Categories
мэдээ улс-төр

АН бүлэг: ​Засгийн газар зарцуулсан хөрөнгөө тайлагнасны дараа ковидын эсрэг хуулийг сунгах ёстой


-Багш нараа чадавхижуулж байж, боловсролгүй иргэдийн “цунами”-гаас монголыг аварна-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2021.06.28/ даваа гаригийн хуралдаанаа хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар:
•Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
•Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн хүрээнд Засгийн газарт төсөв хөрөнгө, эрх мэдлийг хангалттай өгсөн байтал сайн хэрэгжүүлж чадсангүй. Засгийн газар өнгөрсөн онд 5.1, энэ онд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл манай улс уушги орлуулах аппарат нэмж худалдан авч эмнэлгүүдээ хангасангүй. Эмийн хомсдолд орсон, эмийн үнийн хөөрөгдөл газар авлаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд туйлдаж байгаа зэрэг нь ковидтой тэмцэх хууль бодит байдал дээр хэрэгжээгүй болохыг нотолж байна. Тиймээс Засгийн газар өмнөх зарцуулсан мөнгөнийхөө тайланг тавих ёстой гэж гишүүд үзэж буй. Энэ асуудалд гишүүд дараах байр суурь илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ковид тархаад хоёр жил өнгөрлөө. Төр засаг муу бол түмэн олон зовдгийг ард түмэн амь, амьдралаараа ойлгож байна. Цагдаа, талбай дээр зул асааж байгаа иргэдийг хамгаалах ёстой байтал эсрэгээрээ харгисалж байна. МАН-ыг овоо хариуцлагатай нам юм уу гэсэн ам, ажил нь их зөрж байна. Аман дээрээ хүний эрх, ардчилал гэж ярих боловч цаашид Монгол Улс ардчилсан зарчмаар явах, тусгаар улс байх эргэлзээтэй боллоо. Ковидын хуулиар гишүүд нь мэдээлэл авах ч боломжгүй болсон.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ хуулиас гадна төсөв батлах бүрэн эрхтэй. Гэтэл ковидын хуулиар Засгийн газар төсвийг дураар зарцуулах болсон. Гэтэл цаашлаад ҮАБЗ оролцдог болж байна. Мөн хуулийг далимдуулж шинээр байгууллага бий болгож төрийн албаны шалгалт өгөхгүйгээр олон хүнийг албан тушаалд томилсон. Одоо нэмээд Боомтын захиргаа гэж нээснээр ажил сайжирч, хил дээр гацсан 6000 чингэлгийг оруулж ирж чадахгүй. Харин ч авилга авдаг нэг газар нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сөрөг хүчний хувьд мэдээлэл авах суваг бага байна. 5.1 их наядын хөтөлбөрийн задаргаа алга. Албан тушаалын томилгооны ил тод байдал алга. Наад зах нь ковидоор нас барж байгаа иргэдийн тоог дэлгэрэнгүй, үнэн бодит байдлаар авч чадахгүй байна. Холбогдох газарт бичиг явуулаад хариу авахад 10 хоногийн дараа хуучирсан тоо ирж байх жишээтэй. Тэгэхээр бидэнд тарааж өгч байгаа цаасны хэмжээнд мэдээлэлтэй байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үхэл, өвчлөл талийгаад өглөө. Ковидын хуулийг сунгана гэж байгаа хүмүүсээс эхлээд харицулага нэхэх хэрэгтэй. Вакцингүй бол үхэл их байж магадгүй юм. Гэтэл вакцин гарчихаад байхад үхэл дэндэж байна. Өөрсдөө хүн цуглуулж болдог бизнесийнхнийг болохоор хоолны газраас хүн халдвар авбал өөрсдөө хариуцна гэж гэрээ хийж байгаа юм байна лээ. Ийм завхарсан юм гэж байж болох уу.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковид нэрээр УИХ эрхийг булаасан. Тайван цагт баахан дөвчигнөчихөөд одоо гамшиг болчихоод байхад хаяад алга боллоо гэв.
Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслөө БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албан тушаалтнууд танилцуулав. Дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхэд энэхүү хуулийн төслийн зорилго оршино гэдгийг салбарын сайд хэлсэн. Түүнчлэн хүүхдүүдэд зөвхөн академик чадвар олгохоос гадна мэдлэг, чадвар, хандлага буюу цогц чадамж эзэмшүүлэх тал руу сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэв. Гишүүд, багш нарын цалин багаас болж 2000 оноос боловсролын салбарын уналт эхэлсэн. Бага ангид анхны суурь сайн тавиагүйгээс иргэд боловсрол эзэмшиж чадахгүйгээс нийгэм ядууралд өртөж байна. Өнөөдрийн ядуурал 30 хувьд хүрсэн нь боловсролоос хамааралтай. Эдийн засгаа сайжруулъя гэвэл 40 мянган багш нарынхаа цалинг нэмж, чанартай боловсрол эзэмшүүлэхээс эхэлнэ. Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Цахим хичээлийг 174 мянган хүүхэд үзэж чадаагүй үүний 40 мянга нь Улаанбаатарт байна гэсэн судалгаа гарсан. Түүнээс гадна ковидоос өмнөх боловсролын хоцрогдол үүссэн байсан. Энэ мэтчилэн боловсролын хоцрогдлын цунами монголыг дайрах нь. Багш нарынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхгүйгээр боловсролгүйн “цунами”-гаас монголыг аварч чадахгүй гэх зэргээр байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн нэгэнт хоцрогдсон хүүхэд нөхөж сурах боломж бага, тиймээс бага ангийн багшаасаа эхэлж анхаарах хэрэгтэй. Кембриджийн хөтөлбөрт шилмэл хүүхдүүд ороод байна уу. Хөтөлбөр нь сайн юм уу гэдгийг ялгах хэрэгтэй болчихоод байгааг сануулав.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кендалл Женнерийн өдөр тутамдаа гэртээ хийдэг дасгалууд

Түлхүү тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтарч ажилладаг загвар өмсөгч Кендалл Женнер өөрийн дүр төрхөөрөө олны анхаарлыг татсаар ирсэн нэгэн билээ. Тэрээр нарийн бэлхүүс, урт шулуун хөл, булчинлаг хэвлийн эзэн бөгөөд бүсгүйчүүдийн атаархлыг ихээр төрүүлдэг байна. Сайн бодисын солилцоо, ген нь чухал үүрэг гүйцэтгэдэг боловч үүнээс гадна загвар өмсөгч тууштай бэлтгэл, дасгал хийснээр бие галбираа сайхан хэвээр хадгалж чаддаг юм. Кендаллын хувийн дасгалжуулагч Гуннар Петерсон түүнд зориулсан хувийн дасгалын хөтөлбөрийг боловсруулжээ. Эдгээр дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж болох тул та тэмдэглээд аваарай.

Уг хөтөлбөрт төрөл бүрийн банз, биеийн дээд болон доод хэсгийг хөгжүүлэх нийт 13 төрлийн дасгал багтдаг бөгөөд биеийн бүх булчинг ажиллуулж, чангалах зорилготой юм.

  • Тохойн дээрх банз байрлал – 30 секунд
  • Шулуун гар дээрх банз байрлал – 30 секунд
  • Хажуугийн банз байрлал – 15 секунд
  • Хажуугийн банз байрлалд орж гарын тохой болон өвдгөө нийлүүлэх байдлаар кранч хийнэ – баруун, зүүн тал бүр дээрээ таван удаа
  • Тохойн дээрх банз байрлалд гар, хөлөө ээлжлэн дээш өргөнө – 15 секунд
  • Урагш хойш хөдөлгөөнтэй банз байрлал – 15 секунд
  • Шулуун гар дээрх банз байрлалд орж тохой өвдгөө солбиж нийлүүлнэ – баруун, зүүн тал бүр дээрээ таван удаа
  • Хэвтээ байрлалаас цээжээ аажмаар өргөнө – 20 удаа
  • Хэвтээ байрлалаас дугуй унаж байгаа мэт хөлөө жийнэ – 30 секунд
  • Хэвтээ бөгөөд гар толгойн ард байрлалаас тохойгоо өвдөгөндөө зөрүүлж хүргэнэ – 20 секунд
  • Мэлхий байрлал – 15 удаа
  • Гараа толгойн ард аваад хэвтээ байрлалаас цээжээ өргөн баруун, зүүн тийш зогсолтгүй гэдэсний таталт хийнэ – 15 удаа
  • Хэвтээ байрлалаас хоёр хөлөө зэрэг өргөнө – 30 удаа

Categories
мэдээ үндэсний-бөx

Өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана

Монголын үндэсний бөхийн холбооноос наадмын бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цар тахалтай холбоотойгоор үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулах наадмын бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний бөхийн холбоонд чиглэл өгчээ. Уг чиглэлийн дагуу энэ жилийн наадмын бөхийн барилдааны дэг жаягт тодорхой өөрчлөлт оруулжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

  1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)
  2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд долдугаар сарын 4-ний 10.00 цагаас 05-ны 16.00 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр Монгол бөхийн өргөөнд ирж бүртгүүлнэ,
  3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг зургадугаар сарын 29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.
  4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан долдугаар сарын 08, 09-нд 08.00-20.00 цагт Монгол бөхийн өргөөнд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авна. (Вакцины хоёр тунд хамрагдсан бичгээ авч ирнэ)
  5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн долдугаар сарын 10-ны өглөө 08.00 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.
  6. Бөхийн барилдаан долдугаар сарын 10-12-нд гурав хоног үргэлжлэх бөгөөд 10-ны 11.00 цагаас нэгийн даваа эхэлж, 16.00 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.
  7. Бөхийн барилдаан нь зургадугаар сарын 12-нд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.
  8. Бөхийн дэвжээд долдугаар сарын 8, 9-нд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.
  9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.
  10. Бөхийн барилдааны гурвын даваа 11-ний 09.00, дөрвийн даваа 13.00, тавын даваа 16.00 цагаас явагдана.
  11. Бөхийн барилдааны зургаагийн даваа 12-ны 10.00, долоогийн даваа 13.00, наймын даваа 15.00, есийн даваа 16.00, арвын даваа 17.00 цагаас болно.
  12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллах зөвлөхүүд томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллах зөвлөхүүд томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн намтартай танилцана уу.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ:

Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор.

  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Түүний зохиол, бүтээлүүд:

1.Нэг сэдэвт зохиол, сурах бичиг

  • A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia, Dissertation of Doctor of Juridical science, 2015, Kookmin University, College of Law.
  1. Хамтын бүтээл
  • Үндсэн хуулийн эрх зүйн гарын авлага. УБ., 2011 он;
  • Монголын Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм. УБ., 2017 он, 40хх.
  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зарчим. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2005 он;
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим. Энтимема чөлөөт хуудас. 2005. 14, хуудас 2-12;
  • Шүүхийн шийдвэрээр эрх зүйг хөгжүүлэх нь. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. 10 (18), 2007 он;
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын Эрдэм эрдэм шинжилгээний цуврал. Сөүл., 2012 он;
  • Монгол Улсын татварын эрх зүй сорилт, шийдэл. БНСУ-ын Татварын эрх зүйн асиоцаци. 2015 № 124. Сөүл хот;
  • Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №33, 2016 он;
  • Эрх зүйн хэм хэмжээ үндсэн хууль зөрчсөнийг хянах хяналт ба Үндсэн хуулийн цэц. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
  • Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №39, 2017 он;
  • Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн хариуцлага. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАТСУУРИЙН ДАВААДАЛАЙ:

Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантын зэрэг тус тус хамгаалсан.

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
  • 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
  • 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
  • 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
  • 2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагдсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЭРДЭНЭЦОГТЫН ОДБАЯР:

Эрдэнэцогтын Одбаяр нь 1988-1992 онд Хосе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1992-1993 онд ХБНГУ-ын Дрезден хотын 37 дугаар бага сургууль, 1993-1995 онд ХБНГУ-ын Дрезден хотын 36 дугаар дунд сургууль, 1995-1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман, орос хэлтэй.

  • 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
  • 2009-2011 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар Нарийн бичгийн дарга,
  • 2011-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012-2018 онд Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЧОЙМААГИЙН ЛОДОЙРАВСАЛ:

Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны докторын зэрэгтэй, Монгол Улсын их сургуулийн дэд профессор.

  • 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
  • 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
  • 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
  • 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
  • 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн сургуульд багш,
  • 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
  • 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
  • 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
  • 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ДУЛАМЫН БУМ-ОЧИР:

Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
  • 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
  • 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
  • 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
  • 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
  • 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
  • 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
  • 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
  • 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сары 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.

Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Харин 29-өөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Иймд иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх;

Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх;

Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 341 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2021 оны зургадугаар сарын 21- 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 330 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 352 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 56 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 27 шаардлага бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2086 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьснаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 341 байна гэж УЕПГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

284 эм улиасанд 743 ширхэг унгарилыг багасгах тарилга хийгээд байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд дараах ажлуудыг танилцуулсан байна.

“Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нийт 4.465.510 метр квадрат талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэжээ.
Мөн нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 ширхэг улиасанд унгарилыг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 ширхэг тариаг хийгээд байна. Уг тарилгыг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурдаг аж.

Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ.

ХОТ: 284 эм улиасанд 743 ширхэг унгарилыг багасгах тарилга хийгээд байна

Categories
гадаад мэдээ

Байдены тушаалаар Ирак, Сирит цохилт өгч байгааг зарлав

АНУ-ын армийн бие бүрэлдэхүүнд удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглан удаа дараа халдсан байж болзошгүй Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар цохилт өгч эхэлснийг Пентагон зарлажээ.

Тухайлбал, АНУ-ын батлан хамгаалах департментийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби “Ерөнхийлөгч Жо Байдены өгсөн чиглэлийн дагуу АНУ-ын зэвсэгт хүчин Ирак, Сирийн хил дагуу байрлалтай Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад агаарын цохилт үзүүлж арга хэмжээ авч эхэллээ. Учир нь тэдгээр байгууламжуудыг эзэмшдэг зэвсэгт бүлэглэлүүдийг Ирак дахь АНУ-ын армийн бие бүрэлдэхүүний эсрэг удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглан хэд хэдэн удаа халдсан гэж дүгнэж байгаа юм” хэмээн тайлбарласан байна. Тэрбээр мөн “Ирак дахь америк цэргүүд бол Иракийн Засгийн газрын урилгаар Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд тус нэмэр болох гол зорилготой. Тиймээс бид цаашдын болзошгүй эрсдэлийг аль болох бууруулахын тулд шаардлагатай, зөв зүйтэй арга хэмжээ авсан” гэж онцолжээ.

Нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Ирак, Сирийн хил дагуу, ялангуяа Сирийн газар нутаг талаас олон хүчтэй дэлбэрэлт сонсогдсон гэнэ. Иракаас ялгаатай нь Сирийн засгийн газар америк цэргүүдийг уриагүй бөгөөд тиймээс ч газар нутагт нь АНУ-ын арми үйл ажиллагаа явуулахыг хууль бус гэж үзэж, цэргүүдээ гаргахыг Пентагоноос шаарддаг билээ.

Хэдийгээр Пентагоны талаас бөмбөгдөлтөд энгийн иргэд өртсөн байж болзошгүй талаар мэдээлээгүй ч Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх үйл явдлаас болж гурван иргэн шархдаж, нэг хүүхэд амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр

​Эрсдэлээ хэрхэн удирдахаас улс орны хөгжлийн ирээдүй шалтгаална

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


Өдөр тутам шинэ шинэ сорилт, асуудал шил дараалан гарч ирж шийдлээ хүлээх боллоо. Үүнийг даван туулах аль эсвэл зохицож амьдрахын аль нэгийг сонгох шаардлага үүсч байна. Эрсдэлийн удирдлагын талаар судалгаа хийж, ном бичиж олны хүртээл болгосон хүний хувьд та санаа бодлоо хуваалцана уу.

Өнөө үеийн даяаршсан ертөнцийн аюулгүй байдал, хүн төрөлхтөний оршин тогтнох орчин, амьдралын нөхцөлд шинэ шинэ, урьд өмнө үзэгдээгүй эрсдэл заналхийлэх болов.

Улс, үндэстнүүдийн хоорондын харилцаа өргөжиж, даяаршин эдийн засаг, нийгмийн нэгдмэл орчныг бий болгон, мэдээлэл, холбооны хэрэгслээр холбогдон, хил хязгааргүй гэхээр шинэ орчинд дасан зохицох хэрэгцээ гарч байна. Бөөрөнхий гэж тооцогддог дэлхий хавтгай болжээ. Энэ шинэ орчин, амьдралын хэмнэл нь хөгжил, дэвшлийг нээж өгөхөөс гадна шинэ аюул, занал, эрсдэлийг бий болгож байна.

Улс төр, эдийн засгийн өрсөлдөөн эвлэршгүй сөргөлдөөний хэлбэрт шилжих, үймээн самуун дэгдэх, эдийн засгийн хямрал үүсэх эрсдэл бий болж, байгаль, экологийн гамшиг, дэлхий нийтийг хамарсан цар тахал, өвчин нүүрлэх болов.

Энэ тохиолдолд Монгол улсын хувьд хамгийн эрсдэлтэй байж болох зүйлийг тодорхойлж, түүний хариу арга хэмжээг эртнээс нарийн тооцож, тэдгээр эрсдэлийг арилталшат дараалан хэрэгжүүлэх ёстой юм.

Эдийн засгийн хувьд дэлхийн зах зээл дээрх алт, зэс, нүүрсний үнийн огцом уналт, худалдааны хориг, татварын ялгавартай бодлого, бүс нутгийн банк, санхүүгийн өргөн хүрээний хямрал, гадаадын хөрөнгө оруулалт саарах, зогсох, газрын тосны үнийн өсөлт, дотоодын санхүүгийн хямрал, үнийн өсөлт, төсвийн зардал эрс өсөх зэрэг нь томоохон эрсдэлд оруулах хүчин зүйлс юм.

-Монгол улсын хувьд хөгжлийн өнөөгийн шатанд хамгийн эрсдэлтэй гэж болох зүйлс юу вэ?

-Улс орны хэмжээнд тулгарах эрсдэлийг дотор нь ач холбогдол, хамрах цар хүрээгээр нь хэд хэд хувааж болно. Тухайлбал, манай орны байгаль цаг уурын өөрчлөлт жил ирэх тусам хурдацтай явагдаж, гамшигт үзэгдлийн давтамж ойртож, ган гачиг, үер усны аюул нүүрлэх, бэлчээрийн даац хомсдож, цөлжилт хүрээгээ тэлж байгаа нь байгалийн гэхээсээ илүү хүнийалдаатай үйл ажиллагаанаас үүдсэн эрсдэл юм.Энэ нь эргээд эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Хүн амын эрүүл мэндийн хувьд халдвар өвчин дэгдэх, урд өмнө тохиолдож байгаагүй шинэ өвчин үүсэх, шувууны ханиад, тахал, томуу зэрэг гоц халдварт өвчин өргөн хүрээтэй тархах эрсдэлтэй.Харин үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд эрчим хүчний өргөн хүрээтэй урт хугацааны тасалдал учрах, үйлдвэрлэл, техногенийн осол аваар гарах, зам, тээвэр, харилцаа холбооны сүлжээ тасрах, эрчим хүчний хомсдолд орох аюултай.

Нийгэм улс төрийн хүрээнд засаг, төрдөө итгэх олны итгэл сулрах, төрийн дархлаа, залгамж чанар алдагдах, хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу байх, төр, засгийн үйл ажиллагаа нааштай үр дүнд хүрэхгүй байх эрсдэл учирч болно.

Түүнчлэн төрийн институцийн хувьд нэг нэгийгээ хянах тогтолцоо сул, эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, хариуцлага хүлээх этгээд байхгүй байх, шударга, ил тод сонгууль явуулж чадахгүй байх, авлига өргөжин тэлэх, нийгмийн бухимдал хямрал ужиграх, улс төрийн намуудын төлөвшил тааруу байх, нийгэмд хөрөнгийн ялгаа ихсэх зэрэг эрсдэл учрах магадлалтай.

-Энэ олон эрсдэлийг зөв тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг үнэлэн, хариу арга хэмжээ авч чадсан эсэхээс цаашдын хөгжилхамаарах нь тодорхой болж байна. Эрсдэлийг удирдахын мөн чанар болон түүний ач холбогдлыг илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү.

Б.Б: Эрсдэл гэдэг нь товчхондоо ирээдүйг тааварлах асуудал юм. Эрсдэл үүсэх магадлалыг зөв тодорхойлж, зөв үнэлж, түүнийг хэрхэн даван туулахаа зөв төсөөлж, эсвэл эрсдэлээ бусадтай хуваалцаж, бусдад үүрүүлэх, эсвэл эрсдэлээс тойрч гарч сурах нь оршин тогтнох, амжилт олохын үндэс юм. Эрсдэл бол харин боломж, эрсдэл тулгарах үед хүний оюун ухаан тэлж, өвөрмөц шинэ аргыг сэдэж, шинээр буюу өмнөхөөсөө илүү хурдтай бөгөөд бүтээлчээр сэтгэж эхэлдэг.

Ийм болохоор эрсдэл гэдэг нь муу юм биш, бидний урагшлах хөгжил, амжилтын түлхүүр мөнөөс мөн. Харин эрсдэлийг удирдахгүй бол эрсдэл биднийг эргээд удирдана гэдэг нь үнэн шүү.

Эрсдэлийг зөв удирдахын тулд гарч ирж байгаа тохиолдлуудыг ургуулан бодож, болзошгүй эрсдэлд хэрхэн хариу арга хэмжээ авахаар төлөвлөх нь зүйтэй. Ингэхдээ учирч болох эрсдэлийн хэд хэдэн хувилбарыг гаргаж ирж болох бөгөөд, тухайлбал зах зээл, үнийн хэлбэлзэл, урьдчилан тооцоолоогүй гэнэтийн үйл явдалд тохирсон хариу арга хэмжээний хувилбарыг боловсруулах шаардлагатай.

Эрсдэлийг өдөөх ямар нөхцөл байгааг сайтар урьдчилан харах хэрэгтэй.Үүний тулд эрсдэлийг хүснэгтэд оруулж эрэмблэн эрсдэлийн эх сурвалж, бодит шалтгаан, учруулж болох аюул занал, бэрхшээл, алдагдал, хор хохирол, эрсдэлийн уршгийг нэмэгдүүлэх, бууруулах хүчин зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй.

Эдгээр асуудлыг багтаасан матрикс үүсгэснээр хандлагаа зөв тодорхойлох боломж бүрдэнэ. Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэдэг маань эрсдэл үүсэх орчин, шалтгаан, эрсдэлийг эрт таньж мэдэх, илрүүлэх, түүний түвшинг тогтоох, эрсдэлд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг багасгах, түүний эсрэг арга хэмжээ авах зэрэг ажлыг хамаардаг.

Эрсдэл хаана байж болохыг нэгэнт олж тогтоосон бол эрсдэл хэзээ гарах магадлал өндөр байгаа, түүнээс учирч болох хор хохирол, хамрах хүрээг дүн шинжилгээ хийж мэдэх шаардлагатай.Шалгуурын дагуу эрсдэлийг үнэлэхдээ эрсдэл өндөр, дунд, бага гэж үнэлж болох боловч 1-100 –ийн дотор үнэлгээ өгч үнэлэх нь илүү найдвартай байдаг.

Мэдээлэл, мэдлэгийн эрин зуунд өчигдрийн арга барилаар өнөөдрийн эрсдэлийг удирдах боломжгүй. Үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа хөгжил, дэвшил системчилсэн, өргөн хүрээтэй, нарийн уялдаа холбоотойгоор эрсдэлийг тодорхойлж, үнэлж, удирдахыг шаардаж байна.

-Манай орны хувьд улс төрийн эрсдэл гэж бий юу? Үүнээс урьдчилан сэргийлэх, хэрэв ийм эрсдэл учирлаа гэхэд даван туулах арга зам нь юу вэ?

-Төрийн байгууллагыг авлига, хүнд суртлаас салгах, улс төрийн нөлөөнөөс ангид байлгах, иргэддээ шударгаар үйлчлэх, тэднийг хамгаалах, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, олон түмний оролцооны ардчиллыг хөгжүүлэхгүй бол нийгэм улс төрийн эрсдэлд орно.

Төрийн цэгцтэй, туйлбартай, хариуцлагатай, бие даасан, нээлттэй ил тод, хуулийг дээдэлсэн бодлого тодорхойгүйгээс болж төрийн бодлого сонгуулиас сонгууль хүрэх төдий үргэлжилдэг, өнөө маргаашаа аргацаасан байдалтай байгаа нь манайд улс төрийн гол эрсдэл болоод байна.

Улс төр, нийгмийн хүрээнд учирсан аливаа хямрал, үйл ойлголцол, үзэн ядалт, мөргөлдөөн, хэрүүл маргаан, бухимдал, зэвсэгт сөргөлдөөн, хуваагдал, талцал нийгэмд дарамт учруулж, олон нийтийн санаа бодлыг тавгүйтүүлдэг.

Үүнийг нь өдөөх гадаад дотоодын хүчин зүйл байдаг бөгөөд улс төрийн ашиг хонжоо харах, эдийн засгийн давуу тал олж авах, эдийн засгийн аргаар улс төрийн байдалд нөлөөлөхийг оролдох нь гадаад дотоод орчны аль алинаас нь гарч болно.

Улс төрийн эрсдэлтэй алхам хийх нь нөхөж баршгүй аюулд учруулах бөгөөд эдийн засгийг доройтуулж, нийгмийг тогтворгүй болгож, яваандаа улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч болно.

Улс төрийн алдаатай бодлого явуулснаар дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах, түншээ алдах, худалдааны болон улс төрийн хориг арга хэмжээнд өртөх, ганцаардах, үүнээс болж дотоодын хямрал үүсэх, иргэний дайн гарах зэрэг эрсдэлд ордог.

Улс төрийн бодлого өргөн хүрээтэй, алс хэтийн шинж чанартай, стратегийн агуулгатай байх учиртай. Байгалийн баялаг ихтэй орнуудын түүхийг харж байхад баялгийн менежментийг зөв хэрэгжүүлж, тусгай сан үүсгэх, баялгаас олсон орлогыг нийт хүн амын сайн сайхны тулд хяналттай зарцуулах замаар тэднийамьжиргааны түвшинг хөгжингүй орны түвшинд хүргэж чадсан түүх олон байна.

Гэтэл нөгөө талд нь баялгийн хараал болж, голланд өвчинд нэрвэгдэн, хүн амын цөөн хэсэг хэт баяжиж, баялгаа гадагш хяналтгүй урсгасаар эцэст нь баялаг ч үгүй, байгалийн орчны доройтолд орсон, хүн амын дийлэнх хэсэг нь ядуу, үүнээс улбаалсан улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайны хөлд туйлдсан орнууд ч байна.

Бусдын сайн муу жишээнээс сургамж авч, баялгийн менежментийг зөв хэрэгжүүлж, нийт монголчуудаа бусдаас дутахгүй, ажил амьдралтай болгоход л төрийн бодлого чиглэх ёстой.Уул уурхайгаас улам их хамааралтай болж, улс орны эдийн засаг ганц тулгууртай болох хандлага байгаа нь ирээдүйд учирч болзошгүй томоохон эрсдэлийг агуулж байна.

Улс орны хөгжлийг олон тулгууртай болгож, импортлогч орноос экспортлогч, үйлдвэрлэгч орон руу хэр хурдан шилжихээс хамаарч манай улсын стратегийн эрсдэлийн хэмжээ, хэмжүүр багасаж, улс орны хөгжил, дэвшлийг түргэтгэх учиртай.

Хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай түшиглэсэн олон үйлдвэр, аж ахуйн газруудыг бий болгохгүйгээр ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй. Монгол улс юуны өмнө үйлдвэрлэгч орон болохыг хичээх ёстой. Түүхий эдийн бааз орон байх уу, тэргүүлэх чиглэлээ дэмжсэн үйлдвэрлэгч орон байх уу гэдэг сонголтын өмнө бид тулгарч ирээд байна.

Хөгжлийн бодлого жигд өсөлттэй, хэт савалгаагүй, тогтвортой байх нь эрсдэлийг бууруулах боломжийг олгоно.

Төр хариуцлагагүй, хаалттай, чадваргүй болоод ирэхийн цагт улс, үндэсний аюулгүй байдалд төр өөрөө аюул, занал болдог. Төрөөс гарч буй шийдвэр тэр дундаа, улс үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа бүр эерэг сөрөг үр дагавар дагуулдаг.

Монгол үндэстний аюулгүй байдалд хор хохирол учруулдаг бодитой, хамгийн том аюул бол эв нэгдэл алдрах гэдгийг түүх гэрчилнэ. Дотоод дахь улс төр, эдийн засаг, шашны хуваагдал, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, баян ядуугийн ялгаа газар авч, үндэсний нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлэх, эв нэгдлийг сарниулах улмаар нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх түвшинд хүрэх эрсдэлтэйг бид үргэлж санаж, түүнээс зайлсхийх бүр арга замыг сэдэж олж байх учиртай.

-Улс төрийн эрсдэл яваандаа нийгэм эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй. Үүнийг шийдэх арга хэрэгслийн талаар дурдвал,

-Шүүх засаглалд иргэд үл итгэх болж, эрх мэдэл, эд хөрөнгө, танил талтай нэгэнд үйлчилдэг болтлоо шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын олон ажилтан ёс зүйн доройтолд орсныг олон нийт, тэр дундаа эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг хурцаар шүүмжлэх болсон нь шударга ёсыг хүсэх нийгмийн сэтгэл зүйд бухимдлын хүчин зүйл болж ирлээ.

Төрийн засаглах чадавхи суларснаас нийгэмд төрийн албаны нэр хүнд унаж хууль зөрчих нь ердийн үзэгдэл болох, гэмт хэргийн гаралт өсч, хүмүүс зохион байгуулалтад орж өөрсдийн зөв гэж үзсэн үйлдлийг хүч түрэмгийлэн хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг бүлэглэн зохион байгуулалттайгаар зөрчих хандлагатай боллоо.

Нийгэмд шударга ёс алдагдах, нэгэнт тогтсон үнэт зүйлс алга болж, хууль эрх, ёс суртахуун, ажил мэргэжлийн гээд нийгмийн хэм хэмжээ үйлчлэхээ болих цагт хүмүүс хууль тогтоомжийг дагах сонирхолгүй болно.

Ялангуяа дээд түвшиндээ хууль ёсыг сахихгүй, дураараа авирлах нь нийгэмд хууль ёсыг баримтлахгүй байхын жишиг болдог учир их хортой. Хуулийн өмнө хүн бүр тэгш гэсэн заалт амьдрал хэрэгжихгүй болж, баячууд, улс төрчдөд өөр хууль үйлчилж эхлэх нь нийгэмд замбараагүй явдал үүсэхийн дохио болно.

Иргэд төрдөө итгэхээ болино. Олон түмний улс төрийн идэвх муудна. Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо алга болно. Улс төрийн сонгуульд оролцох хүмүүсийн тоо жил ирэх тусам буурсаар байгаа нь үүний нэг илрэл юм.

Нийгмийн тогтвортой байдалд Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн зүгээс нөлөөлөх хүч асар их. Нийгмийн тогтвортой байдал нийгмийн сэтгэл зүйгээр баримжаалагддаг гэж болно. Сүүлийн хориод жилд нийгмийн сэтгэл зүй хэв шинжийн хувьд нам эвсэл, нутаг ус, хөрөнгө чинээгээрээ задрах, хуваагдах чиг хандлага руу эрчимтэй явж ирлээ.

Нийгмийн эрсдэлээс зайлсхийх гол арга нь аливаа маргаантай, олны дургүйцэл, зэвүүцэл, бухимдлыг төрүүлж байгаа асуудлыг зөвшилцөл, харилцан ярианы үндсэн дээр ойлголцох замаар шийдвэрлэхэд оршино.

Ялангуяа хурц асуудлыг дэврээхгүй байх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл, оролцооны байгууллагатай ярьж хэлэлцэж шийдэх нь чухал. Иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийгмийн тулгамдсан асуудлыг тухайн орон нутгийн иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь нийгмийн эрсдэлээс зайлсхийхэд тустай.

-Өнөөгийн түвшинд Монгол улсын хувьд хамгийн тулгамсдан эрсдэл юу вэ? Үүнийг даван туулах ямар арга замыг та харж байна вэ?

-Ковид 19 цар тахлыг улс орныхөө нийгэм эдийн засгийн хувьд хохирол багатайгаар даван туулж, хүн амаа энэхүү цар тахлаас хамгаалах ньтулгамдсан асуудал болоод байна.Дэлхий нийтээрээ цар тахлыг хяналтдаа авах гэж хичээж байгаа боловч одоогоор хүссэн үр дүндээ хараахан хүрэгүй байсаар байна.

Бусад орны сайн туршлагаас суралцаж,халдварыг хумих хамгийн сайн арга болох вакцинжуулалт, хөл хорио тогтоох,эмчилгээ оношлогооны хамгийн сүүлийн үеийн арга хэрэгслийг ашиглах зэргээр арга хэмжээ авч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд мөдхөн хумигдана гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ нөгөө талаас иргэдийн маань дэмжлэг, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл, хувь хүний өөрийнболон бусдын эрүүл мэндэд тавих анхааралилүү их хэрэгтэй. Хоёр талаасаа л хичээж байж бид энэ аюулыг аль болох гарз хохирол багатайгаар даван туулна гэдгийг сайн ойлгох ёстой.

-Монгол улсад ойрын ирээдүйд учирч болох эрсдэл, түүнийг даван туулах арга замын талаар саналаа хуваалцана уу?

-Дэлхий эдийн засаг нийтдээ Ковид цар тахлын нөлөөгөөр агшиж, олон төрлийн бизнес зогсонги байдалд орсон эсвэл дампуурснаас шалтгаалан нэн хүнд үеийг туулж байна. Ийм тохиолдолд манай улс ч гэсэн эдийн засгийн хүндрэлийг аль болох гарз багатайгаар даван туулах сорилттой тулгарч байна.

Монгол улсын эдийн засаг ойрын ирээдүйд хэд хэдэн эрсдэлд өртөхөөр байна. Үүний нэг нь дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээг огцом бууруулахаар Их долоогийн орнууд болон аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудаас шахалт үзүүлснээс үүдэх эрсдэл гэж ойлгож болно.

Ингэснээр нүүрсний экспорт буурах хандлага ажиглагдах болно. Үүнээс үүссэн орлогын алдагдлыг юугаар нөхөж болохыг одооноос төлөвлөх шаардлагатай. Юуны өмнө уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг олноор байгуулах хэрэгтэй байна.

Түүнчлэн Монгол Улсад бизнес эрхлэхэд илүү өндөр зардалтай байгаа нь хөрөнгө оруулалтыг бууруулж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулж байна. Өндөр зардал гарч байгаагийн шалтгаан нь эрчим хүчний хангалт, дэд бүтцийн хөгжил, тээврийн зардал өсч байгаатай холбоотой бөгөөд нийт хэрэглээний барааг бараг 80-90 хувийг гаднаас импортолжбайгаа тохиолдолд дотоодод хуримтлал үүсэх боломж бага байгаатай холбоотой.

Макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдвал, урт хугацаанд илүү их хор хохирол учирдаг. Төгрөгийн ханш суларч ирсэн импортын өртөг нэмэгдэж, инфляци өсч байгаа нь тодорхой. Ханш уян хатан байж, зах зээлийн нөхцөлийг даган хэлбэлзэдэг байх ёстой.

Монгол Улс зөвхөн уул уурхайн салбарт түшиглээд хол явахгүй гэдэг нь ойлгомжтой учир тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, экспортын баримжаатай болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргавал уул уурхайгаас дутахгүй ашиг өгөх тооцоог зарим судлаачид хийгээд байна.

Ковидоос үүссэн нөхцөл байдалтай холбогдон төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгаа мэт харагдавч энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд хил нээгдэж, худалдааны хэвийн горимд ороход их хэмжээний савлагаа үүсэх эрсдэл дагуулж байгаа юм. Валютын ханшны савалгаа үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляцийг өсгөх нь гарцаагүй

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Галт тэрэг унасан ослын улмаас үүсээд байгаа орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг унасан ослын улмаас үүсээд байгаа орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой хэмээн газар замын хажуу руу унасан осол гарсан. Их хэмжээний борооны улмаас төмөр замын ул шороо угаагдаж төмөр замд эвдрэл үүсэж Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаснаас асгарсан түлшний хэмжээ ойролцоогоор 80-100тн гэж тогтоогоод байна. Түлш асгарсан талбай 3 га хамарсан.
Ослын газарт Байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийж, цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авсан. Хөрс болон уснаас гурван байрлалаас дээж авч шинжилгээ хийн байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байна. Ургамлын төрөл зүйлийг тогтоож, хорт бодисыг саармагжуулах, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжилгээнд үндэслэн шат дараатай авах юм. Одоогоор хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн.
Түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 км зайтай бөгөөд голд түлш хүрээгүй. Осол болсон газраас 500 метр гаруй зайтай борооны улмаас тогтоол ус үүссэн байсан. Тогтоол усруу түлш орсон учир уснаас дээж авч эрсдэлийг үнэлэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа мэдээллийг Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс өглөө.

газрын зураг, гадаа болон "503200 00000 503300 000000 503400 00000 503500 0000 улмаас хуримтлагдсан орхон гол биш 503600 503700 00000 503800 000០0 503900 00000 504000 ၁0000 504100 200 осол болсон хэсгээс газрын налуугийн чиглэлийг даган баруун дизель тулш. талбайн эмжэ: 27806 M2 1504040 5423500 осол болсон газраас баруун урагшаа темер гарцаар дамжин урссан дизель тарсан хэсэг. талбайн хэмжээ: 2169 M2 таних тэмдэг 503200 асгарч тархсан дизель тулшний 503300 00000 зааг 503400 талбайн хэмжээ: зургийн зургийг 503500 503600 503700 M2 буюу 1:3500 drtk нисэх гехееремжеер 2021.06.26-ны едрийн минутад зураг авалт хийж боловсруулав. 503800 503900 504000 504100" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно