Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Зуны улиралд ямар вино уух вэ?

Цаг агаарын нөхцөлд тохируулан виногоо зөв сонгоогүйгээс үүдэн шартаж толгой өвддөг. Тэгвэл ямар виног хэзээ сонгох хэрэгтэй талаар зөвлөе.

Зуны улиралд цагаан болон rose вино хэрэглэх нь зөв сонголт. Цагаан виног мөстэй усанд 20 минут амрааж байгаад хүйтнээр нь хэрэглэх нь илүү тохиромжтой. Цагаан винонд танилины хүчлийн хэмжээ бага байдаг учир зуны халуунд дотроос сэрүүцүүлдэг онцлогтой. Тиймээс зуны улиралд хөнгөн төрлийн цагаан вино сонгон хэрэглээрэй.

Харин улаан вино нь халуун чанартай тул сэрүүний улиралд хэрэглэхэд илүү тохиромжтой. Учир нь улаан виног тасалгааны хэмд буюу цагаан виноноос илүү дулаан нөхцөлд хадгалж хэрэглэдэг байна. Мөн улаан виног ханиад хүрсэн үедээ халааж уухад эм болдгоороо онцлог билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Голууд үерийн түвшинг 10-23 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны байдлаар Их Хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23 см-ээр даван үерлэсэн хэвээр байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Зайсан орчимд усны түвшин өмнөх өдрөөс 9 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Санзай тосгон болон Дамбадаржаагийн гүүр орчимд үерийн түвшнээс буусан хэдий ч гол үертэй хэвээр байна.

Иймд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул голын дагуу суурьшиж , зусаж буй малчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын тухай тогтоолын төслийг батлав

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөнө. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэнээр батлав.

Categories
мэдээ нийгэм

Салбартаа амжилт гарган ажиллаж байгаа иргэдэд төрийн одон, медаль гардууллаа

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа амжилт гарган ажиллаж байгаа иргэдэд төрийн одон, медаль гардууллаа.

Төрийн одон, медаль гардууллаа

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө нар оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн иргэдэд шагналыг нь гардуулсан байна.


Categories
мэдээ нийгэм

Караоке болон дэн буудлууд ажилласан зөрчил илэрчээ

Үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байтал Баянгол дүүргийн “Өлзий” дэн буудал, Баянзүрх дүүргийн “Молор”, Чингэлтэй дүүргийн “Харцага”, Хан-Уул дүүргийн “Парадайс” караокенууд ажиллаж байсныг илрүүлжээ.

Өчигдөр буюу энэ сарын 16-нд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 1971 байгууллагад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 245 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар үйлчлүүлэгчийн дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан гэрчилгээг шалгахгүй, халуун хэмжихгүй оруулах, ажилчдын дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг хэвлэж тавиагүй, ширээ хоорондын зайг баримтлаагүй, нэг ширээнд олноор нь суулгах, механик агааржуулалтыг хэвийн ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм.

Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна. Тодруулбал, Засгийн газрын “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” болоод УОК-ын даргын “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг мөрдүүлэхээр өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 30-ны хооронд шалгалт үргэлжилнэ.

Тус хяналт, шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хийж буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газрууд болон бүх төрлийн баар, тоглоомын газар, алжаал тайлах төв, шашны байгууллага, дэн буудал, спорт заалыг шалгалтад хамруулж байгаа юм.

Мөн оройн цагаар, олон хүн бөөгнөрсөн газар иргэд амны хаалтаа зүүхгүй үйлчлүүлэх тохиолдол олон гарлаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах, шаардлага тавьж, зөвлөн туслах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллав.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хариуцлагатай, ухамсартай байж, олон хүн бөөгнөрсөн газраар үйлчлүүлэхгүй, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байгааг албаныхан сануулж байна. Түүнчлэн халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Хүндэт зочид оо!

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм Элчин сайд аа!

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан цэргийн ажиллагаануудад АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

1991 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол, АНУ хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэн.

Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай 1999 онд цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, 2002 онд Улсын Их Хурлаас “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах эрх зүйн үндэс бүрдэж, тухайн жилдээ манай цэргийн албан хаагчид анхлан НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.

Харин 2003-2008 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох болсон. Аль Хилла хот дахь “Чарли” болон “Эко” цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг монгол цэргүүд нэр төртэйгөөр гүйцэтгэсэн байдаг. Монголын Зэвсэгт хүчний 10 ээлжийн цэргийн баг, нийт 1,195 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан билээ. Нэгэн тод жишээ нь, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 750 килограмм тэсрэх бодис бүхий амиа золиослогчийн халдлагыг таслан зогсоосон ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ендон нарын гавъяа юм. Тэд 2000 гаруй цэргийн алба хаагч байрлаж байсан баазыг үхлийн аюулаас аварсан юм. Монгол дайчдын эр зоригийг үнэлж Польш улс “Мөнгөн загалмай” одонгоор шагнаж байв.

2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөний дараа Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй Эвслийн цэргийн хүчин Афганистан дахь Талибаны засаг захиргаа, “Аль Кайда” зэрэг олон улсын террорист бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс Эвслийн цэргийн “Тогтвортой эрх чөлөө”, НАТО-ийн цэргийн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” гэсэн гурван ажиллагаанд цэргийн багуудаа илгээсэн.

Афганистанд үүрэг гүйцэтгэсэн анхны баг нь артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг байв. Түүнээс хойш 2003-2011 онд 13 ээлж, 2010 оны 10 дугаар сараас нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын 9 ээлжийн бие бүрэлдэхүүн Афганистанд үүрэг гүйцэтгэжээ.

2009 оны 9 дүгээр сараас “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротыг илгээж, нийт 10 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн бол хамгаалалтын салаа нь 8 ээлжээр Кабул хотын олон улсын хүчний нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, хариуцлагын бүсэд эргүүл хийх, хайгуулын ажиллагаа явуулах зэрэг үндсэн үүргүүдийг гүйцэтгэлээ.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс 12 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн байна.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр бид даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, байнгын үлгэр дуурайл болсоор ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд онцлон тэмдэглэж байна. Та бүхнээр монголын ард түмэн бахархаж, омогшиж байгаа. Өвөг дээдсийн дайчин нэр төрийг хамгаалж, өндөрт өргөж ирсэнд Та бүгдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол цэрэг – дэлхийн цэрэг, монгол цэрэг Чингисийн цэргүүд билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн жавхаа, хийморь ашид мандан бадрах болтугай!” гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар оролцов.

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ АФГАНИСТАН УЛСАД:

  • 2003-2011 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 265 офицер, ахлагч 13 ээлжээр,
  • 2009-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротын 1,252 алба хаагч 10 ээлжээр,
  • 2010-2015 оноос “Аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” ажиллагаанд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлгийн 54 цэргийн алба хаагч 9 ээлжээр, хамгаалалтын салааны 439 алба хаагч 8 ээлжээр,
  • 2015 оноос “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 1,356 алба хаагч 12 ээлжээр тус тус үүрэг гүйцэтгэсэн юм.

Ийнхүү Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байна.

Үүнтэй холбогдуулан тус улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Хүндэт зочид оо!

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм Элчин сайд аа!

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан цэргийн ажиллагаануудад АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

1991 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол, АНУ хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэн.

Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай 1999 онд цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, 2002 онд Улсын Их Хурлаас “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах эрх зүйн үндэс бүрдэж, тухайн жилдээ манай цэргийн албан хаагчид анхлан НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.

Харин 2003-2008 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох болсон. Аль Хилла хот дахь “Чарли” болон “Эко” цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг монгол цэргүүд нэр төртэйгөөр гүйцэтгэсэн байдаг. Монголын Зэвсэгт хүчний 10 ээлжийн цэргийн баг, нийт 1,195 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан билээ. Нэгэн тод жишээ нь, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 750 килограмм тэсрэх бодис бүхий амиа золиослогчийн халдлагыг таслан зогсоосон ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ендон нарын гавъяа юм. Тэд 2000 гаруй цэргийн алба хаагч байрлаж байсан баазыг үхлийн аюулаас аварсан юм. Монгол дайчдын эр зоригийг үнэлж Польш улс “Мөнгөн загалмай” одонгоор шагнаж байв.

2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөний дараа Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй Эвслийн цэргийн хүчин Афганистан дахь Талибаны засаг захиргаа, “Аль Кайда” зэрэг олон улсын террорист бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс Эвслийн цэргийн “Тогтвортой эрх чөлөө”, НАТО-ийн цэргийн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” гэсэн гурван ажиллагаанд цэргийн багуудаа илгээсэн.

Афганистанд үүрэг гүйцэтгэсэн анхны баг нь артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг байв. Түүнээс хойш 2003-2011 онд 13 ээлж, 2010 оны 10 дугаар сараас нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын 9 ээлжийн бие бүрэлдэхүүн Афганистанд үүрэг гүйцэтгэжээ.

2009 оны 9 дүгээр сараас “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротыг илгээж, нийт 10 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн бол хамгаалалтын салаа нь 8 ээлжээр Кабул хотын олон улсын хүчний нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, хариуцлагын бүсэд эргүүл хийх, хайгуулын ажиллагаа явуулах зэрэг үндсэн үүргүүдийг гүйцэтгэлээ.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс 12 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн байна.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр бид даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, байнгын үлгэр дуурайл болсоор ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд онцлон тэмдэглэж байна. Та бүхнээр монголын ард түмэн бахархаж, омогшиж байгаа. Өвөг дээдсийн дайчин нэр төрийг хамгаалж, өндөрт өргөж ирсэнд Та бүгдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол цэрэг – дэлхийн цэрэг, монгол цэрэг Чингисийн цэргүүд билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн жавхаа, хийморь ашид мандан бадрах болтугай!” гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар оролцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Л.Энх-Амгалан: Хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна


УИХ-ын чуулганы хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 12 мянга. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургана.

80 сургууль, 80 цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад дэмжлэг үзүүлэх сургалтын хэрэгслээр хангасан. Цаашид 140 сургууль, 140 цэцэрлэгийг энэ чиглэлээр нэмнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үеийнхэнтэй нь хамт сургах тал дээр анхаарна. Гэрээр байгаа, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тухайн хүүхдүүдэд явуулын багш ажиллуулах асуудал байж болно гэж үзэж байгаа.

Сонсголын болон харааны бэрхшээлтэй, аутизмтай 1,200 орчим хүүхэд бий. Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн хүрээнд эдгээр хүүхдүүдийг сургана.

Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. 2022 оны хичээлийн жилийн хамгийн том зорилт бол хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна.

Боловсролын бүх түвшинд нийтээр нь хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Э.Даваажамц 16 дахь өдрөө гүйж байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 16 дахь өдрөө гүйж байна.

Ховд аймгаас Улаанбаатар хүртэлх 1 500 км замыг явган гүйн туулж, онцгой амжилт гаргах зорилготой ахлах ахлагч өчигдөр өглөөний байдлаар 619 км замыг туулаад байна. Тэрээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд байгаа юм.

Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг “барьж”, цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг ч “ойлгуулахаар” зорьжээ.

Тэрээр долоодугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргээс цар тахалтай тэмцэхэд иргэд, ААН-ээс туслалцаа хүслээ

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед Баянзүрх дүүргийн Онцгой комисс Иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Мэдэгдэлд:

  1. Коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй иргэдийг эмчилж ор дэлгэх зорилгоор нэгэн зэрэг 30-100 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой буудал, оюутны байр гэх мэт том талбай бүхий объектоор туслалцаа үзүүлэхийг иргэд, аж ахуй нэгжүүдээс хүсэж байна. (Өдрийн 3 хоолтой, 1 хоногийн 50.000 төгрөг)
  2. Коронавирусийн эсрэг хийж буй тэмцэлд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын хувьд хүний нөөцийн хомсдолд орсон учраас сайн дураараа нэгдэж, хамтран зүтгэх мэргэжлийн эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдаас тусламж хүсэж байна. (Тандалтын баг, Шуурхай баг, Эмнэлэгт ажиллахаас хамаарч өдрийн 30.000-50.000 төгрөг)
  3. Коронавирусийн батлагдсан тохиолдолд тандалт хийхэд Starex, Delica гэх мэт дунд оврын автомашины туслалцаа шаардлагатай байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдээс туслалцаа хүсэж байна! (1 хоногийн 50.000 төгрөг)
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна

Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ээлжит хэвлэлийн хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “УОК-ын даргын тушаалаар батлагдсан 46 байгууллагын 186 албан хаагчаас бүрдсэн Шуурхай штаб 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 57 хөдөлгөөнт баг гэртээ батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд 40 автобус буюу хөдөлгөөнт багийг нэмэгдүүлэн ажиллав.

Мөн батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудад 119 төвийн ажилчид зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн хязгаарлалт тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт олгосон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа тул иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тухайн орон нутгийн Онцгой комисстой холбогдож мэдээлэл, зөвлөмж авсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлүүлэхгүй байхаар шийдвэрлэснээс гадна амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан.

Иргэдэд хандаж хэлэхэд хязгаарлалтын дэглэм сул байгаа нь эрсдэл багассан гэсэн үг биш тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатайг сануулж байна” хэмээн ярив.