Categories
гадаад мэдээ

“Дельта” мутаци 80 гаруй улсад бүртгэгджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалж тогтоосноор өдгөө “Дельта” хувилбарын тархалт давамгайлах болж, дэлхийн 80 гаруй оронд бүртгэгджээ.

Тухайлбал, АНУ-д бүртгэгдсэн нийт халдварын 10 орчим хувийг “Дельта” хувилбарын тохиолдол эзлэх болжээ. Мөн Их Британи улсад өнгөрсөн намар анх бүртгэгдсэн “Альфа” хувилбараас илүү “Дельта” мутацийн халдварын тархалт давамгайлах болсон байна. Өдгөө Их Британид бүртгэгдсэн халдварын 70 орчим хувийг “Дельта” хувилбарын тохиолдол эзэлж байна.

ОХУ-ын нийслэл Москва хотноо нийт халдвар авсан хүмүүсийн 89.3 хувьд нь “Дельта” хувилбар илэрсэн байна. Москвад өчигдөр халдварын 9056 шинэ тохиолдол бүртгэсэн нь цар тахал гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлснээр “Альфа”, “Дельтай” зэрэг мутаци хувилбараас вакцинжуулалт хамгаалах боломжтой аж. Ялангуяа, Файзер болон Модерна вакцины хоёр дахь тунг тариулсны дараа эдгээр мутацийн хувилбарын халдвараас хамгаалагдах боломжтой гэнэ. Тиймээс иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өдгөө АНУ-ын хүн амын 53 хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан ба 70-85 хувийг дархлаажуулснаар сүргийн дархлаа тогтох боломжтой аж

Түүнчлэн Герман, Франц, Сингапур, Индонези, Хятад, Австрали улсууд болон Африк, Скандинав, Номхон далайн орнуудад “Дельта” мутаци бүртгэгджээ. Үүний зэрэгцээ “Covid-19”-ийн вирус үргэлжлүүлэн мутацид орсоор байгаа аж. Тодруулбал, Өмнөд Америк тивийн орнуудад, тухайлбал, Чили, Перу, Эквадор, Аргентин зэрэг орнуудад цар тахлын вирусийн “lambda” хувилбар бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь

Маргааш буюу зургаадугаар сарын 21-нд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлыг УБЦТС-аас танилцуулав.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүслээ.

Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ хэмээн мэдээлэв.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Л.Баттөр: Сонгууль, шагналын үйл ажиллагаа халдвар өсөхөд нөлөөлсөн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн араас ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн цаг үеийн байдлаар тайлбар хийлээ.
Тэрбээр “ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн баг болон бусад судалгаагаар энэ сарын 15-наас халдвар буурах төлөвтэй байсан ч сонгууль болон шагналын үйл ажиллагаа халдвар өсөхөд нөлөөлсөн. Шагнал авсан иргэд баяр тэмдэглэж, хүний бөөгнөрөл үүсгэх тохиолдлууд гарсан. Өөрөөр хэлбэл дээрх хоёр томоохон үйл ажиллагааны улмаас хүн амын хөдөлгөөн ихэссэн. Нөгөөтээгүүр дархлаажуулалт эхлэхэд иргэд тайвширч халдвар хамгааллаа сулруулдаг. Дархлаажуулалтад хэт найдаж, халдвар бүр байхгүй болно гэсэн хүлээлт үүсдэг. Гэвч үр дүн өөр гарсан тул олон нийт бухимдаж үүсэж байна. Халдварын тархалтыг ажиглахад гаднаас гэхээсээ илүү монголчуудад тархсан вирус мутацад орсон байх магадлалтай.
Тэгэхээр дараах гурван хүчин зүйлээс халдварын тархалт шалтгаална.
1. Хөдөлгөөний эрчим
2. Дархлаажуулалт
3. Вирусийн мутац хэр байх нь нөлөөлнө. Тиймээс хэн нэгэн эсвэл дархлаажуулалтад хэт найдах нь хариуцлагыг өөрөөсөө холдуулах шалтгаан болж байна. Хүн бүр өөрөөс шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй” гэлээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар 28-33 хэм хүрч хална

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар салхитай, сэрүүхэн, бусад нутгаар дулаарна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Зургадугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэж байна.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 21- 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-аас Мьянмарт зэвсэг худалдахгүй байхыг уриалжээ

Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтээс хойш армийн хүчирхийлэл, ард иргэдийн эсэргүүцэл, тэмцэлд олон хүн нас бараад байна. Тиймээс Мьянмарт нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй байхын тулд НҮБ-аас тус улсад зэвсэг, цэргийн техник нийлүүлж, худалдахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейд Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг тогтоолын төсөл баталж, улс төрийн хоригдлуудыг суллах, ард иргэдийн тайван жагсаалын эсрэг хүч хэрэглэхүй байхыг шаарджээ. Тогтоолын төслийг Беларусаас бусад 119 орон санал нэгтэйгээр дэмжсэн байна. Түүнчлэн Мьянмарт зэвсэг нийлүүлэгч гол орнууд болох Хятад, ОХУ зэрэг 36 орон санал хураалтад оролцоогүй аж.

НҮБ дэх Мьянмарын тусгай төлөөлөгч Кристине Бюргенер Ерөнхий ассамблейн хуралд хэлэхдээ “Өргөн хүрээтэй иргэний дайн гарах эрсдэл өндөр байна. Цаг хугацаа маш эгзэгтэй байна. Цэргийн эргэлтийг өөрчлөх боломж улам бүр хумигдаж байна” хэмээн мэдэгджээ.

Мьянмарт өнгөрсөн онд болсон парламентын сонгуульд Аун Сан Су Чигийн тэргүүлсэн нам ялалт байгуулсан ч армийн удирдлагууд цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг булаан авсан юм. Цэргийн эргэлтээс хойш 860 гаруй хүн амь үрэглэж, 5000 орчим хүн баривчлагдан хоригдож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Онцгой байдлын албаны өдөр” тохиож байна

Одоогоос 18 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан юм.

Энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүллээ.

Онцгой байдлын албаныхан хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн энэ хугацаанд аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийн хувьд өсөн бэхжиж, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт 21.1 хувиар өсөж, парк шинэчлэлт 60-70 хувьд хүрэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 40 гаруй анги, салбар шинээр байгуулагдаж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн хүний нөөцөөр эгнээгээ тэлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

6 дугаар сарын 21-ний даваа гаригт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР. АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААН

6 дугаар сарын 21-ний даваа гаригт:

  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

ГУРАВ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

6 дугаар сарын 21-ний даваа гаригт:

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд;
  • “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

6 дугаар сарын 22-ны мягмар гаригт:

  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

6 дугаар сарын 23-ны лхагва гаригт:

  • Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

6 дугаар сарын 23-ны лхагва гаригт:

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд.
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2021.06.20/ Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна.

Ээлжит хонжворт энэ оны тавдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Энэ удаагийн супер хонжвор 40 сая төгрөг байна.

Сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • Дөрвөн орон таарвал 100 мянган төгрөг
  • Таван орон таарвал 500 мянган төгрөг
  • Зургаан орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • Долоон орон таарвал гурван сая төгрөг
  • Найман орон таарвал 20 сая төгрөг хожно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Даваажамц нийт замынхаа 50 хувийг тууллаа

Цэрэгжлийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж, монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зоригийг өөрөөрөө үлгэрлэн харуулж яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 19 дэх өдрөө Баянхонгор аймгийн нутагт гүйж байна.
Өчигдөр буюу 18 дахь өдрийнхөө гүйлтээр 750 км зам туулж, нийт туулах ёстой замынхаа 50 хувийг гүйцэтгэж чадсан байна.
Ахлах ахлагчид мэргэжлийн дэмжлэгийг өдөр бүр ЗХЖШ, ХЗЦК-ын биеийн тамир хариуцсан мэргэжилтнүүдээс өгдөг юм.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 16-17 насны 3323 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.06.19/ жирэмсэн эх, 16-17 насны 3323 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунд хамрагдаад байна. Ингэснээр Улаанбаатарт Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 1376, хоёр дахь тунд 1195, нийт 2571 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 970.188 хүн I тунд, 89.6 хувь буюу 854.831 нь II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 491 жирэмсэн эх, 16-17 насны 3323 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэлээ.