Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Перуд 500 жилийн настай гүүрийг сэргээн засварлаж эхэлжээ

Перу улсын зүүн өмнөд хэсэгт байрлах Куско гэх газарт 500 жилийн настай эртний дүүжин гүүрийг сэргээн засварлаж эхэлжээ.

Кускод байрлах энэ гүүр нь эртний инкуудын ашиглаж байсан дүүжин гүүр юм. Кесвачака нэртэй энэ гүүр нь Апутимак голын дээгүүр байдаг, чачакомо гэх ургамлаар хийсэн олсон утсаар хэлхэж хийсэн гүүр юм.

Гүүр нь 33 метрийн урттай, 1,2 метрийн өргөнтэй гэнэ. Перугийн инкуудын эртний дүүжин гүүрийг 2013 онд ЮНЕСКО дэлхийн өв соёлын жагсаалтад багтаажээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй спортын бүтээн байгуулалтын төслүүдийн явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухаан, Спортын сайд Л.Энх-Амгалангийн хамт нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжиж буй спортын бүтээн байгуулалтын төслүүдийн явцтай танилцлаа.

Тодруулбал, “Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төсөл, мөн нийслэлийн өмчит “Улаанбаатар Спорт менежмент” ХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй “Зүүн Азийн Залуучуудын наадам-2023”, “Олон улсын Залуучуудын ногоон наадам-2025”-ыг хүлээн авах Спортын цогцолборын төслийн барилгын ажилтай танилцаж, мэдээлэл сонслоо.

Төслүүдийн хүрээнд 3,500 хүртэлх хүний багтаамж бүхий Монголын анхны битүү дээвэртэй спортын ордон, төрөл бүрийн спортын тэмцээнийг зохион байгуулах зориулалттай, 2,100 хүний багтаамж бүхий спортын цогцолбор, 10 замтай усан спортын ордон, хөл бөмбөгийн талбай, техникийн төвийг цогцолбор хэлбэрээр нэг байршилд барьж байгуулж байна.

Бүтээн байгуулалтын ажлууд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас удааширч, хэсэг хугацаанд саатсан ч өнөөдрийн байдлаар ажил хэвийн үргэлжилж байгаа талаар төслийг хэрэгжүүлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж байв.Дээрх төслүүд хэрэгжсэнээр Монгол Улс спортын салбарт олон улсын стандартад нийцсэн материаллаг баазтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах боломжийг нээж буйгаараа онцлог юм. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багуудын өрсөлдөх чадварыг олон улсад сайжруулах, тамирчдын амжилтыг ахиулах, ялангуяа, өвлийн спортыг хөгжүүлэх үндэс суурийг тавих, цаашлаад спортын салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн, биеийн тамир, спортын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх нь хүүхэд залуусын дунд спортын соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, тууштай, хөдөлмөрч залуу үеийг бэлтгэх, спортын хүмүүжлээр дамжуулан шилжилтийн насны хүүхдүүдийн дунд гарч буй гэмт хэргийн тохиолдлыг бууруулах, хорт зуршлаас ангид байлгах зэрэг үр нөлөөтэй.

Залуусын зүгээс ч спортын салбарыг төрөөс бодлогоор дэмжих, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн материаллаг баазыг бий болгох талаарх санал хүсэлтийг олон удаа ирүүлж байсан ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авааагүй байсан юм.

Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга залуусын хөгжлийг дэмжих эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь онцгой чухал байгааг тэмдэглэж, бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Боловсрол, Шинжлэх ухаан, Спортын сайд Л.Энх-Амгаланд захилаа.

Монголын анхны битүү дээвэртэй спортын ордны барилга угсралтын ажил дуусчээ

Монгол Улсад анх удаа баригдаж буй Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий битүү дээвэртэй спортын ордны шав тавих ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож байсан билээ.

Улсын төсвөөс хараат бусаар, үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус төслийн барилга угсралтын ажил үндсэндээ дуусаж, дотоод засал, мөсөн шалыг тавих ажил эхэлсэн байна.

Тус ордон нь Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбай, тамирчид, шүүгчдийн хувцас солих өрөө, хэвлэл, мэдээллийн ажилтнуудын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө зэрэг зөвхөн уралдаан, тэмцээнд зориулсан 10 гаруй өрөө, тасалгаатай.

“Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх суурь тавигдахаас гадна тусгай зориулалтын шал дэвссэнээр бүх төрлийн танхимын спортын уралдаан, тэмцээн, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм.

Төслийг хэрэгжүүлэгчид тус ордныг 2021 оны долдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Спортын цогцолборын төслийн явц 60 хувьтай байна

Монгол Улс 2023 онд Зүүн Азийн Залуучуудын наадам, 2025 онд Олон улсын Залуучуудын ногоон наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулна.

Анх удаа эх орондоо “наадам”-ын статустай, 12, 21 төрлийн спортын олон улсын тэмцээнийг хүлээн авах болсонтой холбогдуулан Спортын цогцолборын төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлж, төслийн явц 60 хувьтай үргэлжилж байна. Төслийн захиалагчаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 онд байгуулагдсан нийслэлийн өмчит “Улаанбаатар Спорт менежмент” ХК ажиллаж байгаа юм.

НИЙТ 8 ГА ТАЛБАЙГ ХАМАРСАН ТӨСЛИЙН ТАЛБАЙД:
  • 2,100 хүний багтаамжтай, зочид буудал, фитнес, бүжгийн заал, хурлын танхим, ресторан бүхий спортын цогцолбор,
  • 1,200 хүний багтаамжтай, хийлдэг мембрам дээвэр бүхий 10 замтай, 50 метрийн олон улсын стандартад нийцсэн усан спортын ордон,
  • 1,000 хүртэлх үзэгчийн суудалтай, дэлхийн хөл бөмбөгийн талбайн стандартад нийцсэн хөл бөмбөгийн ногоон талбай, Техникийн төвийн барилгын ажил үргэлжилж байна.

Төслийн эхний барилга, байгууламжууд 2021 оны арваннэгдүгээр сараас ашиглалтад орох бөгөөд төслийн нийт ажил 2022 онд дуусна.

Categories
мэдээ спорт

Олимпийн наадмын нээлтийн ёслолд 20 мянган хүн оролцуулахаар төлөвлөжээ

Японы нийслэл Токио хотноо удахгүй болох зуны Олимпийн наадмыг зохион байгуулагчид наадмын нээлтийн ёслолд 20 мянга орчим хүнийг оролцуулахаар төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, энэ тоонд жирийн үзэгчид болон наадмыг зохион байгуулж буй хүмүүсийн аль алиныг багтаажээ.

Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм. Харин Японы үзэгчдийн хувьд тоог нь хязгаарлах, амны хаалт заавал зүүх зэрэг нөхцөлтэйгөөр оруулах төлөвтэй байна. Мөн үзэгчдийн суудлаас чанга хашгирч, орилохыг хориглоно. Харин халдварын нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд дотоодын үзэгчидгүйгээр зохион байгуулахыг Японы эрх баригчид үгүйсгэхгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улиастайн гүүрний зам засвар дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Улиастайн гүүр орчмын зам засвар дуусч, өнөөдрөөс хөдөлгөөн нээгдсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сараас Налайх чиглэлийн засвар эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр 20.9 км зам дээр суурь хучилт хийжээ. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээр төлөвлөсөн.

Уг замыг нээсэн учир иргэд ямар нэгэн саадгүй зорчих боломжтой гэдгийг ажлын албаныхан онцоллоо

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар зарлигийг үндэслэн Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-т Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардуулах ёслолын ажиллагаа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын генерал, офицер, ахлагч, ахмадууд та бүхэндээ орчин цагийн Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.Онцгой байдлын албаныхан маань ойн баярын энэ л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн цэргийн байгууллагын сүлд хийморь болсон, цэргийн алба хаагчдын сүслэн дээдэлдэг шүтээн БАЙЛДААНЫ тугийг хүлээн авч байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Байлдааны туг нь Их Монгол Улс, эзэн Богд Чингис хааны үеэс эхлэн Монгол цэргийн эр зориг, сүр хүч, алдар гавьяа, суу их ялалтын илэрхийлэл болсоор ирсэн гүн хүндэтгэлт бэлгэдэл билээ.Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон-гамшгийн аюулыг цаг ямагт сөрөн тэмцэж байдаг “ХАЙРЛААГҮЙ АМЬ-ХАЛУУН СЭТГЭЛ” Та бүхнийх байдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Онцгой байдлын байгууллагын 17 жилийн ой өнөөдөр тохиож байна. Байгуулагдсан цагаас хойш албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалтыг үндэсний хэмжээнд 20 гаруй хувиар өсгөж, парк шинэчлэлтийг 60-70 хувьд хүргэн 50 орчим анги, салбар шинээр байгуулан тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээр эгнээгээ тэллээ.

Мөн Онцгой байдлын албаны алба хаагчид энэ хугацаанд 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

БНСУ-ын жүжигчин Park Seo Joon алдарт “Marvel” -ийн кинонд тоглоно

Зургадугаар сарын 15-ны өдөр, Star News сайтаас жүжигчин Park Seo Joon “The Marvels” (2022) кинонд тоглох санал хүлээж авсан тухай дурдаад тун удахгүй АНУ-ыг зорино гэжээ. Учир нь Park Seo Joon-ий гол дүр бүтээж буй “Concrete Utopia” киноны зураг авалт хараахан дуусаагүй байгаа аж.

Хэрвээ Park Seo Joon уг кинонд тоглох нь баттай болбол Marvel студийн кинонд тоглож буй хоёр дахь солонгос жүжигчин болох юм байна. Түүнээс өмнө жүжигчин Ma Dong Seok тус студийн “Eternals (2021)” кинонд дүр бүтээсэн билээ.

Дашрамд сонирхуулахад, “The Marvels” кино 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа гэнэ.

Captain Marvel 2': 'Itaewon Class' Star Park Seo-Joon Joins Brie Larson In  Sequel Film? - Entertainment

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


6 дугаар сарын 24-ний Пүрэв гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.

6 дугаар сарын 25-ны Баасан гарагт 11.00 цагаас “Их Монгол” танхимд:

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ?

Ном уншаад мэдлэг мэдээлэл авч, бичих чадвараа хөгжүүлж, номын гол утга санааг сайтар ойлгоход туслах хамгийн үр дүнтэй арга бол яах аргагүй номын тэмдэглэл хөтлөх билээ. Та бүхэн номын тэмдэглэл хийе гэсэн ч хаанаас эхлэх, хэрхэн хөтлөхөө мэдэхгүй байгаа бол энэхүү зөвлөгөөг дуустал нь уншаарай.

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Номын тэмдэглэл хөтлөх гэдэг нь уншсан номынхоо гол утга санаанд өөрийн бодлоо тусган эргэцүүлэл хийх үйл юм.

Номын тэмдэглэл хөтлөх нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлт болон бичих чадварыг сайжруулах зэрэг хэд хэдэн давуу талтай. Мөн уншсан номынхоо талаар тэмдэглэл бичиж өөрийн зүгээс дүгнэлт хийж байгаа тул номыг үг, өгүүлбэрээр нь хөөж уншихаас илүүтэйгээр номын утга санааг бүхэлд нь ойлгоход чиглэн унших чадвар ч сайжруулах боломжтой.

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

  • ХИЧЭЭЛИЙН НОМ

Хичээл дээрээ уншсан номуудынхаа тэмдэглэлийг хийх нь хожим шалгалтад бэлдэх үед өмнө үзсэн сэдвүүдээ сэргээн санахад тусалдаг. Мөн олон дахин уншаад ч сайн ойлгоогүй сэдвүүдээ уншаад дүгнэлт бичих нь тухайн сэдвүүдийг ойлгоход тусалдаг.

  • УРАН ЗОХИОЛЫН НОМ

Хичээлээс бусад шалтгаанаар буюу өөрийн сонирхлоороо уншиж байгаа номын тэмдэглэлийг дараах загварын дагуу хийх боломжтой.

1. Эхлээд номын нэр, зохиолчийн нэр, номын төрөл жанрыг бичнэ. Хүсвэл хэвлэгдсэн он, хэвлэлийн газрыг ч бичиж болно.

2. Ингээд тухайн номыг уншаад танд ямар бодлууд төрсөн талаараа бичнэ. Бичихдээ дараах үндсэн асуултуудад хариулаад бичвэл тэмдэглэл тань илүү цэгцтэй болно.

  • Энэ ном таны сэтгэлийг татаж чадсан уу?
  • Номын аль дүр өөрт тань таалагдсан бэ?
  • Номын яг аль хэсэг нь сэтгэлийг тань догдлуулсан бэ?
  • Аль хэсэг нь ойлгомжгүй байсан бэ?
  • Номоос ямар сургамж авсан бэ?
  • Номыг 1-10 оноогоор дүгнэвэл?

  • ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН НОМ

Хувь хүний хөгжлийн номд харилцааны чадвараа сайжруулах, цагийн менежмент хийх, бусдыг удирдан манлайлах зэрэг өөрийн тань аль нэг дутагдалтай чадварыг засахад тусалсан номууд багтдаг.

Хувь хүний хөгжлийн номын тэмдэглэл хийх нь ерөнхийдөө хичээлийн номын тэмдэглэл хийхтэй ижил зарчмаар явагддаг. Өөрөөр хэлбэл та энэ төрлийн номуудыг уншаад зөвхөн гол санаануудыг нь л тэмдэглэн бичих хэрэгтэй.

НЭМЭЛТ ЗӨВЛӨМЖ

  • ТОДОРХОЙ БИЧИХ

Номын тэмдэглэлийг хэнд зориулж бичиж байгаагаас шалтгаалан өөр өөр хэв маягаар бичиж болно. Хэрвээ тэмдэглэлээ дараа нь өөр хүмүүст уншуулах зорилготойгоор бичиж байгаа бол цөөн үгээр, тодорхой бичих хэрэгтэй. Харин зүгээр л өөрийн бичих чадвараа сайжруулах гэж байгаа бол уран сайхны найруулгатайгаар бичиж болох юм.

  • ОНЦЛОХ ХЭСГҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭХ

Тэмдэглэл хийхдээ сэтгэлд хүрсэн эшлэл, ухаарал хайрласан үгийг заавал тэмдэглэн аваарай. Магадгүй эдгээр үгс нь таны ирээдүйн амьдралдаа баримтлах зарчим болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Мөн эдгээр үгсийг тэмдэглэлийнхээ тусгай хэсэгт эсвэл өөр дэвтэр дээр бичиж авбал харахад амар байдаг.

  • ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ БИЧИХ

Мэдээж бусдад зориулж бичиж болно л доо. Гэхдээ номын тэмдэглэл гэдэг өөрийн тань бичвэр, өөрийн тань өмч тул бусдад таалагдах гэж биш, зөвхөн өөртөө зориулан бичих нь зүйтэй. Эхний үед тэмдэглэлүүдээ хэнд ч үзүүлээд хэрэггүй. Хүнд үзүүлээд ирэхээр “Хүмүүс тэмдэглэлийг маань уншаад юу гэх бол? Ямар хариу үйлдэл үзүүлэх бол?” гэхчлэн бусдын хариу үйлдэлд хэт их анхаараад өөрийн бодлыг тусгахад бэрхшээлтэй болдог. Тиймээс өөртөө л зориулж бичээрэй.

  • ГОЁООР ЧИМЭГЛЭЭРЭЙ

Номын тэмдэглэл хийхдээ бужо дэвтэр хөтөлдөг шиг чимэглэл хийвэл илүү сонирхолтой байх болно гэж амлая. Та олон өнгөөр бичсэн, энд тэндээ саа чимэглэл, наадаг зурагтай тэмдэглэл хийх дуртай төрлийн хүн бол өнгөлөг байдлаар, минималист хэв маягт дуртай бол цөөн хэдэн өнгөөр, цэвэрхэн байдлаар тэмдэглэлээ чимэглэх боломжтой.

Интернэтэд бужо дэвтрийг хэрхэн өнгөлөг, анхаарал татахуйц байдлаар чимэглэх талаар хэдэн зуун зөвлөгөө байдаг учраас хайгаад үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн ойн сан бүхий газрын гарц хаасан зөрчлийг арилгуулжээ

Өвөр Гүнт зуслангийн ойн сан бүхий газрын орц гарц хаасан дөрвөн зөрчлийг арилгуулсан гэж НБОГ-аас мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/454 дүгээр захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран Өвөр Гүнт зуслангийн ойн сан бүхий газрын дөрвөн хэсэгт орц, гарцыг шуурхай албаны автомашин чөлөөтэй нэвтрэх 4.5-5.5 метрийн өргөнтэй болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

“E-Mongolia”-аас ХХААХҮ-ийн салбарын 76 төрлийн үйлчилгээг авах боломжтой болжээ

Иргэд, олон нийт төрийн үйлчилгээг шуурхай, хялбараар авах боломжийг бүрдүүлсэн E-Mongolia цахим системд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 76 төрлийн үйлчилгээ байршиж байна. Та бүхэн доорх төрлийн үйлчилгээг цаг алдалгүй цахимаар авах боломжтой.

Хүнсний үйлдвэрлэлийн 30 төрлийн үйлчилгээ

  1. Архи импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа
  2. Архи импортлох тусгай зөвшөөрөл олгох
  3. Архи импортлох тусгай зөвшөөрөл сунгах
  4. Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  5. Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох
  6. Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах
  7. Дарс импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа
  8. Дарс импортлох тусгай зөвшөөрөл олгох
  9. Дарс импортлох тусгай зөвшөөрөл сунгах
  10. Дарс үйлдвэрлэх зөвшөөрөл сунгалт
  11. Дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  12. Дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох
  13. Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  14. Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
  15. Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгалт
  16. Тамхи импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа
  17. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл
  18. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл сунгах
  19. Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  20. Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
  21. Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгалт
  22. Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа
  23. Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл олгох
  24. Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл сунгах
  25. Шар айраг импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа
  26. Шар айраг импортлох тусгай зөвшөөрөл олгох
  27. Шар айраг импортлох тусгай зөвшөөрөл сунгах
  28. Шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  29. Шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох
  30. Шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах

Мал аж ахуйн салбарын 32 төрлийн үйлчилгээ

  1. Мал эмнэлгийн зориулалттай вакцин, бусад бичил биетний өсгөвөр экспортод гаргах лиценз
  2. Малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр экспортод гаргах лиценз
  3. Тэмээ экспортод гаргах лиценз
  4. Хонь экспортод гаргах лиценз
  5. Цэвэр үүлдрийн гахай экспортод гаргах лиценз
  6. Цэвэр үүлдрийн адуу экспортод гаргах лиценз
  7. Цэвэр үүлдрийн үржлийн үхэр экспортод гаргах лиценз
  8. Ямаа экспортод гаргах лиценз
  9. Үржлийн бусад адуу экспортод гаргах лиценз
  10. Үржлийн бусад үхэр экспортод гаргах лиценз
  11. Бичил биетнийг өсгөвөрлөх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  12. Бичил биетнийг өсгөвөрлөх тусгай зөвшөөрөл олгох
  13. Бичил биетнийг өсгөвөрлөх тусгай зөвшөөрөл сунгах
  14. Гадаадаас сайжруулах мал, амьтан авах тусгай зөвшөөрлийн лавлагаа
  15. Гадаадаас сайжруулах мал, амьтан авах тусгай зөвшөөрөл олгох
  16. Гадаадаас сайжруулах мал, амьтан авах тусгай зөвшөөрөл сунгах
  17. Мал гадаадад гаргах тусгай зөвшөөрлийн лавлагаа
  18. Мал гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгох
  19. Мал гадаадад гаргах тусгай зөвшөөрөл сунгах
  20. Шинээр малын үүлдэр, омог бий болгох тусгай зөвшөөрлийн лавлагаа
  21. Шинээр малын үүлдэр, омог бий болгох тусгай зөвшөөрөл олгох
  22. Шинээр малын үүлдэр, омог бий болгох тусгай зөвшөөрөл сунгах
  23. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  24. Үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  25. Үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох
  26. Үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах
  27. Үр, өндгөн эс, хөврөлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  28. Үр, өндгөн эс, хөврөлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгох
  29. Үр, өндгөн эс, хөврөлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл сунгах
  30. Үржлийн бүтээгдэхүүн гадаадад гаргах тусгай зөвшөөрлийн лавлагаа
  31. Үржлийн бүтээгдэхүүн гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгох
  32. Үржлийн бүтээгдэхүүн гадаадад гаргах тусгай зөвшөөрөл сунгах

Газар тариалангийн салбарын 12 төрлийн үйлчилгээ

  1. Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийн лавлагаа
  2. Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрөл олгох
  3. Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрөл сунгах
  4. Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа
  5. Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох
  6. Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл сунгах
  7. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах тусгай зөвшөөрлийн лавлагаа
  8. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах тусгай зөвшөөрөл олгох
  9. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах тусгай зөвшөөрөл сунгах
  10. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа
  11. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох тусгай зөвшөөрөл олгох
  12. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох тусгай зөвшөөрөл сунгах

Хөнгөн үйлдвэрийн 2 төрлийн үйлчилгээ

  1. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
  2. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах

Цахим үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn портал сайтаас дээрх үйлчилгээнүүдийг авна уу.