Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу эмнэлгийн ажилчдын цалинг нэмж эхэллээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг нь цаг тухай бүрт нь олгохыг үүрэг болгосон. Эрүүл мэндийн багц хуулийн дагуу эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Уг санхүүжилт нь эмнэлгийн удирдлага урсгал зардлаа өөрөө дотроо зохицуулж, ажилчдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг юм.

Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн зүгээс хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаар төсөвлөсөн мөнгөнөөсөө илүү гүйцэтгэл хийж даатгалын ерөнхий газраас санхүүжилтээ авсан. Ихэнх эмнэлэг нь цалингаа тавьж, урсгал зардлаа төлөөд тодорхой хэмжээний үлдэгдэл байхаар тооцоолол гарчээ. Иймээс нэн тэргүүнд эмнэлгийн дарга нар ажилчдынхаа цалинг нэмэх нь зөв гэдэг үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд дарга нарт чиглэл өгсөн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж нийт ажилчдынхаа цалинг 7 сарын нэгнээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлээд байна.

Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын зүгээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос өгсөн үүргийн дагуу улаан бүсийн ажилчдын илүү цагийг 7 сарын нэгнээс эхлэн гурав дахин нэмж олгож эхлэх шийдвэр гаргажээ. Мөн улаан бүст ажиллаж байгаа эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн гэнэ. 7 сарын нэгнээс эхлэн гуравдугаар эмнэлгийн зүгээс нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэхээр болжээ.

Улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу эхлүүлсэн гэдгээ Ц.Төмөр-Очир дарга мэдэгдлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто зам ашигласны хураамжийг цахимаар авч эхэлжээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлжээ.

Төлбөр авах 28 цэгийн үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар цахимжуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Улаанбаатар орчмын Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт гэсэн ТАЦ-ийг цахимжуулаад байгаа бол үлдсэн 25 ТАЦ-ийг энэ онд багтаан цахимжуулах юм байна.

Өнөөдөр Налайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ боллоо.

Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар,

  • тээврийн хэрэгслийн ТАЦ-ээр дамжин өнгөрөх хугацааг 20-30 хувь хэмнэх,
  • төлбөр авах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж, даац хэтрэлт, зөрчилтэй тээврийн хэрэгсэл гэх мэт авто зам ашиглалттай холбоотой хяналтыг сайжруулах,
  • мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бодит цагийн нарийвчлалтайгаар гарч, мэдээллийн нэгдсэн сан бий болох,
  • бусад байгууллагын системтэй интеграц хийж, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Цахимжуулалтын ажлын эхний үе шатыг “Оргил Дельта Трейд” ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд LPR камер болон RFID уншигч, NFC болон QR функцийг ашигласан пос уншигч, Тээврийн хэрэгслийн дугаар, жин, төлбөрийн хэмжээг жолоочид харуулах зориулалт бүхий LED самбарыг гарц бүрд суурилуулах, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Өнөөдрийн байдлаар цахим төлбөр нь И-баримт, Сошиал пей, Монпей аппликешнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн хэрэглэгчдэд үйлчлэх бөгөөд цаашид бүх банкны данснаас цахим төлбөр хийгддэг болгохоор банкуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Одоо ашиглагдаж буй аппликешнуудаас И-баримт аппликейшн нь зөвхөн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч өөрийн дурын данснаас төлбөрийг хийх бол ошиал пей болон Монпей аппликешнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн иргэдийн төлбөрийг тухайн мөчид цахимаар төлөгддөг байхаар зохицуулагдсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар орон нутгуудад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт цахим хэлбэрт орно. Улмаар зөрчилтэй тээврийн хэрэгсэлд цаг алдалгүй арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын ашиглалтын нөхцөл байдал сайжирна.

Авто зам ашигласны төлбөрийг олон хувилбараар, цахимаар авах нь төлбөр авах цэгүүд дээр түгжрэл үүсэхгүй, зам хэрэглэгчдэд түргэн шуурхай, соёлтой үйлчлэх нөхцөл бүрдэх юм. Төлбөр авах цэг дээр явуулж буй үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэж, ажилчдын эрүүл, аюул осолгүй ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл хангагдана. Улсын авто замын санд төвлөрөх авто зам ашигласны орлого бүрдүүлэлт ил тод, шилэн болж, орлогын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэх зэргээр зам, тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авч ирэх томоохон ач холбогдолтой” гэдгийг онцлоод зам хэрэглэгч, жолооч тээвэрчид маань шинээр нэвтэрч байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж, цахимаар төлбөр төлөх олон төрлийн хувилбарыг сонгон хэрэглэж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал Б.Наранбат “Улсын хэмжээнд 28 төлбөр хураах цэг байна. Өнгөрсөн жил эдгээр цэгүүд нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Налайх-Тэрэлжийн энэ төлбөр хураах цэгт жилдээ 600 орчим сая төгрөг төвлөрдөг” гэлээ.

Ийнхүү тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх цахим хөтөлбөрийн ажил хэрэгжиж эхэлжээ.

Уг арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд, ЗТХЯ-ны мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Х.Тулга, “Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв” УҮГ-ын захирал Т.Батбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Мобиком корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМ-ийн сайд С.Энхболд жагсаал хийж буй эмч нарыг гурван талт хэлэлцээрт оролцохыг хүсэв

Эмч, эмнэлгийн ажилчид үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Төв талбайд суулт зарлаж байгаа билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэдэнтэй уулзаж, өнөөдөр 17.00 цагт болох гурван талт хэлэлцээрт оролцохыг хүслээ.

Тэрээр “Эрүүл мэндийн яам салбарынхаа ажилчдын цалин, нийгмийн байдалд анхаарал хандуулан ажиллаж байна. Миний бие энэ албан тушаалыг аваад, дөрөвдүгээр сард энэ асуудлыг Засгийн газарт оруулж байсан.

Би та бүхнийг маш сайн ойлгож байна. Үүнд маш олон зүйл нөлөөлдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс бид хэлэлцээрийн ширээний ард сууж, зөв гаргалгааг гаргах хэрэгтэй. Зөв ойлголцох ёстой. Шууд хоёр дахин нэмэхэд улс оронд хэрхэн нөлөөлөх вэ. Бид эхний ээлжинд цалингийн шатлалыг болиулах ёстой. Тэгж байж цалингийн доод жишгийг тогтоож, зохион байгуулалтыг өөрөөр хийнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол мөрөн үерийн түвшинг давсан учир иргэдийг болгоомжлохыг анхаарууллаа

Монгол орны зарим гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерлэсэн учир гол дагуу суурьшсан ард иргэд, эрэг дагаж агаар салхинд гарсан хүмүүсийг болгоомжтой байхыг анхаарууллаа.

Тодруулбал, Онги гол Сайхан-Овоо сум орчимд усны түвшин 65 см нэмэгдэж, үерийн түвшинг давлаа. Ерөө, Онон, Орхон, Онги гол эргээ халин үерийн аюултай түвшинг 5-15 см, Урдтамир, Хойттамир, Хөгшин Орхон, Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Хэрлэн, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-80 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Замын-Үүдийн ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, дараахь хүмүүсийг томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Замын-Үүд дахь ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, өөр хүмүүс томилж байгаа талаар дөнгөж сая мэдээллээ.

Шинээр томилогдсон албан тушаалтнууд

-Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,

-Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,

-Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,

-Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-өөс чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,

-Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох

-Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга н.Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар

– Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаярыг тус тус чөлөөллөө.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажилласан. Үүний дараа Засгийн газраас тогтоол гарч, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон.

Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Гадаад хэргнийн яам, Элчин сайдын яамтай уулзаж, боомтын ачааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар уулзалтууд зохион байгуулсан. Хятадын талаас манайхыг эрүүл ахуйн дэглэм барьж, халдвар хамгааллын дэглэмийг барихыг шаардаж байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг өдрийн тогтоосон цөөн тооны машинууд төрийн байгууллага, албан тушаалтны давуу эрхтэй байна гэж иргэд гомдол мэдүүлж байна. Үүний үр дүнд барааны үнэ огцом нэмэгдэж, хэрэглэгчдэд үнийн дарамт бий болжээ.

Дээр дурдсан байгууллагуудын алба хаагчдыг, тухайлбал хилийн мэргэжлийн хяналтын 32 албан тушаалтныг өөр орон нутгийн ажилчидтай сэлгэн ажиллуулж, өөр орон нутгаас Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллуулах шийдвэр гарсан. Мөн АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын нэр бүхий албан тушаалтнуудыг өөр орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй АТҮТ-д сэлгүүлэн ажлуулна. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч Замын-Үүд дэх гаалийн алба хаагч нарыг бүхэлд нь өөр орон нутагт ажиллаж буй алба хаагчдаар сэлгэн ажиллуулах шийдвэрүүдийг агентлагийн дарга нар гаргасан.

Одоо Замын-Үүд боомтод ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Авлига, албан тушаалын хэргийг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах процесс явж байна. Одоогоор 6 хүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар болсон. Энэ хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьж шалгахаар зөвшөөрөл авсан. Цаашлаад ковидын үед Эрээн боомтоос орж ирж байгаа том оврын тээврийн хэрэгслүүдийг оочер дайруулан оруулж ирэхэд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, шан харамж авсан гэх асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана” гэлээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Баян-Өлзийт уулын хадны зотон зураг

ШУА-ийн Археологийн Хүрээлэн, Соёлын Өвийн Төвтэй хамтран 2008 оны зургадугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэж, баримтжуулах зорилгоор хээрийн шинжилгээний ажил зохион байгуулсан юм.
Тус хээрийн шинжилгээний анги Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэх явцдаа Баян-Өлзийт хэмээх уулнаа урьд өмнө нь мэдэгдээгүй хадны зосон зургийн дурсгалыг илрүүлэн олжээ.
Баян-Өлзийт уул нь Батноров сумаас Дадал сум орох замд тааралдах боловч, Норовлин сумын нутагт оршдог. Энэ уул нь гурван хэсэг шовх хаднаас бүрдэх ба урд болон баруун талаар нь цөөн тооны дөрвөлжин булш бий.

Зургийн тодорхойлолт алга байна.

Тус гурван хадны дунд талын зүүн урагш харсан толигор, эгц хадны төв хэсэгт улаан зосоор дундаа босоо зураастай хоёр сөөлжир чагтан тэмдэг дүрсэлсэн байх ба түүний зүүн дээд талд хэмжээгээр арай багавтар мөн л нэг дундаа босоо зураас бүхий хоёр сөөлжир чагтан тэмдэг дүрсэлсэн байна. Эхний дүрсний чанх зүүн талд сүүлээ өргөсөн, босоо урт чихтэй нохойг өмнөх дүрснүүдээс илүү өтгөн улаан хүрэн өнгөтэй зосоор урлажээ. Энэхүү зосон зургийн бусад зургуудаас ялгаатай нь сөөлжир чагтан тэмдгийн хамт нохой дүрсэлсэн явдал бөгөөд Монгол нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлог юм. Эдгээр дүрснүүд нь он цагийн уртад нэлээд баларч, мэдэгдэх төдий болжээ. Энэхүү зосон зургийн дурсгал нь неолитын үед холбогдоно.
Categories
мэдээ улс-төр

С.Лүндэг, Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү, О.Буяннэмэх нар Ерөнхийлөгчид зөвлөнө

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр өнгөрсөн сарын 28-нд таван хүн томилогдсон байсан бол нэмж, дөрвөн хүнийг томилсон байна.

Тодруулбал,

  • Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал
  • Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай
  • Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр
  • Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир
  • Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нар томилогдоод байсан юм.

Тэгвэл,

  • Ахлах зөвлөхөөр С.Лүндэг
  • Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү
  • Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Буяннэмэх нарыг томилжээ.

Сүрэнжавын ЛҮНДЭГ
Ахлах зөвлөх

Сүрэнжавын Лүндэг нь 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,
2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,
2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,
2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.

13-1-1024x521 С.Лүндэг, Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү, О.Буяннэмэх нар ерөнхийлөгчид зөвлөнө

Тогтмолын МӨНХСАЙХАН
Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх

Тогтмолын Мөнхсайхан нь 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.

2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

14-1-1024x550 С.Лүндэг, Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү, О.Буяннэмэх нар ерөнхийлөгчид зөвлөнө

Цэрэндоржийн ПҮРЭВХҮҮ

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх

Цэрэндоржийн Пүрэвхүү нь 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

15-2-1024x565 С.Лүндэг, Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү, О.Буяннэмэх нар ерөнхийлөгчид зөвлөнө

Оргойн БУЯННЭМЭХ
Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх

Оргойн Буяннэмэх нь 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,
2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,
2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,
2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

16-1-1024x544 С.Лүндэг, Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү, О.Буяннэмэх нар ерөнхийлөгчид зөвлөнө

Categories
мэдээ улс-төр

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргыг чөлөөлж, Б.Отгонсүхийг томилжээ

Замын-Үүдийн ачаа тээврийн урсгал гурав дахин багасаж энэ хэрээр тээврийн хөлс 3 дахин нэмэгдсэн. Монгол Улсад халдварын тархалт өндөр байгаа учраас Хятадын тал манайд квот тавьж өдөрт 100 машиныг хилээр гаргаж байгаа юм. Энэ нь хоёр талдаа бөөгнөрөл үүсгэж, улмаар Замын-Үүдэд авлигыг дэлгэрүүлж байна гэдгийг УИХ-ын гишүүд хэдэнтээ хэлж байсан. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод яг одоо ажиллаж байна.

Албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Замын-үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг дөнгөж сая баривчиллаа.Мөн уг асуудлаар зургаан албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

Тэгвэл мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж түүний оронд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Б.Отгонсүхийг түр томилохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын бие бүрэлдэхүүн Германаар дамжин эх орондоо иржээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын удирдлага дор Хойд бүсийн командлалд үүргээ амжилттай гүйцэтгэсэн дэд хурандаа Э.Амартүвшин захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 13 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн Германаар дамжин эх орондоо буцав.

Цэргийн баг ХБНГУ-ын Ханновер хотод байх хугацаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид цэргийн сүүлчийн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003-2021 онд Афганистанд олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон ба ХБНГУ-тай 2009 оноос хойш нийт 2600 гаруй цэргийн алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг зургаан албан тушаалтны хамт саатууллаа

Замын-Үүд боомтод иргэд, аж ахуй нэгжийн ачаа бараа бөөгнөрч байгаа асуудал нь албан тушаалтнуудын ашиг сонирхлын асуудалтай холбоотойг Засгийн газраас мэдэгдэж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Замын-Үүдэд ажиллаж байна.

Албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Замын-үүд сумын засаг дарга Б.Анхбаярыг дөнгөж сая баривчиллаа.Мөн уг асуудлаар зургаан албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.