Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардын намд албан тушаалын төлөөх фракцуудын тулаан өрнөж байна

ХОЁР АГИЙН ХОРШЛЫН ЭСРЭГ Х.БАТТУЛГЫН МАН ДАХЬ ДҮҮ НАР

МАН-ын фракцуудын дунд албан тушаалын тулаан өрнөж байна. Фракцууд аль хэдийнэ талцаад эхэлжээ. Хэдийгээр Ардчилсан нам шиг ил цагаан алалцаад байхгүй ч Тусгаар тогтнолын ордноо бол нураах шахам улстөрждөг. Энэ нь цаашлаад төрийн үйл хэрэгт нөлөөлөөд байдаг муу талтай. Ардын намд бичигдээгүй нэгэн хууль үйлчилж ирсэн. Үеийн үед ах нараасаа салахын тулд дэвшүүлэн зайлуулдаг. Ингээд дараа үеийнхэн нь жагсаалаараа гарч ирдэг. Энэ удаа ч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохын төлөө үхэн хатан дэмжсэн бөгөөд ялалтанд хүргэж, зайлуулаад яс нь амарцгаав. Зүгээр ч нэг зайлуулаагүй. У.Хүрэлсүхийн үеийнхэн болох Ж.Энхбаяр, Я.Содбаатар нартай нь хамт ангижрах биз. Ингээд болоогүй ээ. Одоо жинхэнэ “дайн” эхэлж байна. Дүрмээрээ Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авчих юман дээр л “зодолдоод” эхэлсэн. Намын хэд хэдэн удаагийн сонгуулийн ялалтад гол ажилласан Д.Амарбаясгалан хүч түрэн орж ирлээ. Д.Амарбаясгалан С.Амарсайхантай хоршиж, Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазартай хоршиж хоорондоо тулаан өрнүүлж байна. 1980-аад оны Л.Оюун-Эрдэнэд намын дарга болоход түшиж тулах хүн хэрэгтэй бөгөөд тэр нь хотын намын хороогоо атгаж байгаа Д.Сумъяабазарын дэмжлэгийг авч байна. Мөн төсвийн мөнгийг захиран зарцуулах том эрх мэдэлтэй мөнгөтэй хоршил ч гэж хэлж болох юм. Засгийн газар бол ойлгомжтой, харин хот бол бүтээн байгуулалтын том төсөвтэй болж байгаа. Зөв зарцуулбал бараг л нэг жижиг улс байгуулчихаар төсөв. Мөн дээрх хоршил бол бүрэн эрх нь дуусч байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдсон. Л.Оюун-Эрдэнэ ах херо Баатараараа, Д.Сумъяабазар дүү Д.Дагвадоржоороо холбогддог. “Аса станц” Х.Баттулгын сонгуулийн үед гарч ирсэн. Гэтэл одоо сайд нарыг ээлж дараалан дуудаад ковидын талаар асууж, загнаад өдөр бүр телевизүүдээр гарах болсон. Угтаа бол хотын дарга ахаасаа ч энэ талаар хатуухан асуумаар л байгаа юм. Хотын даргад ч корона тархалт хамаатай шүү дээ. Гэтэл байсхийгээд л Эрүүл мэндийн сайд, УОК руу дайралт явах болсон нь мөн л зорилготой, улс төр аж. Д.Сумъяабазар, С.Амарсайханы “зодоон” бол ил цагаандаа гарсан. Хотын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч С.Амарсайханыг зүгээр өнгөрөөлгүй “чимхсэн” байна лээ. Уг нь алба авсан дарга, сайд нар өөр намынх байсан ч өмнө нь өөрийнх нь албыг хашиж байсан хүн рүү үг чулуудаад байдаггүй. Гэтэл нэг намын нөхөд ингэж хэвлэлээр үг дайж байгаа нь тэдний хооронд “дайн” эхэлснийг харуулна. МАН доторх залуусын хамгийн хурц “тулаан” бол дээрх хоёр хоршил дунд л өрнөж буй.

М.ЭНХБОЛД БА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХОРШИЛ ХИЙГЭЭД БУСАД

Энэ хооронд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээж, намын залуустаа хөөгдөн туугдаж байсан М.Энхболд дахин сэргэж эхлэв. Түүний ахалдаг хотын фракц харин амь орж эхэллээ. У.Хүрэлсүх ч намаас явлаа. Одоо Засгийн тэргүүнийг намын даргад дэмжихгүй байхаар М.Энхболдын болон бусад фракцууд хөдөлж эхэллээ. Энэ нь Х.Баттулгатай холбоо харилцаатай Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлбэл манай намын дотоод асуудалд бууж буй Ерөнхийлөгч оролцоод эхэлнэ гэж үзсэнийх. Мөн М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах гэж одоогийн Ерөнхий сайд хэрхэн ааш аяг гаргаж байсныг мартаагүй нь лавтай.

МАН-д М.Энхболд, АН-д Ц.Элбэгдорж эргэн ирэлт хийж байна. Ер нь үеийн үед хоёр намд хоршиж ажилласан улстөрчид гарч ирдэг. Гэхдээ МАН-ын залуус М.Энхболдод боломж олгох нь юу л бол. АН-ын хувьд нөхцөл байдал хүндхэн байгаа учраас Ц.Элбэгдоржийг шууд түлхчихгүй. Хоёр том намд хоёр Э-гийн хоршил зэрэгцэн явбал бас эвгүй нүүдлүүд бодож олж болох л юм. Хэвлэлээр яваад байгаа шиг Сү.Батболд намын даргын сунгаанд оролцоод байгаа юм биш. Зүтгүүлье гэсэн ч одоогоор кандидат байхгүй. Харин тэдний фракц Засгийн газарт сайдтай байсан хуучин байр сууриа эргэн олоход илүү анхаарч байгаа нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тэдний фракцаас төлөөлөлгүй. Тэрнээс биш Л.Оюун-Эрдэнэтэй өөр ашиг сонирхол мөргөөд байгаа юм байхгүй.

МАН-ын дараагийн даргад сонирхож байгаа нэг хүн бол Г.Занданшатар. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын “зодоон” дундаас энэ хүн гараад ирэх магадлал бий. Харин Ч.Хүрэлбаатарын хувьд өөрийн нөхөд нь өрсөлд гэхээс гадна Увсын фракцынхан л дэмжиж байгаа болохоос Д.Сумъяабазараас өгсүүлээд дэмжихгүй.

У.Хүрэлсүх 25-нд тангараг өргөнө. Хуучин заншлаар бол тангараг өргөхөөс өмнө шинэ намын даргад хуучин намын дарга тамгаа хүлээлгэн өгөх учиртай. Гэтэл цаг тулчихаад байгаа. Энэ сарын 24-нд л намын Бага, Их хурал хуралддаггүй юм бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон хойноо МАН-ын шинэ даргад тамга шилжүүлэх бололцоогүй болох юм. Хэрэв нөхцөл байдал иймдээ тулбал намын даргын асуудал намар хүртэл хойшилж ч магадгүй юм. Өнөөдрийн байдлаар намын хамаг асуудлыг Д.Амарбаясгалан л мэдэж байгаа.

Үүнд МАН-тай нэгдсэн Н.Энхбаярын улс төрийн нүүдэл ямар байх бол гэдэг нь анхаарал татна. Н.Энхбаяр одоогоор ямар нэг хөдөлгөөн хийгээгүй бөгөөд түүний анхаарал анх тохирсон ёсоороо Удирдах зөвлөл, Бага хурлын бүрэлдэхүүний гучин хувьд өөрийн хүнээ оруулах нь нэгдүгээр асуудал.

Яг өнөөдрийн байр суурин дээр МАН-ынхан Д.Амарбаясгалангийн амыг л харж байна. Үйл явдал хэрхэн өрнөх нь алга эргүүлэхийн дайны хурдан учраас цаашид нөхцөл байдал өдрөөр биш, цагаар ч өөрчлөгдөж мэднэ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр 24-нд болох хурлыг өнөөдөр эцэслэн шийдэх аж. Мөн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар төр тогтвортой байх нь зүйтэй гэдэг дээр ярилцаж намын даргаа Л.Оюун-Эрдэнэдээ үлдээхээр ярилцаж байгаа аж. Хэсэг хугацааны дараа Д.Амарбаясгалан намын дарга болон Засгийн газраа авахаар хувилбар ярьж байгаа ажээ.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Засгийн газар хязгаарлалт тогтоосон хугацааг сунгах эсэхийг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар хориглосон аж ахуй нэгжүүдийн асуудлыг хэлэлцэж, хугацааг сунгах эсэхийг шийдэх юм.

Засгийн газрын 118-р тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан.

Түүнчлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай түр хориглосон. Мөн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарласан билээ.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Отгонбаяр: Иргэд хоол, мөнгө гуйгаагүй. Харин эм, витамин гуйж байгаа нь манай төрийн бодит төрхийг илчилж байна

Парламент телевизийн захирал Ж.Отгонбаяртай ярилцлаа.


-Та коронавирусийн халдвар авч гэрээрээ эмчлүүлж байгаа шүү дээ. Бие нь сайн уу?

-Коронавирусийн халдвар аваад 10 хонож байна. бараг эдгэрчихсэн болов уу хэмээн таамаглаж байна. өнөөдөр эсрэг биетээ тоолуулна. Нэг удаагийн урьдчилсан тестээр сөрөг гарсан. анх коронавирусийн халдвар авснаа мэдээд нэг их цочирдоогүй. Учир нь эргэн тойронд байгаа таньдаг мэддэг хүмүүс халдвар аваад илэрдэг шинж тэмдэг, хэрэглэж байгаа эмийн талаар ойлголттой болчихсон байсан. Гэнэт толгой өвдөх, нойр хүрэх, ядрах, халуурах, ханиалгах шинж тэмдэг илрээд эхлэх үед интермэд эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. хариугаа сонсоод шаардлагатай эмүүдээ авч, өөрийгөө гэртээ тусгаарласан. Ингээд эмээ угаад гэртээ байж байна. анх илэрч байсан шинж тэмдгүүд одоо бараг арилсан байна.

-Эмнэлгийн байгууллагаас ямар эм авч уух талаар зөвлөгөө авсан уу?

-Эмчтэй холбогдож чадаагүй шүү дээ. эмчтэй, эмнэлгийн байгууллагатай холбогдож байгаа хүн цөөхөн байгаа байх. интернэтээс л ямар эм уух, яах тухай мэдээлэл авсан. Коронавирус туссан, эдгэсэн хүмүүсийн групп рүү “манайхаан, шинэ гишүүн байна. Яах билээ” гээд л орсон. хэд хэдэн групп байдаг юм билээ. надтай адил коронавирус тусаад эмнэлгийн тусламж, эмчийн үзлэгт хамрагдаж чадаагүй өөрөө өөрийгөө эмчилчсэн өчнөөн олон хүмүүс байдаг юм байна. жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж эмч, эмнэлгийн байгууллагын тусламж хүрэлцэхгүй байгаа энэ үед иргэд бие биендээ туршлагаасаа хуваалцаж байна. арбидол хэмээх виру-сийн эсрэг эм, витамин Д,С, норов-7, мана-4, амугцлов гэх вирусний эсрэг хүчтэй эм юм билээ. цаг тухай бүр эмээ уугаад байхаар халуун буурч, үнэрлэх мэдрэмж хэд хоногоос сэргэсэн.

-Гэрийнхэндээ халдвар тараахаас хэрхэн сэргийлэв?

-Нэг өрөөндөө өөрийгөө тусгаарлаад хаалга үүдээ түгжсэн. гэр бүлийн хүн хоол хийгээд үүдэнд тавиад цаашаа явсных нь дараа хоолоо авсан. Ариун цэврийн өрөө орохдоо өөрийгөө бүтэн баглаад ариутгагч цацаж байгаад ордог.

-Та эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээлэлд оролцох үеэр ЭМ-ийн сайдыг “Та яасан худалч юм бэ” хэмээн нэлээд шүүмжилж харагдсан шүү дээ. Яагаад бухимдах болов?

-Тэр нэвтрүүлэгт санаандгүй орсон л доо. эрүүл мэндийн сайдыг оролцоно ч гэж мэдээгүй. ингээд 11 цагийн мэдээлэлд холбогдчихоод байж байхад Эрүүл мэндийн сайд 30 минутын турш худлаа ярихыг нь сонсоод үнэхээр тэсээгүй. Яах ч аргагүй бодит байдлын талаар эрүүл мэндийн сайд хүн худлаа ярьж иргэдийг төөрөгдүүлж болохгүй. сайдын яриад байгаа шиг тийм сайхан зүйл манай улсад алга. Коронавирусийн эсрэг эм нь олдохгүй, PCR-ийн шинжилгээ өгөх цэгүүд нь хүрэлцэхгүй байхад бүх зүйл сайхан байгаа юм шиг ярих нь үнэхээр таалагдаагүй.

-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэг өөр юм ярьдаг, хэлдэг. Бодит байдал дээр асуудал тэдний хэлдэг, ярьдгаас өөр байдаг гэдгийг л та хоёрын ярилцлага харуулах шиг боллоо?

-Би нэг байгууллагын удирдлагаар ажилладаг. Манай байгууллагын ажилчид коронавирусийн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэхээр өөрсдийн халааснаасаа 90-120 мянган төгрөг гаргаад шинжилгээ өгч байна. Үнэгүй шинжилгээнд хамрагдана гэсэн ойлголт ерөөсөө алга. Ингээд хариу нь батлагдсан тохиолдолд 14 хоног цалин орлогоосоо тасарч байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эдийн засаг хүндэрсэн энэ үед коронавирусийн халдвараар өвдсөн ажилчиддаа цалинг нь бүтэн олгож байгаа байгууллага хэд байгаа билээ. Өөрийнхөө ажилчдаар жишээ аваад бодоход байдал асар хүнд байгаа юм. Бид ядахдаа эмнийх нь мөнгийг өгч байгаа юм. Үнэндээ би төрийн байгууллага яагаад ийм хайрцаглагдчихсан юм бэ гэдгийг гайхаад барахгүй байна. Нэг талаас эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа эмч, сувилагч, асрагч гээд голомтод ажиллаж байгаа бүх хүн ажлаа маш сайн хийж байна. Гэтэл нөгөө талаас тэднийг удирдаж байгаа хүмүүс ямар ч менежмэнт байхгүй, төлөвлөгөө, уялдаа холбоогүй ажиллаж байна. Манай улсад тулгамдаад байгаа асуудалд шийдэл олох амархан. Үнэндээ “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г цаг хугацааны хувьд өнөөдөр л авах шаардлагатай байлаа. Сонгуулийн санал авахын тулд тараасан мөнгөө өнөөдөр л айл өрхүүдэд тараах хэрэгтэй байна. Коронавирусийн халдвар эрчимтэй тархсан үед энэ мөнгийг гаргах ёстой гэдгийг тооцох ёстой байсан. Гэтэл өнөөдөр коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн ч PCR-ийн шинжилгээ өгөх 90-120 мянган төгрөг байхгүй. Гэр бүлээрээ долоо, наймуулаа шинж тэмдэг илэрч байгаа, хоногийн хоолныхоо махаа ч авч дийлэхгүй айл өрхүүд олон байна. Бодит байдал ийм байхад бүх зүйл сайхан байгаа мэт ярьж болохгүй. Одоо бол коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүр хаячихсан юм биш үү.

-Та коронавирусийн халдвар авсан иргэдэд эмийн туслалцаа үзүүлэх ажлыг санаачилсан. Шалтгаан нь юу байв?

Би өөрөө коронавирусийн халдвар аваад эм авахад 200 орчим мянган төгрөг зарцуулсан. Иргэд хүнд, эсвэл хөнгөн туссанаасаа шалтгаалаад 150-250 мянган төгрөгийн эм авч байна. Таван ам бүлтэй айлын гишүүд өвдлөө гэж тооцоход сая төгрөгөөр эм авах болж байгаа юм. Дээр нь чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Тэгэхээр энэ айл дунджаар 1.5 саяас хоёр сая төгрөг хоол хүнс, эм тариандаа зарцуулах шаардлагатай болж байна. Тиймээс өөрийнхөө хэмжээнд 10 хүнд эм авч өгөхөөр шийдээд аль болох боломж бололцоо тааруу байгаа хүмүүсийг сонгохоор шийдсэн. Гэтэл энэ санааг маань найзууд дэмжээд шууд 30 хүний эмний мөнгө болчихсон. Сүүлдээ гадаад дотоодоос миний энэ санаачилгыг дэмжсэн хүмүүс холбогдож эхэлсэн. Би ямар нэгэн байдлаар аян өрнүүлж, дансаа тавиагүй. Ийм санаа байна гэдгээ цахим орчинд хуваалцсан. Миний эргэн тойронд байгаа хүмүүс сайхан сэтгэлийн үүднээс энэ ажилд өөр өөрсдийн хэмжээнд нэмэр хандив өргөсөн. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгөө илүүчилсэн хүн ч бий. Одоогийн байдлаар 800 гаруй иргэн, 400 гаруй өрхөд эмийн тусламж хүргээд байна. УИХ-ын зарим гишүүд ч энэ санаачилгыг дэмжиж өөрсдийнхөө тойрогт эмийн тусламж хүргэж эхлээд байна. Хамгийн гол нь одоо коронавирусийн эсрэг эм нь олдохгүй, байсан ч өндөр үнэтэй байна. Бид чадах чинээгээрээ эмийн багцаа бэлдэж боогоод тусламж хүссэн хаягийн дагуу найзуудаараа хүргүүлж байна. Зарим дүүргүүд дээр өрхийн эмч нартай хамтарч ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн эмч нар дугаар хорооны хэний амьдрал ямар байна гэдгийг маш сайн мэддэг учраас тусламж эзнээ олдог.

-Иргэдийн амьдрал ямар байна?

-Айл өрхүүд хүнсгүй болчихсон байна. Бидэнд хов хоосон хөрөгчнийхөө зургийг илгээж байгаа олон хүн байна. Хөргөгчинд нь хатсан талхны булан ч алга. Эмийн тусламж хүргэсэн айлууд дотор “Өнөөдөр сүүлчийн ясаа буцалгаад хэдэн будаа буцалгаад идэж байна” гэсэн айлууд ч бий. Ийм амьдралтай байгаа иргэд нэг хүний 200 мянган төгрөгөөр эмээ авах боломж хаана ч байхгүй шүү дээ. Энэ бол тоглоом биш. Энэ бол тахалт өвчин.

-Таны цахим хаяганд өдрийн дотор 1000 гаруй хүнээс эмийн тусламж авах хүсэлт ирсэн гэж байсан шүү дээ?

-Зарим хүн хөргөгчнийхөө зургийг, өвдөөд хэвтэж байгаа ээж, аав, ах дүү нарынхаа зургийг явуулаад үнэн байдлаа хэлээд тусламж гуйж байна. Тухайлбал, өчигдөр нэг аав холбогдож байна. “Манайх таван хүүхэдтэй. Ам бүл долуулаа. Барилга дээр ажиллаад өдөр өдөртөө цалингаа аваад амьдарлаа залгуулдаг байсан. Гэтэл эхнэр, хоёр хүүхдийн хамт коронавирусийн халдвар авчихлаа. Ийм зүйл гуйсан уучлаарай. Эмийн тусламж үзүүлээч” гэж байна. Ялангуяа залуучууд аль болох өөрсдөө болгочих гээд муу яваагаа хүнд харуулчихгүй юмсан гээд хичээдэг. Болгохын төлөө зүтгэдэг. Гэтэл бодит байдал дээр тэдэнд тусалдаг хүн байдаггүй учраас залуу гэр бүлд түлхүү туслахыг хичээлээ. Настай хүмүүст үр хүүхэд нь тусална. Байг гэхэд тэтгэврийн хэдэн төгрөгөө авчихна шүү дээ. Түүнчлэн заавал гэр хороолол гэлгүйгээр байшин хороололд өрөө түрээсэлдэг, нийтийн байранд амьдардаг, 2-3 лизинг төлдөг хэрнээ эхнэр, хүүхдүүдийн хамт ковидоор өвдчихсөн айл өрхүүдэд тусламжаа хүргэсэн.

-Та бүхэн өөрсдийнхөө чадлын хэрээр айл өрхүүдэд эмийн тусламж хүргэлээ. Гэтэл дахиад тусламж авах хүсэлт илэрхийлсэн иргэд байна уу?

-Одоогийн байдлаар эм дууссан. Гэтэл миний утсанд эмийн тусламж авахыг хүссэн 1000 гаруй иргэний хүсэлт, гуйлт байна. Зарим хүмүүс надтай холбогдохдоо уйлаад утсаар ч ярьж чадахгүй байна. Манай улсын төр засагт эрсдэлийн менежмэнт гэж юу ч алга. Хэдийгээр одоогийн байдлаар 800 гаруй иргэнд эмийн тусламж үзүүлсэн боловч надад хандсан хүмүүсийг орхихгүй. Бүгдэд нь туслахын тулд менежмэнт хийж байна. Нийт иргэдийг дүүрэг дүүргээр нь болоод өвчний хүндрэлээр ангилаад байна. Ингээд тухайн дүүргээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийг уриалж эмийн тусламж үзүүлэхэд гурван цагийн ажил болно. Энэ бол сэтгэл, зүтгэл, хурдны асуудал. Эрүүл мэндийн сайд ийм л ажил хийх ёстой. Гэтэл өрөөндөө хэдэн тоо цуглуулчихаад мэдэмхийрээд сууж болохгүй. Эрүүл мэндийн салбарын ажилчид үнэндээ нуруугаа авахууллаа. Иргэд бухимдалтай байна. Өвдөхөөрөө эмнэлгийн ажилчдыг хараан зүхэж, бухимдлаа гаргаж байна. Гэтэл 20 мянган иргэнд хоёр эмч оногдож байгаа нь бодит үнэн. Ийм байхад тэдний ачаалал, хүрэлцээний талаар ярих хэрэг юу ч байхгүй.

-Эм авах ч мөнгөгүй, эдийн засгийн чадамжгүй байгаа иргэдэд та болон сайхан сэтгэлтэй хүмүүс эмийн тусламж хүргэх биш, төрийн тогтолцоогоороо дамжуулж эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулаад иргэн бүрд өнөөх багцаа хүргэх ёстой юм шиг санагдаж байна?

-Манай улс “Чи амьдарч чадвал чад. Чадахгүй бол үх” гэсэн бодлоготой шүү дээ. Үнэнийг хэлэхэд, төр нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг ажиллаж байна. Төрийн түшээд нь өөрсдөө коронавирусийн халдвар тарааж иргэдээ эрсдэлд оруулж байна.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлж байна уу?

-Сонгууль бол нэгхэн жишээ нь. Та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа У.Хүрэлсүх гар барилцаад, үнсэлцээд явахаас бичлэгээс хараа байлгүй. Одоо Ерөнхийлөгчийн албанаас бууж байгаа Х.Баттулга 7500 иргэнд одон медаль гардууллаа. Үүний цаана одон аваад гарч ирсэн хүмүүсийг Сүхбаатарын талбайд 20-30 уулаа тосч баяр хүргэлээ. Цаашлаад 200-300 болж найрлаж, архидаж, баярлаж хөөрч, үнсэлцэж явлаа. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс одонгийн найранд очоод коронавирусийн халдвар авсан хэмээн ярьж байна. Төр өөрөө ийм байхад Эрүүл мэндийн сайд нь “Залуучууд битгий архидаад бай” гээд ичихгүй хэлж байна.

Харин ч залуучуудын харилцаа хандлага, ухамсар асар их өөрчлөгдсөн. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын санд нь мөнгө байхгүй. Төр нь аваад үрчихсэн. Тийм биш бол эрүүл мэндийн сангаасаа ийм эрсдэл учирсан үед эмээ үнэ төлбөргүй авах ёстой шүү дээ. Эрүүл мэндийн тогтолцоо нь ийм уналтад байгаа улсын иргэд 40 хэм халуураад хэр удаан тэсэх вэ. Над руу багтраад амьсгалж ч чадахгүй байгаа хүмүүс залгаад эм өгөөч гэж байна. Иргэд хоол, мөнгө гуйгаагүй харин эм, витамин гуйж байгаа нь манай төрийн өрөвдөлтэй бодит төрхийг илчилж байна. Ийм хүнд хэцүү үед эмийн тусламжийг эхлүүлсэндээ баяртай байгаа. Олон иргэнийг эмнэлгийн орон дээр үхэл амьдралтай тэмцэх тэр мөчөөс аварсан гэж бодож байна.

-Бид хамгийн чухал зүйлдээ, хамгийн их анхаарал хандуулж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна л даа. Та юу гэж бодож байна?

-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл барилга биш, усан оргилуур ч биш, харин хүний эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн олдохгүй байх. Гэтэл өнөөдөр дөнгөж төрсөн нярайгаас авахуулаад өндөр настай өтгөс буурлууд амьсгалын аппаратын хүрэлцээгүйгээс болж эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барж байна. Бид коронавирусийн халдвараар 500 хүнийхээ амь насыг алдлаа.

Энэ бол гуравхан сая хүнтэй манайх шиг оронд асар өндөр тоо. Гэтэл үүнийг энгийн үзэгдэл мэт хүлээн авч байна. Ингэж болохгүй шүү дээ. Нэг хүн нас барахад бид яаж цочирдож байлаа даа. Дахиад өдөр бүр 10 орчим хүн нас барахад бэлэн болчихоод байна. Гэтэл бодит байдлыг энтертаймантаар дараад байна. Гоё гоё нэвтрүүлгүүд хийгээд, өөр өөр сенсаци тариад иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулж байгаад дургүй хүрч байна. Ялангуяа УИХ-ын гишүүд, НИТХ-ын гишүүд, дүүрэг, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид орон нутгаас авч буйгаа татвар төлөгчдийн мөнгийг эмээ авч чадахгүй байгаа айл өрхүүдэд ядаж зарцуулах хэрэгтэй. Тэд бүх хүнийг ажилгүй орлогогүй, эдийн засгийн чадамжгүй болгосон.

Тиймээс ядаж эрүүл болгох эмийн тусламжийг үзүүл. Эрүүл болсон хойно учир нь олдоно шүү дээ. Иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал шоуддаг, оноо авдаг ажил биш. Энэ хүнд үед төр асар хурдтай менежмэнт хийж, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй байна. Иргэд хариуцлагаа улам сайжруулж гараа угааж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Хоёр тун вакцин хийлгэсэн гээд юунд ч битгий найд. Би хоёр тунгаа хийлгэсэн ч өвдсөн шүү. Тиймээс халдвараас хайртай бүхнээ өөрсдөө л хамгаал.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны зургадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод 8 явуулын, 20 суурин цэгт дархлаажуулалтын 42 багийн 247 эмч, ажилтан 3338 иргэнийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар бар өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 23, Буд гариг. Билгийн тооллын 13, Ээрхтний тэнгэрт одтой, хар бар өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Ээл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Ххол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Капитализмыг алгасуулах Лениний төлөвлөгөө” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яамны ГТБХЗГ-ын дарга
В.Үнэнбат “Тариалалтаас харахад
дотоодын улаанбуудай болон төмсний
ногооны хэрэгцээг бүрэн хангахаар байна”
хэмээлээ.

Монгол Улсын
Ерөнхийлөгчийн эдийн
засаг, аж үйлдвэрийн
бодлогын зөвлөх
Ц.Эрдэнэбат “Энэ цар тахлын хүнд цаг
үед өрх бүрд сая төгрөг
өгвөл бодитой дэмжлэг
болно” хэмээснийг I, V нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Капитализмыг алгасуулах
Лениний төлөвлөгөө” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ковидоор өвчлөөд эдгэрсэн иргэн С.Амгаланбаатар “Нэгэнт л ковидоор өвдчихсөн бол сэтгэл
санаагаар унаж, гутрах хэрэггүй. Харин яаж хурдан
эдгэх, бусдадаа хэрхэн халдаахгүй байх тал дээр
идэвх, санаачилгатай байх нь чухал” гэв.

МУИС-ийн Бизнесийн
сургуулийн ахлах багш
Ц.Цолмон “Нэг улсын
ачааг нөгөөгөөс ялгаварлан
түрүүлж ачсан бол гомдол
гаргаж болно”
гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

“Атлетик 220” клуб Азийн цомын тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

Монголын хөл бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2020 оны аварга “Атлетик 220” клуб Азийн хөл бөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд шалгарсан Монголын анхны баг болсон.

AFC Cup тэмцээний “J” хэсэгт багтсан Атлетик 220 клуб хэсгийн шатны эхний тоглолтоо Хонконгт Улаанбаатарын цагаар 16:00-д Tainan City клубтэй хийхээр болсон байна.

Клубийн тоглогчид энэ сарын 19-нд Хонконгийг зорьсон бөгөөд 23-нд Tainan City, 26-нд 16:00 цагаас Eastern Long Lions, 29-нд 20:00 цагаас Lee Man клубүүдтэй тус тус тоглоно.

J хэсэг:

АНГИЛАЛ

Спорт

ХЭЗЭЭ

3 цаг 24 минутын

Categories
мэдээ нийгэм

Ирэх өвөл 725 мянган тонн сайжруулсан түлшний түүхий эд бэлтгэх шаардлагатай

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 725 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шат дараатай татан авах шаардлагатай. Үүнээс одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 26 мянган тонн, зүүн бүсийнхэд 28 мянга, Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тонн түүхий эдийн нөөц, 855 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэр болон төвийн нөөцийн талбайн ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр дараах 4 чиглэлээр ажиллахыг хүсжээ.
Үүнд:

  • 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлд нийт сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх
  • Баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хийх, нүүлгэх ажлыг хэрхэн шат дараатай зохион байгуулах
  • Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулбал тус дүүргийн айл өрхийг түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжийг судлах
  • Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд шаардагдах төсөв, зардлыг шийдвэрлэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зуны сардаа базааж дуусгах ажлуудын шат дараатай зохион байгуулах асуудлуудыг ажлын хэсэгтэй хэлэлцэж, үүрэг өгсөн байна.

Мөн тэрээр “Зундаа багтаж бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Долоодугаар сараас өдөрт 100 машинаар татан авалт хийхээр тохиролцоонд хүрсэн. 36 тэрбум төгрөгийн тээврийн зардал гарах тооцоо гарсан. Мөн барьцалдуулагчийн нөөцийг нэмэгдүүлэхэд бид нэгдэж ажиллаж байна” гэлээ.

Хорио цээрийн улмаас түүхий эдийг татан авах, техникийн сэлбэг хангамж удаашралттай байгаа бөгөөд одоогоор 26 машин сул зогсож байгаа аж.

2020 онд дөрвөн бүсэд агаарын чанарыг сайжруулахаар зорьж, хамрах хороодын тоог заасан. Эдгээр бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад өнгөрсөн онд “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр 525 мянган тонн сайжруулсан шахмал түлш хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногт вакцинжуулна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна гэж хэллээ.

Тэрбээр энэ талаар “Файзер вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөлтэй. Бид ДЭМБ-ын дэргэдэх вакцинжуулалт хариуцсан зөвлөлтэй цахимаар холбогдож зөвшөөрөл авсан. Тийм учраас 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг энэ долоо хоног сүүл ирэх долоо хоногийн эхээр эхлүүлэхээр төлөвлөгөө гаргаж, бэлэн байдлаа хангаж байна” гэлээ.