Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 70 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1427, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 126, гэмт хэргийн шинжтэй 61 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 70, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 75, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 112, эрүүлжүүлэх байранд хоносон 154, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 73 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 51 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны зургаадугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 227 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 169 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 58 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 27 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 6 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг өргөн барив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.23) өргөн барилаа.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30000 орчим монгол иргэн тус улсад оршин суугаагаас 10 мянга орчим нь суралцаж байна. Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод тус тус төвлөрөн оршин суурьшдаг. Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүсжээ.

No description available.

АНУ дахь Монгол иргэд Чикаго хотноо төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд байдгийн зэрэгцээ Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт)-той холбоотой болно. Мөн сүүлийн жилүүдэд монгол иргэд ачаа тээвэр, гоо сайхан барилгын чиглэлээр 50 орчим компани эрхэлж, гурван монгол сургууль, Чикаго хот дахь Монгол иргэдийн холбоо, Монгол төв зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж.

ЭСЯ-наас Чикаго хотод консулын үйлчилгээ үзүүлэх үед Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота ээрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэд олноор үйлчлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим Монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт өдөрт 8.5 сая тун вакцин тарьжээ

Энэ хооронд тус улсын эрх баригчид дархлаажуулалтыг түргэсгэхийг хичээсээр байгаа юм. Энэтхэг улс өдөрт 8 сая гаруй тун вакцин хүмүүст тарьж, өмнөх амжилтаа шинэчилжээ.

Үүнээс өмнөх дээд амжилт нь өдөрт 4 сая гаруй тун вакцин тарьсан явдал юм. Энэтхэг улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард вакцинжуулалтын хурд хэсэг хугацаанд нэмэгдсэн ч удалгүй уналтад орсон юм. Зарим мужид вакцины хомсдол бий болж, дархлаажуулалтын аян саармагжиж байлаа. Үүнээс үүдэн Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар шүүмжлэлд өртөж байв. Харин Ерөнхий Сайд Моди “Зургадугаар сарын 21-нээс эхэлж бүх иргэн вакцинаа үнэгүй хийлгэнэ” гэж одоогоос сарын өмнө зарласан юм.

Цар тахлын эсрэг дархлаажуулалтыг түргэсгэх үүднээс Энэтхэгийн Засгийн газар вакциныг мужуудад нийлүүлэх бодлогодоо өөрчлөлт оруулсны үр дүнд нэг өдрийн дотор 8 сая гаруй тун вакциныг тарьж чадсан үйл явдал болжээ. Эл явдалд тун баяртай байгаагаа Ерөнхий сайд Моди твиттер хуудсаараа илэрхийлж, вакцин бол цар тахлын эсрэг хамгийн хүчирхэг зэвсэг гэдгийг онцолсон байна.

Гэхдээ АНУ, БНХАУ-тай харьцуулахад Энэтхэгт дархлаажуулалт удаан явагдаж байгаа юм. Зарим муж дахь вакцины хомсдол үүнд нөлөө үзүүлж байгаа талаар олон улсын зарим хэвлэл дамжуулсан байна.

Тус улс вакцин тариулах боломжтой нийт иргэдийнхээ 5 гаруй хувийг дархлаажуулаад байгаа юм.

Сонирхуулахад, Энэтхэгийн эрх баригчид энэ жилийн эцэс гэхэд бүх насанд хүрэгчдийг вакцинжуултад хамруулсан байх зорилтыг тавиад байгаа. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд өдөрт 10 сая тун вакциныг иргэддээ тарих ёстой аж. Өнөөгийн байдлаар Энэтхэгийн Засгийн газар 2021 оны эцэс гэхэд бүх насанд хүрэгчдийг вакцинд хамруулах зорилгодоо хүрч чадахааргүй дүр зураг ажиглагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хийв.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Н.Учрал нар ажиллалаа. Ажлын хэсэг 2 удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 3 удаа хуралдаж, төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, уран бүтээл, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, саналын томьёолол бэлтгэсэн. Үүнд,

– Кино урлагийг дэмжих чиглэл, зарчмыг тодорхой болгож, хуулийн нэр томьёог бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн.

– Кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгахаар заалаа. Кино урлагийг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр тусгасан.

– Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн Кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн.

– Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн өвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгасан.

– Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан гэв.

Байнгын хорооны дарга Г.Дамдинням Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллыг зүйл тус бүрээр нь хэлэлцэнэ гэж хуульд заасан болохыг хэлэлцэх асуудлын өмнө танилцуулав.

Ингээд танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн нийт 30 гаруй саналын томьёоллыг зүйл тус бүрээр хэлэлцлээ. Зарим зүйл, заалтад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгахаар тогтож, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар бүгд дэмжигдсэн.

Ийнхүү Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.23) цахим хуралдаан 15 цагт эхэлж,хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нараас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн зүгээс төслийн 1 дүгээр зүйл буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “5.1.7 буюу Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.

No description available.Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Соёлын Дэд сайд М.Батбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийн 1 дүгээр хасвралтад заасан ойн медаль болон медалийн байгуулалтын лого зургийн зарим хэмжээг өөрчлөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ үеэр тогтоолын төслийн 1 дүгээр хавсралттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, хариулт авсан.

No description available.

Иймд тогтоолын төслийн анхнхы хэлэлцүүлэг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 560.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр энэ сарын 17-ны байдлаар 560.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

2020 оны зургадугаар сард Монгол Улс 500.6 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байжээ.

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор экспорт багасаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Файзер” вакцины 2 дахь ээлжийн 85.410 тунг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер – Comirnaty вакцины 2 дахь ээлжийн 85.410 тунг өнөөдөр хүлээн авч байгаа бөгөөд зургадугаар сарын 16-нд эхний 84.240 тун ирсэн уг вакцины үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Тус 2.5 сая тун вакциныг 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Одоогоор “Файзер” вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16, 17 настай хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эх, хүнд өвчтэй иргэдийг вакцинжуулж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нисэх онгоц болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасаа давхар бүртгүүлсэн хоёрдогч компанийг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 12 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд банкны зээлийн санхүүжилтээс гадна хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлэхийг дэмжиж, олон улсын санхүүгийн зах зээлийн интеграцид нэгдэх чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2020 онд үнэт цаасны давхар бүртгэлийн журмаар гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах зохицуулалтын орчинг бүрдүүлсэн явдал юм. Зохицуулалтын орчин ийнхүү бүрдсэн тул хуралдаанаар үнэт цаасаа давхар бүртгүүлсэн хоёрдогч компани болох “Степ голд лимитэд”-ийн Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 68,422,607 ширхэг үнэт цаас, дотоодын хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 1,111,110 ширхэг энгийн хувьцааг өөрийн бүртгэлд бүртгэж, арилжаа эрхлэх болон төвлөрсөн хадгаламжийн байгууллагын бүртгэлд дээрх хувьцааг бүртгэхийг даалгалаа. Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр гадаад улсын хөгжингүй зах зээлд бүртгэлтэй үнэт цаасыг дотоодын биржээр дамжуулан арилжаалж, зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлийн үнэлгээг өсгөж, хөрвөх чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөө болно.

Мөн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК-ийн 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50.0 сая ширхэг нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд ингэснээр тус сан нэгж эрхээ олон нийтэд нээлттэй санал болгон арилжаалж, бодлогын баримт бичигт заасан хөрөнгийг татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй нэг, нэгж эрхийн танилцуулгаа бүртгүүлсэн нэг хамтын хөрөнгө оруулалтын сан хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээг үзүүлж байна.

Түүнчлэн нэр бүхий хоёр аудитын компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдээр бүртгэхийн зэрэгцээ гурван хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Хуралдаанаар мөн гурван компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн зээл болон хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх гэж байна. Иймээс уг хуулийн үйлчлэх хугацаа, нөхцөл байдалтай уялдуулж “Банк бус санхүүгийн байгууллагуудын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн санг байгуулж, зарцуулах журам”-д өөрчлөлт оруулахаар хуралдаанаар мөн хэлэлцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээл эхлүүлэхээр зорьж байна” гэв

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулах талаар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шалгалт өгөх хүүхдүүдийн хэдэн хувь нь вакцинд хамрагдаад байгаа вэ?

– 40.420 хүүхдээс өнөөдрийн байдлаар 30.982 нь буюу 76 хувь вакцины бүрэн тунг хийлгэсэн. Наймдугаар сар гэхэд шалгалт өгөх бүх хүүхэд бүрэн тунгаар дархлаажсан байхаар байна. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь 18,19 настай. 16, 17 настай хүүхдүүд дарлаажуулалтад хамрагдаад эхэлсэн. 15 настай 2000 орчим хүүхэд бий.

Шалгалтыг сар гаруйн хугацаагаар хойшлуулснаар намрын элсэлтэд ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа.

– Есдүгээр сарын 1-нээс хичээл танхимаар эхлэх үү?

– Есдүгээр сарын 1-нээс аль болох танхимаар хичээл эхлүүлэхээр зорьж байгаа. Одоогоор бид үндсэндээ 1.5 жилийн танхимын сургалтыг алдаад байгаа. Энэ жил хичээл танхимаар эхлэхгүй бол хоёр жил хүртэл хугацаа алдахаар байна.

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авна. Энэ намар хоёр настнуудыг авдгаараа авах бол цаашдаа хүүхдийн хүмүүжлийн цогц хөтөлбөрүүдийг батлуулж, 0-2 насны хүүхдүүдээ ясли, хүүхэд харах үйлчилгээ гэх мэтийн алинд нь хамруулахаа шийднэ. Шинээр өргөн барьсан Боловсролын хуульд 3-5 насыг сургуулийн өмнөх нас гэж тодорхойлж байгаа.

– ЭЕШ-ыг хойшлуулж байгаа нь долдугаар сарын эхээр хөл хорио тогтоох талаар мэдээлэл гарч байгаатай холбоотой юу?

– Засгийн газар нөхцөл байдлын мэдээллийг сонссон. ЭЕШ маш том хөдөлгөөн үүсгэнэ. Зөвхөн хүүхдүүд гэхгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ дагаж хөдөлгөөнд ордог учраас шалгалтыг хойшлуулахаас өөр арга байсангүй.