үүсгэсэн байгааг тогтоосон.

Тэмцлийн ажлыг зургаадугаар сарын 29-нөөс эхлэн зохион байгуулж эхний ээлжид Богдхан-Уул ДЦГ-ын Төр хурах амны 30-р хэсэглэлийн 500 га талбайд үүргэн утаат шүршигч 5 багажаар, 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Төр хурахын амны Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр тархсан 50 га талбайд тэмцлийн ажил явуулсан байна.

Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг. Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 2021-2022 онуудад үргэлжлэхээр нөхцөл байдалтай байгааг судалгаагаар урьдчилан тогтоосон.

Харин Төр хурахын амны ойн санд илэрсэн Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг энэ оны наймдугаар сарын дунд 10 хоногт явуулах нь тохиромжтой.

Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1,000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Иймээс бага үед ньхөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлнэ. Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулахсөрөг нөлөөлөл ихтэй учир шаталсан хариу арга хэмжээ байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар хөнөөлийн голомтыг хумих арга хэмжээ авах юм.

Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг.Экологийн өндөр ач холбогдолтой манай орны оны экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь эдгээр ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл гэж хэлж болно. Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг. Иймд ойн хортон шавжийн хүрээг хязгаарлаж хэт олшролоос өмнө устгах хэрэгтэй.Ойн хөнөөлт шавж Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нь судалгаагаар тогтоогдсон учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг БОАЖЯ-наас мэдээллээ.