Categories
мэдээ нийгэм

“Нисэхийн гудамж”-ийг тохижуулж эхэллээ

“Буянт-Ухаа”-гийн дэнж дэх анхны нисэх буудлын барилгаа “Алтан гадас ордон” хэмээн нэрийдсэн нисэхийнхэн тус ордон байрладаг “Нисэхийн гудамж”-аа тохижуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.

ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс санаачлан “Нисэхийн гудамж”-ийг иж бүрэн тохижуулах зураг төслийг боловсруулсан бөгөөд тус гудамжинд орших “МИАТ” ХК, “Монголиан эйрвэйз” ХХК, “DHL” карго болон Нисэхийн цагдаагийн байгууллаатай хамтран тохижилтын ажлыг хийх аж.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын анхны байр болох “Алтан гадас ордон” нь Монголын түүхэн өв соёлын барилга байгууламжид бүртгэлтэй, их болон урсгал засварын ажлуудыг гүйцэтгэхдээ фасад болон төлөвлөлтийг хөндөхгүй, нэг ч хээ хуарыг нь өөрчлөхгүй гэсэн соёлын өвийн дүрэм журамтай нандин барилга юм. Нисэхийнхэн анхны түүхэн барилгаа, түүний ойр орчмын зам, талбайтай нь иж бүрэн тохижуулна.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2021.06.21/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Уг хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүний хамтаар санаачлан, боловсруулжээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан байдаг.

Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.

No description available.

Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй боловч энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна. Иймээс хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах зэрэг хэрэгцээ шаардлагатай гэж үзэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд :

1.Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан,

2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан,

3.Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 136-д зарим шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар тусгагдсан.

Монгол Улсын хувьд тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2018-аас 2020 он хүртэлх тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр заасан. Харин 2021 оноос цаашид хэрхэн татварыг нэмэгдүүлэх талаарх бодлого одоогоор тодорхойгүй. Түүнчлэн, тус хэрэглээ нь нэгэнт бий болсон халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах шаардлага үүсээд байна.

Иймд тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна.

Мөн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4600 төгрөгөөр тогтоомж, цаашид 2024 он гэхэд 5860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгаж, эдгээр нэмэлттэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулийн хэсэг, заалтуудын уялдаа холбоог хангах өөрчлөлтийг тусгасан байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулав. Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд ойрын хавьтал болсон 40 мянган иргэн байна

УОК-ын Шуурхай штабын хурал болов. Шуурхай штабын дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

-Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.

119 дугаар руу залгасан иргэдийн 95 хувьд нь мэдээлэл өглөө. ЭМЯ-нд энэ утасны операторууд ажиллаж байна.

Орны нөөцийн хувьд өглөө бүр 230-250 ор нийслэлд сулардаг. Ор зохицуулалтын баг ажиллаж байна. Нэн шаардлагатай өвчтөнийг яаралтай хэвтүүлж байна. Улсын хэмжээнд 11500 хүн эмнэлэгт хэвтэж байна. Тусгаарлан эмчлэх болон тусгаарлан ажиглах байранд 16 мянган хүн байна. Ойрын хавьтал болсон 40 мянган хүн байна.

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 145 суманд оон нутгийн удирдлагын шийдвэрээр хөдөлгөөний хязгаарлалт тогтоожээ.

Батлан хамгаалахын дэд сайд, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ирэх сарын 1 хүртэл ажиллана. Эрээнээс манай улс руу нэвтрүүлэх ачаа тээвэр саатсан асуудлыг энэ ажлын хэсэг зохицуулах үүрэг хүлээв.

Дүүргүүдэд 40 автобустай эмч нарыг амбулаторийн үзлэг хийлгэхээр ажиллуулж байна.

Мөн яамдаас 52 машин дайчлан авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна.

Categories
мэдээ спорт

Олимпод анх удаа трансжендер тамирчин оролцоно

Шинэ Зеландын хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард олимпийн наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болно.

2015 оноос хойш трансжендер тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн бөгөөд Хаббард “Токио-2020” олимпод оролцох Шинэ Зеландын эмэгтэйчүүдийн шигшээ багт багтаажээ.

Шинэ Зеландын эрэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүн байсан Хаббард 35 насандаа буюу 2013 онд зодог тайлсан ба тухайн жилдээ трансжендер гэдгээ зарласан юм. Өдгөө 43 настай тэрээр 2017 оны ДАШТ-нээс эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртэж, 2020 оны дэлхийн цомд түрүүлж байв.

Хүндийг өргөлтийн 87 кг жинд өрсөлддөг Хаббард дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж байгаа ба хэрэв олимпод оролцвол мөн хамгийн ахмад настай хүндийг өргөлтийн тамирчин болон түүхэнд үлдэнэ.

Хаббардыг олимпод оролцохыг Австрали, арлын орнууд эсэргүүцэж буй. Учир нь эрэгтэй хүний даавраас шалтгаалсан хүч тэмцээнд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Олон улсын олимпийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу эмэгтэйчүүдийн ангилалд оролцох трансжендер тамирчны бие дэх тестостерон /эр бэлгийн даавар/ литр тутамд 10 наномолоос бага байх шаардлагатай аж.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо

“Хийморь” төсөлд оролцсон улсын харцага цолтой найман бөхийн долоо нь өөрсдийн хүсэлтээр допингийн шинжилгээнд хамрагдсан билээ. Сүүлийн үед цахим орчинд допингийн шинжилгээнд хамрагдсан эдгээр долоон харцага цолтон дотроос хоёр бөх нь допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл түгсэн. Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2021.06.21) мэдэгдэл гарган, долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо.

Тус холбооны мэдэгдэлд “Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр зургаан бөх, Covid-19-ийн улмаас нэг бөх тавдугаар сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг Монголын үндэсний допингийн эсрэг төв зургадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.

Монголын үндэсний допингийн эсрэг төв шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн, Монголын үндэсний бөхийн холбоонд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна. Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцагууддаа спортын өндөр амжилт хүсье” гэжээ.

“Хийморь” төсөлд оролцсон улсын харцага А.Цацабширээс бусад долоон харцага цолтон бүгд шинжилгээ өгсөн бөгөөд тэдний сорьцоос хориотой бодис илрээгүй байна.

No photo description available.

May be an image of text that says 'Institute Science Technology ADAMS Page1/ Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL 14210 Sample Code Code d'échantillon Échantillon MONGOLTA or Prohibited Marker(s) on menu spécifique d'échantillon (PAI) Gravité detected. N/A référence labo ode mission Nature 21D270 N/A competition Traditional Date /Lieu prélèvement Sample Type/ Nature

No photo description available.

May be an image of text that says 'Sclence Technology ADAMS Page1/1 Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL Code Code d'échantillon Échantillon Metabolite(s) 4533829 Marker(s) spécifique d'échantillon MONGOLIA1 Prohibited menu detected. Gravité éférence labo N/A 21D271 Nature competition Lieu rélèvement Nature 23-Apr-2021 Urine Details xplanation delayed samples were kept for about 14-day med(s) laboratoire: Substance(s) detected. méthodesdu révélè Prohibited .(s), Metabolite(s) Marker(s) menu Cc: WADA-AMA, MGL-NADO results status/ résultat laboratoire: Submitted Submitted Soumis Kim, Hojun Submitted Soumis 26-May- 2021 Modified on Mis jour 26-May-2021 Imprimé 14-Jun-2021 Imprimé sanaa, Printed'

No photo description available.

May be an image of text that says 'Science Technology ADAMS Page1/1 Report/ Rapport Contrôle CONFIDENTIEL Résultat d'échantillon Substance(s Metabolite(s) or Marker(s) 4533833 Prohibited menu Gravité (PAI) Gravité their detected. d'échantillon N/A Reference Mission ode référence labo 21D272 Date Lieu prélèvemen Wrestling Traditional Analysis/ analyse Details Explanation because samples were kept methodes d'analyse identified about 14-day Substance(s) presence odesdu laboratoire révélè présence de: Prohibited ..() their .talite(s) Marker(s) the test menu WADA-AMA, MGL-NADO Etat résultat laboratoire: Submitted Soumis Kim, Hojun n/ 26-May-2021 Modified Mis Printed Imprimé Printed / Imprimé 26-May-2021 -Jun-2021 sanaa,'

No photo description available.

May be an image of text that says '-Korea nstitute Science Technology ADAMS Page1/1 Test Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL 14210 Sample Code d'échantillon 4533838 ONGOLIA Substance(s) or Prohibited (), menu detected. d'échantillon Gravité N/A référence ode labo 21D273 Lieu competition Wrestling- Traditional Wrestling prélèvement Sample Nature

No photo description available.

May be an image of text that says 'Institute Science and echnology ADAMS Page1/1 Test Report/ Rapport de Contrôle CONFIDENTIEL Delegnyamdorj Résultat MONGOLIA Code Code d'échantillon Échantillon Munkhbold Room# Prohibited Substance(s) 4533834 Prohibited Ûeth(s), Gravité Gravité N/A Reference référence labo Code mission Nature 21D274 Date Wrestling Traditional Wrestling Nature Gender Sexe Analysis analyse échantillon 23-Apr-2021 Urine l'analyse delayed COVID-19 andemic. d'analyse about 14-day were detected. éthodes.du aboratoire révélè présence their Marker(s) on the test MGL-NADO status/ résultat laboratoire: Submitted by Û””p Hojun Submitted Soumis Modified àjour Imprimé 26-May-2021 sanaa, user'

No photo description available.

May be an image of text that says 'Control Institute Science Technology ADAMS Page1/1 Test Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL Munkhbold contrôle Sample Code/ Code d'échantillon Echantilion Prohibited Substance(s 4533837 Prohibited 1.026 their were detected. Gravité Reference Code Code Test Nature mission 21D275 Date Date prélèvement Out competition Traditional Wrestling 31-Mar-2021 Date Nature Sample Gender Analysis/ analyse

No photo description available.

May be an image of text that says 'Center- Fax: 02792 Technology ADAMS Page1/1 Test Report/ Rapport Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL Résultat contrôle Munkhbold Code/ d'échantillon Échantillon Specific 1.021 their were detected. référence N/A N/A competition Date prélévement /Lieu prélèvement Receipt Date Sample Nature 13-May-2021 l'échantillon 21-May-2021 Urine Analysis Details Explanation because COVID-19 pandemic. were kept about 14-day identified above were detected. shown presence of/ Prohibited ..(s) arévélè présence the est WADA-AMA, MGL-NADO status/ résultat Submitted /Soumis par: Hojun Submitted Soumis 16-Jun-2021 Modified jour 16-Jun-2021 on Imprimé| 17-Jun-2021 Printed Imprimé Adams sanaa, user'


Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тавихаас өөр аргагүй

“Ковид-19” цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг:

-Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр

-Үйлдвэрлэгч Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарих зөвлөмж өгсөн. Манай улсад 16-17 насны хүүхдүүдэд тарьж эхэлсэн ч хамрагдалт бага байна. Хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдварт өвчнөөс салахгүй.

Бид сорьцуудаа өнгөрсөн сарын 26-нд Япон руу илгээсэн. Гэвч тэнд үйл ажиллагаа удаашралтай байна. Шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Иймд манайд мутацлагдсан хувилбар тарсан гэж үзэж болохгүй. Эсвэл нэмэлтээр өөр гений өөрчлөлт бүхий хувилбар тархсан байхыг үгүйсгэхгүй. Вакцины нөөц санаа зовоох хэмжээнд биш байна.

Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй.

Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна.

Нийслэлийн шинэ байрыг Эрчимт эмчилгээний төв болгоно. Нийслэлийн зүүн, баруун захад түргэн тусламжийн яаралтай тасаг байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санхүүжилтийг нь шийднэ.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Даваажамц 20 дахь өдрөө гүйж, Баянхонгор аймагт ирлээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 20 дахь өдрөө гүйж Баянхонгор аймгийн төврүү орж ирж байна.
Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулж яваа ахлах ахлагч маань өнөө өглөөний байдлаар 808 км замыг туулаад байна. Тэрээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт дөрөв дэх өдрөө гүйж яваа юм.
Түүнийг өнөөдөр Баянхонгор аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлагууд угтан авч амжилт хүслээ.
Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг барьж, цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг харуулахыг зорьжээ.
May be an image of 1 person, standing and outdoors
Эх сурвалж:Баянхонгор аймгийн ЗДТГ
Categories
мэдээ спорт

Олон улсын олимпийн хороо спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрчээ

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл нь урьдчилан хүлээн зөвшөөрсөн Олон улсын спортын доорх зургаан холбоог Олимпын хартийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

  1. Олон улсын дэмжигчдийн холбоо /ICU – International Cheerleading Union, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  2. Олон улсын Муайтай холбоо /IFU – International Federation of Muaytai Associations, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  3. Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS – International Sambo Federation, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  4. Олон улсын Айс-Стокийн холбоо /IFI – International Federation Icestocksport, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  5. Кикбоксын байгууллагуудын дэлхийн холбоо /WAKO – World Association of Kickboxing Organisations, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  6. Дэлхийн Лякросс /WL – World Lacrosse, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

ОУОХ-ны урьдчилан хүлээн зөвшөөрсөн спортын холбоод нь ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олимпын хөдөлгөөний дүрэм, журмыг сайн биелүүлсэн юм.

ОУОХ нь зуны 50, өвлийн 25 Олон улсын спортын холбоог хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд тухайн спорт нь 3 тивд хөгжсөн байх шаардлагатай.

“Токио-2020” олимпын наадмын өмнө хуралдах ОУОХ-ны чуулганаар дээрх холбоодыг эцэслэн батлах юм гэж Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Airspeeder нисдэг цахилгаан машинаа анх удаа амжилттай туршлаа

“Alauda Racing” компани “Airspeeder”-ын шинэ загвараа амжилттай туршсаныг мэдэгдлээ. Airspeeder нь eVTOL (Electric Vertical Takeoff and Landing) төрлийн дээш хөөрч нисдэг цахилгаан хэрэгсэл бөгөөд цагт 200 км хүртэл хурдалж уралддаг мотоспортын төрөлт хамаардаг юм.

“Alauda Mk3” гэх шинэ загварыг алсаас удирддаг ба удахгүй болох нисгэгчгүй Airspeeder-ийн Гранд При тэмцээнд оролцоно гэв.

EXA flying racecar conducts successful maiden flights - SlashGear

Mk3 нь 130 кг жинтэй бөгөөд 2.8 секундэд 500 метрийн өндөрт хөөрөх чадвартай. Нэг цэнэгээрээ 10-15 минутын хугацаанд нисэх ба батарейг нь сольж ашиглах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлчилгээний 274 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ

Халдвараас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид 1-20 хорооны нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт тавьж байна.

Өчигдөр буюу зургадугаар сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 21-ний өдрийн 08:00 цаг хүртэл хугацаанд нийт худалдаа, үйлчилгээний 274 газарт УОК-ын даргын баталсан Түр журам, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжүүлтэд хяналт тавьж, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Үйл ажиллагаа нь нээгдсэн иргэн, аж ахуй нэгжүүд халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхдээ үйлчлүүлэгчийн QR кодыг уншуулан биеийн халууныг тогмол хэмжих, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан, эсвэл халдвараар өвчлөөд эдгэрсэн тухай магадлагааг шалгах, хүн хоорондын зайг 2 метрээс доошгүй байхаар тэмдэг, тэмдэглэгээ хийж, үйлчлүүлэгчийг мөрдүүлэх, хувийн хамгаалах хэрэгсэл, цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх, цагийн хязгаарлалтыг мөрдөж ажиллахыг дээрх журмаар зохицуулсан.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Өнгөрөгч 24 цагийн хяналт, шалгалтаар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлөө арилгасан байдалд гүйцэтгэлийн хяналт хийхийг мэдэгдэж, хугацаатай үүрэг өгсөн байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно