Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарт 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний хүний нөөцийн бүрдүүлэлтийг 2021 оны долдугаар сарын 1-8-ны хугацаанд зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн 28 байгууллагад 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ажил хайгч иргэдийг цахимаар болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-д бүртгэнэ.

Холбоо барих утас: 7511-1896, 9101-1896

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаяр ОХУ-д тэмцээнд оролцож V байрт шалгарчээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд хорих ангиас суллагдсан. Суллагдсаныхаа дараа тэрбээр өөрийн хоббид хөтлөгдөн авто замын тэмцээнд оролцохоор бэлдэж эхэлсэн байна. Улмаар хойд хөрш ОХУ-д бартаат замын тэмцээнд амжилттай оролцож, тавдугаар байрт шалгарсан байна.

Тодруулбал, Эрхүү хотод зохиогдсон Олон улсын хэт бартаат замын авто спортын тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчны тоонд Н.Номтойбаяр багтсан аж.

Тэмцээн нь Эрхүү хотод долдугаар сарын 2-4-ны өдрүүдэд болсон байна. Тэмцээнд Ж.Гэрэлт-Од дасгалжуулагчтай, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраар ахлуулсан “Team Mongolia” баг шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүр илрүүлэх 20 төхөөрөмжийг ашиглаж эхэллээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орсноор тус нисэх буудлын нэвтрэх цэгүүдэд суурилуулсан цацраг идэвхт материал илрүүлэх зориулалт бүхий хяналтын төхөөрөмжүүдийг ашиглаж эхэллээ.

Цацраг идэвхт бодисыг хил, гааль дээр ашигладаг рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч зэрэг аюулгүй байдлыг хангах хэрэгслээр илрүүлэх боломжгүй. Иймд мэргэжлийн байгууллагаас цацраг идэвхт бодис илрүүлэх хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай хүсэлтээ АНУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсний дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар таван тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 онд суурилуулсан юм.

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын байцаагчид тус төхөөрөмжийг хүлээн авч угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах явцад хяналт тавьжээ.

Олон улсын атомын энергийн агентлагийн “Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөний сан”-ийн (Incident and Trafficking Database-ITDB) мэдээллээр өнгөрсөн онд дэлхийн 25 улсад 13 төрлийн цацраг идэвхт материал бүхий 127 удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавьж буй хяналтыг өндөржүүлсээр байгааг МХЕГ-аас мэдээлэв.

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газар

Улсын эх дагина Дондогдуламын бие чилээрхэн 1923 онд тэнгэрийн оронд залрахад түүний алтан шарилыг ёс төртэйгээр найман шарга морь хөлөглөн одоогийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дахь Шарга морьтын аманд хүргэж шар тосонд хайлуулсан хэмээн үздэг [Шинийн наймны Цагаан Дара-Эх. УБ., 2016, т-6]. Эх дагины биеийг тээж (ачиж) явсан найман шарга морьдыг тус газарт сэтэрлэн тавьсны улмаас Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн түүхтэй.
Энэхүү дурсгалт газрыг иргэд эзэмшиж, хашаа байшин барих, хөрс хуулах, тэгшлэх зэргээр түүхэн дурсгалыг эрсдэлд оруулсан тул авран хамгаалах үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Иймд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, Урлагийн Газар, хуучнаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2018, 2019 онуудад авран хамгаалах малтлага судалгааг хийж гүйцэтгэсэн.
Археологийн авран хамгаалах малтлага судалгааны үр дүнд дөрвөлжин хэлбэртэй, 280 х 280 см хэмжээтэй, суваргын суурийг олж илрүүлсэн. Үндсэн суварга нурж эвдэрсэн бөгөөд уг суваргын шүншигт хэвэнд цутгаж бэлтгэсэн 16 нэр төрлийн бурхан 108 ш, улаан өнгийн шавраар хийсэн заан 3 ширхэг, гүц хэлбэртэй сав барьсан хүний дүр бүхий шавар хийцтэй чимэглэл 1 ширхэгийг хийсэн нь археологийн малтлагаар олдсон. Түүнчлэн очир хээ, цэцгэн хээ, бадам цэцгэн хээ, угалзан хээтэй шавар чимэглэлүүд ихээр илэрч байсан нь суваргын гадна чимэглэлүүд байна. Уг суварга нь бидний сэргээн зурснаар манай улсад уламжлагдан ирсэн түүхт суваргын төрлүүдийн нэг болох Брадигабудын суварга хэмээх төрөлд хамаарна.
Малтлагын явцад илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээх явцад эл суварга сууриараа өргөсч 11 чи буюу 342.1 см урт хэмжээтэй бол өндөр нь 13 буюу 404.3 см байсан хэмээн үзэж байна. Ингэхдээ суваргын гурван үе шатлалын суурь болон оройн хэсгийг 4 чи буюу 124.4 см хэмжээсээр тэнцүү байдалтай хийсэн бол дунд шатлалыг 5 чи буюу 155.5 см хэмжээтэй хийжээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Энэ бүхнээс үзэхэд язгууртан буюу томоохон зэрэг зиндааны хүнд зориулан босгосон болох нь тодорхой байна. Тиймээс тухайн дурсгалт газрыг улсын хамгаалалтад авах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал ач холбогдолтой юм. Дурсгалаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүд одоогоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

уран баримал гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

уран баримал гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

16-17 насны 17739 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5523, II тунд 4743, нийт 10266 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.035.906 иргэн I тунд, 894.501 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2672 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 30133 (29.7 хувь), 16-17 насны 17739 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Далай лам өнөөдөр 86 нас хүрч байна

Төвдийн Бурхны шашны буяны ёсын тэргүүн XIV далай ламын хорвоод мэндэлсний 86 насны төрсөн өдөр тохиож байна.

Тэрээр 1935 оны долдугаар сарын 06-ны өдөр энэрэл, айлдлын их эзэн, Жанрайсиг бурханы амьд хувилгаан Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Төвдийн Амдо мужийн жижиг Дагцэр /Хүрхрэгч бар/ хэмээх тосгонд эгэл тариачин айлын гэрт лагшин мэндэлжээ.

File:Dalai Lama boy.jpg - Wikimedia Commons

Түүнд эцэг, эх нь Лхам Дондүв нэр өгсөн ба энэ нь “Тусыг бүтээгч охин тэнгэр” гэсэн утгатай ажээ.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Хайгуулын багийнхан хүү бол далай ламын хойд дүр гэж дүгнэлт гаргажээ. Ингэж 14-р далай лам тодорсон юм.

1939 оны 10 сард XIV далай лам төрсөн гэрээ орхин Лхас хотруу явжээ. 1940 оны 2 сарын 22нд сэнтийд нь залах ёслол хийсэн бөгөөд Джецун Джампел Нгаванг Йеше Тенцзин Гьятсо гэдэг нэртэй болов.

Далай лам логки, Түвдийн урлаг, соёл, санскрит хэл, анагаах ухаан, буддын гүн ухаан, яруу найраг, хөгжим, драм, сансар судлал, үг зүйд суралцсан байна. 24 настай байхдаа XIV далай лам шалгалт өгч эрдэмийн хэргэм зэрэг хүртжээ. Буддын шашин, Түвдийн анагаах ухааны чиглэлээр олон арван ном бүтээл туурвисан юм. 1989 онд XIV Далай лам Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байна. Далай лам Филиппин, АНУ, Энэтхэг, Герман, Францын төрийн шагнал хүртэж байлаа.

2006 онд Далай лам Канадын хүндэт иргэн болжээ.


Dalai Lama turns 80: How the young spiritual leader came of age | Dalai lama,  14th dalai lama, BuddhismДалай ламын Мянганы сургаалиас


1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3-н зарчимыг мөрд.

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай.

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань, таны амьдралын тулгуур, суурь мөн.

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм.

13. Газар дэлхийтэй эелдэг харьц.

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч.

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.

16. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ.

Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой.

Сэтгэл оюундаа тунгаан хичээвээс магад таны амьдрал дээшлэх буй за!1 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Өнөөдрөөс 7 дахь удаагийн Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байна.

Өмнө нь УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байдаг.

Өршөөлийн тухай хуулийн дагуу 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэнэ.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 39 мянга гаруй этгээд хамрагдах юм байна.

ӨРШӨӨЛД ХАМРАГДАХ

Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгоно.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ:

6.7 дугаар зүйл.Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх

  • 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх
  • 1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх

7.1 дүгээр зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

  • 1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.
  • 2.Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.
  • 3.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.
  • 4.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.
  • 5.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
  • 6.Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
  • 7.Тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно.
  • 8.Тэнсэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй.
  • 9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно.

7.6 дугаар зүйл.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

  • 1.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
  • 2.Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана.
  • 3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
  • 4.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө.

8.6 дугаар зүйл.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

  • 1.Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.
  • 2.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.
  • 3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
  • 4.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө.

ӨРШӨӨЛД ХАМРАХГҮЙ

Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан.

Өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйл заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.

Эрүүгийн хууль:

  • 7.4.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.
  • 7.5.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.

9.4 дүгээр зүйл.Эрх хасах албадлагын арга хэмжээ

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

9.5 дугаар зүйл.Татан буулгах албадлагын арга хэмжээ

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
  • 2.Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 3.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь гэмт хэрэг үйлдсэн бол салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгаж болно.

9.6 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ

  • 1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
  • 2.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгажээ.

Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй бөгөөд хууль хэрэглэх журмыг тусгасан байна.

Зөрлийн тухай хууль:

4.1 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх

  • 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.
  • 2.Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
  • 3.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
  • Тайлбар: “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.

4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
  • 2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
  • 3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
  • 4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.

4.3 дугаар зүйл.Хохирол, нөхөн төлбөр гаргуулах

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
  • Тайлбар: Энэ бүлэгт заасан “эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.

4.4 дүгээр зүйл.Албадан эмчлэх

  • 1.Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно.
  • 2.Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардын нам ард түмний шаардлагаар Ардын хувьсгалын 100 жилээ тэмдэглэж чадахгүй боллоо

Эрх баригч МАН Ардын хувьсгалын 100 жилээ тэмдэглэх гэж мөн ч их мөрөөдөж, зүтгэлээ. Үүнийхээ төлөө ард түмнийг хоттой хонь шиг л хоёр жил хашлаа. Ковидгүй нэг жил, ковидтой нэг жил хашихдаа эхний жил нь парламентын сонгуульд ялсан. Корона Монголд орж ирээгүй байхад айлгаж байгаад хөл хорьсон. Хичнээн хүний ажил амьдрал, бизнес энэ сүрдүүлгээс болж хохирсон бол. “Бид л та нарыг хамгаалах гэж мэрийж байна, хичээж байна. Монголдоо энэ өвчнийг алдахгүй барьж чадаж байна” гэлээ. Бүгд эхэндээ итгэсэн. Коронаг ялсан баатрууд тодруулж, коронаг дарсан хатан ижий, хаан аавуудыг тодруулж, парламентын танхимдаа өргөмжлөв. Сонгууль болсон, тэд ялав. Тэр хооронд Орон нутгийн сонгууль болов. Бас л өрсөлдөгч намууддаа сурталчилгаа хийх боломж өгөхгүй байсаар өөрсдөө нөгөө л коронагаа ярилаа. Ковидын хорионы хоёр дахь жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болж, мөн л ялалт байгууллаа. Өнөөх л ковидоо ярьж, сурталчилгаа гэж гуравхан долоо хоног өглөө. Хөл хорио, цар тахал МАН-д үнэхээр ашигтай байдаг нь харагдлаа.Одоо корона аль хэдийн замбараагаа алдаж, дайн, мөргөлдөөн болж байгаа улсаас ч олноороо иргэд нь үхэж байна. Сүүлийн сонгуулиар иргэдийн тэвчээр үнэхээр барагджээ. Тиймдээ ч МАН-аас нэр дэвшигчийг эсэргүүцэж, аль чадлаараа л үзлээ. Гэвч МАН өөрсдөдөө санал өгөх хүмүүсийг зохион байгуулж, гол өрсөлдөгч Ардчилсан намыг хагалж, хооронд нь алалцуулав. Сулхан өрсөлдөгч захиаллаа. Үнэн хэрэгтээ Монголын ард түмэн Ардын нам, У.Хүрэлсүхэд хайртайдаа ялуулчихсан юм биш. Өнөөх л сүлжээгээ ажиллуулж, бүтэн нэг жил хөл хорьж, ядуугийн туйлд хүргэсэн иргэдээ халамжаар барьцаалсны үр дүнд л тэд ялсан хэрэг. Өнгөрсөн парламентын сонгуулиас хойших сонгуулиудад МАН Солонгосын пиар компаниас зөвөлгөө авчээ. Өнөөдүүл зөвлөхдөө “Ялалтын гол түлхүүр чинь корона юм байна” гэж хэлж. МАН ч даалгавраа сайн биелүүлсэн. Тэдэнд ялалт л чухал байснаас улс нь, иргэд нь чухал байсангүй. Энэ бүхний эцэст, ямар ч аргаар хамаагүй ялж Ардын хувьсгалын зуун жилийн ой тэмдэглэхээр зэхэж байлаа. Зуу гаруй мянган хүн өвчилж, өдөрт нас барагсдын тоо буурсангүй. Нөхцөл байдал хүндэрсээр байгааг албан ёсоор эрх баригчид зарлахгүй байна.

Нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, үүнийг дагасан инфляцийн өсөлт, төгрөгийн ханшны уналт, эдийн засгийн уналт иргэдийг бухимдуулж байгаа. Эдийн засаг 2020 онд 5.3 хувь унасан нь сүүлийн 25 жилд тохиолдоогүй хямрал. Энэ жилийн эхний улирлын статистикаар эдийн засгийн байдал айхтар муу биш үр дүн гарсан нь дэлхийд зэсийн үнэ өссөнтэй л холбоотой. Одоо нүүрс, зэсийн экспорт зогсчихсон болохоор эдийн засгийн нөхцөл байдлын үнэн төрх маань тодроод ирнэ.

Өнгөрсөн оны төсөв 4.5 их наядын алдагдалтай гарсан нь түүхэнд байгаагүй алдагдал. 2018 онд ядуурлын байдал 28.9 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг. Одоо хоёр хүний нэг нь ядуу болж байгаа. Гурван сая иргэн нь бүгд халамж авдаг боллоо. Дээр нь гадаад өр 2016 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд дөрвөн тэрбум доллараар буюу гурван Чингnс бондын дайтай нэмэгдчихсэн. Ард түмний тэвчээр тасарлаа. Сэтгэлийн болон эдийн засгийн хувь яаж ч тэвчээд дийлэхээ байв. Гэтэл эрх баригчид намын зуун жил, Ардын хувьсгалын зуун жилийг наадам хийх нэрээр тэмдэглэх гэж яаж зүтгэв. Одон медальд гэхэд тэрбумаар зарцуулжээ. Иргэд эсэргүүцлээ. Тэр тусмаа залуус үүнд идэвхийлэн оролцов. Цагдаа нь иргэдээсээ эрх баригчдыг хамгаалдаг болжээ. Ард түмний шаардлагаар Ардын нам Ардын хувьсгалын зуун жилээ тэмдэглэж чадахгүйд хүрлээ. Ардын нам УИХ-аа авсан. Засгийн газраа авсан. Ерөнхийлөгчтэй болсон ч олон зүйлийг золиослон байж тэмдэглэхээр зорьсон Ардын хувьсгалын зуун жилийн ойгоо энэ жил тэмдэглэхээргүй боллоо. Их төсөв мөнгө зарцуулахаар төлөвлөсөн юм билээ. Засгийн газрын тэргүүн нь өөрийн ахаар өндөр өртөгтэй наадмын найруулгыг хийхээр төлөвлөсөн байсан шүү. Гэвч сүүлийн зуун жилд наадам тэмдэглээгүй анхны жил болох нь. Хүсэхэд хясна гэж энэ. Ардын нам ард түмэнд ямар ч хамаагүй Ардын хувьсгалын зуун жилийн ойгоо тэмдэглэх гэж ингэж айхтар зүтгэх хэрэггүй байсан юм. Хятадын коммунист нам зуун жилийн ойгоо тэмдэглэж байна гэж барьцах хэрэггүй. Тэднийх ганц намтай улс. Ард нийтээрээ тэрийгээ тэмдэглэхийг буруутгах аргагүй. Монгол Улс олон намтай. Нам болгон наадмаар ойгоо тэмдэглээд үндэсний өв тээдэг наадамтайгаа холиод байвал жинхэнэ холион бантан болно. Манайх харин Ардын хувьсгалын ойгоо ард түмний баяраас салгах хэрэгтэй. Монгол түмний наадам гэдэг нэртэйгээ байсан бол магадгүй ийм эсэргүүцэлтэй тулахгүй байлаа. Тэгтэл намынхаа хамааралтай ойг нийтэд хамаатуулж, дээр нь төвсийн мөнгөөр хийдэг наадамд дулдуйдан хамт тэмдэглэх нь зүйд нийцэхгүй. Ардын хувьсгал нэртэй намын ойгоо гуравдугаар сарын нэгэндээ намын баярын өдрөөрөө хийвэл яг таарах юм. Дараагийн наадмаар ч үүнийг бодох хэрэгтэй. Нэг үе Үндсэний их баяр наадам гэдэг болсон байсан. Олон зуун жил коммунистууд эрх баримагцаа л Ардын хувьсгалын болгоод өөрчилчихсөн.

Мөн эрх баригчид зуун жил ганцхан удаа тохионо гэж хачин тайлбар хийж Ардын хувьсгалын зуун жилээ тэмдэглэхээр зүтгэсэн. Ер нь бол бүх л жил нэг л удаа тохиодог юм шүү дээ. Хаа очиж аймгийн засаг дарга нар Засгийн газраас энэ жил наадам хийхгүй гэж зарлахаас өмнө наадмын төсвөө эрүүл мэндийн салбартаа зориулахаар шийдвэр гаргаж байсан нь сайшаалтай. Зуу гаруй мянган хүн өвчилж, зургаан зуу орчим хүн нас бараад байхад нэг удаа наадам өнжихгүй гээд яахав. Олимп, дэлхийн аварга шалгаруулах том наадам, тэмцээнүүд хойшилж болоод байхад нэг монгол түмний их баяр наадмыг намын үзэл суртлын баяртайгаа нааж, заавал тэмдэглэх гэж зүтгэснийг иргэд эсэргүүцэн болиулсан нь эрх баригчдад барьж буй анхааруулга. Дахин ийм мунхаг мулгуу шийдвэрүүд гарах бүрт чинь илүү их эсэргүүцэлтэй тулна. Одоо иргэд илүү ухаалаг, илүү мэдээлэлтэй болсон. Үзэл сурталжсан мунхруулгад тийм амар автаад байхгүй ээ.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахлах ахлагч Э.Даваажамц: Монгол түмнийхээ дэвссэн сэтгэлийн дэмээр энэ аяныг туулж явна

Эх орны баруун хязгаар түүхийн өлгий Ховдын хорооноос Богд Дүнжингарав уулын хаяа, Хатан Туулийн хөвөөг зорьж гүйсэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц Цаст Сутайг арлаж, Хар Азаргын нурууг налан, Шаргын уудам говийг туулж Хантайшир хайрханыг гаталж наашилсаар улсын нийслэл Улаанбаатар хотынхоо баруухан талд тулж иржээ. Амин бие бүү хэл аргамаг хүлэг цуцаж туулах хол замыг ажрахгүй гүйж буй идэр залуухан ахлах ахлагчийн аян замынх нь нэг өдрийг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Лүн сум руу хүлгийн жолоо залсан юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жил, Ардын Хатанбаатар, С.Магсаржав нарын нэрэмжит 123 дугаар ангийн 100 жил, Ховдын хорооны 90 жилийг ойн арга хэмжээг угтан бэлэг барихаар сэтгэл шулуудаж аян замд гарсан ахлах ахлагч Э.Даваажамцыг Лүн сумын төвийн наах нь талд явахад нь тосож очлоо. Өглөөний гүйлтээ өндөрлөж, үдийн хоолоо идэж түр амсхийгээд хөдөлж байхад нь бид очиж таарсан юм. Түүнд түшиг болж эхнэр М.Мөнхзаяа, их эмч Б.Золбоо нар хадам ахынх нь хамтаар дагаж явна.

Зорьсон зочинтойгоо уулзаж мэнд мэдлээ. Таван үг сольчихоод толгой дээрээс манартал төөнөх их үдийн халуун нарны элчинд армийн эрээн хувцсандаа түүртэлгүй гүйх ахлах ахлагчтай “дөрөө харшуулж” аян замынх нь өчүүхэн зайг хамт гүйж туулсан юм.

Барьсан талх шиг авсаархан цүнхэн дээрээ алтан соёмбот далбаа намируулан гүйх цэрэгтэй зөрсөн хүн бүр гар даллаж эелдгээр инээмсэглэж мэндчилнэ. Нэг бол дохиогоо анивчуулж, эрхий хуруугаа гозойлгож амжилт хүсэх аж. Хажууд нь суусан нэг нь бичлэг хийж мөн л инээмсэглэсээр зөрнө. Зарим нь бууж хамт зураг даруулж ус, ундаа зэргээр аяны богцыг нь мялаана.

Тэдэн дунд ёнгинотол сигналдах том машин ч олон тааралдах юм. Цочоод харахад кабинаас нь хижээл насны мариалаг эр малийтал инээмсэглээд гараа даллана. Тэр бүрт ахлах ахлагч маань эелдгээр инээмсэглэж гараа даллаад л гүйлтээ цааш үргэлжлүүлнэ.

Наадам цуцласан сургаар нийслэлээс баруун тийш чиглэсэн замын хөдөлгөөн уяачдын хөлд дарагджээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зорьж ирсэн уяачид унаач хүүхдээ дагуулж, удамт хурдан хүлгүүдээ ачаад урам муутайхан л буцаж явна. Тэдний л нэг бололтой. Алтан соёмбот далбаагаа намируулан баруун хязгаараас гүйж яваа цэргийг хараад омогшжээ. Том цэнхэр машины кабинаас үсэрч буусан хөдөөгийн хөх уяач ах ахлах ахлагч Э.Даваажамц руу гүйж инээд алдан тэвэрч байна. Бэтгэртэл санасан хүүгээ тэвэрч сэтгэлээ дэвтээж буй эцэг шиг л халуун дотно харагдана. Бүтэн жилийн хөдөлмөр нь үнэгүйдэж толгой гудгар яваа ахын дотор таван үг солиод л эргэхдээ цэлэмчихэв бололтой. Харц нь гэрэлтэж ирээд л хачин сайхан инээмсэглэчихээд цааш аян замаа үргэлжлүүлэхээр хөдлөлөө.

Гүйж яваа цэрэгтэй уулзсан учирсан бүхний нүүрэнд инээмсэглэл тодорно. Цар тахлын нөлөөгөөр бид бүгдээрээ л тун хэцүү цаг үеийг хамт туулж явна. Хаагдсан, хоригдсон, өр, зээл нэхүүлсэн, ажилгүйдэлд нэрвэгдсэн гээд л хэн бүхний дотор баргар л байх шиг. Нийгэм бараантсан ийм хүнд цаг үед гэрэл түгээж эр цэргийн тэсвэр хатуужлыг гайхуулж бусдад омогшил төрүүлж, сэтгэлд нь оч асааж яваа залуухан ахлах ахлагчийн урт аяллын 31 дэх өдөр ийм сонинтой үргэлжилж байна. Тэр жил үймээн самууны улмаас харанхуйлчихаад байсан нийгэм анхны олимпийн аваргаа хүлээж аваад л цэлмэж байсан. Тийм л гавьяаг эгэл ардын хүү, эх орны цэрэг Эрхэмбаярын Даваажамц байгуулахаар урагшилж явна.

Ховдын хорооноос гарч Шаргын говь, Дэлгэрийн талыг туулж ирсэн Даваажамцад эцэж цуцсан шинж ер алга. Хувцас, гутал нь ч шинэ юм шиг гялалзаад харайлгаж явах юм. Тэрбээр “Монгол түмнийхээ дэвссэн сэтгэлийн дэмээр л энэ их аяныг туулж явна. Сүү шиг сэтгэлтэй түмэн юм. Замд таарсан хүн бүрийн сайхан сэтгэлээр л дотоод эрч хүчээ авч явна. Замын гуанзны эмээ “Хар шөл уугаад яв хүү минь” гэх. Зөрж өнгөрөх хүмүүс ч сайхан үгээ харамлахгүй, ус ундаа гээд л янз бүрийн зүйлээр дайлна. Замд бороо, шороотой үе тааралдана. Тийм цагт хэн нь ч манайд тухтай амраад яв гэх юм” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Энэ мэтийг хөөрөлдөж завсар зайгаар замд таарсан нэгэнтэй зураг даруулж явсаар аяллынх нь 10 орчим км зайг бид туулжээ. Ингээд амрах цэгт нь ирлээ. Улаанбаатараас төрөл төрөгсөд нь ирчихжээ. Мөнгөн аягатай сүү, хадаг бариад хүүгээ тосч байна. “Ховдын мөрдөстнүүд” төрийн бус байгууллагаас ч Бригадын генерал Т.Хүрэлбаатар, Хурандаа Г.Пушкин нар залгамж халаа нутгийн залуудаа амжилт хүсэхээр ирсэн харагдана. Цай цүй болсны дараа сая нэг зочинтойгоо тухтай сууж аян замынх нь “богц”-задлах боломж тохиолоо.

Ахлах ахлагч Э.Даваажамц Өмнөд Суданд хоёр удаагийн, Афганистан улсад нэг удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ. Сүүлийн ажиллагаанаас өнгөрсөн оны арванэгдүгээр сард халагдсан байна. Цар тахлын нөлөөгөөр хөл хөдөлгөөн хязгаарласан үед Афганистанаас ирж тусгаарлалтад олон хонохдоо 1500 гаруй км-ийн зайд гүйх хүний санаанд багтахгүй зүйлийг анх сэдсэн гэнэ.

Ингээд өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн биеэ бэлтгэж эхэлсэн байна. Тухайн үед 92 орчим кг-ийн жинтэй байсан Даваажамц өдөр тутам бэлтгэл хийсээр 10 орчим кг-ийг хасч гүйлтэд бэлэн болжээ. Улмаар бүтэн биеийн эмчийн үзлэгт орж, Зэвсэгт хүчний жанжин штаб, ангийн захирагчаасаа зөвшөөрөл авснаар гэр бүлийн хүндээ дуулгаж гүйлтийн замд гарчээ.

“Ховдоос нааш гараад зах хязгаар нь харагдахгүй хоёр том талыг тууллаа. Шаргын говиор хоёр хоног явлаа. Хүчтэй шороо шуурч байснаа гэнэт бороо шаагьж, төд удалгүй нар шараад л багахан хугацаанд л байгаль цаг уур нь хувирч байдаг газар юм билээ. Дараагийнх нь Дэлгэрийн тал. Зах хязгаар нь харагдахгүй зэрэглээтэх талд хүн мал битий хэл шувуу ч харагдахгүй. Хаа нэг гүрвэл хар хорхой үзэгдэнэ. Энэ их талыг гурав хоног гүйж туулсан. Ховд, Говь-Алтайн заагт явахад надад “Lowo” бэндээс гутал бэлэглэсэн юм. Анхандаа ч шинэ гуталд хөл дасах болов уу гэж эргэлзэж л байлаа. Өмсөөд гүйхэд пүүз шиг л хөнгөхөн. Гаднаасаа чийг нэвтрэхгүй, агаар нэвтрүүлээд тун аятайхан юм. Аяллын турш хамгийн ойр дотно байсан “найз” гэвэл гутлаа л онцлох байна” гэж холын сонин хуучилж байна.

Ахлах ахлагч Э.Даваажацмын холын зайн гүйлтийг олон улсад ч анхааралтай ажиглаж байгаа юм байна. Герман улсаас уулын хөнгөн ротын хоёр цэргийн алба хаагч Баян-Өлгий аймагт 331-дүгээр ангид сургалт явуулах үеэрээ Э.Даваажамцыг 1500 км-ын алс газар гүйх тухай дуулсан даруйдаа зорьж ирж уулзжээ. Ингээд нутаг буцсан даруйдаа Герман дахь уулын ротын удирдлагууддаа мэдэгдэж л дээ. Өнөө хэд нь Монголын зэвсэгт хүчин рүү өдөр бүр шахуу утас цохьдог бололтой юм. “Өнөөх гүйж яваа цэрэг юу болсон бэ, биеийн эрүүл мэнд нь яаж байна. Ямар өөрчлөлт гарав. Та нар наад цэрэгтээ юу идүүлж уулгасан юм бэ” гэх зэргийг шалгаагаад амар заяаг үзүүлэхгүй байгаа гэнэ. Э.Даваажамц шиг 1500 км-ын алсад олон хоногийн турш явган гүйсэн цэрэг дэлхийд байдаггүйг ЗХЖШ-аас баталж байна. Магадгүй монгол цэргийн тэсвэр тэвчээр олон улсын анхаарлыг татаж Дэлхийг дэлдгийлгэх нэг “од” -той ч болж байгаа юм билүү. Дотооддоо цар тахлын халдвар замаа алдаж бусад улс орнуудын зарим нь манайхаас нүүр буруулж хил гаалиа хаагаад эхэлчихсэн. Ийм үед Монголын тухай чихэнд чимэгтэй мэдээлэл гадаад орчинд тархвал манайд л тустай болов уу. Монголын армиас дахин давтагдахад бэрх амжилт тогтоосон хүмүүс олон. Саяхан л гэхэд хилчин хурандаа В.Дамдинсүрэн 53 насандаа эх орноо явган тойрч 8000 км алхсан гэнэ. Энэ мэт сонин содон амжилтаар Монголын зэвсэгт хүчин баялаг.

Алсын аянд Э.Даваажамцыг хазайхад тулж яваа эмэгтэй бол түүний гэргий М.Мөнхзаяа. Тэрбээр энэ их аяллын чухал хэсэг хоол, хүнсний асуудлыг хариуцаж яваа гэнэ. Өглөө, өдрийн гүйлтийн дараа ханийнхаа гарын хоол идээд л байвал ямар ч холын аянд гүйхэд бэлэн байгаагаа ахлагч Э.Даваажамц онцолж байлаа.

Аяллын арын албыг хариуцаж яваа эзэгтэйтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Таны хань Ховдын хязгаараас гараад 31 дэх хоногтоо гүйж 1372 км замыг туулчихаад байна. Өдөрт хамгийн багадаа 50

км-ийн зайд гүйж байна шүү дээ. Цаагуураа тамирдаж л байгаа болов уу. Хайрлах сэтгэл төрж байна уу?

-Хайрлах сэтгэл төрөх л юм. Ядрахвий дээ, хөл нь өвдөх вий гэсэн айдас байна. Гэхдээ ил гаргаад байж болохгүй. Сэтгэл санаагаар дэмжих үг л хэлдэг юм. Сэтгэл санааг нь унагах үг хэлэхгүйг л хичээх юм.

-Гүйхээр шийдсэнээ эхлээд ханьдаа л хэлсэн байлгүй та хэрхэн хүлээж авсан бэ?

-Тийм. Би ч дэмжиж хүлээж авсан. Бид 10 орчим жил хамт амьдарч байна. Тэр хүний бие организм, тэсвэр тэвчээрийг сайн мэддэг учраас дэмжсэн. Энэ хэмжээнд гүйнэ гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан.

-Энэ холын аяны хоол хүнсийг та хариуцаж байгаа гэсэн. Гол төлөв ямар төрлийн хүнс хэрэглэж байна?

-Холын замд гүйж яваа хүнд хүнс чухал. Гол төлөв шинэ мах, борцтой шөл ууж байна. Хажуугаар нь шар тостой цай, буцалсан ус уудаг юм. Дархлаа дэмжих тал дээр маш сайн үйлчилгээтэй.

-Өмнө нь та нөхөртэйгөө хаагуур аялж байв. Энэ зуныг танай гэр бүл адал явдалтай өнгөрүүлж байгаа болов уу?

-Том зорилго тавиад гарсан аялал маань адлал явдлаар дүүрэн үргэлжилж байна. Мартагдахааргүй дурсамж үлдээж байна. Нөгөө таалдаа хожим үр хүүхдүүддээ ярих түүх бүтээж байна л даа. Хажуугаар нь залуу хосуудад үлгэр дууриал үзүүлж байгаа болов уу.

Нөхрөө дагаад хээрийн салхинд сар орчмын хугацаанд явах эмэгтэй өнөөдрийн нийгэмд хэд байгаа бол. Эмэгтэй хүний тухайд нар, салхинд цохиулах гоо сайхан талаасаа ч амар биш. Гэхдээ зорилгоо даваад хамтдаа харина буцна гэж гэр бүлийн хүнээ зоригжуулаад л явж байна” гэсэн. Эдний гэр бүл бага насны гурван хүүхэдтэй. Тэднийгээ ээжийндээ үлдээгээд гарсан гэнэ. Урт аяллын турш хүүхдүүдээ санах нь амар биш байгааг тэд онцолж байна лээ.

Энэ багийн эмчээр уламжлалт анагаах ухааны их эмч Б.Золбоо ажиллаж байгаа юм. Багийн эмчтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Таны тухайд Зэвсэгт хүчний түүхэнд тодоор бичигдэж үлдэх үйл явдлын гэрч болж явна. Хол зайд гүйж яваа хүний эрүүл мэндийг хариуцна гэдэг хариуцлагатай ажил шүү дээ?

-Тийм. 2100 орчим км зайг явганаар гүйж туулна гэдэг түүхэн амжилт. Залуу хүний тухайд гэрч болж үлдэнэ гэдэг бахармаар хэрэг. Даваажамц ах маань анх санал тавихад эргэлзэж л байлаа. Ховдоос Улаанбаатар хүртэлх зайг машинаар туулахад л үнэхээр хол байдаг шүү дээ. Ийм зайд явган гүйнэ гэхэд нь санаанд буугаагүй юм. Хувьдаа бодож байгаад шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртээ харамсахгүй байна.

-Эрүүл мэндийн тухайд ямар байна вэ?

-Өөрөө цэргийн хүн учраас эрүүл чийрэг байна л даа. Бие эрхтэний тухайд өвчилсөн зүйл байхгүй учраас л энэ хол замыг туулж байна. Энд нэг зүйлийг онцлоход Э.Даваажамц ах өөрөө нарийн бүрээчин хүн. Уушгины багтаамж сайн гэсэн үг л дээ. Энэ нь хол замд гүйхэд давуу тал болж байгаа болов уу.

-Эмч хүний зүгээс хоол хүнсэнд ямар зөвлөгөө өгч байна вэ. Хажуугаар нь нэмэлт тэжээл, уураг хэрэглэж байна уу?

-Хол зам туулж байгаа. учраас алсуураа ядарч байгаа. Энэ үед ямааны мах идээд байж болохгүй. Үхрийн мах ч зохимжгүй. Хамгийн шим тэжээлтэй нь болох хонины махыг тогоочдоо зөвлөсөн юм. Хажуугаар нь хол зам туулах хүнд шар тос цайнд хийж уух маш сайн. Ийм энгийн гар доорх зүйлсийг л хэрэглэж байна.

-Анх төрийн далбааны өдрөөр Улаанбаатар хотод барианд орно гэж төлөвлөж байсан юм билээ. Гэсэн ч төлөвлөгөө өөрчлөгдөж Дорнод аймаг Чойбалсан хүртэл гүйхээр шийдвэр гаргасан юм билээ. Дээрх шийдвэрийг эмч хүний тухайд хэрхэн хүлээж авсан бэ?

-1300 орчим км-ыг ямар ч асуудалгүй туулсан байна. Цаашаа 800 гаруй км-ыг туулж чадна гэдгийг ам бардам хэлье. Сүүлд Өвөрхангай аймагт орж ирэхэд гараанаас гараад 1032 км замыг туулаад байсан юм. Ингээд багийн эмчийн тухайд санал гаргаж “Чинмэнд” эмнэлэгт шинжилгээ өгөхөд маш сайн гарсан. Бага зэрэг эрдсүүд л дутагдсан байна лээ. Нөхөөд уучхад ямар ч асуудал гарахгүй” гэсэн юм.

Ахлах ахлагч Э.Даважамцыг анх Ховдоос гарахад л хэд хэдэн хүн хамт гүйх санал тавьж байсан ч тухай бүрт нь татгалзаж байсан гэнэ. Тэрбээр энэ талаараа “Энэ миний гаргасан санаачилга л даа. Анхнаасаа л ганцаараа гүйе гэж төлөвлөсөн. Бусадтай хамтрахад тухайн хүмүүсийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж цаг алдах магадлалтай. Гүйлтийн явцад хэн нэг нь шантрах ч магадлалтай шүү дээ. Миний ард Монголын зэвсэгт хүчин, нутгийн ард минь бий. Буцах эрх надад байхгүй” гэж байна.

Түүний хувьд энхийг сахиулах гурван ч удаагийн ажиллагаанд оролцож байсан юм. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тухайгаа “Өмнөд Суданд 120 мянган дүрвэгсэдтэй дэлхийн хамгийн том лагерийг зөвхөн монгол цэргүүд хамгаалдаг юм. Өмнөд Судан тусгаар тогтноод 10 жил л болж байна. Дэлхийн хамгийн залуу улс. Энхтайван тогтож амжаагүй орон. Байгаль цаг уурын тухайд үнэхээр хүнд 50 гаруй хэмийн халуунд л үүрэг гүйцэтгэнэ. Манай цэргүүд аливаа зүйлд дасан зохицох чадвар маш сайн. Анх очход байн байн буун дуу гарна. Өдөр бүр шахуу л хүний амь эрстэнэ. Хэцүү байсан шүү. Сүүлдээ ч дассан. Өмнөд Суданд автомат буу хэрэглэж сумаар байлддаг. Харин Афганистанд тэсрэх бодис ашигладаг. Их эрсдэлтэй. Энхийг сахиулах ажиллагаанаас халагдаж эх орондоо газардахад “Ямар сайхан тайван оронд амар амгалан амьдардаг юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Эх орон ч үзэл илүү дэвэрдэг юм билээ. Сая гүйж явахдаа “Ямар их үнэ цэнээр, ямар олон эрэлхэг цэргүүдийн амь насаар олдсон газар билээ” гэж дотроо огшиж, нүдэнд нулимс хурж л явлаа” гэлээ.

Энэ мэтийг хөөрөлдсөөр үдшийн 23:00 цаг болжээ. Энэ өдөр 50 км зам туулсан ахлах ахлагчийн амрах цаг нь болж. Бид ч амрахаар хэвтлээ. Ахлах ахлагч Э.Даваажамцын өглөөний гүйлт 06:00 цагийн алдад эхэлдэг юм байна. Өлөн элгэн дээрээ шар тостой цай уугаад л өглөөний гүйлтэд гарна. Нар хөөрөөгүй байхад өдрийн замынхаа талаас илүүг нь туулчихдаг аж. Өглөө эрт машин ховор, цаг агаар сэрүүхэн учраас гүйхэд тохиромжтой байдаг юм байна.

Нар майхны толгойд тусахад л үсэрч боссон Даваажамц шалавхан хувцаслаад авсаархан цүнхэндээ төрийн далбаагаа хатгаад 32 дахь хоногийн гүйлтэндээ гарлаа. Энэ шөнө бороо ус ороогүй тул хувцас нь бүрэн хатжээ. Майхан барьж хоноглодог учраас бороотойд бага зэрэг зутардаг талаар эхнэр Мөнхцэцэг хэлж байна. Цай уугаад босохын зуураа аяллын багийнхантай таван үг солиод л босохын хооронд ахлах ахлагч Э.Даваажамцын бараа тасарчээ. Удахгүй тэр улсын нийслэл Улаанбаатарын бараа харахаар яарч яваа нь энэ ажээ.

Монголын зэвсэгт хүчний түүхэнд, Монголын түүхэнд магадгүй цаашлаад олон улсын түүхэнд ч шинэ түүхийн хуудас нээхээр зориг шулуудаж зүүн хязгаар Дорнодын талыг зорьж буй эх орны цэрэг, эгэл ардын хүү Эрхэмбаярын Даваажамцыг ард түмэн уухайлан дэмжиж, урмаар тэтгэж урагшлуулж байна. Эр цэргийн тэвчээрийг гайхуулж эх нутгийн баруун хязгаараас зүүн тийш хөндлөн гулд гүйж буй ахлах ахлагч “Өвөг дээдсийнхээ амь насаараа хамгаалсан эх нутгийнхаа төлөө би хөлсөө гамнахгүй” гэж амлаад алтан соёмбот төрийн далбаагаа намируулсаар гүйж одлоо.

Манай сонины дугаар шилжих мөчид Зэвсэгтхүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 33 дахь өдрөө гүйж Улаанбаатар хотод орж ирсэн юм. Түүнийг Зэвсэгт хүчний удирдлагууд 326 дугаар ангид хүлээж авсан юм. Тэрбээр өнөөдөр аяллаа үргэлжлүүлж Чойбалсан хот руу гарах юм.