Categories
мэдээ соёл-урлаг

“Dubai Expo” тэмцээний финалд 33 дугаар сургуулийн шатарчид өрсөлдөнө

“Дэлхийн экспо” болон Испани улсын соёлын нийгэмлэгээс өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-ноос энэ сарын 10-ны өдрийн хооронд www.chess24.com онлайн платформоор Дэлхийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн шатрын тэмцээнийг рапид төрлөөр зохион байгуулжээ. Уг тэмцээн 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн хэдий ч дэлхийн нийтийг цочроосон коронавирусын цар тахлын тархалтаас үүдэн Олимпын наадам, Дэлхийн экспо, Дэлхийн шатрын олимпиад гэх мэт олон том арга хэмжээ хойшилсонтой зэрэгцэн нэг жилээр хойшлоод байсан юм.

юм.

Ийн дэлхийн сургуулиудын онлайн шатрын тэмцээний финал буюу танхимаар тоглох шигшээ тоглолтод дараах шилдэг 10 баг хэсгээсээ шалгарч АНЭУ-ын Дубай хотноо тоглох эрхээ авчээ.

  1. Gujarat State Chess Association (Бүгд Найрамдах Энэтхэг улс)
  2. Gymnazium Petra Bezruce Frydek-Mistek (Бүгд Найрамдах Чех улс)
  3. Saco Oliveros (Бүгд Найрамдах Перу улс)
  4. Hopkins Junior High School (Америкийн Нэгдсэн улс)
  5. Velammal Nexus (Бүгд Найрамдах Энэтхэг улс)
  6. 33rd Secondary School (Монгол Улс)
  7. Matrix Chess Academy (Бүгд Найрамдах Энэтхэг улс)
  8. Ekpaideftiria Vassiliadi (Грек улс)
  9. Green Village School (Израиль улс)
  10. Csбnyi Alapнtvбny a Gyermekekйrt Kцzhasznъ Alapнtvбny (Унгар улс)

Уг тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд сүүлд шинэчилсэн удирдамжийн дагуу 10-12 баг шигшээд өрсөх аж. Тиймээс Монголын шатрын холбооноос Улсын тэргүүний I сургуулийн багийг тус тэмцээний шигшээ шатны хүлээлгэд оруулах хүсэлт зохион байгуулагчдад илгээхээр болжээ.

33-р сургуулийн баг, тамирчид: 33-р сургуулийн баг, тамирчид:
I сургуулийн баг, тамирчид:I сургуулийн баг, тамирчид:
Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймаг: Хөдөлгөөнт эргүүлийн автомашин хүлээлгэн өгөв

Аймаг, сумын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газарт автомашины парк шинэчлэл хийж, хөдөлгөөнт эргүүлийн гурван автомашиныг хүлээлгэн өглөө.

Аймгийн Цадаагийн газар автомашины хүрэлцээ хангамж муу, ихэнх чиглэлийн эргүүлд алба хаагчид явган эсвэл өөрсдийн хувийн машинаар үүрэг гүйцэтгэдэг.

Харин ийнхүү парк шинэчлэл хийснээр алба хаагчид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчлан сэргийлэх зэрэг үндсэн үүрэгт ажлаа чанартай, хурдан шуурхай явуулах боломжтой боллоо. Мөн энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ бол ойн хүрээнд хийж буй бодит дэмжлэг гэдгийг Цагдаагийн газрын удирдлагууд онцолж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ Афганистанд үзүүлж буй эдийн засаг, дипломат дэмжлэгээ үргэлжлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганиг “Цагаан ордон”-д хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Афганаас АНУ-ын цэрэг гарсны дараа энх тайван, тогтвортой байдал тогтооход нь Афганистаныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Цагаан ордны тэргүүн Афган руу чиглэсэн АНУ-ын дипломат болон эдийн засгийн дэмжлэг өөрчлөгдөхгүй үргэлжилнэ. Харин Афганчууд ирээдүйгээ өөрсдөө бие дааж шийдвэрлэх ёстой гэдгийг онцолжээ.

Харин Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани зөвхөн цэрэг армийн хамтын ажиллагаанд бус хоёр талын ашиг сонирхолд тулгуурлаж байдаг Афган, Америкийн харилцаанд шинэ үе ирлээ гэж мэдэгджээ.

Афганы Ерөнхийлөгч мөн Америкийн Батлан хамгаалахын сайд болон бусад эрх баригчидтай тус тусын уулзалт хэлэлцээ хийжээ.

Энэ оны эхээр Жо Байден алан хядагчид АНУ-д террорист халдлага үйлдсэний 20 жил буюу 9-р сарын 11-нээс өмнө цэргээ Афганистанаас бүрэн гаргана гэдгээ зарласан юм.

Энэ шийдвэрийн дагуу тавдугаар сараас хойш Афган дахь Америкийн цэрэг тодорхой үе шаттайгаар гарсаар байна. Харин Америкийн зэвсэгт хүчний гол бүрэлдэхүүн гарсны дараа Америкийн 650 орчим цэрэг Афган дахь дипломатуудын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, үлдэх юм байна.

Мөн есдүгээр сар хүртэл Кабулын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангахад Америкийн тодорхой тооны цэрэг үлдэж ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, Кабулын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах үүргийг Турк улс албан ёсоор хүлээн авах хүртэл Америкийн цэрэг үүрэг гүйцэтгэх аж.

АНУ 2001 онд Афганд терроризмын эсрэг дайн эхлүүлснээс хойш Америкийн 2400 гаруй цэрэг амь үрэгдэж, 20 гаруй мянган цэрэг шархаджээ. Харин Афганистаны талаас 66 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн байна.

Америкийн цэрэг гарч эхэлснээс хойш Талибан хөдөлгөөний хяналтдаа байлгадаг газар нутгийн хэмжээ нэмэгдэж, Афган дахь “Исламын улс” бүлэглэлийн салбар бүлэглэл халдлага, дайралтаа нэмэгдүүлсээр байна.

Categories
гадаад мэдээ

“Жо Байдены бодлого АНУ-ыг сүйрэлд хүргэнэ” гэв

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны явуулж буй бодлого АНУ-ыг “сүйрэлд” хүргэнэ гэж Дональд Трамп Охайо муж улсын Велленгтон хотод “Америкийг аврая” уриан дор хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.

Тэрбээр бүгд найрамдахчууд “Сенат, Төлөөлөгчдийн танхимд, Америкт хяналтаа буцааж тогтооно гэж” амлаад “үүнд хүрэхийн тулд маш хэцүү тэмцэл хүлээж байгаа боловч “бидэнд радикал ардчилагчдыг ялахаас” өөр сонголт байхгүй гэж нэмж хэлсэн байна.

Байдены явуулж буй бодлогын үр дагаврын улмаас “Хятад, Орос, Иран манай улсыг басамжлаж байна” гэж Трамп онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр засгийн эрх барьж байсан жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нартай хэдийгээр эдгээр улсын эсрэг хориг арга хэмжээ авсан байсан боловч хувийн сайхан харилцаатай байсан гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр АНУ-ын одоогийн засаг захиргааг бизнес, арми, цагдаатай холбоотой бүтэлгүй бодлого явуулж, энэ нь тус улсад гэмт хэрэг өсөхөд хүргэж байна гэж буруутгасан байна. Трампын хэлснээр, Байдены бодлогын улмаас АНУ хууль бус цагаачдын урсгалд дарагджээ.

Трамп мөн Ардчилсан намыг өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантуулсан гэж дахин буруутгаж, “Ардчилсан намын гишүүдийн 30 хувь нь” үүнтэй санал нэг байгааг тэмдэглэсэн байна.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойш бямба гарагт Охайо муж улсын Веллингтон хотод анх удаа олон нийтийн өмнө үг хэлжээ. Тус муж улсын томоохон хот болох Кливлендээс 70 орчим км-ийн зайд болсон уг арга хэмжээнд оролцохоор хэдэн мянган хүн ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Японоос ирэх автомашинуудыг энэ сард багтаж Монгол руу ачуулна


“Япон-Хятад-Монгол”-ыг холбосон ачаа тээврийн шинэ маршрут нээгджээ. Импортын 28 тээврийн хэрэгсэл бүхий 14 чингэлэг ачсан хөлөг онгоц энэ сарын 18-нд Хятадын Ухань боомтод очсон байна. Мөн 72 тээврийн хэрэгсэл бүхий 36 чингэлэг ачсан өөр нэг хөлөг онгоц Японоос Уханийг зорин хөдөлсөн байна.

Тодруулбал, Япон-Ухань-Улаанбаатар гэсэн маршрут бүхий тээврийн шинэ зам шинээр ашиглагдаж эхлээд буй. Дээрх хоёр хөлөг онгоцоор ирсэн нийт 100 гаруй тээврийн хэрэгслийг энэ сардаа багтаан Монгол руу ачуулах юм байна.

Шинээр ашиглалтад орж буй тээврийн маршрутын нийт урт 5000 гаруй километр болж байгаа нь өмнө нь ашиглаж байсан маршрутаас богино байгаа талаар холбогдох албанаас мэдээлсэн. Далайн тээвэр, төмөр замын тээвэр хосолсон энэхүү интермодаль /илгээгчээс ачаа хүлээн авагч руу ачаа тээвэрлэхэд хоёр ба түүнээс дээш горим буюу тээвэрлэгчийг ашиглах явдал/ маршрут нээгдсэнээр Японоос Улаанбаатар хүртэл тээвэрлэх хугацаа 17 хоног болж буурна гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Хямралыг хамтдаа давъя” уриатай цахим үзэсгэлэн болж байна

Монгол Улс “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар зохион байгуулж байна.

Тодруулбал, Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Хүс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран тус үзэсгэлэнг хийж байгаа аж.

1997 оноос хойш зохион байгуулж ирсэн энэхүү үзэсгэлэнд гадаадын 10 орны 564 аж ахуй нэгж оролцож байжээ. Харин энэ удаа тус үзэсгэлэн анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой юм. Цахим үзэсгэлэнг зургадугаар сарын 30-ныг дуустал www.trademongolia.mn цахим хуудсаар олон нийтэд хүрэх юм байна.

Үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хот болон 11 аймаг, орон нутгийн 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид өөрсдийн 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ нэгдэж, хямралын эсрэг хамгийн хямд үнийг санал болгожээ. Үзэсгэлэнгийн төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс шилдгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж, олон нийтэд зарлах аж.

Categories
мэдээ нийгэм

Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөмж

Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

Ачаа тээврийн байгууллагад:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
  • Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
  • Агаар сэлгэлт хийх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Ачаа, тээшийг зайтай байрлуулах
  • Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
  • Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
  • Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

  • Амны хаалт зүүх
  • Бээлий өмсөх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
  • Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
  • Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

  • Амны хаалт зүүх, бээлий өмсөх
  • Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
  • Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих
  • Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
  • Гаднах сав, баглаа, боодлыг хаях
  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
  • Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байхыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хариуцлагын гэрээ”-г 2510 ААН, иргэн байгуулав

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амсаж ирсэн тул тэдний саналыг харгалзан үзэж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан вакцины 2 тунтай иргэдэд бар, пабаас бусад хоолны газар, ресторан, кофе шопууд залаар үйлчилж болох шийдвэрийг НОК-оос гаргасан.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өчигдөр /2021.06.26/ ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах “Зөвлөл”-өөс “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ГҮТББ болон аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгууллаа. Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо.

“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэн байгууллаа.

Иргэд, ААН-үүд гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй, Ковид-19 халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг мөрдөөгүй, ширээ хоорондын зай бариагүй, хүний бөөгнөрөл үүсгэж үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлсэн, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулсан, халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Нарны шилийг нүүрнийхээ хэлбэрт тохируулан сонгох хэрэгтэй

Нүдний шилний гол материал болсон шилийг 4500 жилийн өмнөөс олж нээжээ.

Нүдний шилийг зохиогоод 350 жил болсны дараа л нүүрэндээ унахгүйгээр тогтоон барьж чаддаг болгожээ. 1730 онд Эдвард Скарлетт Лондон хотод нүдний шилний байнгын тогтоогчийг зохион бүтээжээ. Уг тогтоогчийг толгойны хэмжээнээс хамаарч хийдэг тул хамар дээр бага дарж, унахааргүй тогтох болжээ.

Нарны шилийг сонгохдоо нүүрнийхээ хэлбэрт тохируулах нь чухал юм. Учир нь нарны шил таныг бизнес хатагтай, ухаалаг, даруухан эмэгтэй, дэгжин бүсгүй гээд олон дүрд хувиргаж чадна. Түүний тусламжтайгаар та стиль, имижээ ч бүрэн өөрчилж болно.

Таны нүүрний хэлбэр зууван бол ямар ч төрлийн хэлбэр болон хүрээтэй нүдний шил тохиромжтой байдаг. Зууван хэлбэрийн царай хамгийн зөв пропорцтой байдаг ажээ.

Таны нүүрний төрх дөрвөлжиндүү бол нарийн шил илүү тохиромжтой. Гэхдээ хүрээнийх нь дээд хэсэг өндөр байх хэрэгтэй. Доош бага зэрэг унжсан хэлбэртэй шил тохиромжтой.

Харин дугуй бол тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шилийг сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг чинь нарийн болгож харагдуулна.

Гурвалжин: Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том, тэнцвэртэй харагдуулдаг байна.

Тэгш өнцөгт царай: Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүс дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царайг хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянхонгор аймаг: Өрх бүрээс коронавируст халдварын шинжилгээ авна

Баянхонгор аймгийн хэмжээнд 2021.06.28-2021.07.04 өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд иргэдийн болон зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм тогтоохоор боллоо.

Тус арга хэмжээ коронавируст халдварын тархалтыг бууруулах, тогтоох, хяналтад авах зорилготой.

Дээрх хугацаанд “Нэг өрх – Нэг шинжилгээ” зарчмаар өрх бүрээс шинжилгээ авч, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлж ажиллахаар болжээ. Мөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын, зорилтот бүлэгт эрүүл мэндийн багц хүргэх ажлыг зохион байгуулах аж.