Categories
мэдээ улс-төр

​МАН-ын нарийн бичгийн дарга нар томилогджээ


МАН Бага хурлын ээлжит XI хуралдаанаа хоёр өдөр цахимаар хуралдууллаа. Уг хуралдаанаар МАН-ын дарга асан У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа сонгосон билээ. Мөн уг Бага хурлаар намын нарийн бичгийн дарга нараа сонгож баталсан байна.

МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмнэ” гэв

Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж, цалин, урамшууллын талаар хөндөгдөж буй асуудлыг ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй холбогдож өөрийн санаачилгаар уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зурсан ба шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдэгдлээ.

Мөн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн зүгээс эмч нарын илүү цагийн урамшуулал, өрхийн эмнэлгүүдэд олгож эхэлсэн 70.000 төгрөгийн санхүүжилт, вакцинжуулалтын хатгалтын мөнгө нь анхан шатан дээрээ шилжиж ирэхгүй байгаа талаар мэдээллийг солилцов.

Коронавируст КОВИД-19 өвчний хөнгөн хэлбэрийг гэрээр нь хянаж буй өрхийн эмнэлгүүдэд 70000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй. Өнөөдрийн байдлаар 85 өрхийн эмнэлэг нэхэмжлэхээ ирүүлж 500 гаруй сая төгрөгийг өрхийн эмнэлгүүдэд шилжүүлсэн гэдгийг Даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн мэдэгдлээ.

Үүнээс гадна вакцинжуулалтын тарилт бүрд 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр шийдвэр нь гарсан. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн 7 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Аймаг орон нутгийн эрүүл мэндийн газарт 3 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан дүүргүүдэд 4,5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн өглөө.

Эрүүл мэндийн яамны зүгээс эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагыг шахаж ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Мөн авсан санхүүжилтээрээ эмнэлгүүд эмч, ажилчдадаа илүү цаг, урамшуулал, цалин хангамжийг нэмж өгөх бололцоог бүрдүүлсэн гэдгийг дуулгав. Энэ дагуу зарим эмнэлгийн удирдлага ажилчдынхаа цалинг нэмж, урамшуулал өгч байгаа талаарх сайн жишээг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл танилцуулсан юм.

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана.

Эрүүл мэндийн яамны зүгээс санхүүжилтийг дор бүр нь шийдвэрлэж байгаа. Гагцхүү өрхдөө дүүрэг нь дүүрэгтээ нийслэлийн эрүүл мэндийн газар нь хуваарилах ёстой. Энэ хуваарилалт нь яагаад гацаад байна. Юунаас болоод очихгүй байна гэдгийг яамны зүгээс анхааруулж, зохих шийдвэрийг гаргаж байгаа. Үүн дээр нэмээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага судалж, бас мэдээллийг зөвөөр ойлгуулах шаардлага байгаа талаар уулзалтаар хөндөгдөв.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ковид-19 өвчнөөр өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь бодож өгдөг болох тал дээр арга хэмжээ авч өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэв. Уг хүсэлтийг хүлээн авч, бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгнө гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Цар тахлын энэ хэцүү цаг үед эмнэлгийн удирдлагууд менежментээ сайжруулж, эмч ажилчдынхаа цалин хангамжийг өсгөх, урамшууллыг өгөх бололцоог гүйцэтгэлийн санхүүжилтээр олгож өгсөн. Гэтэл үүнийг ашиглаж чадахгүй эмч, ажилчдаа хохироож буй эмнэлгийн удирдлагууд байна. Тэдэнд анхааруулах арга хэмжээ авч, шаардлагатай бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг яамны удирдлага уулзалтын үед мэдэгдлээ.

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын үед танилцууллаа.

Энэ удаагийн уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа, дэд дарга Ч.Нарантуяа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга Л.Энхсайхан, ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны дарга Д.Соёлмаа, Гэмтэл согог сэргээн засах төвийн үйлдвэрчний хороон дарга С.Норжмаа, СХД-ийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны н.Цэвэлмаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны дарга н.Цогтбаатар нар оролцлоо.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт ирэх долоо хоногт ялагдаж үзээгүй хочит Крис Колберттой тулалдана

Мэргэжлийн боксын WBA холбоонд тоглодог “King Tug” хочит Н.Төгсцогт тус холбооны хөнгөн жингийн аварга “Primetime” хочит Крис Колберттой ирэх долоо хоногт тулалдана.

Тулаан Калифорни мужийн Карсон хот дахь “Dignity Health Sports Park” цэнгэлдэхэд долоодугаар сарын 03-ны өдөр болно.

Н.Төгсцогтын хувьд 13 тулаан хийхдээ нэг ялагдсан бөгөөд нийт тулааныхаа 69 хувьд нь хүнд цохилтоор ялж байсан. Харин түүний өрсөлдөгч Крис Колберт нэг ч ялагдаагүй босоо амжилттай байгаа юм.

Өдгөө 29 настай Монгол залуугийн хувьд Юриоркис Гамбоатай тулалдахаар товлосон байсан ч Гамбоа бэртлийн улмаас тулалдах боломжгүй болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ЯРУУ НАЙРАГ: Яруу найрагч O.Цэнд-Аюуш “Болор цом”-ын эзэн боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулж байна.

Ийнхүү “Болор цом-38” дахь наадам Цагдаагийн “Сүлд” чуулгын тайзнаа зохион байгуулагдаж “Болор цом”-ын эзнээр найрагч О.Цэнд-Аюуш тодорлоо.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Авто зогсоолын талбайг ногоон байгууламж болгожээ

АШУҮИС-ийн гаднах авто зогсоол байсан талбайг бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ.

Тохижилтын ажлын хүрээнд хуучирч муудсан бетон зогсоол, буруу тайралт хэлбэржүүлэлтийн улмаас ургалт нь зогссон улиас модыг буулгаж оюутан, залуусыг амарч, суух зориулалт бүхий ногоон орчин бүрдүүлж 50ш том оврын 4-6м өндөртэй нарс, 50ш гацуур, 77.7 урт/метр гоёлын бут сөөг, ургамлан хашлага тарьж 1298м.кв талбайг иж бүрэн зүлэгжүүллээ.

Хотын Ерөнхий менежер тохижилтын ажил дуусаж байгаатай холбогдуулан сандал хогийн савны байршил, орц гарцны чиглэлд хяналт тавьж чиглэл өглөө. Ийнхүү Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 20 дахь эмнэлгийн салбарын гадна талбайг иж бүрэн тохижууллаа. Тус албанаас 2016-2020 онуудад 18 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ жил АШУҮИС болон АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна болон орчны тохижилтыг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

38 дахь удаагийн “Болор цом” наадмын сүүлийн шатны таван найрагч үлдлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулж байна.

Ийнхүү “Болор цом-38” дахь наадам Цагдаагийн “Сүлд” чуулгын тайзнаа үргэлжилж байна. “Болор цом 38 ” наадмын сүүлийн шатны таван найрагч шалгаран үлдлээ.

1. О.Цэнд-Аюуш

2. Ч.Ууганбаяр

3. С.Нандин

4. М.Отгонбаяр

5. Д.Одгэрэл

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймагт +39 градус хүрч халж байна

16 цагийн байдлаарх агаарын температур Өмнөговь аймагт +39 градус хүрч халж байна. Маргааш мөн Төв болон Говь, Зүүн аймгуудын нутгаар хурц нартай, аагим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​”Болор цом 38 ” наадмын 2-р шатанд 10 найрагч шалгаран үлдлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулж байна.

Ийнхүү “Болор цом-38”-ын хоёрдугаар шат Цагдаагийн “Сүлд” чуулгын тайзнаа үргэлжилж байна. “Болор цом 38 ” наадмын 2-р шатанд 10 найрагч шалгаран үлдлээ. Зул задарлаа…

1. Б. Баттулга
2. Т. Баянсан
3. Д. Дамдинжав
4. П. Нямлхагва
5. Д. Одгэрэл
6. М. Отгонбаяр
7. С. Начин
8. Ч. Ууганбаяр
9. Цэвээнлхаазал
10. О. Цэнд-аюуш
Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулааны шугамд холбоход 3.5 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хориглох тухай” 62-р тогтоол, Шадар сайдын 2020 оны “Усан халаалтын зуух болон уурын зуухыг дэвшилтэт технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тогтоолоор бүх төрлийн халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг 2022 оны 05 сарын 15-наас бүрэн хориглосон.

Дээрх тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод УБЗАА, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 3.5 тэрбум төгрөгөөр түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулааны шугаманд холбох ажлыг хийж байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УБ хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар 421 дүгээр хорих ангийн 7 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн халаалтын шугамд холбох ажлын явцтай танилцлаа.

Ажлын гүйцэтгэгчээр “Билгүүн од констракшн” ажиллаж байгаа бөгөөд шугам угсрахад хүндрэлтэй зарим ажлыг УБЗАА-наас шийдвэрлэж ажиллахаар боллоо. Энэхүү шугам баригдсанаар жилд 800 тонн түүхий нүүрс хэрэглэх 7 халаалтын зуухыг зогсооно.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 10 гаруй хувьд муу, бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

Тодруулбал Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нийт, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургамлын ургалт удаашралтай байна.