Categories
мэдээ улс-төр

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цаг 59 минутад 44 гишүүний ирцтэйгээр цахимаар эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Байнгын хороо 2021 оны зургадугаар дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 78 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан байна. Хуулийн төслийн зорилтод тусгагдсан бодлогын асуудлыг зүйл болгон нэмж, бүх шатанд соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад соёлын хяналтын улсын байцаагч ажиллах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн Монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлж соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж, соёл судлал, соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлж, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний асуудлыг зохицуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжих нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах талаар саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

No description available. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал, Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан. Түүх, соёлын хосгүй үнэт өвийг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалахтай ямар зохицуулалт тусгасныг, энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулсан эсэхийг тодруулсан гишүүний асуултад Г.Мөнхцэцэг гишүүн хариулахдаа “Соёлын өвийн бүртгэлийн асуудлыг тусгаснаараа онцлог. Мөн соёлын бүртгэлийн сантай болох, үүнийг цахимжуулах асуудлыг төсөлд тусгасан байгаа” гэлээ. Нэн тэргүүнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэлжлүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэлийн цахим системийн ажлыг эхлүүлээд байгаа гэв. Энэ хүрээндээ гадаад улс орнуудад Монгол Улсын түүх, соёлыг илэрхийлж байгаа өвүүдийг бүртгэх, эдгээрээр дамжуулан улс орноо сурталчлах, Монгол Улсад эргүүлэн авах талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан болохыг Соёлын сайд Ч.Номин хэллээ. Хэлэлцэж буй төсөлд дэх зохицуулалтууд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулиудтай уялдахгүй байгааг Н.Учрал гишүүн хэлж байсан. Соёлын салбарынхан энэ хууль батлагдсанаар биет бус хөрөнгийг нь хэрхэн үнэлж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг нь ихэд сонирхож байгаа гэж байв. Соёлын өвийн бүртгэлийн сан байгуулахаар тусгасан нь Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сантай давхцаж байгааг, хамтын удирдлагын талаар огт дурдаагүй, соёлын салбарыг эдийн засагжуулах ямар ч зохицуулалт байхгүй байгааг шүүмжилж байв. Төслийн 33 дахь зүйл дээр соёлын салбарыг эдийн засгийн эргэлттэй холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Ч.Номин сайд тайлбарласан. Салбарын яамны зүгээс соёлын салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, нэн тэргүүнд эдийн засгийн эргэлтэд оруулахаар бодлого тодорхойлон ажиллаж байгаагаа мөн дуулгасан. Соёлын яамны бүтцийн талаарх тодруулсан гишүүний асуултад хариулахдаа орон нутагт Засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжүүдийг байгуулсан, ингэснээр соёлын бодлого босоо тогтолцоогоор бүх аймаг, сумдад хүрэх бололцоо бүрдэж байгаа гэв.

No description available. Гишүүд олон чухал асуудлыг хөндсөн гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. “Өвгөдөөсөө авч үлдсэн өв соёлоо хадгалдаг, дээдэлдэг, уламжлуулдаг байх ёстой. Хэлэлцэж буй төсөл нь нэг талаасаа өв соёлын тухай эрх зүйн зохицуулалт болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ нухацтай хандан, ач холбогдлыг нь тооцож төсвийн хязгаарлалтгүйгээр ажиллах нь зүйтэй. Дэлхийн даяаршилд кино урлагийн үзүүлж буй нөлөөг харж байгаа байх. Даяаршиж буй энэ цаг үед дангаарших, үндэсний ялгарлаа тодруулах, хил хязгааргүй дэлхийд Монголоороо үлдэх гол дархлааг бичиг, соёлын өв, соёлоороо тогтооно. Монгол Улсын үндэсний дангааршлын талаарх судалгаа хийсэн “Edelman Korea” байгууллагаас бидэнд эрчим хүчний эх орон буюу “Эрчист Монгол”, “Эрчсийн эх орон” гэдэг брэнд нэрийг санал болгоод байгаа. Үүнээс эхлээд өв соёлын асуудал маш өргөн агуулгатай яригдана” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явууллаа.

Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг “соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг;” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон 66 гишүүний 45 нь 68.2 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг хасахыг, “соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг;” гэсэн агуулгатай 3.1.5 дахь заалтыг төсөлд нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг хасах, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” хэмээн 4 дүгээр зүйл нэмэхийг, 5 дугаар зүйлд 5.1.2 дахь заалт нэмэх, “Соёлын үйл ажиллагаа” гэсэн 6 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн “Төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэл” гэсэн 8 дугаар зүйл, “Соёлын үнэт зүйлийн бүртгэл” гэсэн 12 дугаар зүйл, “Соёлын үнэт зүйлийн үнэлгээ” гэсэн 13 дугаар зүйлийг нэмэхийг гишүүд тус бүрд нь дэмжсэн. Мөн төсөлд “Иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн оролцоо” гэсэн 3 дугаар бүлэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсний дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв

Дараа нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн юм. Итгэлийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар танилцууллаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг“Малчинэмэгтэйчүүдийнхүнийэрхийннөхцөлбайдал:Хүчирхийллээсангидбайхэрх,бэлгийнболоннөхөнүржихүйнэрүүлмэнд,эрхийнзаримасуудал”,“Жендэрийнэрхтэгшбайдлыгхангахтухайхуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт,хамгаалалтынталаартулгамдажбуйзаримасуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд боловсруулсан байна. Монгол Улсын ХүнийэрхийнҮндэснийКомиссынтухайхуулийн9болон17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж,шийдвэргаргуулахаар23саналхүргүүлсэн аж.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг зургаан дэд бүлэг, 29 асуудлын хүрээнд боловсруулсан бөгөөд 40 санал, зөвлөмжийг гаргасан гэв. Цар тахлаас үүдэн тайлант оны гуравдугаар сараас онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг тэрбээр тайлбарлаж байв. Тодруулбал, “Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх”, “Зорилтот бүлгийн эрх”, “Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрх”, “Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх,” “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр боловсруулсан байна.

No description available.Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг Ковид-19 цар тахал ба хүний эрх сэдвийн хүрээнд Комиссоос хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторинг, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, цар тахлын үед Засгийн газар, Улсын онцгой комисс, яам, агентлаг, холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт, иргэний нийгэм, олон улсын байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, мэдээллийг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийн боловсрууллаа.

Илтгэлийн агуулгыг бүлэг тус бүрээр тоймлон танилцуулбал, “Амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрх” хэмээх нэгдүгээр бүлэгт хөл хорио, тусгаарлалт, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааны үед 66 хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрэгжсэн эсэхэд дүн шинжилгээ хийсэн талаар дурдагдсан байна. “Зорилтот бүлгийн эрх” гэсэн удаах бүлэгт ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрсдэлтэй бүлгийн иргэдийн нийгмийн халамж, хамгаалал болон хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлжээ. Иргэний эх орондоо эргэж ирэх, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах эрхийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар авсан зарим арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар гуравдугаар бүлэгт тусгасан байна. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөлөл, төрөөс авч буй хариу арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлэн дөрөвдүгээр бүлгийг боловсруулсан байна. Тавдугаар бүлэгт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэсэн эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулжээ. Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг зургаан аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн зургадугаар бүлгийг боловсруулсан байна.

Ковид-19 цар тахалтай тэмцэж буй нэг жил гаруй хугацаанд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, цаашид хохирол багатай даван туулахад анхаарвал зохих хүний эрхийн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9, 17 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 40 санал хүргүүлсэн байна.

No description available.Байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн сэдэв болох малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал, хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал, хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр гэсэн 4 бүлэг, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн сэдэв болох амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, зорилтот бүлгийн эрх, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт гэсэн 6 бүлэг сэдвийн хүрээнд илтгэлийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний эдлэх 18 үндсэн эрхээс Арван зургадугаар зүйлийн 2, 9, 14, 16, 17 дахь хэсэгт заасан үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар тусгайлан судлах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөх тусгай нэгж байгуулах, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэг бүрчлэн судлах шаардлагатай талаар, түүнчлэн коронавируст халдвар авсан иргэн, төр хоёрын харилцаа зарим талаар тасарсан, халдварын эсрэг үйлчилгээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өсөж байгаа талаар саналаа илэрхийлжээ.

Илтгэлийн талаарх танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Сүхбаатар гишүүн “Энэ илтгэл дэх кейс бүр бодит юм. Бид энэ чиглэлээр олон ажлыг хийх ёстой ч Хүний эрхийн Үндэсний Комисс дангаараа хүрэлцэхгүй нь. Илтгэл … дүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нар хүнсний талоны тусламжийг хувьдаа авч буй эсэх талаар шалгалт хийхэд 8 хэсгийн ахлагч өөрийн хаяг дээр хүнсний талон авч байсан талаарх баримтыг харж болно. Туслах малчдын нөхцөл нэн хүнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого тасарсан гэх зэрэг баримтууд байна. Цаашид энэ илтгэлийн мөрөөр Засгийн газар ажиллах, парламент анхаарал хандуулах шаардлагатай юм байна” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эмч, эрүүл мэндийн ажилтнууд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажлын ачаалал, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийг хөндөж байр сууриа илэрхийлж, Комисс эл асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тодруулж хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл, Ш.Адьшаа, Ж.Батжаргал, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан нар илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийн, байр сууриа илэрхийлсэн.

No description available.Цар тахлын нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг хангах асуудал нь нэн тулгамдсан асуудал гэдгийг Т.Аюурсайхан дарга тэмдэглээд Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр баталсныг дурдлаа. Иргэний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг цар тахлын нөхцөлд ч баталгаатай эдлэх ёстой гэдгийг онцолж байв. Короновирусийн халдвар авсны улмаас элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч чадахгүйд хүрч байгаа хүүхдүүдийн асуудлыг төрийн зүгээс яаралтай шийдвэрлэх чиглэлээр ажиллах чиглэл өгсөн юм. Комисс энэ оны III улиралд эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн мониторнг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн цар тахлын үед суралцах эрхээ хязгаарлуулсан хүүхдүүдийн асуудлыг хөндөж, салбарын сайдтай уулзаж асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулахыг хүссэн гэлээ. Комисс мөн боловсролын салбар дахь хүний эрхийн мониторнгийг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Ийнхүү Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Комиссын илтгэлийг жил бүрийн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргана” гэж заасныг дурдаад Хууль зүйн байнгын хороонд холбогдох тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн.

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар төсөлд тусгасан байна. Ингээд дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 46 гишүүний 58.6 хувь дэмжснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол

Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан 43400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавирусээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар энэ сарын 16-нд аймаг орон нутагт 340, нийслэлд 1971, улсын хэмжээнд нийт 2311 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Худалдаа -1159 /хүнс-1150, хүнсний бус худалдаа-9/
  • Хүнсний үйлдвэр-82
  • Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-602
  • Үсчин, гоо сайхан, хумс засал-304
  • Нийтийн халуун ус, саун, бассейн-1
  • Амралтын газар, жуулчны бааз-18
  • Зочид буудал-100
  • Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв-26
  • Сургалтын төв-13
  • Хүнс тээвэр- 6 тус тус хамрагдлаа.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 1006 зөрчлийг илрүүлэн 458 буюу 45.5 хувийг арилгуулж, НМХГ-аас нэг албан шаардлага, Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн МХГ-аас 39 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, Хэнтий аймгийн МХГ-аас хадгалах хугацаа дууссан нэг нэр төрлийн долоон ширхэг 43400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар газар дээр нь устгуулж, НМХГ-аас Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн дөрвөн байгууллагад 1520.0 мян/төг-ний шийтгэлийн арга хэмжээг авсан байна.

Categories
xурдан-морь мэдээ үндэсний-бөx

Үндэсний спортын холбоод улсын хэмжээнд наадам тэмдэглэхийг хүсэв

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ), Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ), Монголын Үндэсний харваачдын холбоо (МҮХХ) өнөөдөр (2021.06.18) хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрт нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүллээ


Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулахыг хүсэж байна гэв. Наадмыг нэгэн зэрэг зохиосноор цар тахлын үеийн хэт төвлөрлийг сааруулах боломжтой гэж Үндэсний спортын холбоод үзэж байна.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Түр зуурын саад бэрхшээлийг давахад Засаг төрөөс зөв шийдвэр гаргаж бидний хүсэлтийг хүлээн авна биз. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 20 мянга орчим бөх барилддаг. Бөхчүүд наадамдаа оролцоно гээд бэлтгэлдээ гарчихсан буй. Наадмуудыг төвлөрөл үүсгэхгүйгээр нэгэн зэрэг хийх боломжийг судалж үзээсэй. Нийслэлд наадам хийгээд хөдөө орон нутгийн наадамчдын эрхийг ор тас орхиж болохгүй байх. Эсвэл наадмыг хойшлуулах талаар хэлэлцээсэй гэж хүсэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан: Манай холбоо нь 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн. Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт орон нутгийн уяачид их бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид шаардаж байгаа юм биш. Гэхдээ наадам болоход сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдал буурах хандлага байгаа учраас тухайн цаг үед нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, 167 сумаас наадам тэмдэглэх хүсэлтээ ирүүлээд байна.

МҮХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр: Засгийн газар шийдвэрээ эргэн харж бүх наадмыг нэг өдөр тэмдэглэх эсвэл хойшлуулах талаар бодолцож үзэхийг хүсэж байна. Зөвхөн өнгөрсөн жилд 5676 харваач харвасан. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ бариад харвах гэсэн боловч Засгийн газрын шийдвэрээр бүх ачаалал нийслэлд төвлөрөх гээд байна. Энэ эрсдэлийг арилгахын тулд бүх аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ, МҮОНРТ-тэй хамтарч ажиллана

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай холбогдуулаад манай хоёр байгууллага хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Учир нь манай байгууллага мэдээллээ олон нийтэд хүргэхэд төсөв мөнгөнөөс эхлээд хүндрэл их учирдаг. Иймд улс даяар мэдээллээ хүртээмжтэйгээр хүргэдэг МҮОНРТ-тэй хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Үнийн хөөрөгдөл болон одоо үүсээд буй цар тахал, үүний дараах эдийн засагтай холбоотой төрийн бусад холбогдох байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх, ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн сэдвээр бодитой ажил хийж, нээлттэй мэдээлэл өгөх юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв

Энэ сарын 17-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутгийн замд 6 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллажээ. Уг арга хэмжээний хүрээнд согтуу тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцсон 47 зөрчлийг илрүүлжээ.

Ийн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

О.Мөнхбат Гавъяат дасгалжуулагч боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар олон арван шавь бэлдсэн, Оросоогийн Мөнхбат гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаажээ.

О.Мөнхбат нь Болгар улсад чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгсөж, Спорт сургалтын төв, “Шонхор”, “Есөн туг” клуб, ҮБТДС, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан.

Монголын чөлөөт бөхөөс 16 дахь гавьяат дасгалжуулагч болж буй түүний шавь нараас дурдвал:

  • ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар,
  • гавьяат тамирчин Б.Гантогтох, А.Сүхбат,
  • ОУХМ Т.Мөнхбаяр, М.Баярсайхан, Н.Баярмагнай, Б.Баттогтох,
  • улсын заан Д.Бумбаяр,
  • улсын харцага Ж.Намжилдорж, Ч.Чулуунбаатар,
  • улсын начин Ц.Баянмөнх, Ц.Цэрэнхүү,
  • спортын мастер Ц.Гантулга, Р.Ганболд, Г.Чадраабал, Г.Болдбаатар тэргүүтэй олон шилдэг тамирчин төрөн гарсан.
Categories
мэдээ нийгэм

Майкл С.Клечески: Монгол Улс үнэхээр цэргүүдийн өлгий нутаг юм байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад талархлын үг хэлэв. Түүний хэлсэн үгээс онцлох ишлэлүүдийг дурдъя.

– Өнөөдөр Монол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын хувьд түүхэн цаг мөч тохиож байна. Хоёр улсын цэргийн алба хаагчдын хамтарсан гүйцэтгэлт Монгол Улс, АНУ-ын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ өнөөдрийн бахархалт өдрийг та бидэнд авчирлаа.

– Хал үзэж, хат суусан олон зуун Монгол цэрэг эрсийн өмнө гарч зогсоод миний бие үг хэлж байгаа нь нэр төрийн хэрэг юм.

– Монгол Улсын энхийг сахиулагчид Афганистан улсаас гадна дэлхийн олон оронд үүрэг гүйцэтгэлтээрээ эх орныхоо алдар сууг цуурайтуулж байна. Ийм л учраас АНУ нь Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааг олон талаар дэмжиж, бахархаж явдаг юм.

– АНУ-ын талаас Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны сургалтын баазыг бэхжүүлэх, алба хаагчдыг сурган дадлагажуулахад олон талын дэмжлэг үзүүлж ирснийг энэ өдөр дурдахдаа таатай байна.

– Бүс нутгийн томоохон олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль болон өргөжиж, хүлээн зөвшөөрөгдсөн “Хааны эрэлд” нь бидний хамтын ажиллагааны нэг хэлбэр нь юм. Сургуулийн нээлт, хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таныг үргэлж оролцож, дэмжиж байсан явдалд гүн талархал илэрхийлье.

– Хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө манай Батлан хамгаалахын аташегийн албаныхан маш их шаргуу ажилладаг хамт олон. Тэдний хүчин чармайлт, эрэлхийлэл цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

– Бидний цэргийн хамтын ажиллагаа цаашдаа илүү өргөн хүрээнд, олон чиглэлээр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол цэргүүдэд итгэж болох юм байна гэдгийг ойлгосон учраас хүндэт индрээс бахархалтайгаар ингэж хэлж байна.

– Өвөг дээдсийнхээ дайчин замналыг энх цагт энхийг сахиулах үйлсээрээ дархалж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад бид нэг л тодорхойлолт өгмөөр байна. Тэр нь Монгол Улс үнэхээр цэргүүдийн өлгий нутаг, эх орон нь юм байна.

– Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын эр зоригтой дайчин бүрт баярлалаа гэдгээ хэлье. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээгээд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт “Талархал” гардуулсан юм.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон цэргийн дүрэмт хувцас гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Ахлах дэслэгч Д.БОЛОР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд орон сууцны 367 төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн дүүргүүд дэх шинэ орон сууцны үнэ нэг метр квадрат нь өнгөрсөн сарын байдлаар 2.6 сая төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар өссөн үзүүлэлт хэмээн “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 3.8 сая төгрөг хүрч, өмнөх сараас 2.7 хувиар өсжээ. Энэ нь бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн өндөр дүнтэйд тооцогдож байна.

Барилгын материалын үнийн өсөлт орон сууцны үнэ өсөхөд голлон нөлөөлжээ. Мөн ипотекийн зээл зургаан хувь болж буурсантай холбоотойгоор орон сууцны эрэлт нэмэгдээд байгаа юм. Шинэ орон сууцны 367 төсөл хэрэгжиж, захиалга авч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Спутник V” вакцины хоёрдахь тун энэ сарын сүүлээр ирнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Вакцины үр дүн сайн байна. Вакцин тариулаад өвдсөн тохиолдолд хөнгөн өвчилж, илүү хурдан хугацаанд эдгэж байна.

Огт вакцин хийлгээгүй 43 мянган жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 1.185.000 хүүхэд бий. Мөн вакцины найрлагад харшилтай, эсрэг заалттай хүмүүс олон бий. Үүнээс гадна вакцин огт хийлгэхгүй гэсэн 60 мянган орчим хүн байна.

Спутник V вакцины хоёр удаагийн татан авалт хийсэн. Эхний ээлжинд 10 мянган дараа нь 20 мянган тун татан авсан. Сүүлийн 20 мянган тун авах үед ОХУ-аас дараагийн таталтын хоорон дахь зай 21-90 хоног болно гэдгийг зарласан. Энэ хугацаанд вакцинаа оруулж ирэхээр ярьж байгаа. Энэ сарын сүүлээр хоёрдугаар тун орж ирнэ гэж найдаж байна. Ямартай ч энэ сарын сүүлээр эсвэл долдугаар сарын эхээр хоёрдугаар тун ирнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажилласан. Энэ үеэрээ Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлсэн юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтай бактери хийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа.

Гандангийн дэнж орчим нь нийслэлийн хамгийн удсан суурьшлын бүсүүдийн нэг бөгөөд хөрсний бохирдол нь 200-300 хувьд хүрчээ. Тус ашигтай бактери нь хөрсний бохирдлыг арилгах, шээсний хүчлийг задлах, үнэр дарж, халдваргүйжүүлэхээс гадна хөрсний бордоо болох давуу талтай юм.

Нүхэн жорлондоо ашигтай бактер хийлгэсэн Баянгол дүүргийн 16-р хорооны иргэд “Үнэр мэдэгдэхүйц арилсан. Ялаа батгана шавахаа больсноос гадна бохир соруулах хугацаа ч уртсаж байгаа. Хотын дарга хамгийн чухал асуудлыг шийдэж өглөө” хэмээн ярилаа. Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохирыг шингээж, хөрсөнд ашигтай бордоо болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцолсон юм.

Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс өндөр гарчээ. Иймд Улаанбаатар хотын гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийж, үе шаттайгаар стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС