Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 1.4 их наяд төгрөгийг 19 мянган зээлдэгчид олгожээ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.4 их наяд төгрөгийг нийт 19 мянган зээлдэгчид олгож, 73.6 мянган ажлын байр хадгалсан дүнтэй байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай нийт 142 иргэн, аж ахуй нэгжид 18.8 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан байна.

Төлөвлөгөөнд тусгагдсан репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 525.4 тэрбум төгрөгийг 2,396 зээлдэгчид олгож, 24 мянган ажлын байр хадгалсан бөгөөд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 414 тэрбум төгрөгийг 5,570 зээлдэгчид тус тус олгосон гэлээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 232.6 тэрбум төгрөгийг 17.3 мянган зээлдэгчид олгожээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ.

Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм.

Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрүүдийг хүргэж байна.

Товч мэдээ

– Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 70.6, репо санхүүжилттэй зээл 26.3, ипотекийн зээлийнх 41.4 хувьтай байна. 15,784 зээлдэгч 207 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл авчээ.
– “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Комисс 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Салбар комиссууд 2016-2020 онд давхардсан тоогоор 20,700 орчим хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилжээ. 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,324 /0-16 насны 10,790/ хүүхэд байна.
– Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төвлөрсөн хяналт, удирдлагаар хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгав.
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг “Нийгэм, эдийн засаг”, “Нийгмийн хамгаалал”, “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн үндсэн гурван хэсгээр гаргасан байна. Ирэх оноос эдгээртэй холбоотой шийдвэр гаргахдаа энэ загварыг ашиглаж байхыг сайд нарт даалгалаа. Дэлхийн улс орнууд ийм загвар ашигладаг бөгөөд энэ нь гаргасан шийдвэрийн үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерын загварчлалын дагуу тооцоолон бодох, турших, таамаглал дэвшүүлэх, бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломж олгодог байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэхээр болов

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар боллоо.

Агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг сайд Н.Уртнасан, Л.Халтар нарт даалгав.

Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: ЭЕШ-ыг хойшлуулах болсон шалтгаан

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны долдугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ оны шалгалтад оролцохоор 40420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1040 анги танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байв.

Нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Шалгалтыг зохион байгуулахад 9620 багш, мэргэжилтэн оролцохоор холбогдох сургалтуудад хамрагдаж чиг үүргийн дагуу бэлтгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч цар тахлын халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж, өвчилсөн иргэдийн тоо болон биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа учир товлосон шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэв.
ЭЕШ-ыг хойшлуулах болсон шалтгааныг дурдвал:

ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа. ЭЕШ-д оролцохоор 7317 шалгуулагч сумаас аймгийн төв рүү зорчих ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 9 аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж орох, гарах хөдөлгөөнөө хязгаарлаад байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

Цахим наадмыг Б.Баатар найруулахаар болжээ

Үндэсний их баяр наадмыг гурван найруулагч хамтран найруулахаар төлөвлөөд байсан. Гэвч цар тахлаас шалтгаалж, наадмыг үзэгчгүй, цахимаар тэмдэглэхээр болсон юм. Тиймээс гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж, цахим наадмыг Б.Баатар найруулахаар болжээ.

Тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа үзэгчгүй наадмын концертыг найруулах аж.

Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав.

Эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинэчлэх, шинээр барихтай холбоотой бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ирэх өвөл шаардагдах сайжруулсан шахмал түлшний 725 мянган тн үндсэн түүхий эд /мидлинг/-ээс гадна барьцалдуулагч татаж авч нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Хоёр настнуудыг энэ жил цэцэрлэгт авна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр тэрээр 2021-2022 оны хичээлийн жилд хоёр настнуудыг цэцэрлэгт авдгаараа авна гэж хэллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цаашдаа хүүхдийн хүмүүжлийн цогц хөтөлбөрүүдийг батлуулж байж ЭМЯ, ХНХЯ, БШУЯ 0-2 насны хүүхдүүдийг яслид хамруулах уу, хүүхэд харах үйлчилгээ байх уу, өдөр өнжүүлэх үйлчилгээ байх уу гэдгийг шийднэ. УИХ тодорхой шийдвэрүүд гаргана. Шинээр өргөн барьсан Боловсролын тухай хуульд 3-5 насыг сургуулийн өмнөх нас гэж тогтоож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлууллаа

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг яамнаас гаргалаа.

Хугацааг наймдугаар сарын сүүлээр хэмээн тогтоосон нь дархлаажуулалтын явцтай уялдуулан гаргасан шийдвэр юм.

Мөн “Ковид19”-ийн халдвар авсан хүнтэй ойрхон гэсэн 1500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн.

Түүнчлэн ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан.
Тодруулбал, Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. 40,420 хүүхдээс 21 аймагт ирж ЭЕШ-д орох 7,600 орчим хүүхэд бий. Өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ийг хойшлуулж байна.

Долдугаар сарын 10-нд яг хэдний өдөр ЭЕШ авахыг болон шалгалтыг хэрхэн зохион байгуулахыг зарлана” гэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцуулав.

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Гэхдээ одоогийн мөнгөний зөөлөн бодлогыг дахин сулруулах буюу 6 хувиас бууруулах боломжгүй гэдгийг онцлов. Өрхүүдийн орлого хоёр улирал дараалан буурсан, 60 мянган хүн ажилгүй болсон зэргийг харгалзан бодлогын хүүг хэвээр хадгалжээ.

Шийдвэрийг Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахимаар танилцуулсан юм. Мөн тус банкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг нэмэхээр болсон байна.

Инфляц ойрын хугацаанд зорилтот түвшинд буюу 6 хувь байна гэв. Одоогоор инфляц нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь байна. Үүнд эдийн засгийн өсөлт, иргэдэд олгосон бэлэн мөнгө, махны үнийн өсөлт нөлөөлжээ.

Эдийн засгийн өсөлтийг таамаглахад тодорхойгүй байдал өслөө. Гэхдээ энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ.

Өнгөрсөн онд зээл олголт 4-5 хувиар агшсан бол эргээд сэргэлээ. Шинээр олгосон зээлийн дундаж хүү 11 хувь болж, 4 нэгжээр буурлаа Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ихээхэн өслөө. Гадаад эрэлтийн эрч хадгалагдахаар байна. Энэ онд Манай улсын төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарах хүлээлт байна.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлc: Цэвэр экспорт буюу нүүрсний экспорт оны төгсгөлд 29 сая тоннд хүрнэ. Зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос өссөн. Санхүүгийн салбарын өсөлт 14-15 хувь байна. Уул уурхай, түүнийг дагасан салбаруудад илүү их өсөлт гарна. Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрэх тооцоо хийлээ.

Арван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжээд гурван сар өнгөрлөө. Энэ хүрээнд нийт 1.4 их наяд төгрөгийг Гурван хувийн хүүтэй зээлд олгосон байна. Зээлийг тодорхой зорилтот бүлэгт л олгоно. Банкууд өөрийн шалгуураар олгож байна. Нийт 6 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн ч бүгдэд нь зээл олгох боломжгүй юм. Moody`s, FITCH гэх мэт олон улсын байгууллагууд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг өндрөөр үнэлсэн. Энэ хөтөлбөрийн зээлийг хасвал зээлийн дундаж хүү 14 хувь байна. Зээлийн хүсэлт салбар бүрд харилцан адилгүй байна.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Инфляцын өсөлтийг бүрэн хянаж чадна гэж үзэж байна уу?
-Инфляцын дарамт байна. Гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ. Иймд ханшийн дарамт ирэхгүй. Төгрөгийн үнэ тогтвортой байна.

-Төв банкны үнэт цаасны нийт хэмжээ 10.2 их наяд төгрөг болжээ. Сүүлийн үед өссөөр байна. Банкууд зээлээ гаргахгүй харин Төв банкны үнэт цаасанд 6 хувийн буюу бодлогын хүүгээр мөнгөө байршуулж байгаа нь зөв үү?
-Банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хаана байрлуулахаа өөрсдөө шийддэг. Төв банк зээл олголтыг нэмэх бодлог барина.