Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар морь өдөр

Аргын тооллын
тавдугаар сарын 10,
Сумъяа гариг. Билгийн
тооллын 29, Шийдэм
одтой, шар морь өдөр.
Өдрийн наран 5:20
цагт мандан, 20:17 цагт
жаргана. Тухайн өдөр
бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах,
сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх
хэрэгтэй ба лусыг тахих, андгай тангараг,
гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх,
хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар
очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн
сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,
тахиа болой. Хол газар яваар одогсод баруун
урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 18-20 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 13-18 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөдийгөөр 4-9 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ковидын бидэнд үлдээж байгаа сургамж​” хэмээн өгүүллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монголын сүүний
нэгдсэн холбооны удирдах
зөвлөлийн гишүүн, хүний
их эмч, физиологич О.Амарцэнгэл “Малын сүүгээр
өндөр чанартай хүнсний нэмэлт
бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой” хэмээснийг I, XI нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Нэг нам, нэг хүний
дарангуйлал руу өдөр
өдрөөр ойртож байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Ковидын бидэнд
үлдээж байгаа сургамжхэмээн өгүүллээ.

МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн Үндсэн хууль,
захиргааны эрх зүйн багш,
доктор Д.Ганзориг “Иргэдээс гарсан санаачилгыг иргэдийн
хурлаараа заавал хэлэлцээд, шийдвэр гаргах
зохицуулалтыг бий болгосон” хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт ярилаа.

Экологич Д.Туяа “Бичигтийн шургуулга” нэртэй түүхэн
газрын өврөөс нинжа нар, дэргэдээс нь нэр бүхий
компани алт олборлож байна” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

АШУҮИС-ийн БиоАнагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, анагаах ухааны доктор Т.Хонгорзул “Иргэд эсрэг биеийн шинжилгээ өгөх шаардлагагүй, өгсөн ч дархлааг бүрэн үнэлэх боломжгүй” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Георгиевийн туузан тэмдгийн тухай сонирхолтой баримт

Аугаа эх орны дайны ялалтын баярын энэ өдөр Оросын иргэд энгэртээ зүүдэг улбар шар, хар өнгө хосолсон туузан тэмдгийн талаар мэдээлэхгүй өнгөрч болохгүй. Энэ нь ОХУ-ын, бүх орос хүний эх оронч үзлийн гол бэлгэ тэмдэг юм.

Анх 2005 онд Ялалтын 60 жилийн ойн баяр ёслолын өмнө Москвагийн залуучуудын “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгууллага, Риа Новости агентлагаас санаачлан “Георгиевийн тууз” аян өрнүүлснээр бүх Орос орон даяар Аугаа их эх орны дайнд Гитлерийн фашизмыг дарсан, улмаар Оросын төлөө гэсэн эх оронч үзлийн бэлгэ тэмдэг болж хувирсан байна.

Энэ нь уг нь Гэгээн Георгийн одонд зориулсан тууз байсан. Үүнийг Гвардийн тууз ч гэдэг. Аугаа их Эх орны дайны дараа ЗСБНХУ-ын төр засгаас “Германыг дарсан ялалтын төлөө” гэсэн нэрийн дор алдрын одон бий болгож, энэ одонг илтгэх тууз нь харин одоогийн Георгиевийн тууз болсон байдаг.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Д.Намсрайноровыг дэмжигчид хайраа илэрхийлэв

Монгол HD телевизийн зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч МУСТА Д.Намсрайноровыг дэмжигчид нэмэгдэх болсныг фэйсбүүк, цахим ертөнцөд хөвөрч буй иргэдийн сэтгэгдлээс харж болно. Мөн түүний талаарх сэтгэгдэл эерэг байгаа нь эрхэм дуучны найрсаг, нийтэч, хөдөлмөрч зантай холбоотой ч гэжээ. Тэрээр сүүлийн 10 жилд таван тайлан тоглолтоо хийсэн бөгөөд 21 аймгийн 360 гаруй сумын үзэгчдэдээ толилуулжээ. Яруу найрагч Ч.Алтантүлхүүр дуучин Д.Намсрайноровт хандаж мөр холбосон сэтгэгдэл бичихдээ. Тэрээр “Гэмт бэртлийн бэрхийг давж босоод, бүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай. Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж энэ байх” гэжээ.

Түүнчлэн “Дэлтний нуруун дээр дэрвэж өссөн майгахан дүү Намсрай, малчны хүү Д.Намсрайноров дуучин маань
“Дэлхийн контент”-д хүчээ үзэж, хайр түгээж, хамаг олны дархлааг дэмжиж байгааг хараад бахархаж сууна.

Түүний дуутай зүйрлэвэл ёстой л
Түмний сэтгэлийн сэрлийг хөдөлгөж, дурлан дурлан хайрламаар уяхан, туяхан бүсгүйтэй уруулын хээгээ сүлэхээс наахнуур, унаж босохыг давахаас цаахнуур сэтгэл нь бүжиж байна.

Хүний амьдралд юу эс тохиолдох…

Бүжих мэтэд саналтгүй, хүн ардынхаа хайртай дуучин болно гэж ч бодолтгүй… Хөл дээрээ ч босож чадахгүй бэртэлтэй байсан үе саяхан.

Тийм бэрхийг давж босоод, бүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай. Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж энэ байх. Эрхэм дүүдээ дэлхийн хүн төрөлхтөнд энх цагийг авч ирсэн ялалтын баярын өдрийн мэнд хүргэе!

Хүндэт дүү минь чи эргэлзээгүй ялсан
Хөл дээрээ дахин босохдоо л ялалтаа дагуулж боссон
Хүн ардынхаа сэтгэлээр түшүүлсэн ялалт урт настай

Дуучин дүүгийнхээ хөөргөн нэрлэдгээр дууны алтан “партнёр” муу ахаас нь” гэжээ

Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгджээ

2021 оны тавдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нурууны Ховд, Булган, Увс нуурын савын Тэс зэрэг голууд өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-60 см давсан бол Үүр гол үерийн түвшинд хүрч үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хогийн цэгт гал гарснаас автомашинууд өртөн хайрагджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр/2021.05.08/ хувийн болон төрийн өмчид гарсан гал түймрийн дараах дуудлагууд бүртгэгджээ. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Хүслэн аппартмент” хотхоны 23 дугаар байрны хойд талд хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2021.05.08/ ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 орчим минут ажиллаж унтраасан аж. Тус гал түймэрт иргэн Г-ийн “Приус-41”, эзэн нь тодорхойгүй “Приус-30” зэрэг автомашинууд өртөж, хайрагдсаныг “Хүслэн аппармент” хотхоны харуулд хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтад байшин шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 08-ны өдрийн 17 цаг орчимд хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид очиж, иргэн Б-ын 10×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг бүрэн унтраасан байна.

Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гал гарч байна гэх дуудлагыг өчигдөр /2021.05.08/ хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Ц-ийн 6×8 метрийн хэмжээтэй малын саравчны дээвэр шатаж байсныг бүрэн унтраажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Даваа гаригт 1, 6-гаар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжийн 3.4-т “Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх, хариу арга хэмжээ авч ажиллах гэсэн байсан.

Үүнийг “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” хэмээн өөрчиллөө.

Өөрөөр хэлбэл, Даваа гаригт 1, 6-гаар

Мягмар гаригт 2, 7-гоор

Лхагва гаригт 3, 8-аар

Пүрэв гаригт 4, 9-өөр

Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Э.Ананд хүүг аврах хандивт 200 сая гаруй төгрөг цуглажээ

Хүнд хэлбэрийн хавдартай Э.Ананд хүүгийн эмчилгээний зардалд урлаг соёл, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдээс авхуулаад энгийн иргэд ч чин сэтгэлийн хандив өргөсөөр буй. Хүүгийн эмчилгээний зардалд нийт 380 сая төгрөг шаардлагатай бөгөөд өчигдрийн байдлаар 200 сая гаруй төгрөг цуглаад байна. Тэгвэл өнөөдөр “Хүннү Мото” клубын залуус 20 сая төгрөгийн хандивийг Э.Ананд хүүгийн гэрт хүргэж өгчээ. Анх Д.Номинчимэг бүсгүй өөрийн мотоциклоо зарж, хандив өргөхөө мэдэгдсэнээр тус клубын залуус хандивын аянд нэгджээ. “Хүннү Мото” клубын залуус хоёр хоногийн турш сугалаа явуулсны дүнд 18 сая төгрөг цуглуулжээ. Түүнчлэн клубын залуус өөрсдийн зүгээс хоёр сая гаруй төгрөгийг цуглуулсан гэнэ.

Түүнчлэн “РUBG Mobile”-н дэлхийн аваргын хүрэл медальт “ZEUS” баг “OPS BATTLE SHOW” тэмцээнийхээ шагнал болох 230 ам.долларыг хүүд хандивласан билээ.

Бяцхан хүү Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын “Soon Chun Hyang Seoul University Hospital” эмнэлэг эцсийн найдвар нь болжээ. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Иймээс Э.Ананд хүүгийн ар гэрийнхний зүгээс хүүгийнх нь амийг аврахыг хүсэн “Хүүд минь амьдрал хайрлаач” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр зарим анги, байгууллагыг төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Энхийг сахиулагчдыг Төрийн одон, медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардууллаа.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Цэргийн тагнуулын газрын түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг амь биеэ үл хайрлан батлан сахиж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус газрын үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг офицер ахлагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Тагнуулын ерөнхий газрын харьяа Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангах үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Зэвсэгт хүчний 234, 065, 303, 337 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан гамшиг ослоос иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, бүх төрлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үйлсэд онцгой гавьяа байгуулж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, офицер ахлагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Архангай аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаа, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн Шийдвэртэй дэмжлэг олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.