Categories
мэдээ улс-төр

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. No description available. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нараас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн Боловсролын хуулийн дагуу “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга буюу дөрвөн жилийн хугацаатай томилогддог улс төрийн албан тушаалтан” нь төрийн үйлчилгээний албан тушаалтан болох “ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилон чөлөөлж” байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт болон Үндсэн хуулийн суурь агуулга, зарчимтай зөрчилдөж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаарч шинээр томилогдсон аливаа сум, дүүргийн Засаг дарга тухайн харьяаныхаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг шинээр томилох, хууль зөрчиж ажлаас нь чөлөөлөх, сонгон шалгаруулалтгүй түр орлон гүйцэтгэгч тавих байдал улсын хэмжээнд нийтлэг асуудал болж, хот хөдөөгүй түгээмэл ажиглагдаж байна. Ийнхүү аймаг, дүүргийн боловсролын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр чөлөөлөх болон томилж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчимтай зөрчилдөж байгааг онцлон тэмдэглэв.

No description available.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 839 сургууль, 1454 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын халаа сэлгээ, шинэ томилгооноос үүдэлтэйгээр боловсролын салбарын нийт 85 мянган багш, албан хаагч нарын нарын нийтлэг эрх зөрчигдөх, ажлаас үндэслэлгүйгээр халагдаж чөлөөлөгдөх, ажлын байртай холбоотой хөдөлмөрийн маргаан үүсэх, шүүхэд шилжиж шийдвэрлэгдэх зэрэг асуудлууд ихээр үүсэж байна. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор ажил олгогчдын буруутай үйл ажиллагаа болон ажлын байрны шийдвэртэй холбогдолтой нийт 1726 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 2017 онд 523, 2018 онд 389, 2019 онд 422, 2020 онд 392 өргөдөл, гомдол тус тус ирсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 14,7 хувь нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хөдөлмөрийн маргаан үүсгээд байна. Мөн улс төрийн томилолт авч, шинээр томилогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч дарамт, нөлөөллөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн өргөдөл, гомдол нийт гомдлын 61,2 хувийг эзэлж байгааг танилцуулгад дурдав.

Боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах, дарамт, шахалтыг арилгах, мэргэшсэн, тогтвортой байдлыг бий болгох үүднээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Л.Энх-Амгалан, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагыг солих явдал зарим аймгуудад хавтгайрч байгааг дурдаад, тиймээс энэ хуулиа яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хуулийн төслийг Боловсролын багц хуулийн төсөлтэйгөө хамтатган хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлээд цаашид боловсролын байгууллагуудын удирдлагуудын томилгооны асуудлыг тогтвортой болгох нь зүйтэй гэв.

No description available.Ингээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон эдгээр Ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтүүдийг нэгтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооныдөрвөн тогтоолын төслийг хэлэлцсэн.

No description available.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, П.Анужин, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн нарын зүгээс Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэхэд салбар хуулиудын уялдааг хангах зайлшгүй шаардлагатай тул хуулийн төсөл бүрээр бус, нэгдсэн Ажлын хэсэг байгуулж,ахлагчаар нь салбараа сайн мэддэг, сайдаар нь ажиллаж байсан туршлагатай гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Боловсролын багц хуулийн төслүүдийн бодлогыг нэгдэж зангидах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,7 хувь нь дэмжсэн.

Ингээд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий нэгдсэн Ажлын хэсгийг байгуулахаар тогтож, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулах эсэхийг Улсын Их Хурлын даргатай зөвлөлдөхөөр болж,асуудлыг түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүдийн ажил сайжруулахаар томилжээ

Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтай зургаан сар болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж, бодит байдалтай танилцлаа. Улмаар хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан тухай мэдээлэл хийсэн. Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилжээ.

Categories
мэдээ улс-төр

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.06) 12 цаг 07 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон тухай хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хуралдааны эхэнд танилцуулав.

No description available.Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ”, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.2.1-д “байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэх”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл баримтлал-2030”-ын 2.3.1-д “Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах…” гэж тус тус заасан.

No description available.Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль орчин доройтох, байгалийн нөөц хомсдох үйл явц улам бүр эрчимжиж байна. Иймд байгалий унаган төрх, экологийн тэнцвэрт байлыг хадгалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, ногоон хөгжлийн түшиц газрыг бий бологоход экологийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан менежмент бүхий тогтоолцоог бэхжүүлэн хамгаалах, түүндээ зохицсон уламжлалт аж ахуйгаа олон улсын жишгээр баяжуулан хөгжүүлэх үүднээс Монгол Улсын зарим газар нутгийг улсын байгалийн нөөц газарт хамруулах шаардлагатай байна. Тодруулбал, Архангай аймгийн Жаргалант, Чулуут, Өндөр-Улаан сумдын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулснаар байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх боломжтой гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймаг дахь зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай асуудлын хэрэгжилтийн талаар тодруулахад Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, баруун аймгуудын газар нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажлын хэсэг гарч, наадмын дараа уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Батжаргал, Г.Мөнхцэцэг, Ц.Анандбазар нар Монгол Улсын нийт хичнээн газар нутгийг улсын тусгай хамгаалтад авахаар төлөвлөгдсөн, мөн тогтоолын төсөлд заасан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад улсаас ямар зардал гарахаар байгааг тодруулж байв. Ажлын хэсгээс энэ онд нийт 12 газар, бүсийг байгалийн нөөц болон байгалийн дурсгалт газраар улсын тусгай хамгаалтад авахаар төлөвлөж, Засгийн газарт оруулахаар ажиллаж байна. Улсын тусгай хамгаалалтад авахад улсын төсөвт ямар нэгэн зардал үүсэхгүй гэж хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тайлбар хийв.

No description available.Ингээд тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64,7 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

No description available.Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хийсний дараа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10 болон 39.18-ыг танилцуулав. Үүнд, Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх /39.10/, мөн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй /39.18/ гэж тус тус заасан.

Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг зүйл, хэсэг, заалт тус бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төслийн 4.1.12-ыг “сортын үндэсний бүртгэл” гэж сорт сорилтод соригдож, ургац болон аж ахуй, биологийн шинж чанараар шалгарсан, үр үйлдвэрлэх, тариалахыг зөвшөөрсөн сортын бүртгэлийг; гэж өөрчлөн найруулах. Энэ хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна. Нийт 60 гаруй саналын томьёоллыг хэлэлцэж, санал хураалт явуулахад бүгд дэмжигдсэн болно.

No description available.Ийнхүү Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тогтоолын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ирээдүйн өв сангийн үлдэгдлийг 1.6 их наяд байна гэж байгаа. Гүйцэтгэлээрээ 2.9 их наяд байх мөнгө яагаад 1.6 их наяд үлдсэн бэ? 1.3 их наяд хаачсан юм бэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ирээдүйн өв сангийн үлдэгдэл тодорхойгүй байна. Эндээс тодорхой хэмжээг нь улсын төсвийн зарлагыг хаахад зарцуулсан. 6,900 төрийн байгууллагын зардлыг төрийн санд төвлөрүүлж нэг зардалтай болгосон. Энэ байгууллагууд нэг дор гүйлгээ гаргадаггүй. Тодорхой үлдэгдэл нь төрийн санд байдаг. Цар тахлын үед ирээдүйн өв сангийн мөнгийг Засгийн газар бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлж байж магадгүй” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ зуны онцлох монгол дуунууд

Өнгөрсөн жилийн зургадугаар сард реппэр Ginjin, Mrs.M нарын “Бороо” дуу хит болж байсан бол энэ жил ямар дуунууд их хандалт авсныг сонирхоцгооё.

Өнгөрсөн зургадугаар сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна.

1. NENE – HALUUN MARUUJI

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 4

Хандалт: 775K

Тайлбар: Зуныг зайрмаггүйгээр төсөөлөх аргагүй. Өнгөрсөн жилээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн реппэр Nene зургаадугаар сарын хамгийн их хандалтыг авчээ.

“Чи миний хайрын Boo

Чихэрлэг хайрын түүх”

2. UYANGADARI – VIBES
Цацагдсан огноо: Зургадугаар сарын 7

Хандалт: 711K

Тайлбар: “Туйлын туяа” дуугаараа цахим ертөнцийг байлдан дагуулж байсан Egga хамтлагийн дуучин Г.Уянгадарь “Тоонот” студитэй хамтран дуу гаргажээ. Түүний дуу цацагдсан цагаасаа эхлэн олон мянган хандалтыг авсан юм.

“Нэг л мэдэхэд эргэн тойрон өөрчлөгдөж байна
Хүсэл мөрөөдлийнхөө зүг рүү хөтлөгдөж байна”

3.ROOCKIE – GANGSTER LOVE

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 8

Хандалт: 424K

Тайлбар: Бороотой үед сонсох дуу нэгээр нэмэгдлээ. Бүрхэг, сэрүүхэн өдөр эмо дуу сонсохыг хүсвэл энэ дууг санал болгоё.

“Намайг чи хайрласан хайраараа
Энэ гунигаас минь авраарай”

4.GANGBAY – TAIL FT BADAGAA (S&I)

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 12
Хандалт: 732K

Тайлбар: Gangbay хамтлаг реппэр Бадагаатай хамтарсан шинэхэн уран бүтээлээ өнгөрсөн сард цацсан юм. Энэхүү дуунаас эрч хүчийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

“Зүрх алдан гүйж явсан үе минь саяхан мэт санагдах юм
Зүүдэнд намайг ирж үнсэх чиний царай надад тодхон үзэгдэх юм сайхан минь”

5.DOID – LOVE

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 6

Хандалт: 302K

Тайлбар: Өнгөрсөн үеийг өгүүлэх мэт энэхүү дуу нь шинэлэг, содон клипээрээ бусдаас ялгарч чаджээ.

“Өмнө нь хэзээ ч болж байгаагүй удаан агшинд

Надаас гарсан баяр хөөр, зүрх зориг, итгэл үнэмшил”

6.GINJIN – YER NI DEMII

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 20
Хандалт: 313K

Тайлбар: Реппэр Ginjin энэ зуныг угтан “Ер нь дэмий” дуугаараа шүтэн бишрэгч, сонсогчдынхоо сонорыг мялаалаа. Тэрээр “Үргэлж өөдрөгөөр амьдралыг харцгаая” гэж ээ.

“Өөрөө л бүтээсэн бүгдийг нь

Хэн ч надад үнэгүй өгөөгүй”

7.BUSGUI- HURD feat
DASHNYM

Цацагдсан огноо: Долдугаар сарын 2

Хандалт: 278K

8.Becca – Comfy

Хандалт: 921K


Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм

Хууль, хүчний байгууллагууд Замын-Үүд боомтод ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гаригт Дорноговь аймагт ажилласан. Тэрбээр энэ үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн байна.

Улмаар өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.

Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчид дараахь ААН-д ноосоо тушааснаар урамшуулалд хамрагдана

Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 2021 онд хонь, тэмээний ноосны урамшууллын баримт олгох боловсруулах үйлдвэрүүдийн жагсаалтыг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, малчин та доорх аж ахуйн нэгжүүдэд ноос тушааснаар мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой юм.

2021 ОНД ХОНИНЫ НООСНЫ УРАМШУУЛЛЫН БАРИМТ ОЛГОХ
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТ

  1. “Алтайн түмэн сүрэгтэн” Хоршоо
  2. “Анжел фелтинг” ХХК
  3. “Ашид ноос” ХХК
  4. “Баатар хайрхан эсгий” ХХК
  5. “Багануур эсгий” ХХК
  6. “Бампүлс” ХХК
  7. “Бат баян дагналтай” ХХК
  8. “Батдэлгэр” ХХК
  9. “Бат цагаан эсгий” Хоршоо
  10. “Баян гичгэнэ” Хоршоо
  11. “Баянгонгор” ХХК
  12. “Хэрлэн галуут” Хоршоо
  13. “Бор майхан” Хоршоо
  14. “Бохирго даваа” ХХК
  15. “Буян булаг өрнөх” Хоршоо
  16. “Бүлээн ус эрдэнэ” Хоршоо
  17. “Вүүл ворлд И Кей Эс” ХХК
  18. “Гал мичид” Хоршоо
  19. “Галт бадрах” ХХК
  20. “Ган солир” ХХК
  21. “Гэцэл” Хоршоо
  22. “Далибарай” ХХК
  23. “Дархан бурхантын эсгий” ХХК
  24. “Дөрвөлжийн бэл” ХХК
  25. “Дөрвөн булаг увс” ХХК
  26. “Дөрвөн гэгээн эрдэнэ” ХХК
  27. “Дөрөөнуурын шим” ХХК
  28. “Дулаан бэлэг” Хоршоо
  29. “Дэвжих эсгий” ХХК
  30. “Ентүм” ХХК
  31. “Жавхлант гүрэм” Хоршоо
  32. “Жана ауыл” Хоршоо
  33. “Жаргалантын итгэлцэл” Хоршоо
  34. “Жин корона” ХХК
  35. “Жи эс эф” ХХК
  36. “Жонон мөнх” ХХК
  37. “Зөөлөн цагаан эсгий” Хоршоо
  38. “Зуут нэгдэл” ХХК
  39. “Инэл кашмир” ХХК
  40. “Их онь” ХХК
  41. “Кенже дара” ХХК
  42. “Лидер кашемир” ХХК
  43. “Замтын нэгдэл” Хоршоо
  44. “МАДУ” ХХК
  45. “Могол ноос” ХХК
  46. “Монгол текстайл” ХХК
  47. “Монтекс файбер” ХХК
  48. “Монпеллетс” ХХК
  49. “Мөнгөн зээг” Хоршоо
  50. “Мөнх түмэн хишигт” ХХК
  51. “Мөнх тулгат очир” ХХК
  52. “Ноос ирээдүй” ХХК
  53. “Ноосон зангилаа” Дундын Хоршоо
  54. “Нөөлөгт хайрхан” ХХК
  55. “Нүүдэлчин дулаалга” ХХК
  56. “Нүүрэнтэйн эсгий” ХХК
  57. “Нэхээсгүй эдлэл” ХК
  58. “Орхон эсгий” ХХК
  59. “Өвгөдийн мөнгөн тайга” ХХК
  60. “Өвхийн буян” Хоршоо
  61. “Өгөөж шим” ХХК
  62. “Өлзий цагаан” ХХК
  63. “Өлзийт нуур дэлгэрэх” Хоршоо
  64. “Өүлэн эх” Хоршоо
  65. “Самын ухаа” ХХК
  66. “Сор кашемир” ХХК
  67. “Суман оргил” ХХК
  68. “Таймлесс” ХХК
  69. “Талын цагаан эсгий” ХХК
  70. “Баян тахилт эрдэнэ” ХХК
  71. “Тоом ундрах” ХХК
  72. “Тунгалаг төргөн” Хоршоо
  73. “Тэнгэрийн бэрээ од” ХХК
  74. “Тэнүүн говийн баялаг” ХХК
  75. “Удмын өргөө” ХХК
  76. “Улаанбаатар хивс” ХК
  77. “Ундрах номгон” ХХК
  78. “Ундрах төхөм” ХХК
  79. “Уран нинж” ХХК
  80. “Уран самба” Хоршоо
  81. “Үлэмж кашмир” ХХК
  82. “Файн ноос” ХХК
  83. “Хайрхан хүрэн чулуу” ХХК
  84. “Халх гэр хийц” ХХК
  85. “Ханбогд кашмир” ХХК
  86. “Ханбүргэд хэрлэн” ХХК
  87. “Хатант интернэшнл” ХХК
  88. “Хишигтэгш хур” ХХК
  89. “Хотонт ноос” ХК
  90. “Хөвчийн найтуур” Хоршоо
  91. “Хөх чулуут хайрхан” ХХК
  92. “Хурнуурын булаг” Хоршоо
  93. “Хяргас” Хоршоо
  94. “Бэсээгийн бэлчир” ХХК
  95. “Чойр хайрхан” ХХК
  96. “Ланз жаргалант” ХХК
  97. “Эвт түмэн” ХХК
  98. “Эко ноос” ХХК
  99. “Энх тайвны эвсэг хүчтэнүүд” Хоршоо
  100. “Эрдэнэт хивс” ХХК
  101. “Эрхэт тунамал” ХХК
  102. “Эсгий дулаалга” Хоршоо
  103. “Янжинноров” Хоршоо
  104. “Янмал” ХХК
  105. “ЕСБ” ХХК
  106. “Наранзолбоот” ХХК
  107. “Хонгор их галт” ХХК
  108. “Тод оймс” ХХК
  109. “Од вүүл кашемир” ХХК
  110. “Хатиган болор” ХХК
  111. “Завхан сартуул ноос” ХХК
  112. “Торгон шир бэлтгэл” ХХК

2021 ОНД ТЭМЭЭНИЙ НООСНЫ УРАМШУУЛЛЫН БАРИМТ ОЛГОХ
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТ

  1. “Алтайн түмэн сүрэгтэн” Хоршоо
  2. “Баялаг өлзий” ХХК
  3. “Бүлээн ус эрдэнэ” Хоршоо
  4. “Жин корона” ХХК
  5. “Их онь” ХХК
  6. “Лидер кашмир” ХХК
  7. “Могол ноос” ХХК
  8. “Ноос ирээдүй” ХХК
  9. “Нэхээсгүй эдлэл” ХК
  10. “Өгөөж шим” ХХК
  11. “Сор кашемир” ХХК
  12. “Үлэмж кашмир” ХХК
  13. “Файн ноос” ХХК
  14. “Ханбогд кашмир” ХХК
  15. “Хатант интернэшнл” ХХК
  16. “Хотонт ноос” ХХК
  17. “Хурнуурын булаг” Хоршоо
  18. “Хяргас” Хоршоо
  19. “Чойр хайрхан” ХХК
  20. “Эрдэнэт хивс”ХХК
  21. “Од вүүл кашемир” ХХК
Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээж ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулга хийлээ.

Монгол иргэд олноор төвлөрөн оршин сууж буй улсын нэг болох АНУ-тай манай улс 1987 онд дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа тус улсын нийслэл Вашингтон хотод 1989 онд, Ерөнхий консулын газрыг Сан Франциско хотод 2011 онд тус тус нээжээ. АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцдаг аж.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

No description available.Манай улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр бусад улс, ялангуяа гуравдагч хөрш болох АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргзддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээж ажиллуулах Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх боломжтойг сайд танилцуулсан юм.

No description available.Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон (6000), төвийн бүсийн Чикаго хот (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод төвлөрөн суурьшдаг байна. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчимд оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлагатай байгаа аж. Чикаго хот нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 1600 км зайд оршдог бөгөөд тус хотод Консулын газар нээснээр Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота зэрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

АНУ дахь монгол иргэд Чикаго хотод ихээр төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайтай, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт) зэрэгтэй холбоотой. Монгол иргэд тус хотод гаднын компаниудад ажиллахын зэрэгцээ ачаа тээвэр, гоо сайхан, барилгын чиглэлээр өөрсдийн бизнесээ эрхэлдэг. Мөн тус хотод гурван монгол сургууль байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тус хот дахь Монгол иргэдийн холбоо, “Монгол төв” зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага, монгол иргэдийн 50 орчим компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг талаар төслийн танилцуулгад дурджээ.

No description available.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Н.Энхболд, Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар үг хэлж тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд цаашдаа БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь Консулын газрын орон тоог нэмэгдүүлэх, Өвөрмонголын Өөртөө засах орны Баяннуур аймагт Консулын газар нээх боломжийг судалж үзэх, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газруудын тайлан мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож танилцах зэрэг саналууд хэлж байв. Иймээс гишүүдийн саналын дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газруудын үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллийг холбогдох тооцоо судалгааны хамт ойрын үед Байнгын хороонд бэлтгэж ирүүлэх чиглэлийг Гадаад харилцааны сайдад өгч буйгаа Байнгын хорооны дарга Б.Баттөмөр мэдэгдлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх 8, 9 дүгээр сард Францаас Монгол Улсад гал түймэр унтраах 21 шинэ машин нийлүүлнэ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Бүгд Найрамдах Франц болон Беларусь улсад ажиллаад ирлээ.

Энэ үеэр Франц Улсын Лион хот дахь “Десотел” группын “Невориз” дахь автомашины үйлдвэрт зочилж, автомашины үйлдвэрлэл хариуцсан инженер Марк Ларев, Степан Сервайс, Алайн Пероуд нартай уулзалт хийн, үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, үйлдвэрлэж байгаа автомашин, техниктэй танилцсан юм.

Мөн тус улсаас Монгол улсад ирэх 8, 9 дүгээр сард нийлүүлэгдэх гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашины үйлдвэрлэлийн сүүлчийн шалгалтыг хийж, автомашины ашиглалтын явцад үүсэх асуудал болон цаг уурын нөхцөлд тохируулан сайжруулах, өөрчлөх асуудлуудыг зөвшилцөн, шийдвэрлэлээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын Борисов хот дахь “Пожснаб” компанид зочилж, тус компанийн ерөнхий захирал Олег Александрович Дерябин, дэд захирал Сергей Николаевич Захаревич болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр тус үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, техник, тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, цаашид хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

img_2127_novyy-razmer.jpg

Categories
мэдээ спорт цаг-үе

Өвдөглөхөөс өөр заншилгүй англичуудад өнөөдөр л өндийх боломж бий

Та өөрийгөө Увсад төрсөн, таван сайхан хүүтэй малчин айлын гэрийн эзэн байна гээд төсөөл дөө. Гэрийн хатавчинд чинь зодог шуудаг хавчуулаастай, хүүхдүүд чинь ухаан орсон цагаасаа л хоорондоо ноцолдож дээлийн суга, юугаа ханзлан эхнэрт тань лай удан өсч буй зураглал харагдана биз дээ. Өөрөө та наадам дөхөхөөр “манай аймгийн хэн түрүүлж, үзүүрлэх бол” хэмээн догдлоод л. Гэтэл 25 жилийн хугацаанд ямар ч бөх нь зааны даваанаас цааш шалгарч чадахгүй яваад байвал яах уу. Гаслана, гайхна биз дээ. Англичуудын хувьд хөлбөмбөг нь яг л тийм юм. Тэд хөлбөмбөг хэмээгч гайхалтай тоглоомыг сэдсэн, түүгээрээ бүрэн өвчилсөн, бүх цаг үед хэзээ ч тасралгүй үеийн үед дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг төрүүлж, яаж ч ядарсан бай гэмээнэ Европдоо л шилдэг багуудын нэгэнд нэрлэгдээд пижигнүүлж л явдаг хүмүүс. Ах дүү Чарльтон, Бобби Мур, Брайан Робсон, Алан Ширер, Пол Гаскойн, Леникер, Лампард, Жеррарьд, Оуэн, Бекхэм, Руни гээд одуудыг үй түмээр нь нэрлэж болно. Тэд үндсэн багтаа гялалзаж, Аваргуудын лигийн тоглолтуудыг чимж алдрын тавцанд зогсож явах үедээ улсынхаа шигшээ багтаа багтан ирээд “амьгүй” болчихдог уламжлалтай байлаа. Түүх жаахан сөхье л дөө.

Европын хөлбөмбөгийн АШТ-ийг 1964 оноос хойш 15 удаа зохиоход англичууд ганцхан удаа буюу 1996 онд өөрийнхөө нутагт зохион байгуулсан тэмцээнд яг одоо үзүүлээд байгаа амжилт болох шилдэг дөрвөн багийн хэмжээнд хүрч байлаа. Аан тийм 1968 оны хагас шигшээд багтсан түүхийг зарим хүмүүс ярьдаг юм. Гэвч тэр үед зохион байгуулалт нь өөр байсан, ерөөсөө хэсгийн тоглолтоос шууд дөрөвхөн баг шалгарч байсны нэг нь англичууд байсан тул арай өөр өнцгөөс дүгнэх юм. Үүнээс өөр гавьсан амжилт байхгүй. Үзүүрлэж ч үзээгүй.

Евро-1964, 1972, 1976, 1984, 2008 онуудад хэсгээсээ шалгарч чадаагүй.

Евро-1980, 1988, 1992, 2000, 2016 онуудад хэсгээсээ шалгарсан ч гэлээ хасагдах шатны эхний даваанд бүдэрсэн.

Евро-2004 тэмцээнд шилдэг наймд багтсан ч гэлээ Португалийн шигшээ багт торгуулийн цохилтоор нухуулсан.

Евро-2012 тэмцээнд мөн л шилдэг наймд багтсаны дараа италичуудад торгуулийн цохилтоор хожигдон хасагдсан.

Ер нь англичууд торгуулийн цохилт гэх азын сугалаанд тун тааруухан ханддаг уламжлалтай хүмүүс. Бас тэднийг ДАШТ, ЕАШТ-үүдэд ихэвчлэн итали, испани, голландчууд нухчихдаг түүхтэй. Үүнд хэд хэдэн шалтгаан байдгаас хамгийн их үнэнд дөхөм нь сэтгэл зүйн бэлтгэл гэж ярьдаг юм билээ. Англид том тэмцээн эхэлхээс хавьгүй өмнө хэдэн хэвлэл нь мууг зөгнөж шигшээ багаа нухаж эхэлдэг. Зүгээр ч муулахгүй, ул суурьтай, баримт нотолгоотой, муухан эрдэм шинжилгээний ажил агаатай зүйл нийтэлж, сайхан гөвнө дөө. Тэгээд л нөгөө одууд нь сөхөрчихдөг. Одоо энэ шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албыг хашиж буй Гарет Саутгэйт Евро-1996 тэмцээний үеэр гайгүй сайн төвийн хамгаалагч гээд улсынхаа шигшээ багт гүйж явлаа. Тэд хагас шигшээд испаничуудтай таарч тэнцээд эцэстээ торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдэх мөч ирхэд энэ Саутгэйт цохилтоо алдан англичууд мултарч байсан юм. Тэр тухайгаа “Би англичууд зөвхөн өнөөдөр яг энэ цаг үед ядаж л хүрч үзээгүй финалынхаа тоглолтод (аварга болох талаар ярьсангүй) очих шалтгаантай юм бэ гэдгийг хэлье.

1. Английн шигшээ баг энэ тэмцээнд тун прагматик тоглолтыг үзүүлж байгаа. Хэсгийн тоглолтуудаас эхлээд бага, дунд шигшээ хүртэл тэд ямар ч гайхамшиг, уран гоё хууралт, дуу алдам дамжуулалт, эхнээсээ эцэс хүртэл үргэлжлэх сансарын хурд мэтийг харуулаагүй. Английн хэвлэлүүдийг олоод уншаарай. Сэтгүүлчид нь эхний өдрөөс эхлээд л шигшээ багаа хэтэрхий прагматик тоглож байна гээд л муулаад эхэлсэн. Тасарцан хамгаалалт, эцсээ хүртэл өрсөлдөгчдөө ямар ч боломж өгхөөргүй хамгаалсан тактик, зай гарвал түргэн ашиглах хоёр жигүүрийн довтолгоо, хурдтай, богино хугацаанд өрсөлдөгчийнхээ хаалга руу тэмүүлэх довтлогч нар тэгээд стандарт цохилтууд.

2. Англичууд сайн хамгаалалтынхаа ачаар шилдэгт үлдсэн ба дөрвөн баг дотроо огт гоол алдаагүй яваа баг нь гэж нэрлэгдэж буй. Ер нь энэ удаагийн ЕАШТ-д оролцож буй 24 баг дотроо англичууд шиг бөмбөг алдаж үзээгүй баг байгаа юм уу.
3. Тэд хагас шигшээ тоглолтыг нутагтаа Уэмблидээ зохионо. Ер нь үлдсэн тоглолтууд бүгд Англид явагдана. Тиймээс Английн шигшээ баг яг одооноос эхлээд өөрийнхөө нутагт зохиогдож буй ЕАШТ-д оролцож байна

гэсэн үг. Өөрийнхөө хөгжөөн дэмжигчид пиг дүүрсэн цэнгэлдэх хүрээлэнд шүү дээ. Ухайлан хашгирах хөгжөөн дэмжигчид гэдэг чинь нэг илүү хөлбөмбөгч л гэсэн үг. Тэгээд тэр балиашигууд нь англичууд байх аваас.

4. Тэд шилдэг дөрөвт үлдсэн багууд дотроосоо хамгийн сул нь гэж хэлж болохоор даничуудтай таарч байгаа. Данийн шигшээ багийг сул гэж хэлж буй нь харьцангуй ойлголт юм шүү. Гэхдээ л Итали, Испанийн шигшээ багтай таарсанд орвол арай дөмөгхөн нь тэд юм.

5. Сэтгүүлчид нэг сонин тохиолдолыг анзаарсан байна лээ. Энэ удаагийн ЕАШТ-д цагаан өмсгөлтэй талбайд гарсан баг хожигдохгүй байгаа гэдгийг. Швейцарь Францийг, Англи Германыг, Чех Нидерландыг, Итали Бельгийг хожихдоо бүгд цагаан цамцтай байсныг онцолж. Хөлбөмбөгт огт хамаагүй шүтлэг ч гэлээ жирийн цагт бол дээрх хосуудын хожигдсон нь хожсныгоо хусах магадлал хавьгүй өндөр гэдгийг бодвол ч. Англичууд хагас шигшээд Данийн шигшээ багийн эсрэг тоглохдоо эзэн баг гэдэг утгаараа цагаан цамцтай тоглох юм билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ