Хэн ч хаана ч авдаггүй e-waste буюу электрон хаягдлын платыг цуглуулж эхэлжээ.
Хэн ч хаана ч авдаггүй e-waste буюу электрон хаягдлын платыг цуглуулж эхэлжээ.
Коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс ресторан, хоолны газар, кафе эрхлэгчдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах “Хариуцлагын гэрээ” байгуулах уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Халдварын цар тахлын улмаас дээрх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар хязгаарлаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхан “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ТББ-аар дамжуулан хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллах хүсэлтийг НОК болон нийслэлийн удирдлагад тавьсан юм. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зоогийн газар эрхлэгчдийн холбооны гишүүн, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ТББ болон ААН-үүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж байна. Энэ нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавих тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хянах, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна гэж үзэж буйг нийслэлийн удирдлага илэрхийллээ.
Хариуцлагын гэрээг байгуулсан ААН, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. Гэхдээ гэрээнд заасан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй, тухайлбал, “Халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг мөрдөөгүй бол үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм.
Тодруулбал, хоолны газруудад ширээ хоорондын зай бариагүй, хүний бөөгнөрөл үүсгэж үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлсэн, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулсан, халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцно. “Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй байгуулж байна.
Үүний өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, НМХГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөлөлтэй уулзаж, дээрх асуудлаарх санал солилцсон юм. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд “хаах, торгох бодолгүй байгаа” гэдгээ хэлж, “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэрээнд заасан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг сануулсан юм.
Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, удаан хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүд хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллахаа илэрхийлсэн юм.
Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин, МУГЖ дуучин Н.Чулуунхүү таалал төгсжээ. Дунд сургуульд байх үеэсээ л урлагтай холбогдож ирсэн тэрбээр дуулна, бүжиглэнэ, ая зохионо гээд урлагийн арвин их авъяастай нэгэн байв. Хамгийн анх тэрээр Монгол хүн бүрийн аялах дуртай хайртай дууны нэг МУСГЗ П.Сандуйжав гуайн “Настан буурал эмээ” шүлгэнд ая зохиож дуучин Цэрэнчимэд агсан амьдруулан дуулсан нь олон хүмүүст хүрч Монголчууд энэхүү дуунд хайртай болсон юм.
Түүний “Цайныхаа дээжийг таньдаа барья”, ”Насны хань”, ”Хүмүүс минь амьдрах сайхан”,”Халагдах цэргийн вальс”,”Хүлээгээрэй” зэрэг олон гайхалтай дуу бий. Мөн түүний өөрийн дуулсан “Баярлана даа” , “Миний Монгол эх орон” , “Гайхуулж л явлаа” , “Заллага” , “Ээж нутаг хоёртоо очинодоо” зэрэг сайхан дуунууд нь “Монгол” хэмээх үгийг тодотгом, хүн бүхний сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан бүтээлүүд байдаг билээ.
Гавьяатын гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Герман улс Европын холбооны уулзалтад Оросын Ерөнхийлөгч Путиныг урих санал гаргаж, үүнийг нь Франц дэмжсэн байна.
Европын холбооны дийлэнх орнууд 2014 оноос хойш хүйтэн уур амьсгалтай байгаа харилцааг сайжруулахад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Европын холбооны эрх баригчид уржигдар Брюссель хотноо ОХУ-тай харилцах харилцааны байдал болон дээд уулзалт хийх асуудлыг хэлэлцжээ.
Эхний өдрийн уулзалтаар Европын эрх баригчид Оростой яриа хэлэлцээр хийх формат, нөхцөлийг судлахаар тогтжээ. “Москватай уулзалт хийх асуудлыг маш нухацтай хэлэлцлээ. Гэхдээ энэ бол хялбар шийдэгдэх асуудал биш” гэж Канцлер Меркель Европын холбооны эрх баригчдын эхний өдрийн уулзалтын дараа мэдэгджээ.
Уржигдрын уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Макрон Европын ашиг сонирхол, түүний тогтвортой байдлыг хамгаалахад Оростой уулзалт хэлэлцээ хийх шаардлагатай гэж мэдэгджээ. Гэвч Европын холбооны бусад гишүүн орнууд ялангуяа Балтын тэнгисийн орнууд болон Польш улс уг саналыг эсэргүүцжээ.
Литвийн Ерөнхийлөгч Оростой дээд хэмжээний уулзалт хийх нь Кремльд буруу дохио өгнө гэж анхааруулсан байна.
2014 оны Украины хямралаас хойш Европын холбоо болон ОХУ-ын харилцаа эрс муудсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Франц, Германтай харилцаагаа сайжруулах үүднээс уулзалт хийе гэсэн саналыг дэмжиж байгаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
2020 оны тавдугаар сард Миннеаполис хотод Африк-Америк гаралтай Жорж Флойдын аминд хүрсэн цагаан арьс цагдаад 22 жил 6 сарын хорих ял оноолоо.
Хэрэгтэн 45 настай Дерек Чавиныг шүүхээс “Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан харгис хэрцгийгээр хүний аминд хүрсэн” хэмээн үзэж ийнхүү ял оноож, бүх насаараа зэвсэг эзэмших эрхгүй болгожээ.
48 настай байсан Жорж Флойд цагдаа байсан Дерекэд 9 минутын турш хүзүүндээ өвдөглүүлсний улмаас амьсгал хураасан билээ.
Түүний үхэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн жагсаалыг дэлхий даяар өдөөсөн юм.
Ялын тогтоолыг Флойдын гэр бүл талархан хүлээн авсан бол Ерөнхийлөгч Жо Байден “Тохирсон” шийтгэл гэж бодож байгаагаа хэлжээ.
Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.
Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран нэн тэргүүнд айлын хашаанд хамгийн ойр тархсан Баруун салаа, Өвөргүнт, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 9 бүлийн 53 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж байна.
НБОГ-аас БОАЖЯ-аас зөвшөөрөл авсны дагуу анх 2017, 2020 онуудад Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс нийт 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийхэд өсч үржсэн үр дүн гарч байгаа.
Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.
Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас, төв болон говийн аймгуудын нутгаар 30 хэмийг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэлт :
Илрэх шинж тэмдэг:
Авах арга хэмжээ:
Цар тахлын хүнд үед сайхан санаачилга гаргаж, хувийн зардлаар сургуулийнхаа мянга гаруй хүүхдэд амны хаалт оёж, сурагчдынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалсан Хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит талархал гардуулжээ. Түүнчлэн сарын цалинтай нь тэнцэх мөнгөн шагналаар урамшуулсан байна.
Х.Долгорсүрэн багш Дархан-Уул аймгийн 1-р сургуулийн хөдөлмөрийн багш юм.
Үндэсний шигшээ баг, Монголын жүдо бөхийн холбооноос “Токио 2020” зуны олимпийн наадамд оролцох баг бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Шигшээ багийн 12 тамирчин 12 жинд хүч үзэх бөгөөд олимпын холимог барилдааны төрөлд анх удаа бүтэн багаараа оролцоно.
Эмэгтэй:
Эрэгтэй:
Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын үеэр жагсаалд оролцож байсан алба хаагч ухаан алдаж унасан, улмаар амь насаа алдсан гэх мэдээлэл сошиал орчинд хурдтай тархсан билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож байсан цэргийн алба хаагч ухаан алдаж унаагүй, амь насанд нөлөөлөх ямар нэгэн асуудал үүсээгүй болно хэмээжээ.
Уг хэргийн эзэн ахлагч цолтой Г.Буянбат “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарч ирээгүй, команд аваагүй байхдаа эхнэртэйгээ утсаар ярьж, төрөх дөхсөн эхнэр нь өвдлөө гэхийг сонсоод сандраад утсаа утсаа унагаачихсан” гэжээ.