Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Өнөөдөр монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл бий гэж үү. Улсын хэмжээнд 400 гаруй хүн цар тахлын улмаас харамсалтайгаар амь насаа алдчихаад байна. Гэтэл энэ тоо өнөөдөр статистик болж үлдэх ёстой юу. Бидэнд тулгамдаж буй асуудал бол цар тахал. Энэ бол Монголын зовлон. Монгол Улс иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол дэлхийн улс орнуудтай яаж хамтарч ажиллах вэ.
Month: June 2021
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1296, хулгайтай холбоотой 6, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 110, гэмт хэргийн шинжтэй 51 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 74, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 116, хүний биед халдсан 65, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 53, эрүүлжүүлэх байранд хоносон 131, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 51 тохиолдол гарчээ.
Эхний тунгаа тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв.
Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заажээ. Энэ дагуу хүүхдүүдэд мөн урамшууллыг олгоно.
Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлэх юм байна.
АНУ, Сингапур, Израильд 12-оос дээш насны хүүхдүүдийг судалгаанд хамруулахад эерэг үр дүн гарчээ. Иймд манай улс ч хүүхдүүдээ тарьж эхэлсэн юм.
Файзер вакцин тарьж буй цэгүүдийн байршил:
- Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
- Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
- Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг
УБЦТС ТӨХК-иас 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна.
Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ гэж Улаанбаатарт цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
Прокурорын байгууллага 2021 оны зургадугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 143 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 338 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 16 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 7 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 2069 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 242 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
“Сүүлийн 24 цагт 11295 сорьцод шинжилгээ хийхэд 2268 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1404 нь Улаанбаатар хотод, орон нутагт 864 байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 95819 боллоо.
Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 447 болж байна.
Сүүлийн 24 цагт 355 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Биеийн байдал хүнд 1169 , маш хүнд 226 хүн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад коронавирусийн халдварын 2.400 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо нь 93.557 болж байна. Одоогийн байдлаар коронавирусээр өвчилж гэрийн хяналтад 18.311 хүн байгаа талаарх мэдээлэл бий. Халдвараар өвчилж, гэртээ бие даан өөрсдийгөө эмчилж буй иргэдтэй холбогдож бодит нөхцөл байдлыг сурвалжиллаа.
ХАЛДВАР АВСАН ТУХАЙГАА ХЭЛЭХЭД БАЙРНЫ ЗАРИМ ТАНЬДАГ ОРШИН СУУГЧИД ГАДУУРХСАН. ХОГОО Ч АСГАЖ БОЛОХГҮЙ, ХҮҮХДҮҮДЭЭ АГААРТ ГАРГАЖ Ч ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА
Иргэн Э.Мөнхжаргал “Найм хоногийн өмнө зовуурь илэрч эхэлсэн. Тиймээс PCR-ийн шинжилгээ өгөх шаардлага гарсан ч эмнэлгээс зургаа хоногийн дараа гэрт чинь очиж авна гэсэн юм. Энэ хугацаанд ямар эм уух вэ гэдгийг тэр эмчээс лавлаж асуухад онош батлагдаагүй бол зөвлөгөө өгөхгүй гэсэн. Ингээд зургаа хоногийн дараа эмнэлгээс хүн ирэхийг өдөржин хүлээж, ажлын цаг дуусахаас өмнө 16:00 цагийн үед өрхийн эмнэлэг рүү хэд хэд залгаж арай гэж утсаа авснаа “Таны шинжилгээг очиж авах боломжгүй 17:00 цагаас өмнө өөрөө ирж шинжилгээгээ өг” гэж хэлсэн л дээ.
Тэр өдөр хамаг бие янгинаастай, халуунтай байсан ч яваад очсон. Тэгтэл эмнэлгийн гадаа бараг бүгд шинж тэмдэг илэрсэн, халуурсан ханиасан хүмүүс оочерлоод хүлээж байгаа юм. Тэнд унаж татдаг өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэргэнцэр дээр суусан настай хүн хүртэл байсан. Бие маш муу байсан ч тэвчиж зогссоор шинжилгээ өгч, хариу маань арван минутын дараа эерэг гарсан. Миний шинжилгээний хариу энэ сарын 17-нд батлагдсан гэсэн үг. Одоо яах уу, юу хэрэглэсэн нь дээр вэ гэж эмчээс асуусан боловч зөвлөгөө өгөх боломжгүй байр хариуцсан эмчтэйгээ холбогд гэж байгаа юм. Мөн улсаас өгч байгаа эмийн багцыг авмаар байгаа талаараа хэлэхэд “Тийм юм байхгүй” л гэсэн. Шинжилгээ маань эерэг гарч, батлагдсанаас хойш эмнэлгээс нэг ч холбогдоогүй, залгаад ч утсаа аваагүй. Тиймээс фэйсбүүк групп, бусад сошиал хуудаснаас харсан хэд хэдэн эмийг хэрэглэж байгаа. Энэ хугацаанд ууж байсан “Мана 4” танг ургамлын харшилтай хүн ууж болдоггүй гэдгийг мэдэхгүй хэрэглээд харшлын шоконд хүртэл орсон. Нүүр ам, тагнай хавдаж эмнэлгийн тусламж авах гэж залгасан боловч хэн ч ирээгүй. Үнэхээр амь амиа бодоорой гээд л хөсөр хаягдсан мэдрэмж байлаа. Тэр 119, дүүрэг, өрх аль нь ч цаг тулсан хэцүү үед утсаа авдаггүй юм билээ. Ингээд маш хэцүү байсан болохоор эмийн сангаас “Декса” дуслаар авч өөртөө залгаж, харшлын эмүүдээ ууж арай дээрдсэн. Гэвч өчигдөр шөнө дахин халуурч, хамаг яс янгинаж хонолоо. Би ковидын шинжилгээ өгөхөөр эмнэлэгт очихдоо дахиад өөр халдвар аваагүй байгаа гэж айж байна. Ийм хүнд үед ирж шинжилгээ өг гэж хэлдэг, халдвартай хүмүүсийг бөөгнүүлдэг, бусдад ч халдвар тараах нөхцөлийг бүрдүүлдэг газар ХУД IV хорооны өрхийн эмнэлгээс өөр байхгүй юм шиг байна лээ. Өвлийн хөл хориогоор манай ээж өвдөж, 10 хоног гэртээ ганцаараа маш хүндэрсэн, очиж ч болохгүй. Ингээд арга барахдаа өчнөөн тийшээ залгаж бараг л хэрэлдэн байж эмнэлэгт хэвтүүлсний дараа хоёр удаа сэхээнд орж үхэхийн наагуур л сэхсэн. Ээж өвдөөд эдгэснээсээ хойш үе мөч нь байнга өвддөг болж, өвдгөөрөө нугарахаа больсон, хувийн эмнэлгээр л эмчилгээ хийлгэж байгаа. Ийм хэцүү байхад утсаа авдаг, зөвлөгөө өгдөг газар нэг ч байхгүй нь дэндүү харамсалтай. Ард иргэддээ жаахан ч гэсэн анхаараасай, наадам зугаа цэнгэлд үрэх хэмжээлшгүй их мөнгөө ганцхан удаа иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулаасай. Ямар ч чанаргүй вакцин оруулж ирж хүчээр шахсанаа хүлээн зөвшөөрөөсэй” хэмээн хэлсэн юм. Мөн тэрбээр коронавирустэй холбоотой ялгаварлан гадуурхалт гарч байгаа талаар ярихдаа “Өөрийн цахим хуудаснаа халдвар авсан тухайгаа нийтлэхэд байрны зарим таньдаг оршин суугчдаас гадуурхах үзэгдэл гаргасан. Хогоо ч асгаж чадахгүй, хүүхдүүдээ дулаан энэ цагт агаарт гаргаж ч чадахгүй хэцүү л байна. Эмнэлгүүд нь, эмч нар нь залгадаггүй юм аа гэхэд утсаа аваад ядаж зөвлөгөө өгчихдөг баймаар байна. Ийм байдалтай гэртээ нас барж байгаа хүн олон байгаа байх” гэв.
Танилгүй, мөнгөгүй бол энэ өвчнөөр гэртээ үхэх юм байна гэдгийг биеэр мэдэрлээ
Иргэн А.Амарсанаа “Өчигдөр шөнө биеийн байдал маань хүндрээд сая эмнэлэгт ирж хэвтлээ. Хүндрээд өрхийн эмнэлэг, 119 тусгай дугаарын утас руу залгаад ч нэмэргүй байсан. Урд шөнө даралт ихсээд, хоолой боож, амьсгал давхцаад түргэн дуудсан юм л даа. Тэгтэл үүрийн 06:00 цагт л очих боломжтой гэсэн учраас хүлээж тэсэхгүй Баянзүрх дүүргийн хүлээн авах дээр очсон. Ингээд тариа залгуулж арай дээрдлээ. Тэгэхээр биеийн байдал гэнэт хүндэрсэн үед ямар ч авралгүй юм билээ. Ер нь бол дээгүүр доогуур их гүйж арай гэж эмнэлэгт хэвтсэн. Танилгүй мөнгөгүй бол гэртээ үхэх юм байна лээ. Эртхэн эмнэлэг бараадсандаа баяртай байна” хэмээн хэллээ.
Эмнэлгээс зөвлөгөө өгөхгүй байгаа учраас бусдын дам ярианаас сонссон эм тариаг хэрэглэж байна
Иргэн Д.Тунгалаг “Анх 70 настай ааваас маань шинж тэмдэг илэрч, улмаар аавыгаа гэрээр эмчлэх явцад би халдвар авсан. Одоогийн байдлаар бидний биеийн байдал гайгүй ч өдөрт бага багаар шинж тэмдэг нь нэмэгдэж байна. Аав бид хоёрын хувьд бусад хүнээс халдвар авсан уу гэвэл, үгүй юм шиг. Бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байсан шүү дээ. Ам цангаад хүйтэн зүйл уух, жаахан даарахад л биед шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн. Бидний хувьд вакциныхаа хоёрдугаар тунд хамрагдаад хоёр сар болж байна. Улмаар халдвар авч эмнэлгийн тусламж хүсэхэд хүлээн авах газар байдаггүй. Ядаж өндөр настай аавыг маань ч ирж үзээгүй. Заавал өрхийн эмнэлгээр дамжиж хэвтэх гэнэ. Гэвч өрх нь хүлээж авахгүй. Өнөөдөр бид хоёр арга барагдаад PCR-ийн шинжилгээ өгөхөөр очсон чинь 100 хүнээр таслахаар болоод буцсан. Тэгээд түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр оочерлоод зогстол тест дууссан гээд бас л хойшлогдлоо. Манай дээд удирдлагууд уялдаа холбоотой ажиллаж, ажлаа чин сэтгэлээсээ хийхэд л хүндрэл үүсэхгүй байх боломжтой. Халдвар авсан иргэдээ зүгээр л гэрээс нь гаргахгүй шинжилгээг нь аваад өгөхөд л болно шүү дээ. Шинжилгээ өгөхөөр оочерлож зогсож байсан 25 хүнээс 20 нь ковидтой гарч байгаа юм. Дархлаа муутай өндөр настай хүмүүс гэртээ бусдаас ангид байх үед нь эмнэлгээс ирээд биеийн байдлыг нь үздэг болоосой. Энэ ковидыг туссан үед агаар, хөдөлгөөн хамгийн хэрэгтэй. Миний хувьд аавынхаа шинжилгээг өгч, сайн эмчлүүлэхийг л хүсэж байна. Одоо цаашдаа гэрээрээ бүх зүйлээ судалж уламжлалт эмчилгээгээр явъя гэсэн бодол байгаа. Нэмж нэг зүйл хэлэхэд, том эмийн үйлдвэрээр 220 мянган төгрөгийн тариа тав хийгээд л эдгэдэг гэсэн яриа гарсан байна лээ. Үүнийг том дарга нар нь өөрсдөө хийлгэдэг гэсэн. Энэ тарианы талаарх мэдээллийг ил болгож өгөөрэй” хэмээв.
Өрхийн эмнэлгээс өгсөн дархлаажуулалтын багц яаж ч бодсон 70 мянга хүрэхгүй
Иргэн Т.Туяа “Гэртээ өөрсдийн авсан эмийг хэрэглэж, халуун бүлээн шингэн зүйлийг ойр ойрхон ууж байна. Миний хувьд харьцангуй хөнгөн туссан. Гэхдээ эхний хэд хоногтоо толгой, үе мөч их өвдөж, ядарч сульдсан. Өрхийн эмнэлгээс ганц хоёр удаа л ярьсан. Уух эмийг маань гаднаас аав авчирч өгсөн, нийт 300 мянга гаруй төгрөг болсон гэж байна лээ. Өрхийн эмнэлгээс 70 мянгын багц өгсөн. Гэвч багцанд байгаа эмийг нь яаж ч нэмж бодсон 70 мянга болохгүй байна. Тэгээд хоёр том хүн, хоёр хүүхэд байхад жаахан юм өгөөд л явсан. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг хүний нүд хуурсан юм л өгсөн дөө” гэв.
Зарим талаараа ковид манай нийгмийн сул талыг илчлээд байх шиг
Иргэн Б (нэрээ нууцлахыг хүсэв) “Өөрийгөө эмчилсний дараа хамрын шингэн нус эдгэсэн, цэр багасаж хэвийн л байна. Эмч биш болохоор хүнд хөнгөн байгаагаа сайн мэдэхгүй юм аа. Үнэндээ бид аюулгүй, эрүүл орчинд амьдармаар байна шүү дээ. Зарим талаараа ковид манай нийгмийн сул талыг илчлээд байх шиг. Би ойр дотны болон хүрээллээсээ анхных нь болсон учраас бусдадаа халдвар тараах вий гэж айж байна. Хаанаас авсан нь тодорхойгүй, хэнд халдвар тарааснаа мэдэхгүй байх нь бас хэцүү. Хүнд л халдвар өгөөгүй байгаасай гэж хүсч байна. Одоо гадуур PCR өгч чадахгүй, ханиад, харшил гэж андуурч яваа хүмүүс их бий. Залуу хүн болох байх гээд өндөр настай ээж аав, дүү нартаа санаа зовж байна” хэмээсэн юм.
Эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүс ийм үед л үр ашгаа үзмээр байна
Иргэн Н.Зулаа “Манай төр засаг ард иргэдээ хөсөр хаясан байна шүү дээ. Өрхийн эмнэлэг нь утсаа авдаггүй, тоодоггүй. Түүнчлэн 119 тусгай дугаар луу залгахаар мэдлэг тааруу хэдэн эмч ярьдаг. “Арбидол” гээд эмийг жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдэд хамаагүй зөвлөж байна. Эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүс ийм үед л үр ашгаа амсмаар байх юм. Хорооны хэсгийн ахлагч руугаа яриад хэрэлдэн байж арай гэж хоёр ширхэг тан, таван ширхэг С витамин, цайр авлаа. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбар маань сөнөсөн байна. Төр засаг нь зүгээр л мөнгө иддэг хүмүүсээр дүүрчээ. Бид нар чинь бас арай ч Пакистан болон өөр ядуу буурай орон шиг биш биз дээ. Гэвч тийм түвшинд хүртэл идэж уусан байна шүү дээ. Хайран татвар төлөгчдийн мөнгө. Сэтгэлгүй, чадваргүй байна. Уг нь гуравхан сая хүн, ёстой инээдтэй тоо шүү дээ. Эрдэнэт хүний амь юу ч биш болж. Хэрэв хүндрээд амьсгал боогдвол тэгээд л үхэх болж байна. Өрх утсаа таслаад байна лээ. Энэ байдлаараа олон хүн тусламж авч чадалгүй гэртээ амь насаа алдсан байх даа. Хоногийн хоолоо яая гэж байгаа айлууд, тэтгэврийн хэдэн настай хүмүүс үнэхээр хэцүү байгаа. Ер нь ямар ч ажлыг хийхэд сэтгэл дутахгүй бол асуудлыг арай ч ийм болтол даамжруулахгүй байх. Сонгуульд хамаг мөнгөө үрж, одоо амьсгалын аппарат нь ч хүрэлцэхгүй. Эрх мэдэл, албан тушаал биш ард иргэдээ үнэхээр боддог тийм л сэтгэлтэй байгаач ээ гэж хүсэх юм” хэмээн нөхцөл байдлыг учирлалаа.
Үнэхээр эм авах мөнгө байхгүй иргэд яах вэ…ийм хүмүүс байгаа шүү дээ
Иргэн Х.Билэгт “Ковидын улмаас нөхцөл байдал хүндэрч байна. Бие муудвал коронавирустэй холбоотой бүх дугаар холбогдохгүй, утсаа ч авахгүй. Арай гэж утсаа авахаараа энэ дугаарт яриарай гээд өөр дугаар өгнө. Ийм л аалзны тор шиг байдлаар арав гаруй дугаар өгч байна. Өчигдөр өдөржин залгаж 20 хоногтой нярай, хоёр настай хүүхэд хэцүүдлээ гэж дуудан байж үүрийн гурван цагийн үед ХӨСҮТ-өөс ирсэн. Өнөөдрөөс эмчилгээ эхэлж байна. Ковидыг тусаад найм хоногийн дараанаас эмчилгээ эхэлж байгаа гэсэн үг. Бие муутай хүмүүс бол хэцүү санагдлаа. Түүнчлэн нэг зүйлийг нэмж хэлэхэд, үнэхээр эм авах мөнгөгүй байсан бол яах вэ… тийм хүмүүс байгаа шүү дээ. Өрхийн эмнэлгээс иргэн бүрд 70 мянган төгрөгийн эмийн туслалцаа өгнө гээд байсан нь худлаа юм байна лээ. Өрхийн эмнэлгээс хэн ч ирсэнгүй. Хорооны ажилтнууд хоол унд дэлгүүрээс авч өгнө гэсэн. Ингээд тухайн дугаарт залгахад холбогдохгүй. Миний хувьд иргэний үүргээ гүйцэтгээд өөрийгөө тусгаарлаад байдаг. Одоо үнэндээ идэх хоолгүй болж байгаа учраас гарч хоол авахаас өөр сонголт үлдсэнгүй. Хорооны хоол хүнс дөхүүлж өгнө гэсэн ажилтны дугаар холбогдохгүй гурав хонолоо. Би ямар зээлээр аваад өг гэж гуйж байгаа биш дээ. Өөрөөр мөнгөө өгье, эм хоол дөхүүлэх гээд залгаад байгаа юм, уг нь гэв.
Би иргэний үүргээ биелүүлээд халуурсан тухайгаа хороондоо хэлтэл ямар ч нэмэр болоогүй, бүр загнаж дарамталсан
Иргэн Д.Саруул “Би ойрын хавьтал болоод дөрөв хоног халуурсан. Улмаар өрхийн эмнэлэг рүүгээ залгахад гарч болохгүй, одоо очиж PCR шинжилгээ авна гэж хэлж дөрөв хоног хүлээлгэсэн. Ингээд аргагүй эрхэнд өрхийн эмнэлэг рүү өөрөө очиж учир байдлаа хэлсэн ч огт тоогоогүй. Би мөнгийг чинь өгье гэсэн чинь харин сая хөдөлж байгаа юм. Түргэвчилсэн шинжилгээ өгсний дараа хариу маань сөрөг гарсан. Эмч үүнийг улирлын ханиад байна гэж хэлсэн л дээ. Гэхдээ надад та тусгаарлалтад орлоо, гэртээ байх ёстой гэж заавар өгөөгүй. Би иргэний үүргээ биелүүлээд л халуурсан тухайгаа хороондоо хэлтэл ямар ч нэмэр болоогүй, бүр дарамталсан. Ядаж таны бие яаж байна гээд асууж болно шүү дээ. Гэтэл залгаж зөвлөгөө өгөх нь байтугай хорооны хүн нь найм хоногийн дараа гэнэт утасдаад загнаад байгаа юм. Та бусдад зориудаар халдвар тараасан, Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулна гээд л…Тэнд очоод дахиад шинжилгээ өг, гэртээ оч гээд л захиргаадсан өнгө аястай ярьж нааш цааш явуулж, ажил удсан. Иргэний үүргээ биелүүлээд хороо руугаа ярьж ч болохгүй юм байна. Ядаж нэг удаа зөвлөгөө өгсөн үү, үгүй шүү дээ” гэв.
П.САЙНЖАРГАЛ
– ТӨСӨЛД “ЕРӨНХИЙЛӨГЧ БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХУГАЦААГ ДУУССАН ӨДРӨӨС ЭХЛЭН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭХ, ЭСХҮЛ УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАХ, ЭСХҮЛ УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХИЙГ ХОРИГЛОНО” ГЭЖЭЭ-
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 25-нд тангаргаа өргөнө. Шинэ Ерөнхийлөгч “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж УИХ-ын индэр дээрээс тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг билээ. Харин энэ үед өмнөх Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог жамтай. Бууж байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хэдийгээр дууссан ч ямар эрх эдэлж, хуулийн хязгаарлалтуудад захирагдахыг сонирхуулъя.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6-д “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авна” гэжээ. Мөн зүйл заалтад гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх эрхтэйг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн нууцын аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуучин Ерөнхийлөгчид үйлчлэх хязгаарлалтууд болон амьдралын баталгааг хангасан хуулийн зохицуулалтууд бий. Тэгвэл Төрийн тэргүүний бүрэн эрх дуусгавар болсны дараахь хязгаарлалтыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэлээд нэмж оруулжээ. Хууль зүйн яамнаас боловсруулсан уг төсөлд,
• “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
• Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
• Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
• Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараахь баталгаа:
• Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин насан турш авна.
• Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
• Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараахь хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 24.1-д заасан цалин олгохыг зогсооно” гэжээ. Хуулийн төслийг долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлүүлэхээр шуурхайлж байсан ч намрын чуулганаас наашгүй болоод байгаа. Хэрэв энэ хууль батлагдсан бол шинэ, хуучин Ерөнхийлөгчид хоёуланд нь үйлчлэх байжээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болсон мөчөөс эхлэн одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд үйлчилнэ.
М.МӨНХ
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дээрх чиглэлийн дагуу НЭМГ-т үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэдэн ор дэлгэх, хэзээнээс хүлээж авах төлөвлөгөө, бэлтгэл ажлыг хангах юм” гэлээ.
Хятад улс 1 тэрбум гаруй тун вакцин иргэддээ хийсэн талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд тарьсан вакцины нийт тунгийн гуравны нэгээс илүү хувь ажээ.
Зургадугаар сарын 19-ний байдлаар тус улсын захиргааны 31 нэгжид коронавирусний нийт 1.01 тэрбум тун вакцин хийсэн байна. Тус улсад 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр вакцинжуулалт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1 гэхэд 126,6 сая тун, тавдугаар сарын 1-нд 270.41 сая, зургадугаар сарын 1 гэхэд 681.9 сая тун вакцин хийгээд байв.
Тус улсын халдвар судлаач Жун Наншань өмнө нь зургадугаар сард хүн амынхаа 40 хувийг буюу 1.4 тэрбум иргэний 560 саяыг нь вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байлаа.