Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар өнөөдөр сэтгүүлч, нийтлэлч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй цолоор шагнууллаа.

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Торгууд овогт Авиан Баатархуяг 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Налайх дүүргийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992-1993 онд “Есөн эрдэнэ” брокерийн пүүст нягтлан бодогч, 1994-1995 онд Налайх дүүргийн ЗДТГ-ын Статистикийн тасагт оператораар ажиллаж, улмаар 1995-1999 онд С.Жамъянгаравын нэрэмжит “Их Монгол” Дорно дахины дээд сургуулийн Сэтгүүл зүйн ангид суралцаж төгсчээ.

А.Баатархуяг “25 дугаар суваг” телевизийн Мэдээний албанд 2000-2006 онд сурвалжлагч, редактор, ерөнхий редактор, 2006-2007 онд АН-ын Нарийн бичгийн дарга, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2003-2008 онд “Монгол таймс”, “Улс төрийн сонин”-ы тоймч, 2009-2010 онд “25 дугаар суваг” телевизийн Мэдээний албаны дарга, 2010-2011 онд “25 дугаар суваг” телевизийн 2 дугаар сувгийн Ерөнхий редактораар тус тус ажиллаж байлаа.

А.Баатархуяг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар 2012-2016 онд ажилласан бөгөөд өдгөө чөлөөт уран бүтээлч, нийтлэлчийн ажил эрхэлж байгаа юм. Тэрбээр “Нэрээ мартагсад”, “Цогт чандманийн эрэлд”, “Мартагдсан бэлгэдлүүд” зэрэг судалгааны бүтээлүүдээ олны хүртээл болгоод байгаа юм.

Түүний Монголын нийгэм, улс төрийн өнөөгийн байдлыг хурц, ил тодоор эрэн сурвалжилж бичсэн нийтлэлүүд нь Монголд ардчилсан, хүнлэг нийгэм цогцлоох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэгч хүн бүхний итгэл үнэмшлийг төрүүлдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ресторан, зоогийн газрын холбооныхонтой уулзаж байна.

Тэрээр “Засгийн газраас бүх боломжийг ашиглан үзэж байна. Хойш суусан зүйл огт байхгүй. Халдварын тархалтыг намжаах хүсэл эрмэлзэж байна. Цахим орчинд буруу ойлголт түгээж байгаа зохион байгуулалттай хэсэг байх шиг байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн журмыг ААН-үүдэд хүргүүлсэн. Хөл хорио, вакцин гэсэн хоёр арга хэмжээг дэлхийд авч байна. Халдварын эсрэг өөр дорвитой арга хэмжээ авч байгаа газар алга.

Та хэд өөрсдөө хариуцлагатай байгаад өгөөч. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хүндрэлтэй тал байгааг бид ойлгож байна. Дэглэмээ бариад, хариуцлагын гэрээнд гарын үсэг зурна.

Төр тусгай зөвшөөрлийг тогтоох зүйл огт байхгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд халдвар авч нөхцөл байдал хүндрээд байна. Хэдүүлээ нэг шийдэл гаргалгаа, дүрмээ тохиръё.

Иргэд, ААН, төр аль аль нь хариуцлагатай байх хэрэгтэй. Манайхан ААН-үүдийг нээчихээр хэвийн юм шиг бөөнөөрөө бужигнадаг. Эзэн биегүй болоод байгаа зүйлийн эсрэг гэрээний дагуу тохиролцож үйл ажиллагаагаа явуулж болно. Хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна

Энэ жилийн Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг Сингапур улс энэ сарын 19-25-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна. Тус олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид авьяас чадвараа сорьж буй юм. Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад оролцож буй сурагчид хоёр өдөр, өдөр тус бүр гурван бодлогыг таван цагийн хугацаанд бодож уралддаг. Нийт зургаан бодлогыг бодох ба хамгийн их оноо болох 600 онооны төлөө өрсөлддөг.

Тус олимпиадад Монгол улсаа төлөөлөн:

  • Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын АЛТ, МӨНГӨН медальт, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа,
  • Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй,
  • Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй,
  • Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар оролцож байна.

Эдгээр сурагчид нь Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан цуврал зургаан удаагийн онлайн олимпиадад амжилттай оролцож, 2021 оны Ази номхон далайн орнуудыг олимпиадад Монгол улсаас оролцсон сурагчдаас нэмэлт сорилоор шалгарч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм.

Монгол улсын багийн ахлагчаар МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр нар ажиллаж байна.

Монгол улсаас олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадад оролцох үйл ажиллагааг МУ-ын БШУЯ дэмжин ажиллаж байна. Тус олимпиадад Монгол улсаас оролцох сурагчдын ажиллах технологийн орчин болоод бусад боломжийг бүрдүүлэхэд ММЗОЗБХороо, МУБИС, ШУТИС-ийн профессор багш нар ажиллаж байна. Олимпиадын технологийн орчин, түүний найдвартай ажиллагааг хангахад “Эрин системс” ХХК хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна

Өчигдөр УОК-оос ээлжит шийдвэрээ танилцуулсан нь сүүлийн 10 гаруй хоног хаагдаад байсан хоолны газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хязгаарлах шийдвэр байлаа. Олон удаагийн хөл хорионд боогдож, ашиг орлогогүй тэг зогсолт хийгээд байсан зарим АНН-үүд УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэж, цаашид хүлцэнгүй байхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Тэгвэл яг одоо хотын дарга Д.Сумъяабазар Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм.

Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачилгыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж тэргүүтэй холбогдох албаны хүмүүс уулзалт хийж, санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 247 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 62 хүн амиа алдаж, 207 хүн гэмтсэн бол 98 хүүхэд гэмтэж 10 хүүхэд нас барсан байна.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, явган зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөжээ. Мөн аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулах юм.

Цагдаагийн ерөнхий газар, “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК 2019 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд “Яараад яах вэ дээ” нөлөөллийн аяныг зохион байгуулснаар аяны хугацаанд

  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг аяны хугацаанд өмнөх оны мөн үеэс 50.8,
  • нас барсан хүн 11.7,
  • гэмтсэн хүн 49.7 хувиар,

үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9,

  • нас барсан хүн 21.7,
  • гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан бол 2020 онд арга хэмжээний хүрээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 203 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40.6, гэмтсэн хүн 255 бүртгэгдсэн нь 30.5 хувиар, зам тээврийн осол 2402 бүртгэгдсэн нь 8.1 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Тус аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК гурав дахь жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн аяныг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж дэмжин оролцож байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааг харуулсан явдал юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МБФХ: Фитнесс төвүүдийг хаах шийдвэрийг эсэргүүцэж байна

Засгийн газар өчигдөр хуралдан, үйлчилгээний газруудыг зааланд үйлчлэхгүй, фитнессийг түр хугацаанд хаах шийдвэр гаргасан билээ. Үйлчилгээний газрууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн, зааланд үйлчлэхээ мэдэгдэн, дуу хоолойгоо хүргэсээр буй.

Тэгвэл Монголын бодибилдинг, фитнессийн холбоо энэ уриалгад нэгдэн, фитнесс төвүүдийг хаах шийдвэрүүдийг эсэргүүцэж буйгээ мэдэгдлээ.

Тус холбоо цахим хуудсаараа дамжуулан “Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын дэгдэлтийн энэ хэцүү цагт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хүний биeийн дархлааг дэмжих, булчингийн идэвхитэй ажиллагааг дэмжсэн дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэтэл спортоор хичээллэж дасгал хөдөлгөөн байнга хийж, дархлааг дэмжих байтал харин ч эсрэгээрээ олон удаагын хаах, хорих үндэслэлгүй шийдвэр бүхэнд эрүүл зөв амьдралын хэв маягыг эрхэмлэгч хүн бүрт энэ нь эрүүл мэндээ хамгаалахад эсрэг үйлдэл болж ирсэн. Энэ байдлыг бид эсэргүүцэж байна.

Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалуулах бүрэн эрх зөрчигдсөөр байна. Бид өнөөг хүртэл маш хүлээцтэй, төрийн гаргаж байгаа бүхий л шатны шийдвэрийг даган мөрдөж ирсэн. Одоо энэ ямар ч уялдаа холбоогүй шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Цар тахлыг идэвхитэй дасгал хөдөлгөөн, зөв хооллолттой хүн л ялж чадна. Хүний эрүүл байх эрхэд удаа дараа халдсан энэ бодлоггүй шийдвэрээ эргэж харахыг шаардаж байна. Өмнөх халдвар хамгааллын мөрдөгдөж байгаа журмыг ягштал барьж ирснээр спортын заал танхим, фитнeссийн газруудад өнөөдрийг хүртэл өвчлөл тархан гарсан кэйс бүртгэгдээгүй байхад ахин хорих шийдвэр гаргаснаар энэ спортыг, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүргийг нийгмийн өмнө хүлээн ажиллаж байгаа олон газрууд нэг мөсөн үүд хаалгаа барих эрсдэл үүсч байна.

Фитнeссийн заал, үйлчилгээ үзүүлдэг газрууд хөл хорионы явцад заал дүүргэлтийг үндсэндээ 30% дүүргэлттэй байлгаж халдвар хамгааллын дэглэм, бусад журам дүрмээ ягштал мөрдсөөр ирсэн. Энэ салбарт олон хүн ажиллаж амьдарч ар гэрээ зөв зохистой хөдөлмөрөөрөө авч явдаг. Гэтэл одоо эдийн засгийн хувьд ч, ажилчдын цалин орлого гээд ар араасаа асар олон хүнд бэрхшээл гарч байгааг тооцоолж үзэхгүйгээр харалган шийдвэр ахин гаргасанд харамсаж байна.

Уг шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна. Үүгээр бид уг амьдралгүй, бодлогогүй шийдвэрийг дагаж мөрдөх боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

8.338 өрхийг эрчим хүчинд холбоход шаардагдах 23 тэрбумыг 2022 оны улсын төсөвт суулгахыг байнгын хорооны гишүүд дэмжсэн


УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийг танилцууллаа.

Тэрбээр “Гэр хорооллын айл өрхүүдийг найдвартай эрчим хүчээр хангах ажлын хүрээнд 8,338 айл өрхийг эрчим хүчинд холбоход шаардагдах 23 тэрбум төгрөгийг 2022 оны улсын төсөвт суулгаж хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгож, хэрэгжүүлэх гэсэн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

УИХ-ын гишүүн Д.Батлут цар тахлын улмаас нас барсан иргэдийн мэдээллийг гаргаж, тэдгээрийн гэр бүлд төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлүүлж, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх, 2022 оныг Монгол хүний эрүүл идэвхтэй амьдрах, аж төрөх ёсыг төлөвшүүлэх жил болгох, энэ хүрээнд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн бүрэлдэхүүнээр бүрэн дунд боловсролын хичээлийн агуулга, сурах бичиг шаардлага хангаж байгаа эсэхт дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АLPHABOOK: Хөл хорихыг эсэргүүцсэн байгууллагуудаар үйлчлүүлбэл 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Өчигдөр УОК-оос ээлжит шийдвэрээ танилцуулсан нь сүүлийн 10 гаруй хоног хаагдаад байсан хоолны газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хязгаарлах шийдвэр байлаа. Олон удаагийн хөл хорионд боогдож, ашиг орлогогүй тэг зогсолт хийгээд байсан зарим АНН-үүд УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэж, цаашид хүлцэнгүй байхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Тэгвэл үйл ажиллагаа нь хоригдсон тэдгээр байгууллагуудыг дэмжиж олон хүн, аж ахуй нэгжүүд дуугарч байна.
Тухайлбал Alphabook номын дэлгүүр нь дараах байгууллагаар үйлчлүүлсэн бүх үйлчлүүлэгчдэд 10 хувийн хөнгөлөлт олгохоо мэдэгджээ.
Categories
мэдээ үндэсний-бөx

Үндэсний бөхийн барилдаан Хүй долоон худагт болно

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд:

  • Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд гурван өдөр болно.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс зургадугаар сарын 28-ны өдрийн дотор Монголын үндэсний бөхийн холбоонд бичгээр ирүүлэх
  • Covid-19 цар тахлаас шалтгаалж өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.