Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 106 хүн согтуугаар жолоо барьж, 156 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1205, хулгайтай холбоотой 6, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 128, гэмт хэргийн шинжтэй 57 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 106, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 105, хүний биед халдсан 47, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 66, эрүүлжүүлэх байранд хоносон 156, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 40 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ГБХЗХГ: ТББ-ын төлөөлөлтэй цахим уулзалт хийж санал солилцов

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дарга Г.Батдорж нийслэл, дүүрэг, аймаг, сумдад гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй цахимаар уулзлаа.

Уулзалтанд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг болон аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГазар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцож, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны зорилго, чиглэлээ танилцууллаа. Улмаар төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдийн эрхийн чиглэлээрх сургалт, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэлэлцлээ.

Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийг тогтмол солилцдог байх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний үнэлгээ, зардлыг тодорхой болгох, үйлчилгээний мэдээллийг мэдээллийн санд оруулах зэрэг асуудлыг ярилцаж санал солилцлоо.

Уулзалтын үеэр ТББ-уудаас илэрхийлсэн саналуудыг тэмдэглэн авч, цаашид уг уулзалтыг тогтмолжуулж, сэдэвчилсэн уулзалт болгож, мэдээлэл, санал тогтмол солилцдог байх юм байна. Мөн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ тухайн орон нутгийн байгууллага нь ТББ-тай хэрхэн хамтарч ажилласныг үнэлдэг болох, цаашид бид гэсэн нэгдмэл байдлаар хандлагаа өөрчилж, байнгын уялдаа холбоотой ажилладаг тогтолцоог бий болгоно гэдгийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул “Азийн Хүний эрхийн шагнал” хүртлээ

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, www.admin.dnn.mn сайтын орлогч захирал, яруу найрагч Д.Гансаруул “2020 Asia Human Rights Awards” шагнал хүртлээ.

2020 онд өрнөсөн “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнд яруу найрагчийн хувиар идэвхтэй оролцож, олон нийтийн анхаарлыг Өмнөд Монголд болж буй үйл явдалд хандуулахад хувь нэмэр оруулжээ.

Мөн Монголын үндэсний хэмжээний төв хэвлэл “Өдрийн сонин”-д тухайн үйл явдлын хүрээнд цаг үеийн ярилцлага, сурвалжлага, нийтлэл бичиж байсан нь “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнийг эрчимжихэд дэмжлэг болж, энэ асуудлыг олон улсын анхааралд оруулж, хүний эрхийг хамгаалахад хүчин зүтгэсэн учир Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлөөс уг шагналыг олгосон байна.

Д.Гансаруул Өмнөд Монголын “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн, жагсаалд биечлэн оролцож, тухайн үйл явдлын хүрээнд “Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ”, “Өмнөд монголчууд БНХАУ-ын Элчин Сайдын яам, НҮБ-ын байрны гадаа жагслаа”, “НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: Өмнөд Монголд болж буй хөдөлгөөн бол олон улсын түвшний асуудал”, “Ч.Мөнхбаяр: “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” хөдөлгөөнд 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг Конгресс хэлэлцэх болно” зэрэг ярилцлага, сурвалжлага бэлтгэжээ.

“Эх хэлээ аваръя” хөдөлгөөн Өмнөд Монгол, Ар Монголоос хүрээгээ тэлж олон улс дэлхийн хэмжээнд өрнөж, НҮБ, ЮНЕСКО-гийн анхааралд Өмнөд Монголын бичиг, үсгийн тулгамдсан асуудлыг оруулж чадсан юм. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дундаас Өдрийн сонин энэ асуудалд онцгойлон анхаарч, цуврал сурвалжлага, ярилцлага нийтэлж байсныг дэлхий даяар тархан суугаа монголчууд тухайн үедээ талархан хүлээн авч, эш баримт болгож байлаа.







2020 оны есдүгээр сарын 02. БНХАУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын байрны гадаа. “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн. Монгол дахь Өмнөд монголчуудын тайван жагсаалын үеэр.


2020 оны есдүгээр сарын 02. БНХАУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын байрны гадаа. “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн. Монгол дахь Өмнөд монголчуудын тайван жагсаалын үеэр.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ улс-төр

Б.Энхбаяр: Цар тахалтай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ноцтой зөрчигдсөн

УИХ-ын чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байна.

Уг илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулсан юм.

Тэрбээр “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл нь хүний эрх, КОВИД-19-ийн нөхцөл байдал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд боловсруулагдсан.

Дэлхий нийтээр тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, даван туулахад Засгийн газар, улс орнууд авч хэрэгжүүлж байгаа. Энэ нь хүний эрх, эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж, хэрхэн хангаж байгаа талаар тодорхой асуудлуудыг хөндсөн. 20 дахь илтгэлийн хүрээнд зургаан дэд бүлэг,цаашлаад 29 асуудлыг тусгасан дэд бүлэг болж хуваагдсан. Энэхүү илтгэлийн хүрээнд 40 санал боловсруулсан.

Илтгэлд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нөхцөл байдлыг тусгасан юм. Дотоодод анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой хүний эрхийн хязгаарлалт хийгдсэн. Энэ хүрээнд сурч боловсрох, зорчих, дотоодын хөдөлгөөн, цагийн хязгаарлалт хийгдсэн. Эдгээр нь хэр үндэслэлтэйд үнэлэлт хийлээ.

Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш тусгаарлах ажиллагааг хийсэн. Үүнд мөн үнэлэлт өглөө. 19 дүгээр илтгэлийн хувьд туслах малчдад тулгарч буй хөдөлмөрлөх эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос судалгаа хийлээ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний эрхийн үндэсний комиссын тайлан илтгэлийн 26 дугаар хуудсанд бичигдсэн хоёр тохиолдлыг яръя. Цар тахлын үед Монгол Улсын бүх эрх, эрх чөлөөний асуудал хөндөгдөж байна. Нэг иргэн ингэж хэлсэн байна. Би тэргэнцэртэй ганц бие ээж. Саван, хүнсээ хүүхдээ гүйлгээд дэлгүүрээс авахуулдаг. Гэтэл дэлгүүрүүд хөл хорионы үед хүүхдэд үйлчлэхгүй гэсэн журам гаргасан учир охин бид хоёр хүнсээр гачигдаж байна гэжээ.

Мөн нэг иргэн дараах асуудлыг ярьсан байна. Би үйлдвэрт ажилладаг. Улаанбаатар хотод таягтай явах, зам гарахад хэцүү. Иймд бусдын тусламж гардаг. Цар тахлаас болж хүмүүст бусдад туслах дургүй болж байна. Аргагүй л дээ. Миний хувьд ч гэсэн бусдад төвөг удмааргүй байна. Гэвч ажлаа хийхийн тулд гарахаас өөр аргагүй. Гадуур явахдаа амны хайрцгаар нь хүмүүсийн яриаг ойлгоод ажлаа амжуулчихдаг байсан. Гэтэл бүх хүмүүс маск хэрэглэдэг болсон тул сонсголын бэрхшээлтэй хүмүүст бэрхшээл үүсэж байна гэсэн тохиолдлыг хөндсөн байна.

Анхаарах ёстой хэсэг нь зорилтот хэсэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Цар тахлын нөхцөл байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөрчигдөж байгаа эрхэнд Хүний эрхийн үндэсний комисс ямар дүгнэлт хийж байна вэ?” хэмээн асуув.

Хүний эрхийн үндэсний комиссоос “Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах асуудлаар, олон улсын гэрээнд нэгдсэн бөгөөд хууль баталсан. Энэ талаар байгууллагуудыг ч хангалттай байгуулсан.

Гэтэл бодлогын түвшинд бодитой үр дүн байхгүй байгаа нь шат, зам талбайгаас ойлгомжтой байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд цар тахлын үеэр амьжиргаа нь эрс дордсон. Хөдөлмөр эрхлэлт нь улам доройтсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх цар тахалтай холбоотой ноцтой зөрчигдсөн” гэлээ.

Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан “Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ХЭҮК-ийн анхаарлын төвд байнга байдаг асуудал. Малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг 2019 оны илтгэлд тусгасан. 2020 оны 20 дахь илтгэлд мөн эмэгтэй туслах малчдын асуудлыг хөндсөн. Хяналт шалгалт хийхдээ үргэлж эмэгтэйчүүдийн эрхийг асуудлыг хөнддөг.

Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар зөвлөмж хүргүүлж ажиллаж ирсэн. Хөл хорионы үеэр үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй албан хаагчдын эрхийг асуудалд анхаарч байна. Эрүүгийн хуулийн 22.5 дахь заалтыг сэргээх саналыг хүргүүлж ажилласан.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан 190 дүгээр конвенцод нэгдэх саналыг хүргүүлсэн. Албан байгууллагуудад хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой зохицуулалт оруулах аргачлалыг хүргүүлж, зөвлөмж гаргасан” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төмрийн хүдрийн нийлүүлэлт өссөнөөр үнэ нь буурчээ

Төмрийн хүдрийн нийлүүлэлт өссөнөөр үнэ нь буураад байна. Өнгөрсөн долоо хоногт Австрали болон Бразилын нийлүүлэлт 26.1 сая тонн хүрснийг “MySteel” мэдээллээ.

Энэ нь өмнөх долоо хоногоос 1.1 сая тонноор өссөн дүн юм. Далянийн Таваарын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 1.5 хувиар буурч, тонн нь 1198 юань болоод байна.

БНХАУ-д ган үйлдвэрлэл нь эрчимжсэнээр төмрийн хүдрийн эрэлт өсөөд байгаа аж. Өнгөрсөн сард тус улсын гангийн гарц 99.45 сая тонн буюу дээд хэмжээндээ хүрсэн байна. Хэдий тийм боловч цаашид агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалтын асуудалтай холбоотойгоор БНХАУ ган үйлдвэрлэлийг хязгаарлаж, төмрийн хүдрийн эрэлт буурах магадлалтай гэж “Sinosteel Futures”-ийн шинжээч онцоллоо.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм

Б.Ундармаагийн хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэнэ

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ.

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол,
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох найман хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх болсон.

2019 онд ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд их хэмжээний зээл авсан нь ил болсон юм. Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Н.Учрал, Я.Содбаатар нар гэр бүлийн гишүүдийнхээ компанид зээл авахад нь тусалсан, ЖДҮХС-гийн удирдлагуудад албан бичиг өгөх замаар нөлөөлсөн байсан. Иймд 2019 оны нэгдүгээр сард Улсын ерөнхий прокуроос Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж байв. Гэвч УИХ-ын гишүүд эдгээр гишүүдээ танхимд авч үлдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа “ Би мөрдөн байцаагчийг дарамталж шахаагүй. Мөрдөн байцаагчийн дуудсан цагт очиж, хоёр цаг гаруй хугацаанд байцаалт өгсөн. Сонгон шалгаруулалтын журмын дагуу материалаа өгч, хуулийн хүрээнд ажилласан” гэж тайлбарлажээ.

2020 оны наймдугаар сарын 11

Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хаслаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан. Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Гэвч тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдсан юм.

2020 оны 10 дугаар сарын 22

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ гэмт хэргээ хүлээсэн, эрүүл мэндийн байдал нь муудсан, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзжээ.

2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 34-92 насны 11 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 411 боллоо. Нас барсан хүмүүс дунд 34 насны нэг, 71-92 насны 10 хүн байна.

Өнөөдрийн байдлаар 10758 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас

  • 193 хүний бие маш хүнд
  • 943 хүний бие хүнд
  • 2860 хүний бие хүндэвтэр
  • 6762 хүний бие хөнгөн байна

Мөн эмнэлэгт 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд байгаа бол гэрийн тусгаарлалтад 15899 хүн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлжийн замд суудлын автомашин буга дайрч, онхолдсоноос зорчигчид гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 17-нд нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутгийн замд зургаан хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна.
  • 2021.06.17-ны 08:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутагт согтуурсан үедээ улсын дугааргүй мотоциклын жолооч өндөр хүчдэлийн шон мөргөж гэмтэл авсан.
  • 2021.06.17-ны 22:00 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.17-ны 23:00 цагийн орчим Баян-Өлгий аймагт суудлын автомашин онхолдож, жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны Төв аймагт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны 02:00 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин нэг тооны буга дайрч, замын хажуу руу онхолдон, жолооч зорчигч гурван хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80 зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 47 зөрчлийг илрүүлсэн байна.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 322 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°15”3”, У-100°15”00”) энэ сарын 17-ны өдрийн 08:41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 08:49 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Номин: Биет бус өвийг бүртгэх цахим системийг нэвтрүүлнэ

чуулган

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал болох Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-С.Бямбацогт гишүүн Соёлын тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг асууж байна. Энэ бол хийх ёстой том зохицуулалт. Соёлын өвийн бүртгэлийн асуудлыг тусгаж өгснөөрөө онцлог хууль болж байгаа юм. Ер нь 1996 онд энэ хууль батлагдаж, өнгөрсөн хугацаанд 14 удаагийн нэмэлт өөрчлөлт орж байсан. 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталсан. Үүнээс хойш цаг үеийн зохицуулалтуудыг хийх шаардлагатай байсан. Соёлын үнэт зүйлсийг бүртгэдэг стандартыг тодорхойлж мэдээллийн сантай болохыг хуульд тусгасан.

Соёлын сайд Ч.Номин:

-Бидний хувьд Соёлын биет болон биет бус өвийг бүрэн бүртгэснээр цаашид хэрхэн хадгалан хамгаалах вэ гэдэгт анхаарна. Тэгэхээр биет бус өвийг бүртгэх цахим системийг нэвтрүүлж, дөрвөн төрлөөр бүртгэж байна.

Энэ нь иргэдэд мэдлэг болох нь чухал учраас энэ тал дээр анхаарч ажиллана. Мөн гадаадад байгаа соёлын өвүүдийг бүртгэн авч, эх орноо хэрхэн сурталчлах вэ гэдгийг хуульд тусгасан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Биет бус өвийг бүртгэх, цахимжуулах ажлыг тодорхой тусгажээ. Биет өв дээр тодорхой асуудал ярихгүй байна шүү. Энийг Эрдэнэсийн сангийн тухай хуультай уялдуулж, хэрхэн яаж бүртгэхэд анхаараарай. Хоорондоо уялдаагүй хууль батлагдчихаад бөөн асуудал үүсч болохгүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-2019 онд л өргөн барихад Соёлын тухай хуулийг харж байсан. Бас судалсан. Тухайн үед тогтолцооны өөрчлөлт хийж, бүтэц зохион байгуулалтыг хийх гэж байна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан. Сая энэ хуулийг хэлэлцэх эсэхээ дэмжиж УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ажлын хэсэг байгуулж, сайн ажиллажээ. Гэхдээ яг хэлэлцэх эсэхийг дэмжиж байхад тодорхой хэд хэдэн асуулт асуусан. Энэ хууль ерөөсөө бусад хуультай уялдахгүй байгаа шүү. Энэ хууль гарснаар бидний биет бус хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж үнэлээд, эдийн засагжуулах нь тодорхой бус байна. Зохиогчийн эрх, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу үнэлгээчид ажиллаж байгаа. Үнэлгээний талаар энэ хуульд огт тусгаагүй. Мөн энэ хуульд мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж байна. Гэтэл Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуульд бас мэдээллийн сан байгуулна. Ингэхээр хоёр мэдээллийн сантай болох юм уу. Ер нь бусад хуультай нийцэхгүй байж болох юм уу. Соёлын яам энэ хуулийг хэрэгжүүлж чадах уу.