Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах уулзалт боллоо

Хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Орлогын бус ядуурлыг тухайн хүүхэд эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн хүртээмж, орон сууц зэрэг гачигдлаар хэмжиж дүн шинжилгээ хийсэн бөгөөд манай улсад нийт хүүхдийн гуравны хоёр нь дор хаяж гурав болон түүнээс дээш үзүүлэлтээр гачигдаж байгааг энэхүү судалгааны дүн харуулж байна. Мөн орлогын бус ядуурлын энэхүү дүн шинжилгээгээр хот хөдөө, өрхийн амьжиргааны түвшний ялгаа их байна.

ХНХЯ-аас НҮБ-ын Хүүхдийн Сан, Үндэсний статистикийн хороотой хамтран Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа буюу Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг (MICS/SISS) 2018 онд хийсэн. Энэхүү судалгаанд үндэслэсэн Хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах ажлын уулзалт зохион байгуулж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтын 1.1 болон 1.2-т заасан хүүхдийн олон хэмжээст ядуурлыг бууруулах бодлого боловсруулах нь зөвхөн ядуу хүүхдийн тоог хянах биш, ядуурлын учир шалтгааны уялдаа холбоо, тодорхойлогч шинж чанарт дүн шинжилгээ хийж, улмаар хүүхдийг орлогын болон орлогын бус ядуурлаас гаргах, хүүхэд, гэр бүлд ээлтэй нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагааг төлөвлөхөд чухал алхам болно хэмээн үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг сайжруулах, улмаар “Ядуурлын бүх хэлбэрийг устгах” тухай Тогтвортой хөгжлийн нэг дэх зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн ядуурлын олон хэмжүүрт дүн шинжилгээг хийхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байна.

Дээрх судалгаа нь хүүхдийн ядуурлын асуудлыг Монгол Улс зөв тодорхойлон ажиллаж байгаа эсэх, мөн хүүхдэд эрх тэгш байдал, боломжийг зохистой олгоход юунд анхаарах ёстойг тодорхойлох зорилготой.

Хүүхдийн ядуурал нь насанд хүрэгчдийнхээс ялгаатай бөгөөд хүүхдийн ядуурлыг зөвхөн орлого, зарлагатай холбон тайлбарлах нь өрөөсгөл гэж үздэг. Тиймээс хүүхдийн ядуурлыг хүүхдийн аж амьдралын олон талт байдлаар хэмжиж дүн шинжилгээ хийдэг гачигдлын олон хэмжүүрт давхацсан шинжилгээний аргачлалыг ашиглан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр дүн шинжилгээ хийсэн гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шарилж, лууль цэвэрлэх ажил үргэлжилж байна

Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, лууль гэх мэт зэрлэг ургамлыг хадах ажлыг зургадугаар сарын 20-наас эхлүүлээд байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж нийтийн эзэмшлийн гудамж талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зохион байгуулдаг.

Аяны хүрээнд ажилгүй 148 иргэнийг түр ажлын байраар хангаж зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскаар ханган нийтийн эзэмшлийн томоохон гудамж талбайн шарилж зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Уг ажилд Тохижилт үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд ч мөн оролцдог хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихаад түүнийгээ зардаг авлигын сүлжээ байна” гэв

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болохгүй

Тэрбээр “Нийтийн болон хувь хүний мэдээллийн тухай багц хуулийг дэмжиж байгаа. 2017 онд бүртгэлийг хуулийг шинэчилснээр олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ дотор нээлттэй болгоно гэсэн ч хэрэгжихгүй байгаа маш том дата бол газрын мэдээлэл.

Нийтдээ нэг сая иргэн болон хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан ил болгохгүй байна. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ. Энэ мэдээллийг ил болгохоор газрын том мафи ханз үсрэх гээд байх шиг байна. Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихаад түүнийгээ зардаг, том авлигын сүлжээ бий болгосон байна. Энэ сүлжээ нь илэрчих гээд мэдээллийг оруулахгүй байгаа юм шиг байна” гэв.

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Энэ хуулийн төслүүдийн үзэл баримтлалд газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг мэдээлэл хариуцагч буюу төр ил болгох асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн газар эзэмшиж, өмчилсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нийтэд ил болгоно. Газрын мэдээллийг хэн дуртай нь авч үзэх боломжийг бий болгоно” гэдэг хариулт өглөө.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.22) цахим хуралдаан 11 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг Очир, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуурамч шатахуун нь хүний эрүүл мэндэд хэр хортой эсэх, эдийн засгийн хохирол нь нийгмийн аль хэсэгт илүү тусаж байгааг тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дайвар бүтээгдэхүүн гэдэгт хэдэн төрлийн бүтээгдэхүүн хамаарч байгааг, эдгээр бүтээгдэхүүнийг хэчнээн аж ахуйн нэгж оруулж ирж байгааг, хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орохыг илүүтэй лавлав.
Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хар тугалгатай холбоотой байдаг. Гэтэл нүүрснээс гарч байгаа хийнд хар тугалга бараг байхгүй ч автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалга асар өндөр агууламжтай байдаг. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа онцлов.
Мөн тэрбээр, 2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн 4 бүтээгдэхүүн нийтдээ 210 мянган тонн орж ирсэн бөгөөд хувийн жинг нь 1х1 гэж тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам, доллараар хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог хэмээн хариулж байлаа.
Харин ажлын хэсгийн зүгээс 2015 оноос онцгой албан татварын хувь хэмжээг өндөр тогтоосноос хамаарч онцгой албан татвар төлдөггүй газрын тосны зарим завсрын бүтээгдэхүүн болох нафта, керосин зэргийг их хэмжээгээр оруулж ирэх болсон. Эдгээр бүтээгдэхүүн хүхрийн агууламж өндөр учир экологи, агаар орчин болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн автомашин эзэмшигчдийн ашиглалтын зардлыг ихэсгэдэг талтай. Хуульд үүнтэй холбоотой хориглосон хязгаарлалт байхгүй болохоор дайвар бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулж ирээд байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоёр аж ахуйн нэгж оруулж ирсэн байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.
Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж, хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлд 4 дүгээр зүйлийн “4.1.5.Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 4 дүгээр зүйлийг 2 дугаар зүйл болгон “Энэ хуулийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж, хуулийн төслийн нэрийг “нэмэлт өөрчлөлт” гэснийг “нэмэлт” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжлээ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй.

Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Эл хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулахаар тогтлоо.

Энэ үеэр зарим гишүүд хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ хууль дотор сунгачихмаар нэг л зүйл байгаа. Өвчин зовлонтой хүмүүстээ ямар тусламж үзүүлэх вэ, хүний нөөцийг яаж шавхах вэ. Бусад нь чоно борооноор болчихоод байна. Төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүй бүтэн жил хүн томилсон. Дахиад зургаан сар сунгах гэж байна. Дэмжихгүй. Коронавирусээр дамжуулж шалгалтгүй томилгоо хийсэн нь болсон гэж бодож байгаа.

Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нэг их наяд төгрөг Засгийн газар зарцуулчихсан. Төлж чадахгүй байгаа. Одоо Эрүүл мэндийн даатгалын сан руу орохыг зөвшөөрч болохгүй. Ийм тохиолдол дэлхийд ганцхан болсон. Гитлерийн үеийн Герман. Түүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг бүр хориглосон. Монголчууд өөр өвчин тусахгүй юм уу. Бүх хөрөнгөө ковид руу шахах уу. Төр захиран зарцуулах хөрөнгө биш. Иргэд хадгалуулж байгаа мөнгө шүү дээ. Ямар ч өвчин зовлон тохиож болно. Бүгдийг нь ковидод зарцуулна гэдгийг иргэд зөвшөөрч байгаа юм уу. Иргэдээс асуухгүй юм уу. Засгийн газар ийм хуулиас давсан журам гаргаж болох юм уу. Зөвшөөрөхгүй” гэлээ

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуульд орон нутгаас оюутан элсүүлэх журам

Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас 2021-2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмыг танилцуулж байна.

Элсэлтийн төв комисс аймаг, орон нутаг, нийслэлээс дээрх сургуулиудад зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 10-ны өдрүүдэд оюутан элсүүлнэ. Боловсролын үнэлгээний төвөөс баталгаажуулсан ЭЕШ-ын оноо нь оюутан элсүүлэх албан ёсны үндсэн баримт байх юм.

Оюутан элсүүлэх босго оноо:

  • Төрийн өмчийн сургууль- 480
  • Төрийн бус өмчийн сургууль-410
  • Орон нутгийн их, дээд сургууль, коллеж -400 байх бөгөөд суурь, дагалдан хичээлүүдээс тус бүр нэг хичээлийн оноог босго оноонд тооцно.





Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг хүнийг эмчлэх зардал шинэ тарифаар 7.7 сая болсон


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 88.2 хувь нь дэмжив.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19-ийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах тушаал гарч байгаа. Даатгалын сангаа илүү иргэд рүү ойртуулсан үйлчилгээ нэвтрүүлж байна. КОВИД-19-т зориулсан тарифын өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийгээд явж байгаа.

Жишээ нь өмнөх тушаалаар эрчимт эмчилгээнд нэг хүн эмчлэгдэхэд 4.3 сая төгрөгийн зардал гардаг байсан бол шинэ тарифаар 7.7 сая төгрөг болж батлагдаж байгаа. Үүнд цар тахлын үед хэрэглэж байгаа нэн шаардлагатай эмчилгээний үнэ бүгд багтсан. Дээрээс нь ажиллах цалингийн нэмэгдлийг тооцож олгож байгаа.

Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн тариф 70 мянга байсан бол 160 мянган болсон. Үүнд арбидол зэрэг эм багтсан. Тухайн өрхийн эмнэлгээс эмчлүүлж байгаа хүмүүст авч өгнө. Дараа нь гүйцэтгэлээрээ даатгалын сангаас санхүүжнэ” гэсэн мэдээллийг өгөв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Архангай аймагт хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

Өнөөдөр буюу зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймагт нийт 1060 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын эрсдэл огцом нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан тус аймгийн мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүлсэн байна.

Саналд: “Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь нас эрстэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахыг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.22) цахим хуралдаан 11 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг Очир, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуурамч шатахуун нь хүний эрүүл мэндэд хэр хортой эсэх, эдийн засгийн хохирол нь нийгмийн аль хэсэгт илүү тусаж байгааг тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дайвар бүтээгдэхүүн гэдэгт хэдэн төрлийн бүтээгдэхүүн хамаарч байгааг, эдгээр бүтээгдэхүүнийг хэчнээн аж ахуйн нэгж оруулж ирж байгааг, хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орохыг илүүтэй лавлав.

Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хар тугалгатай холбоотой байдаг. Гэтэл нүүрснээс гарч байгаа хийнд хар тугалга бараг байхгүй ч автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалга асар өндөр агууламжтай байдаг. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн 4 бүтээгдэхүүн нийтдээ 210 мянган тонн орж ирсэн бөгөөд хувийн жинг нь 1х1 гэж тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам.доллараар хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог хэмээн хариулж байлаа.

Харин ажлын хэсгийн зүгээс 2015 оноос онцгой албан татварын хувь хэмжээг өндөр тогтоосноос хамаарч онцгой албан татвар төлдөггүй газрын тосны зарим завсрын бүтээгдэхүүн болох нафта, керосин зэргийг их хэмжээгээр оруулж ирэх болсон. Эдгээр бүтээгдэхүүн хүхрийн агууламж өндөр учир экологи, агаар орчин болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн автомашин эзэмшигчдийн ашиглалтын зардлыг ихэсгэдэг талтай. Хуульд үүнтэй холбоотой хориглосон хязгаарлалт байхгүй болохоор дайвар бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулж ирээд байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоёр аж ахуйн нэгж оруулж ирсэн байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.

Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж, хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлд 4 дүгээр зүйлийн “4.1.5.Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 4 дүгээр зүйлийг 2 дугаар зүйл болгон “Энэ хуулийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж, хуулийн төслийн нэрийг “нэмэлт өөрчлөлт” гэснийг “нэмэлт” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утаснуудад холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.