Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хувийн, Батлан хамгаалах Яам” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Орон сууцны үнэ нэмэгдэж
байна гэдэг чинь хэрэглэгч хохирч
байна гэсэн хэлбэр биш” гэснийг IX нүүрээс уншаарай.

“Үндэсний ном, бичиг соёлын өдрийг нийтээр тэмдэглэх
хуулийн төсөл, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт
медаль бий болгох тогтоолын төслийг дэмжлээ” хэмээн “Улс Төр” нүүрт өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хувийн” Батлан хамгаалах Яам” нийтлэл хэвлэгдлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Олон давхардсан халамжаас
татгалзаж, бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр
суурилсан төсвийн шинэчлэл рүү явна” хэмээн “Улс Төр” нүүрт ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хүний эрхийн Үндэсний
Комиссийн гишүүн Б.Энхболд “Судалгаагаар хугацаат
цэргийн алба хаагчдын
сэтгэл зүйн байдал
тогтворгүй, түгшүүртэй
нөхцөл байдал
ажиглагдлаа” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 37 чиглэлд хөдөлгөөний хязгаарлалт хийв

Архангай аймаг болон сумдууд руу тус аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 58 чиглэл батлагдан явж байгаагаас өнөөдрийн байдлаар түр зогссон 37 чиглэл буюу нийт чиглэлийн 63.7 хувь нь хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна. Мөн 21 чиглэлд тээвэрлэлтийн үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа чиглэл рүү коронавируст халдварын вакцинжуулалтын бүрэн тун авснаас 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримттай байх шаардлагатай. Хэрэв та автобусны тасалбар захиалах бол eticket.transdep.mn сайт руу хандан захиалах боломжтой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Токиогийн их сургуулийн багш “Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэх нь” сэдвээр илтгэл тавив

Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран “Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн цуврал лекцийг онлайнаар зохион байгуулж байна. Уг арга хэмжээ энэ сарын 16, 18, 22-ны өдрүүдэд zoom талбарт болно.

Өнөөдөр

  • Киотогийн их сургуулийн профессор Макото Яно “Блокчейн ба криптовалют” сэдвээр,
  • Токиогийн их сургуулийн профессор Шозо Ота “Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэх нь-Үйл хөдлөлийн эрх зүй ба эдийн засгийн ухааны үүднээс” сэдэвт илтгэл танилцуулна.
  • Кейо их сургуулийн профессор Такехиро Ооя “Япон дахь EBPM (нотолгоонд суурилсан бодлого боловсруулалт): Өнөө ба ирээдүй” сэдвээр,
  • Обирины их сургуулийн профессор Такао Сайто “Мэргэжлийн ёс зүйн (хариуцлагын) эрх зүй ба эдийн засгийн ухаан” сэдэвт лекцийг энэ сарын 18-ны өдөр цахимаар унших юм.

    Мөн энэ сарын 22-нд

  • Чикагогийн их сургуулийн профессор Жонатан Масур “Аз жаргалын талаарх үйл хөдлөлийн эрх зүй ба эдийн засгийн ухаан”,
  • Хонг Конгийн их сургуулийн профессор Жуанг Лиу “Эрх зүйг судлахад хиймэл оюун ухаан болон дата майнинг ашиглах нь” сэдэвт илтгэлийг танилцуулж, профессорууд оролцогчдын асуултад хариулт өгнө.

Categories
мэдээ нийгэм

ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад анхаарна

Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-ийн 15 байгууллагаас ес нь үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай, зургаа нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагуудтай уулзаж, дээрх байгууллагуудын менежментийг сайжруулах талаар ярилцлаа. Тэрбээр “Цар тахлын улмаас ОНӨААТҮГ-уудын төсвийн хүлээсэн үүрэг зарим байгууллагад биелэх боломжгүй болж, тасалдаад байгаа. Хөрөнгийн элэгдэл, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүгийн төлбөр нь алдагдлын ихэнх хувийг эзэлж байна. ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах үүрэгтэй ч нөгөө талдаа ашиг, орлогоо нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн өмчийг ариг гамтай зарцуулах, худалдан авах ажиллагаанд анхаарч, тухайн байгууллагуудын засаглалыг сайжруулж, боловсон хүчнийг чадваржуулах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааг хянаж, сайжруулах Ажлын хэсэг ажиллаж, хагас жил тутамд ажлаа тайлагнах юм. Ингэснээр ОНӨААТҮГ-ын ашигт ажиллагааны түвшнийг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах, нөхцөл байдлыг өөрчлөх боломж бүрдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 140 орчим сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна

Боловсролын салбарт 800 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 405 барилгын ажил явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийн байдлаар он дамнасан 124 сургууль, 133 цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 орчим барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Гадаадын зээл тусламжаар 20 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаагаас 5 цэцэрлэг, 5 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орно. Энэ онд 50 гаруй сургууль ашиглалтад оруулснаар суудлын тоог нэг ээлжиндээ 24 мянгаар нэмэх бол 68 цэцэрлэг ашиглалтад оруулж 10 мянган ороор цэцэрлэгийн багтаамж нэмэгдэх юм.

Мөн сургууль, цэцэрлэгийн 123 хуучин барилга байгууламжийн их засварт 18 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж, барилгын ажил явагдаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол тэргүүтэй Азийн 12 орны домгийн тухай кино гарна

БНСУ-ын “EBS” телевиз энэ сарын 20-ноос эхлэн Азийн 12 орны домгуудын талаар дүрсэлсэн “Beasts of Asia” буюу “Азийн лус савдгууд” хэмээх Өмнөд Солонгосын олон ангит кино олны хүртээл болгохоор зарлажээ.

Уг олон ангит кинонд Азийн 12 орны үлгэр домгууд, лус савдгийн амьтдын тухай гарах бөгөөд эхний бүлэгт БНСУ, Энэтхэг, Монгол, Бутан, Вьетнам таван улсын талаар өгүүлэх аж. Эхний бүлэгт эдгээр таван орны үлгэр домгуудын далд санааг орчин үед нийцүүлэн тайлбарлах зорилготой гэнэ. Тэгэхдээ БНСУ-аас Дангуны домог, Энэтхэгээс сайн ба муугийн тухай домог, Монголоос монголчуудын үүсэл гарлын домог, Бутанаас хар хүзүүт тогорууны домог, Вьетнамаас бах мэлхийн домгийг тус тус онцлон сонгож кинонд тусгах гэнэ.

“EBS” телевизийн мэдээлснээр киноны үйл явдал өсвөр насны хоёр хүүхдийн танин мэдэж буй адал явдал хэлбэрээр өрнөх гэнэ. Түүнчлэн энэ олон ангит киноны зорилго нь барууныхтай харьцуулахад олон улсад харьцангуй бага танигдсан Азийн орнуудын домгуудыг дэлхийд таниулж, Ази хүний ондоошил зэргийг тодотгоход чиглэж буй аж.

Азийн ихэнх оронд өнө эртнээс хүн ба амьтад, байгалийг ялгаагүй, нэгэн ижил сүнстэй, хүйн холбоотой гэх мэтээр нийтлэг зүйл олонтой байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тэр тусмаа зарим үндэстнүүдэд амьтантай ярилцсан, нэг хэлээр ойлголцсон, амьтан хүн болж хувираад үр удмаа үлдээсэн талаар яг адилхан домгууд олон байдаг билээ.

Кинонд эрт дээр цагийн бүдэг бадаг дурсамж, зөнтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг тухай өгүүлэх аж. Харин гол дүр болох Соль, Мин, Тэ У нар бол чухам тийм зөнтэй бөгөөд түүх домог сайн мэддэг уугуул ард иргэдийг олж уулзан, ярилцаж буй тухай дүрслэх гэнэ.

Эхний бүлэгт Мьянмарын домгуудын тухай өгүүлэх төлөвлөгөө байсан ч хунтын дэглэмээс шалтгаалан зураг авалтаа хойшлуулжээ. Киноны хоёрдугаар бүлэгт Филиппин, Малайз, Тайланд, Лаос, Камбож, Индонезийн домгуудтай цуг гаргахаар болжээ. Олон ангит кино энэ сарын 20-ноос эхлээд долоо хоног бүрийн сүүлд 15:50 цагаас цацагдах гэнэ.

Categories
гадаад мэдээ

Уханьд 11 мянган оюутан маскгүй төгсөлтийн баяр тэмдэглэв

Хятадын Ухань буюу цар тахал анх дэгдсэн хотод их сургуулиа төгсөж буй 11 мянга гаруй оюутан амны хаалтгүй цугларч, төгсөлтийн баяр тэмдэглэжээ. Оюутнуудын төгсөлтийн баяр ёслолыг энэ сарын 13-нд цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд цугларсан хүмүүс амны хаалтгүй, зай барилгүй, яг л цар тахлын өмнөх үе шиг байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна. Гэтэл Азийн ихэнх орон халдвар хамгааллын дэглэмийг сулруулаагүй, тэр байтугай зарим нь шинээр хөл хорио тогтоож байгаа юм.

Нутгийн хэвлэл мэдээллийн “Hubei News” агентлагийн мэдээлснээр 11 мянга гаруй оюутнаас гадна 3000 орчим эцэг эх үзэгчдийн суудлаас хүүхдүүдийнхээ төгсөлтийг үзсэн байна. Өөрөөр хэлбэл ёслолд нийт 14 мянга гаруй хүн халдвар хамгааллын дүрэмгүй оролцсон аж.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн арга хэмжээнд 2020 онд төгсөх ёслол хийж чадаагүй оюутнууд нийлж оролцсон гэнэ.

Анх 2019 оны арванхоёрдугаар сард Covid-19 өвчний анхны тохиолдлууд тус хотод бүртгэгдэж, Хубэй мужийн нийт 11 сая иргэд 76 хоногийн турш хатуу хөл хорионд орж байсан юм. Түүнээс хойш Хятадын засгийн газар цар тахлыг дарахын тулд олон шийдэмгий арга хэмжээ авч үр дүнд хүрсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 06 дугаар сарын 16-ны 20 цагаас 06 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтай, хэм уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Зэлтэр, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Урдтамир, Орхон, өврийн Шаргалжуут, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Мөн түүнчлэн Хүдэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Ховд, Хархираа, Орхон голын адгаар үерийн түвшинг 20-35 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Туул, Сэлэнгэ /Хялгант баг, Зүүнбүрэн, Сүхбаатар/, Орхон /Хархорин, Өлзийт/, Чулуут гол Өндөрулаан сум орчимд усны түвшин 5-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.