Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ

Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна.

Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан.

Энэ дагуу ирэх даваа гаригаас буюу 2021 оны зургадугаар сарын 28-наас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орж, нутгийн бусад хэсгээр хэт хална

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна.

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байх мөн төв, говь, зүүн аймгуудын нутгаар хурц нартай, аагим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.

2021 оны зургаадугаар сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ.

Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Энэ сарын 28-наас долдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Зургаадугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 28-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Ажилтантайгаа үнсэлцсэн Их Британийн Эрүүл мэндийн сайд огцорчээ

Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок албан тушаалаасаа огцорч байгааг бямба гаригт зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт The Sun сонин түүний туслахтайгаа үнсэлцэж буй дүрс хяналтын камерт бичигдсэнийг ил болгосон юм. Цар тахлын үед хүн хоорондын зай барих журмыг зөрчсөн нь Хэнкокыг буруутгах эхний үндэслэл болж байв.

Бичлэгт гарсан Жина Коладанжело нь сайдын оюутан цагийн найз бөгөөд уг албан тушаалд хэзээ яаж томилогдсон нь тодорхойгүй байна. Тиймээс сөрөг хүчний Лэйбор намынхан Хэнкок ямар шалгуураар найз бүсгүйгээ өндөр албан тушаалд томилсон талаар тайлбар хийхийг засгийн газраас шаарджээ.

Тэд хоёул гэр бүлтэй хүмүүс бөгөөд Хэнкок нь гурван хүүхэдтэй юм байна.

Дуулиан дэгдсэний дараа Британийн ерөнхий сайд Борис Жонсон сайдаа өмөөрч, огцруулахаас татгалзаж байсан юм. Харин огцрох өргөдлийг нь хүлээж авсныхаа дараа тэр харамсал илэрхийлээд сайдынхаа хийж бүтээсэн зүйлээр бахархаж байгааг мэдэгджээ.

Сүүлийн үед Мэтт Хэнкок хэд хэдэн дуулианд нэр холбогдоод байгаа. Тухайлбал ерөнхий сайдыг хуурч, өөрийн найзын компанид тендер өгсөн, цар тахалтай холбоотойгоор засгийн газартай гэрээ байгуулсан компанид хувь эзэмшдэг нь ил болсон зэрэг баримтууд яригдаж байгаа юм.

Дотоод хэргийн сайд асан Сажив Жавид эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдох болсныг Британийн ерөнхий сайдын алба өчигдөр зарлажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангайд долдугаар сарын 10-ныг хүртэл хөл хорио тогтоов

Улсын Онцгой комиссын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хурлын тэмдэглэл, Архангай Аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн тус аймаг улаан түвшинд шилжиж хөл хорио тогтоожээ.

1. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 07.00 цагаас 07 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цаг хүртэл хугацаанд шилжүүлж, Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг агентлаг байгууллагын удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймаг, сум хоорондын хяналтын постоор зөвшөөрөгдсөнөөс бусад хүн болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх зөвшөөрөгдсөн хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймагт үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан, кафе, цайны газар, караоке, рашаан сувилал, амралт жуулчны баазын үйл ажиллагаа, зочид буудал, бялдаржуулах төв, фитнесс, нийтийн халуун ус, барааны зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан, маникюр, алжаал тайлах төв, таксины үйлчилгээг хориглож, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

4. Банк, хүнсний худалдаа эрхэлдэг газруудын ажиллах цагийн хуваарийг өдрийн 10.00 цагаас 18.00 цаг хүртэл тогтоов.

5. Иргэдийг эмийн сан, түлээ түлш, зөөврийн ус, хүнс худалдан авахад өрхөөс насанд хүрсэн нэг хүнийг хөдөлгөөнд оролцуулах бусад хөдөлгөөнийг хязгаарлаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг нийт иргэдэд уриалж байна.

6. Аймаг, сумаас хот хооронд болон аймаг сумын хооронд тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг зогсоож зөвхөн тусгай шаардлагын дагуу буяны ажил /нас барсны гэрчилгээ зөвхөн өөрийн эцэг, эх, төрсөн ах, дүү нараас 2-3 хүн оролцох/, Эрүүл мэндийн шалтгаан /А13/ маягттай, хүнсний ачаа татан авалт /3 тонноос дээш байгууллага аж ахуй гэрчилгээ, аймгийн төвөөс QR код авч хөдөлгөөнд оролцох, Шатахуун тээвэр /нийлүүлэх байгууллага аж ахуй нэгжийн гэрээг, албан бичгийн үндэслэн нэвтрүүлэх/ албан томилолттой /Тухайн байгууллагын томилолт, удирдамжийг үндэслэн/, мөн Улаанбаатар хот, гадны голомттой аймаг орон нутгийн иргэдээс бусад иргэдийг тусгай горимын дагуу, дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрөв.

7. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүн төвлөрсөн арга хэмжээ хурал, цуглаан, уулзалт, аливаа баяр ёслол тэмдэглэх, хурдан морь уралдуулах, баяр наадам хийх, сургалт зохион байгуулах соёл, урлагийн уралдаан тэмцээн, аялал, зугаалга хийх, байгууллага, хувь хүмүүсийн хооронд уулзалт төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг байгууллагын дарга удирдлагуудад, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

8. Эрчим хүч, дулаан, усаар хангах, барилга, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, Эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх, Прокурор, Өмгөөлөл, Нотариат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудыг тусгай горимоор ажиллуулах бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын 10 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгав.

9. Аймгийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн аж ахуй нэгж, байгууллагын ажилтан алба хаагчдыг тодорхой маршрутын дагуу тухайн байгууллагын үнэмлэх, эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтоор авто замын зорчих хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

10. Захирамжийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны багийн ахлагч, Боловсрол, соёл урлагийн газрын дарга (З.Мөнхтогтох), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол), Эрүүл мэндийн газрын дарга (Р.Гандиймаа), хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг болголоо.

11. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, амны хаалт зүүгээгүй, олон хүн төвлөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагууд, иргэдэд зохих хууль ёсны дагуу хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

12. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 06-р сарын 14-ний өдрийн 332 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцов.

13. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын шуурхай штабын дарга (В.Мөнхбат)-д даалгав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Хоёр сартай нярай ковидын улмаас нас барлаа

Сүүлийн 24 цагт 2432 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 109.694 болсон талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Мөн 13 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, нийт нас баралт 518 болов.

Нас баралтыг авч үзвэл:

  • Хоёр сартай нярай эмнэлэгт гурван хоног хэвтэн эмчлүүлж байгаад ковидын хүнд хэлбэрээр нас барлаа.
  • 41-50 насны 1 хүн
  • 51-60 насны 3 хүн
  • 61-70 насны 4 хүн
  • 71-79 насны 1 хүн
  • 80-аас дээш насны 3 хүн нас барав.

Улсын хэмжээнд 14138 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 9450
  • Хүндэвтэр: 3352
  • Хүнд: 1095
  • маш хүнд 241 хүн байна.

Мөн 1207 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 2432 хүнээс халдвар илэрч,13 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 10439 сорьцод шинжилгээ хийхэд 2432 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1519 нь Улаанбаатар хотод, орон нутагт 909, эмнэлгээс шалтгаалах халдвар 3, зөөвөрдөгдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 109.694 боллоо.

Мөн 13 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 518 болов. Мөн 1207 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Нас баралтыг авч үзвэл:

2 сартай 1 хүүхэд эмнэлэгт гурван хоног хэвтэн эмчлүүлж байгаад ковидын хүнд хэлбэрээр нас барлаа.

41-50 насны 1 хүн

51-60 насны 3 хүн

61-70 насны 4 хүн

71-79 насны 1 хүн

80-аас дээш насны 3 хүн нас барав.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 1646 жирэмсэн эх, 16-17 насны 10691 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 844, хоёрдугаар тунд 807, нийт 1651 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 103.1 хувь буюу 982894 нь нэгдүгээр тунд, 91.1 хувь буюу 868360 нь бүрэн тундаа хамрагдаад байна.

Мөн нийт 1646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.

Маргааш буюу 2021 оны зургадугаар сарын 28-ны даваа гаригаас төлөвлөлтийн дагуу ажиллана гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Наршсан хүнд үзүүлэх анхны тусламж

Нарших буюу наранд цохиулах гэдэг нь энгийнээр тайлбарлавал хэт халуун хурц нартай өдөр гадаа удаан байх, нарны шууд гэрлэнд толгой болон их биеэрээ байснаас нарны хэт ягаан туяаны хор биенд нөлөөлөх ба хүний биеийн энгийн температур нь нарны хэт халуун температурт харилцан цохилцож биеийн температур энгийн үеэсээ огцом дээшилснээр доорх сөрөг дагавар гарна.

Энэ үед ам цангаж, хэл ам хуурайших, хөлрөх, арьс хуурайших, толгой өвдөх, дотор муухайрах, ухаан алдах, гэдэс гүйлгэх, шингэх алдах цаашлаад зүрх судасны эмгэгтэй хүмүүст хүндээр нөлөөлөх, даралт ихсэх гэх зэрэг сөрөг муу нөлөөтэй тул наршихаас сэргийлэх болон наршсан тохиолдолд хурдан арга хэмжээ авах хэрэгтэй.
Наршилт нь хүний нас, биеийн онцлог хамаарахгүй бөгөөд балчир хүүхдүүдээс эхлээд өндөр настнуудад хүртэл нөлөөлөх тул ойр дотны бүх хүмүүсээ зуны халуун нарнаас хамгаалаарай.

НАРШИХААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

– Байнга ус уух

– Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах

– Халуун, хурц нартай өдөр урт хугацаагаар болон тур хугацаагаар гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах

– Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах

– Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх

– Нарны халхавч, малгай байхгүй тохиолдолд алчуур норгож хэрэглэх, хатсан тохиолдолд дахин норгож хэрэглэх

– Хурц нартай өдөр час халуун цай, хоол идэхгүй байх, хөргөж идэх

– Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тохируулан хэрэглэх

– Нарны тусгалтай газарт унтаж болохгүй

– Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх ингэснээр наранд цохиулахаас гадна наранд түлэгдэх, хэт ягаан тучанд хордохоос сэргийлнэ.

Хүүхэд, хөгшид, идэр залуус гэлтгүй бүх хүн дээрх арга хэмжээг байнга авах хэрэгтэй.

НАРШСАН ТОХИОЛДОЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

– Наршиж бие нь эвгүйрч, муужирсан хүнийг сүүдэртэй газар оруулан дээшээ харуулан хэвтүүлэх

– Сэнсийг хүйтнээр үлээлгэх, хэт хүйтнээр ширүүн үлээлгэж болохгүй бага багаар дасгаж үлээлгэх

– 2 хөлний доор юм эвж өндөрлөж хэвтүүлэх

– Ус уух – бага хэмжээгээр ойр ойрхон ус уух

– Эмчид үзүүлэх, даралт, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хянуулах

– Нарны шууд тусгалаас холдох

– Наршсанаа мэдэхгүй дур мэдэн эмчийн зааваргүй эм тан ууж болохгүй

ГЭРИЙН НӨХЦӨЛД АВАХ ҮР ДҮНТЭЙ АРГА ХЭМЖЭЭ:

– Марла юм уу сальфиткийг сайтар норгоод гэдсэн дээрээ дэлгэж тавина. Ингээд гурилаар жанхуу зуураад норгосон марлан дээр жигд түрхэж нялаад хэсэг хугацаанд хэвтэнэ. Энэ арга нь ардын уламжлалт арга бөгөөд нарны хорыг тэр дор нь тайлдаг юм байна. Халуурч бүлээрсэн үед ч халууныг авч эмчилдэг байна.

– Наршсан хүнийг сэрүүн газарт оруулж хувцсыг тайлж хүйтэн бүлээн шүршүүр, усанд оруулах. Энэ нь биеийн температурыг хэвийн түвшинд нь буулгах арга хэмжээ юм.

– Шүршүүрт оруулах боломжгүй бол хүйтэн ус бага багаар шүршиж цацаж сэрүүцүүлэх

– Шилэн хүзүү, дух, суга, цавьны хэсэгт хүйтэн алчуур норгож жин тавих зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч тайвшруулан амраана.

– Энергийн ундаа өгөх

– Биеийн халууныг шалгах, 36С хэмд хүрэх ёстой. Үүнээс дээш халуунтай байвал арга хэмжээг үргэлжлүүлэн авна.

– Дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 27-ны ням гарагт ажиллах PCR шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагт ажиллана.