Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо


ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна.

Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гардууллаа.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өргөмжлөлийг гардуулан өгөхдөө, хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, ирж яваа цагийн Майдар бурхны босоо дүрийг босгох “Их Майдар” төсөл, Улаанбаатар хотоос 53 км зайд байрлах Чингис хааны морьт хөшөө болон бусад томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд уран бүтээлчийнхээ хувиар оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү нэр хүндтэй цолыг мэргэжлийнх нь хувьд олгож байгаад талархал илэрхийлэв.

Өдгөө 263 жилийн түүхтэй ОХУ-ын Дүрслэх урлагийн академи нь дэлхийн ууган академиудын нэг бөгөөд тус академийн Ерөнхийлөгчөөр ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач, Лениний одонт З.К.Церетели ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Хүмүүс цуглуулаад, архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэнэ

Туул голын эрэг, амралт зугаалгын газраар хийгдэж буй хяналт шалгалтын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү болон холбогдох мэргэжилтэн өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн хоёр дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа. Бас амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглочихсон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. НЦУГ-аас өнөөдөр нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналын Нийслэлийн Захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн.

Цар тахлын үед хүн хоорондын зай бариулж, дэглэм сахиулахын төлөө бүгд хичээж ажиллаж байхад дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулаад архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй” гэв.

“СЭРҮҮСЭХ ҮЕЭР ИРГЭД ГАЛ ТҮЛЭХДЭЭ ТҮЛШНИЙХЭЭ ШАТАЛТЫГ БҮРЭН ДУУСГАХГҮЙГЭЭР ӨРХӨӨ БҮТЭЭСЭНТЭЙ ХОЛБООТОЙ УГААРЫН ХИЙН ДУУДЛАГА ИРЖ БАЙНА”

ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн н.Билгүүн

“Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийх явцад иргэд гадуур зугаалах, гол ус руу орох тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ үеэрээ гол нь маскгүй, хүүхдүүдээ голын усанд оруулах зэрэг олон эрсдэл үүсгэж байгаа юм.

Мөн бороо орж сэрүүсэх үеэр иргэд гал түлэхдээ түлшнийхээ шаталтыг бүрэн дуусгахгүйгээр өрхөө бүтээсэнтэй холбоотой угаарын хийн дуудлага ирж байгаа тул эрх бүхий байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөж ажиллахыг хүсье” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээл нийт 2 их наяд төгрөгт, хугацаа хэтэрсэн зээл 1.4 их наяд төгрөгт хүрээд байна

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн багцын 10 хувь, чанаргүй зээлийн хувь 8 хувь байна. Нийт 18 хувьд хүрчээ.

Тэгвэл зээлдэгч та зээлээ цагт нь төлөөгүй байх нь зөвхөн банк та хоёрын асуудал биш. Тухайн банкнаас зээл авах хүсэлттэй, дараагийн зээлдэгчид ч хамаатай. Учир нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл өсөх хэрээр банкны Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгө тэр хэрээр нэмэгддэг байна. Ингэснээр банкуудын дараагийн зээлд гаргах мөнгөн дүн буурч, ААН-үүдийн бизнесийг дэмжих үйл ажиллагаа саатдаг.

Чанаргүй зээл нийт 2 их наяд төгрөгт, хугацаа хэтэрсэн зээл 1.4 их наяд төгрөгт хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.24) Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив.

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хуралд өргөн баригдсан байсан Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг дахин эргэн харах, сайжруулах, илүү боловсронгуй болгох, эрдэмтэн, судлаачдын саналыг тусгах шаардлага буйг хуулийн төсөл өргөн барих үеэр хэлэв.

Тэрбээр,

  • Засгийн газрын 100 хоногт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулан найман зөвлөх багийг байгуулан ажилласны үр дүнд хүний насан туршдаа суралцах боломж, хэлбэрүүдийг тодорхой болгож, амьдрах орчноос суралцах асуудлыг боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх;
  • Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу заавал эзэмших боловсролыг 12 жил байхаар тусгах; иргэний эзэмшсэн мэдлэг ур чадварыг үнэлэх, мэргэжлийн үндэсний шаталсан бүтцийг шинэчлэх, олон улсын ISCED 2011 ангилалд шилжүүлэх;
  • дэлхийн иргэнийг хөгжүүлж, “Үндсэн гадаад хэль нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах;
  • бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлыг тусгах;
  • боловсролын сургалтын байгууллагын бүтэц, статус, чиг үүрэг, тэдэнд тавигдах шаардлагыг оновчтой болгох; боловсролын санхүүжилтийг боловсролын үйлчилгээний гүйцэтгэл, чанар, үр дүнд чиглэдэг болгох; сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох зэрэг олон сайхан санал, зөвлөмжүүдийг Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулиудын төсөлд тусган орууллаа гэв.

Хууль хэрэгжснээр Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгж боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилгоо хэрэгжүүлэх таатай боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар 34-39 хэм хүрч хална

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 26-наас ихэнх нутгаар 30-34 градус хүрч халах төлөвтэй байна. Хамгийн халуун өдөр энэ сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 градус хүрч хална.

Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Төвийн болон Говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Тухайн өдөр /ням гараг/ нийслэлд 33 градус хүрч хална” гэлээ.

Тиймээс иргэд хэт халуунд гадуур гарахгүй байх, өндөр настай, зүрх судасны өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уух, гэртээ байхыг зөвлөж байна.

Мөн

  • гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Жимс, хүнсний ногооны гарал үүслийг хэрхэн хялбар аргаар мэдэх вэ?

Дэлгүүрийн лангуу дээр зарагдах жимс, хүнсний ногооны гарал үүсэл нь өөр өөрийн түүхтэй. Органик гаралтай нь байхад зарим нь химийн бордоогоор бордсон нь ч бий. Мөн генетикийн өөрчлөлтөөр хувиргасан нь ч ихсэх боллоо.

Ийм үед бид жимс, хүнсний ногоон дээрх шошго буюу кодыг нь уншиж химийн бордоотой, генетикийн өөрчлөлттэй, органик эсэхийг нь ялгаж эрүүл хүнс сонгох нь чухал болоод байна.

Жимс, хүнсний ногоон дээр байдаг жижиг зууван хэлбэртэй наалт их олон мэдээлэл агуулж байдаг гарал үүслийн гэрчилгээ нь юм.

apple болон дотор гэх мэтийн зураг байж болно

Энэхүү наалт дээрх тоог хүнсний ногооны код гэх ба 4 оронтой 3 буюу 4-өөр эхэлсэн кодтой бол химийн бордоо (пестицид, гербицид) ашигласан, 5 оронтой 8-аар эхэлсэн бол генийн өөрчлөлттэй, 5 оронтой 9-өөр эхэлсэн бол органик гаралтай хүнсийг тэмдэглэдэг. Харин сүүлийн 4 орон нь хүнсний төрөл сортыг нь илтгэсэн тэмдэглэгээ юм.
Бидний анзааралгүй хуулж хаядаг жижиг наалт нь тухайн жимс, ногооныхоо бүх мэдээллийг агуулж байдаг код бүхий шошго юм.
Хүнсний ногооны кодоо уншиж сонголтоо хийж заншаарай.

Мах, цагаан идээ, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа болно

Categories
мэдээ улс-төр

Ковидын эсрэг хуулийн хугацааг сунгах эсэхийг 29-нд эцэслэн шийднэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн хугацааг сунгах эсэхийг 6-р сарын 29-нд хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал энэхүү хуулийн хугацаа 2021 оны 6-р сарын 30-ны өдөр дуусна. Хуульд сайжруулалт хийх эрх нь УИХ-ын гишүүдэд нээлттэй байгаа ба гурван удаагийн хэлэлцүүлгийг энэ сарын 29-н гэхэд хийж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Ажлын хэсэг байгуулагдаж, зарим хариуцсан субъектуудын зохицуулалтыг өөрчлөх ёстой талаар хуралдааны үеэр олон гишүүн саналаа хэлэв. Тиймээс УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. Ингэснээр хэдий нэг хоногийн завсарлага өгсөн ч ирэх долоо хоногийн эхээр чуулган хуралдах шаардлага үүсэж байгаа юм.УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн хугацааг сунгах эсэхийг 6-р сарын 29-нд хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал энэхүү хуулийн хугацаа 2021 оны 6-р сарын 30-ны өдөр дуусна. Хуульд сайжруулалт хийх эрх нь УИХ-ын гишүүдэд нээлттэй байгаа ба гурван удаагийн хэлэлцүүлгийг энэ сарын 29-н гэхэд хийж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Ажлын хэсэг байгуулагдаж, зарим хариуцсан субъектуудын зохицуулалтыг өөрчлөх ёстой талаар хуралдааны үеэр олон гишүүн саналаа хэлэв. Тиймээс УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. Ингэснээр хэдий нэг хоногийн завсарлага өгсөн ч ирэх долоо хоногийн эхээр чуулган хуралдах шаардлага үүсэж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Монголын жүдо бөхийн 12 тамирчин Токиогийн олимпийг зорино

Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио 2020” олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалтыг гаргасан байна.

Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор

  • эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, -78кг
  • эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпийн эрхээ албан ёсоор авлаа.

Мөн манай улсын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпийн хөтөлбөрт багтсан жүдо бөхийн холимог багийн барилдаанд бүтэн багаараа оролцоно.

Categories
мэдээ нийгэм

“Шинэчилсэн тарифаар маш хүнд өвчтөнд 7.7 сая төгрөг зарцуулна” гэв

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын халдвартай өвчтөнүүдэд зарцуулагдах шинэчилсэн төсөв, салбарын хүний нөөцийн талаар мэдээллээ.

Тэрээр “Анх батлагдсан 8 сая төгрөг нь 28 хоногийн эрчимт эмчилгээний ор хоногийн тооцоолол юм. Эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан тохируулсан үнийн тарифыг батлуулсан. Одоо өвчтөний биеийн байдал хөнгөн бол 1 сая 50 мянган төгрөг, хүндэвтэр хүнд 3.5 сая төгрөг гэх мэт ангиллуудыг гаргаж батлуулсан. Үүнд дахин нэмэлт өөрчлөлт оруулан, эмийн зардлыг шинэчилж өмнө нь маш хүнд өвчтөн 4,3 сая төгрөгөөр эмчлүүлж байсан бол одоо шинэ тарифаар 7,7 сая төгрөг болж шинэчлэгдсэн. Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний зардал, эмч ажилчдын цалин багтсан.

Улсын хэмжээнд 27 мянган ор бий. Үүний 11 мянган орыг зөвхөн ковидод зориулж дэлгээд байна. Бид хэдийг ч дэлгэж болно. Гол нь хүний нөөц дутагдаад байна. Монгол Улсад эрчимт эмчилгээний 340 эмч, нийт сувилагч 13 мянга, эмч 11 мянга гээд улсын хэмжээнд эмнэлгийн 57 мянган ажилтан бий. Тэд үнэхээр туйлдаж, нөхцөл байдал хэцүү байгаа.

Манайд амьсгалын эсмо аппарат гурав бий, дахин нэгийг авч ирж байна. Аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулагддаг” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Монголын бэлчээрийг нөхөн сэргээх боломжтой

Олон улсын ноолуурын эрэлт нэмэгдсэн нь Монголын уламжлалт бэлчээрийн чанар муудахад нөлөөлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Цөлжилт, хуурайшилттай тэмцэх дэлхийн өдөрт зориулж ноолуур усны нөөцөд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.

Хөвөн, маалинган даавуу, ноос, ноолуур зэрэг нь ургамал, амьтнаас гаралтай учир бэлчээр, ус шаарддаг. Газар нутгаа хэт их ачааллахгүй, усыг хэтрүүлэн ашиглахгүй байхын тулд түүхий эдийн тогтвортой хангамж зайлшгүй шаардлагатай. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд онцгой ач холбогдолтой юм. Цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан монгол ноолуур хамгийн нимгэн, чанартайд тооцогддог.

Ноолуурын эрэлтийг дагаж монгол малчид ямаа өсгөж байна. Ноолуур нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд найдвартай орлого. Гэхдээ ямаа бэлчээрлэхдээ өвсийг үндсээр нь зулгааж, газрын нөхөн төлжилтөд сөргөөр нөлөөлдөг.

Тиймээс бэлчээрийн даац хэтрүүлэхгүйн тулд гурван хонинд нэг ямаа байхаар тооцоолж сүргээ өсгөдөг байв. Харин одоо сүрэгт ямаа, хонины тоо тэнцүү болжээ. Монгол Улсын мал сүрэг өсөж, 2000 оноос хойш 70 сая толгойд хүрсэн. Бэлчээрийн даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт Монгол орны газрын доройтол, цөлжилтөд нөлөөлж байна. Агаарын хэм өндөр, хур тунадас багассанаас хуурайших хандлага ажиглагдаж, бэлчээр, усан хангамжид нөлөөлсөн. Монгол орны бэлчээрийн талбайн 70 орчим хувь нь тодорхой хэмжээгээр доройтжээ. Гэхдээ зөв төлөвлөж, газар, усны эх үүсвэрийг хамгаалбал мал аж ахуйн тогтвортой менежментийн тусламжтайгаар ихэнх хэсгийг нөхөн сэргээх боломжтой. Малчдын орлогод сөргөөр нөлөөлөхгүйгээр сүргийн хэмжээг бууруулж, газрын доройтлыг арилгах, усны нөөцөд үзүүлэх дарамтыг бууруулж болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж, Монгол дахь хөдөө орон нутгийн иргэдийн дасан зохицох чадвар, эрсдэлийн менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд цаг уурын мэдээлэлтэй байгалийн нөөцийн менежмент, мал аж ахуйн тогтвортой төлөвлөлтийг нэгтгэж, малчдын уламжлалт хамтын ажиллагааны арга барилд тулгуурлан, тогтвортой эх үүсвэртэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний шинэлэг технологийг нэвтрүүлдэг. Ноолуураас олох орлого боловсруулалтаас нэмүү өртөг багатай. Монгол Улс ноолуурынхаа 80 хувийг экспортолж үлдсэнийг нь боловсруулж байна. Засгийн газрын ноолуурын хөтөлбөр нь орон нутгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх зорилготой. Монгол орны газрын доройтлыг арилгахын тулд улс орны тогтвортой хөгжлийн хүсэл эрмэлзэлд хувь нэмэр оруулах, тогтвортой байдлын хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнээс хүртэхийн тулд хамтын хүчин чармайлт шаардлагатай. Тухайлбал, загварын брэндүүдэд илүү хариуцлага хүлээлгэж, эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа олгох замаар дэмжих боломжтой болно.