Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 184 дуудлага бүртгэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1694, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 184, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 65, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 138, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 136, эрүүлжүүлгдсэн 230, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 104 тохиолдол гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн иргэд вакцины эхний тундаа 100 хувь хамрагджээ

Өмнөговь аймгийнхны 100 хувь нь эхний тунд хамрагджээ. Харин нийслэлчүүдийн 94 хувь нь эхний тунд хамрагдсан байна.

Гадаадад буй 41 мянган хүн, жирэмсэн 27 мянган хүн, эсрэг заалттай, харшилтай, суурь өвчтэй 23 мянган хүн, вакцинаас татгалзаж буй 22 мянган хүн /нийслэлд/ үлдэж байна.

Монгол Улсын татан авсан вакцины тоо 3.603.740 тун буюу насанд хүрэгчдийг вакцинжуулах ёстой нийт 4.1 сая тун вакцины 87 хувийг бүрдүүлсэн.

Өчигдрийн /2021.05.11/ байдлаар насанд хүрэгчдийн 81.2 хувь нь I тун, 30.6 хувь нь II тунд хамрагджээ хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрлээ. Эдгээрээс эмнэлгээс 397 хүн бүрэн эдгэрсэн, гэрийн хяналтаас 1106 хүн эдгэрсэн байна. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 35.733 боллоо.

Одоогоор эмнэлэг 4806 хүн эмчлүүлж байна. Үүнээс:

  • Хөнгөн-2631 (54.7%)
  • Хүндэвтэр-1506 (31.3%)
  • Хүнд-548 (11.4%)
  • Маш хүнд-121 (2.5%)

Эдгээр хүмүүсээс гадна гэрийн ажиглалт, хяналтад 4917 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Мөн тандалт судалгаа үргэлжилж байгаа 787 хүн байна.

Мөн өнгөрөгч 24 цагт 10.000 орчим шинжилгээ хийхэд коронавируст халдварын 512 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 46.448 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас таван хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 184 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт-464 (Нийт-40.830)
  • Орон нутагт-48 (Нийт-4926)
  • Эмнэлгээс шалтгаалах-0 (Нийт-137)
  • Зөөвөрлөгдсөн-0 (Нийт-507)
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Багахангай, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт байрлах археологийн дурсгалт газруудыг хамгаалалтад авлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран Нийслэл хотын их эрсдэлт археологийн дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгаа хийжээ.

Улмаар Багахангай дүүргийн Бага уул, Налайх дүүрэг Гадан уул, Сонгинохайрхан Ар гүнт-2 гэсэн дурсгалт газруудыг хамгаалалтад авах шаардлагатайг тогтоож, дээрх газруудыг хамгаалалтад авах хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ирүүлсэн юм.

Тодруулбал, Багахангай дүүргийн Бага баян ууланд (Өндөр дэл) одоогоор 25 булш байгаа нь мэдэгдэж буй аж. Гэвч тонуулчид булшнуудыг ухахдаа шороо чулууг нь хажуугийн булшнууд дээр гарган асгаснаас зарим булш нь дарагдан, мэдэгдэхгүй болжээ. Судалгаагаар 7-10 булш нь тоногдоогүй үлдсэн байх магадлал өндөр гэж гарсан байна.

No description available.

Тэгвэл Налайх дүүргийн Гадан уулын орчмын шинэ суурьшлын бүсэд айлын хашаанд олон тооны чулуунд дараастай булш байгаа аж. Шинэ суурьшилд багтсан булшнуудаас ердөө 2 метрийн зайд айлууд хашаа, жорлон барьсан байж. Түүнчлэн гадна зохион байгуулалт нь нэлээд эвдэгдсэн нэг хиргисүүр, долоон ширхэг дөрвөлжин булшны дурсгал байгааг судалгаагаар тогтоосон байна. Харин Ар-гүнт дэх дурсгалт газарт байрлах гурван булшийг ухаж тоносон ажээ.

No description available.
Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр археологийн дурсгалууд санаатай болон санамсаргүй байдлаар хүний гарт өртөн устах магадлал нэмэгдэж байгаа тул Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уг асуудлыг Ннийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, дээрх гурван байршлын дурсгалт газрыг хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.

No description available.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой байж болзошгүй гэх хардлага төрөх боллоо

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдын С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэх мэдээлэлд Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас 100 хоног хийсэн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тэрбээр Ц.Амгаланбаатар уг хэргийн захиалагчийг Э.Бат-Үүл гэж мэдүүлсэн хэмээн хэлсэн юм

Э.Бат-Үүл “2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна.

Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо.

Ялангуяа Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Ингэж бодох гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг урт хугацаагаар энэ яамны сайд байсан хүн алга. УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо.

Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн өргөж авчираад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Гуравдугаарт, энэ үйл ажиллагаагаа хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ш**ж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирж байсан.

Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гадны захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр” тохиож байна

Өнөөдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.

Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ.

Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянга гаруй сувилагч ажиллаж, эрүүл мэндийн цаг наргүй манаанд зогсож байна.

Categories
гадаад мэдээ

​Японд гурван улсын хамтарсан цэргийн сургуулилт явагдаж байна


Японд гурван улсын цэргийн хамтарсан сургуулилт явагдаж байна. Тухайлбал, тус улсын тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус ба франц цэргүүд оролцож буй юм. Кюшю аралд эхлүүлсэн уг сургуулилтад 200 гаруй хүн оролцож байгаа аж. Сургалтын хүрээнд Францын “Жанна д’Арк” хөлөг онгоц Сасебо боомтоор нэвтрэх юм байна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр хамтарсан сургуулилт энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ нь гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлж, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгахад нөлөө үзүүлэх талаар Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-наас 13-ны өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана.

Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ энэ нь олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчин /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй долоо, эрэгтэй долоон жинд өрсөлдөнө.

Өнөөдөр манай улсаас энэ удаагийн дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бүрэлдхүүнийг албан ёсоор зарлалаа.

Будапештийн дэлхийн аваргад ахлах дасгалжуулагч гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй бол Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.

Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдэхүүнд

Эрэгтэй

  1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
  2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
  4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  5. Саейд Моллаей -81 кг
  6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
  7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

  1. МУГТ М.Уранцэцэг -48 кг
  2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг
  3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  6. ОУХМ Б.Ганхайч -63 кг
  7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
  9. ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 512 хүнээс халдвар илэрч, таван иргэн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 512 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 464 нь Улаанбаатар хотод, орон нутагт 48 , эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Орон нутагт: орхон 5, Увс 3, Завхан 7, Говь-Алтай 11, Өвөрхангай 11, Сэлэнгэ 7 байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 46448 боллоо.

Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 184 болж байна.

  • 55 настай эмэгтэй
  • 47 настай эрэгтэй
  • 77 настай эрэгтэй
  • 78 настай эрэгтэй
  • 78 настай эмэгтэй ковидын нэн хүн хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 35733 болов.

Биеийн байдал маш хүнд 121 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр 126 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний өдрийн 21:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 126 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Ибис”, “Туушин”, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.