Categories
гадаад мэдээ

Туркт шинэ сувгийн барилгын ажлыг эхлүүлжээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хар тэнгисийг Гантиг тэнгистэй холбох хоёр дахь Босфорын хоолой буюу Истанбулын сувгийн барилгын ажлыг бямба гаригт эхлүүллээ.

Эрдоганы хэлснээр, уг төслийн өртөг 15 тэрбум ам.доллар бөгөөд Турк улс энэ сувгийг зургаан жилийн дотор барина.

Эхний ээлжинд шинэ сувгийн дээгүүрх гүүрүүдийг барина. Нийт зургаан гүүр тавихаар төлөвлөжээ.

“Өнөөдөр бид 45 км урт, 400 метр хүртэл өргөн, 25 метр хүртэл гүнтэй Истанбулын суваг дээгүүр барих анхны гүүрийн шавыг тавьж, Туркийн хөгжлийн шинэ хуудсыг нээж байна. Энэхүү суваг Турк, Истанбул, бид бүгдэд ашиг тусаа өгөөсэй гэж хүсэж байна” гэж Туркийн удирдагч шав тавих ёслолын үеэр хэлжээ.

“Хэрэв 1930-аад онд Босфорын хоолойгоор дунджаар 3 мянган хөлөг онгоц дамжин өнгөрч байсан бол өнөөдөр энэ тоо 45 мянгад хүрчээ. Тэгвэл 2050 онд 78 мянга гаруй хөлөг онгоц дамжин өнгөрнө гэдгийг урьдчилсан таамаглал харуулж байна” гэж Эрдоган энэхүү сувгийг яагаад барих шийдвэр гаргасныг тайлбарлахдаа онцлон тэмдэглэжээ.

Эрдоганы шавыг нь тавьсан анхны гүүр 440 метр өргөн, 1618 метр урт байх бол гүүрийн тулгуур баганын өндөр 196 метр байх аж. Гүүрэн дээр хоёр урсгалтай, найман эгнээ хурдны зам тавих бөгөөд урсгал бүр дөрвөн эгнээтэй байх юм.

Истанбулын гэж нэрлэж буй суваг нь Туркийн орчин үеийн түүхэн дэх хамгийн том, хамгийн амбицтай төсөл болно гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

Гэсэн хэдий ч шинэ суваг ашиглалтад орсны дараа Туркийн Босфор, Дарданеллийн хоолойн статусын тухай Монтрегийн конвенцын заалт дагаж мөрдөгдөхгүй, хөлөг онгоцны дамжин өнгөрөх хөдөлгөөн Туркийн талын хяналтад бүрэн орж магадгүй гэж уг төслийг шүүмжлэгчид мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас мөнгөн медаль хүртэв

Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцжээ.

Тодруулбал, Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадыг 2021 оны зургадугаар сарын 19-25-ний өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдлаа.

Уг олимпиадад Монгол улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. А.Нямдаваа нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн жил дараалан оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болоод байна.

Багийн бусад гишүүд болох

  • Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй,
  • Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй,
  • Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар тус тус амжилттай оролцлоо.

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагаанд БШУЯ-ны дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын ажлыг Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо (ММЗО НҮТББ), МУБИС, ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар хоёр сарын хугацаанд хариуцан ажиллалаа. Олимпиадын технологийн орчныг бүрдүүлэх, компьютер болон техник төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад МУБИС, “Эрин системс” ХХК хамтран ажиллажээ.

Олимпиадын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад оролцсон нийт багш, байгууллагууддаа болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн Сант академийн гүйцэтгэх захирал А.Батжаргал, Нэст сургуулийн багш Т.Өсөхбаатар болон бусад багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын албан ёсны дүнг ЭНД дарж үзнэ үү:

Олимпиадын хаалтын ажиллагаа ирэх Даваа гарагт буюу зургадугаар сарын 28-ы 22.30 цагт болох ба хаалтын ажиллагааны видеог ЭНДЭЭС үзнэ үү.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Баттөр “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн шагнал 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ

Холимог тулааны тамирчин, “Монгол нинжа дайчид” шоуны шилдэг оролцогч Б.Баттөр буюу Ангууч “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн шагнал 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д хандивлажээ.

Энэ талаараа холимог тулааны тамирчин Б.Баттөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог. Хүүхэд бүрт тэгш боломж бий болно. Миний хандивласан мөнгөөр барьж байгуулах “Өнөр бүл” хүүхдийн төвийн бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, дэлхийн аваргууд маш олон төрөх болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДЭМБ: Коронавирусийн дельта хувилбар хамгийн хурдан тархаж байна

ДЭМБ Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбар бусад хувилбаруудаас хамгийн хурдан халдварлаж байгааг анхааруулжээ. Өнөөдрийн байдлаар дельта хувилбар дэлхийн 85 улс орон, газар нутагт тархсан байна.

Дельта хувилбар коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүн амын дунд хамгийн хурдан тархаж байгаа нь ДЭМБ-ын санааг зовоож буйг тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.

Дельта хувилбараар халдварласан тохиолдол өвчлөлийг улам нэмэгдүүлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог өсгөж байна. Энэ нь халдвар авсан хүн нас барах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа гэсэн үг гэж ДЭМБ-ын тэргүүн анхааруулжээ.

ДЭМБ өмнө нь “Ковид-19” цар тахлын эсрэг хоёр тун вакцин дельта хувилбарыг эсэргүүцэх чадвар өндөр байна гэж мэдэгдэж байсан. Гэвч дэлхий даяар хийсэн 2 тэрбум гаруй тун вакцины маш бага хувийг эзэлж байгаа буурай орнуудад вакцины хүртээмж муу хэвээр байгаа нь дельта хувилбар хурдтай тархахад гол хүчин зүйл болж байна.

Коронавирусийн халдварын тархалтыг зогсоож чадахгүй бол илүү олон хувилбар бий болох нөхцөл бүрдэнэ гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Б.Буджаргал АНУ-д болсон зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ

Хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний долоон удаагийн аварга Бямбаагийн Буджаргал энэ сарын 20-26-нд АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотын “Petit national ice center”-т зохион байгуулагдсан зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг тэмцээний оролцогчид АНУ-ын төдийгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох боломжтой учир хэт холын зайн гүйгчид, тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Буджаргал 2038 тойрог хийж, 904 км зам туулснаар аваргаллаа.

Түүнчлэн зургаа хоногийн хугацаанд 900 км-ээс их зам туулсан дэлхийн 21 дахь хүн болсон байна. Үүнээс гадна хэт холын зайн .

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол орлон тоглогчдын тоглосон “Марвел”-ын киноны трэйлэр цацагдлаа

Найруулагч Дестин Дэниел Креттоны бүтээл, жүжигчин Сыму Лю гол дүрийг нь бүтээсэн “Марвел”-ын Ази супер баатартай “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны анхны постер болон богино хэмжээний трэйлэр дөрөвдүгээр сарын 19-нд цацагдсан. Учир нь Shang-Chi-гийн дүрийг бүтээсэн Сыму Люгийн 32 насны төрсөн энэ өдөр тохиосон бөгөөд тэрбээр 1989 оны дөрөвдүгээр сарын 19-нд төржээ.

“Shang-Chi and the Legend of the Ten Rings” анх 2021 оны долоодугаар сарын 9-нд нээлтээ хийхээр товлосон ч хойшилсон. Учир нь “Marvel” студи “Black Widow” бүрэн хэмжээний киноныхоо нээлтийг тавдугаар сарын 7-нд товлоод байсан ч дахин хойшлуулж, 7 дугаар сарын 9-нд хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор “Shang-Chi and the Legend of the Ten Rings” бүрэн хэмжээний кино ирэх есдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр болсон юм. Түүнчлэн “Марвел” студи “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноныхоо албан ёсны трэйлэрийг энэ сарын 25-нд дэлхий нийтэд цацлаа.

Дашрамд дуулгахад, .

No description available.

Categories
мэдээ нийгэм

“Зарим иргэнийг коридорт хэвтүүлэн эмчилж байна” гэв

Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэх эмнэлгийн ор дүүрч, зарим иргэнийг коридорт хэвтүүлж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэв.

Тэрбээр, “Эрүүл мэндийн салбар маш хүн, хүнд, хүндэвтэр хүмүүсийг эмнэлэгт эмчилж, хөнгөн оноштой иргэдийг гэрээр эмчлэн, нас баралтыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Гэвч хөнгөн оноштой хүмүүс заавал эмнэлэгт хэвтэх шаардлага тавьж байна. Энэ нь маш хүнд, хүнд, хүдэвтэр оноштой иргэдийн орны хүрэлцээг бууруулж байгаа юм. Тиймээс хөнгөн өвчтөнүүдийг гэртээ эмчлүүлэхийг хүсэж байна. Мөн эрүүл байгаа иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна” гэлээ.

Одоогоор коронавируст халдвартай нийт 14138 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 241 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 1095 нь хүнд, 3352 нь хүндэвтэр, 9450 нь хөнгөн гэж оношлогджээ. Өнөөдрийн байдлаар 25052 иргэн хөнгөн оноштойгоор гэртээ эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашинтайгаа голд живсэн 21 настай эмэгтэйн цогцсыг гаргажээ

Нийслэлийн онцгой комиссоос халдварын тархалт өндөр байгаа энэ үед гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахгүй байхыг уриалж байгаа. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас гол усанд живэх, осолдох эрсдэл их байгааг анхааруулж, хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ үеэр албаныхан автомашинтайгаа живсэн 21 настай эмэгтэйн цогцсыг голоос гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, өчигдөр /2021.6.27/ голын усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлээр Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах анги, дүүргийн онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах аврах ангиудын 44, Хан-Уул, Баянзүрх дүүргийн төрийн байгууллагын долоо, нийт 51 алба хаагч, есөн автомашин, дөрвөн завьтай үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар 3015 том хүн, 729 хүүхдэд усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, 466 ширхэг гарын авлага материал тараажээ. Тус хяналт шалгалтын ажлаар албаныхан автомашинтайгаа живсэн 21 настай эмэгтэйн цогцсыг голоос гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Мөн голын эрэгт ойрхон байрлаж байсан 592 автомашиныг эргээс 50-100 метрт аюулгүй газарт холдуулж, усанд живж байсан 26, 29, 43 настай гурван иргэний амь насыг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын ТОП-100 аж ахуйн нэгж маргааш тодорно

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 20 дахь жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг 2021 оны зургаадугаар сарын 28-нд зохион байгуулах гэж байна.

Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулах бөгөөд маргааш 11:20 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр шууд дамжуулах юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон.

ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн.

Коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98 мянган буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлсэн. Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

2020 оны хувьд бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан, иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нийлүүлэлт доголдсон, бүхий л салбарын бүтээмж унасан. Дэлхий эдийн засаг ч тодорхой бус байдалд орж, төлөвлөж байгаагүй зардал, сорилт аж ахуйн нэгжүүдийн хувьд гэнэт бий болсон. Эдгээр нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн эрэмбэ, дарааллыг ихээхэн өөрчилж, шинэ шинэ салбар урагшлах, зарим нь ухрах нөхцөлийг бүрдүүлсэн нь дамжиггүй.

Эх сурвалж: МҮХАҮТ

Categories
гадаад мэдээ

Израйль улс амны хаалт зүүх журмаа сэргээлээ

Израйль улсад коронавирусийн дельта хувилбар тархаж байгаагаас Засгийн газар нь дотоод орчинд амны хаалт заавал зүүх журмыг сэргээсэн байна. Уг журам баасан гаригаас дахин хэрэгжиж эхэлжээ.

Журмын дагуу битүү орчинд орохдоо, мөн гадаа задгай талбайд олон нийтээр цугласан нөхцөлд иргэдийг заавал амны хаалт зүүхийг шаардаж байна.

Израйль улс 16-гаас дээш насны хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулсан байна. Засгийн газар хязгаарлалтууд тэр дундаа дотоод орчинд амны хаалт зүүх журмыг энэ сарын 15-нд цуцалсан юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж, буурсан. Гэвч энэ 7 хоногийн пүрэв гарагт өдөрт халдварын 228 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын тоо өсөхөд Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбарын тархалт нөлөөлж байгаа юм байна. Иймд Израйлийн Засгийн газар нисэх онгоцны буудлуудад халдвараас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг чангатгаж, 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар чармайж байна.

Гэхдээ Израилд коронавирусийн халдварын улмаас хүндэрсэн өвчтөний тоо бага хэвээр байгаа юм байна.