Categories
мэдээ нийгэм

Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд шагнал гардууллаа.

Хотын дарга арга хэмжээг нээж “Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт. Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна” гэж ярилаа. Мөн энэ хүнд үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, тэр дундаа сувилагчдадаа талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсэж, Засаг даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Алтангадас одонгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Авирмэдийн Наранцэцэгийг шагналаа. Мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн батламжийг зургаан хүнд олгосон. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл, Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарт гардуулсан юм.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Түүнчлэн эрхэлсэн ажилдаа үнэнч байж, хамт олноо тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр шагналаа.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх байршлууд

УБЦТС ТӨХК-иас 2021 оны тавдугаар сарын 13-ны пүрэв гаригт буюу маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дараах хаяг байршлын мэдээллийг хүргэжээ.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүслээ. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.


Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт Л.Очирсүх шалгарлаа

МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн уламжлалт “Алтан бийр-15” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн тэргүүн С.Зэсээ, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн Н.Отгонбат нар өнөөдөр гардуулав.

“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт LAND бүтээлээр уран бүтээлч Л.Очирсүх шалгарч, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрхээр, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр уран бүтээлч С.Балжинням нар тодорлоо.

хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

“LAND”

Керамик

Дэлхий даяар модыг тасдаж хүн төрөлхтний хөгжилд ашиглаж байгаад уг бүтээлээрээ сануулж байна. Мод ургахдаа маш удаан хугацааг зарцуулан хүн болон амьтанд амьдрал бэлэглэх хүчийг өөртөө агуулж байдаг. Энэхүү бүтээлийн материал нь бидний газар шорооны нэгэн хэсэг шавраар бүтээгдэж модны хэв шинжийг агуулан гол цуурсан хэсэгт алтан паалан ашигласан нь модны хэрчим бүр үнэ цэнтэй гэдгийг илэрхийлнэ.

May be art of уул болон байгаль

НАЙМАН НУУР
Зотон тос
“Намрын хүйтэн уулан дундаа
Найман нуур уйдах цагаар
Наран хайлах хонгор говийн
Нарийн тоос хэнзлэн байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай

Унаган нутаг минь Өвөрхангай”
Categories
мэдээ нийгэм

​Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны тавдугаар сарын 6-наас 7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:

– Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах
– Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх
– Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх
– Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.
Товч мэдээ
– 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.
– 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
– “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.
– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо.
Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгохоор болов.

Мөн:
– Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан
– Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.
Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:
– Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах
– Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх
– Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх
– Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.
Товч мэдээ
– 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.
– 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
– “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.
– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.
Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,000 га-д жимс, жимсгэнэ тариална.
Ингэснээр 496 орчим мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаанбуудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хураан авч 360 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.
Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ
12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:
– 15-16 насны 27
– 17 насны 1,675
– 18 насны 25,082
– 19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.
Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.
Мөн:
– Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан
– Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.
Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:
– Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах
– Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх
– Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх
– Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.
Товч мэдээ
– 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.
– 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
– “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.
– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо.
Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

“Азбаяр” Хар-Ус нуурандаа буцаж ирлээ

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар тэнхэрсэн борцгор хотон шувуу Хар-Ус нуурандаа буцаж ирлээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран далавч нь гадны нөлөөтэй гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ.

Уг шувууны талаар өгүүлбэл, 2020 оны 11-р сарын 8-ны өдөр Хар-Ус нуурын хаяа Шувуун цуглаанд нисэж чадахгүй хотон шувуу байна гэсэн мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж хотон шувуу олжээ. Хотонд үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаагүй, харингаднын нөлөөгөөр далавч нь гэмтсэн байв. Улмаар Хамгаалалтын захиргааныханярилцаж уг шувууг экологич мэргэжилтэй Ц.Ганболдоор асруулахаар болсон байна. Тэрээр өмнө нь 2018 онд шархадсан хотон шувуу тэжээж, эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлж тавьсан туршлагатай нэгэн юм. Ц.Ганболд” Саяхан байгальд нь тавьсан хотонг маань “Азбаяр” гэдэг юм. Миний хувьд урьд нь буюу 2018 онд бас нэг шархадсан хотон тэжээсэн туршлагатай болохоор гэртээ авчраад тэжээсэн юм. Ингээд хагас жил тэжээгээд тавдугаар сарын 8-нд Дэлхийн шувуу хамгаалах өдрөөр Хар-Ус нуурт тавилаа. Баруун далавч нь өнгөрсөн оны долоо эсвэл наймдугаар сард гэмтээд арваннэгдүгээр сар гэхэд буруу эдгээд нисч чадахгүй болчихсон байсан. Тэжээж байх хугацаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачаад рентген зураг авахуулсан. Далавчных нь нэг, хоёрдугаар үе гэмтсэн байна гэсэн. Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Харин Солонгос, Японд ийм төрлийн эмчилгээг хийх боломжтой гэсэн. Уг нь эрүүл далавчтай болгоод, нисч чаддаг болгоод явуулчих юмсан. Гэхдээ цар тахалтай байгаа болохоор хаашаа ч авч явж болохгүй байна. Харин “Азхүү”-гийн хувьд (2018 онд тэжээсэн шувуу нь) шинэ шархтай ирсэн болохоор эмчилгээ хийж далавч нь зөв эдгээд хэвийн нисдэг болсон билээ. Тиймээс “Азхүү”-г шууд сүрэгт нь нийлүүлсэн.“ гэсэн юм. Тэрээр мөн” “Азбаяр” маань нисч чадахгүй болохоор түүнд зориулсан орчин, талбай хэрэгтэй. Тиймээс талбай томтой хавтан хийж өгсөн. Үүнийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хийсэн. “Азбаяр”-ынхаа өмнөөс маш их баярлаад байгаа шүү” гэж нэмж ярьжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар өмнө нь 2018 онд “Азхүү”-г өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардлыг санхүүжүүлж байсан билээ.

Сонирхуулахад, борцгор хотон нь олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон бол Монгол оронд “Устаж байгаа” ангилалд байдаг нэн ховор шувуу юм. Борцгор хотон манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууруудад тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууруудад цөөн тоогоор үржих болсон. Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн зүүн Азийн популяцийн үржлийн чухал нутаг юм. Борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид үнэлсэн байдаг ажээ.

Борцгор хотон эргэж ирсэн нь

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор борцгор хотон хамгааллын ажилд олон жилийн өмнөөс анхаарал хандуулан ажиллаж байна. 2009 оныг хүртэл 10-аад жил хотон өндөглөн зусахаа больсон нь малчидХар-Ус нуурын Цагаан голын бэлчээрийг чөлөөлдөггүй байсантай холбоотой юм. Иймд мэргэжлийн судлаачид бэлчээрийн судалгаа хийж Цагаан голын бэлчээрийн даац 3 дахин хэтэрснийг тогтоож, судалгааны үр дүнг малчдад ойлгуулах ажил хийсэн билээ. Үүний үр дүнд 3 сумын 3 багийн малчдаас бүрдсэн бэлчээр ашиглагчдын зөвлөл байгуулагдан жил бүрийн 4-р сарын 20-ноос 11-р сарын 20 хүртэл арлыг чөлөөлжэхэлснээр борцгор хотон өөрийн амьдардаг байсан нуурандаа эргэн ирэх таатай орчин бүрдсэн билээ. Энэ цагаас эхлэн Хар-Ус нуурын Цагаан голын арлуудад хотон тасралтгүй ирж өндөглөн зусдаг болсон нь хотонгийн гэр болсон арлыг тодорхой хугацаанд чөлөөлсөнтэй холбоотой. 2013 онд хийсэн тооллогоор Хар-Ус нуурт 62 бодгаль хотон тоологдсон. /доктор О.Мөнхтогтох/

Хошуугаар нь хурдан морины хусуур хийх зорилгоор хууль бусаар агнадаг. Сүүлийн2 жил дараалан хотон агнагдсан байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг юм. Дээр дурьдсан “Азхүү”, “Азбаяр” хоёр бол үүний тод жишээ юм. Иймд Ховд аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Ховдын бэлэгдэлт хотон шувуугаа хамгаалцгаая” аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн уяачид “хотонгийн хошуугаар хийсэн хусуур хэрэглэхгүй” гэсэн амлалтыг өгч бусдыг уриалсан бол байгууллагууд хуулийн сурталчилгаа бүхий 8 самбарыг байршуулж олон нийтийн анхаарлыг хандуулаад байна.

Н.БАТБАЯР

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 17-ноос ЭЕШ өгөх сурагчдад танхимаар давтлага өгч эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв.

Бүртгэлээс үзвэл:

– 15-16 насны 27

– 17 насны 1.675

– 18 насны 25.082

– 19 насны 13.636 нийт 40.420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм.

Эдгээрийн 19.290 нь нийслэлд, 21.130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: Дотоодын хүлэмжүүд шинэ ногоогоо зах зээлд боломжийн үнээр нийлүүлж байна

Манай улс нарийн ногооныхоо 25 хувийг дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Гэтэл хөл хорио тогтоосны улмаас хилээр оруулж ирэх нарийн ногооны тээвэрлэлтийг түр зогсоосноос хомсдолд ороод байсан юм.

Дотооддоо нарийн ногоо тарьж борлуулдаг компаниудтай холбогдож шинэ ногооны үнэ ханшийг тодрууллаа.


“Аrgon Farmer” компанийн захирал Л.Энхтуяа: Манайх өөр хүлэмжүүдэд тэр болгон ургуулаад байдаггүй хоол амтлагчуудыг тарьж байна

-Манайх өөр хүлэмжүүдэд тэр болгон ургуулаад байдаггүй хоол амтлагчуудыг тарьж байна.

Манай компанийн хувьд нийт таван хүлэмжтэй хамтран ажилдаг. Үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байна. Юуцай, салат навч зэрэг нарийн ногоонуудыг тариалдаг. Захиалга маш их ирдэг. Одоогоор “Номин”-гийн 10 салбар, “Миний дэлгүүр”-ийн дөрвөн салбар, “Сансар” сүлжээ дэлгүүрийн дөрвөн салбарт нийлүүлдэг. Мөн өөрийн нэрийн дэлгүүр маань Шангрилагийн хажууд байрладаг.

Борлуулалтын үнийн хувьд монгол ногоо зах зээл дээр ямар үнэтэй байна тэр жишгийг дагадаг. Гэхдээ манайд тариалдаг юуцайны хувьд бусад хүлэмжид дор хаяж 45 хоног болж байж худалдаалдаг бол манайх 21 хоногийн дараа нялх ногоог худалдаанд гаргадаг. Яг ийм нөхцөлд бол зах зээлийн үнээс тодорхой хэмжээний үнэтэй байдаг.

Бусад хүлэмжид тариалдаггүй хоолны амтлагч цагаан гаа, розмарин, цээл зэргийг тарьж ногооны зах зээлд нэвтрүүлсэн. Эдгээр ногоог монголд төдийлөн тариалдаггүй юм. Монголын ногооны зах зээл маш шударга бус санагддаг.

Учир нь монгол ногоочид хүнсээ борлуулахдаа зах худалдааны төвүүдийн ченжүүдэд өгдөг. Нөгөө ченжүүд монгол ногоог бараг хятад ногооноос доод үнээр авдаг. Тэгээд зарахдаа илүү үнэтэй болгож зардаг. Олон сар жил өөрсдийн хүч хөдөлмөрөө тариалсан ногоог ченжүүдэд бага үнээр өгнө гэдэг бол ашиглуулж байгаа хэрэг юм. Тиймээс манайх хамтран ажиллаж буй хүлэмжүүдтэйгээ цуг борлуулалтаа хамт хийдэг. Зах худалдааны төвүүдтэй өөрсдөө гэрээ хийж хүргэж өгөх, гадуур борлуулалтаа ченжүүдийн авдаг үнээр биш зах зээлд зарагддаг үнээр өгч чаддаг.

Тэгэхээр ногооны зах зээл дээр эрэлт маш их байна. Борлуулалтаа өөрсдөө гардан хийх боломж ч их байгаа. Хятадаас орж ирж байгаа ногооны импортын хэмжээг багасгаад монгол ногоочдоо илүү их дэмжиж өгвөл хэрэгтэй санагддаг.

No description available.

No description available.Борлуулалтын менежер Э.Ганболд:

-Манайх хүлэмжийн аж ахуй эрхлээд 14 жил болж байна. Нийт 4500 га талбайтай таван хүлэмжтэй. 10 гаруй нэр төрлийн нарийн ногоог тариалдаг. Өргөст хэмх, улаан лооль, бууцай, юуцай, гүзээлзгэнэ, салат навч, чинжүү, цэцэгт байцаа зэргийг тариалдаг. Тавдугаар сарын байдлаар ургацаа аваад эхэлчихсэн борлуулалтаа өгч байна. Манай хүлэмжийн хувьд зөвхөн “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг.

“Гэрэлт” хүлэмж ХХК борлуулалтын менежер Ч.Болдсайхан: Манайх ногоогоо зах зээлийн жишиг үнээр нийлүүлдэг

-Манайх хүлэмждээ арван нэр төрлийн нарийн ногоо тарьдаг. Юуцай, бууцай, салат навчны гурван төрөл, сонгино, чинжүү, өргөст хэмх, улаан лооль, хулуу, цэцэгт байцаа зэргийг тариалдаг. Тавдугаар сарын ургацаа авч эхлээд байна. Борлуулалтын хувьд “Номин”, “Сансар” зэрэг бүх сүлжээ дэлгүүрт мөн “Гацуурт” компанид нийлүүлдэг.

Үнийн хувьд зах зээлийн жишиг үнээр нийлүүлдэг. Энэ жил өмнө жилийг бодвол нарийн ногоо үнэтэй байгаа.

No description available.“Тост говь” ХХК борлуулалтын менежер Д.Ууганцэцэг:

-Манай компанийн хувьд Өмнөговь аймагт үйл ажилгаагаа явуулаад арав гаруй жил болж байна. Найман га талбайд өвөл болон зуны хүлэмж, ногооны талбай багтдаг. Тарьж болох бүх төрлийн нарийн ногоог тариалж байна.

Өвлийн хүлэмждээ нарийн ногоогоо тасралтгүй тарьж бүх төрлийн салат навч, яншуй, бууцай, чинжүү зэргийг аймгийн ногооны зах зээлд байнга нийлүүлдэг.

Аймагтаа ногооны нийлүүлэлтээ хийгээд тухайн ургацаас үлдсэн ногоогоо Улаанбаатарт “Барс”, “Нарантуул” зэрэг захуудад нийлүүлэлт хийдэг.

Ногооны үнэ ханшын хувьд Өмнөговьд 1 кг төмсийг 1000 төгрөгөөр өглөө гэхэд Улаанбаатарт арай хямд 800 төгрөгөөр өгөх гэх мэтээр борлуулдаг. Одоогоор нарийн ногоонууд гарчихсан болохоор Өмнөговь, Улаанбаатарт нийлүүлж байна.

Зарим компаниудын нарийн ногооны үнийг танилцуулж байна


а“Desert shop” дэлгүүрийн хувьд лууванг 30кг -аас дээш худалдаж авбал 700 төгрөгөөр борлуулдаг байна.

Мөн Интоор 9800 төгрөг , Өргөст хэмх: 6900 төгрөг

Алим: 11800 төгрөг , Чинжүү: 6700 төгрөг

Банана: 6800 төгрөг , Чацаргана: 9000 төгрөг

Ногоон лийр: 8000 төгрөг , Саримсны гол: 9500 төгрөг

Лимон : 2000/ 2ш/ төгрөг , Ногоон хулуу: 4900 төгрөг , Тарвас: 4500 төгрөгөөр худалдааж байгаа юм.


УргацШИНЭ НОГОО

Үрсэлгээнүүд борлуулдаг бөгөөд огурцы: 1500 төгрөг

Улаан лооль 1200 төгрөг

Хулуу: 1000 төгрөг

Тарвас: 1000 төгрөг

Брокли: 1000 төгрөгийн үнэтэй байна.

ДЭВШИЛ ТРЕЙД

“Дэвшил трейд” компани нь 60 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дотооддоо үйлдэрлэдэг юм. Мөн гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл ургацаа хураадаг байна.

Шинэ ургацаа “Старт” төв дэх нэрийн барааны дэлгүүр болон “Номин”, “Е-март”, Миний дэлгүүр, хүнсний захуудад борлуулдаг.

Харин нарийн ногооны үнийн хувьд:

Улаан лооль: 13000 төгрөг

Өргөс хэмх: 10000 төгрөг

www.admin.dnn.mn

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын гишүүнчлэлээс татгалзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн асан, АН-ын дарга, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө сунгаанд нэр дэвшиж байсан Ц.Оюунгэрэл АН-аас гарчээ.
Тэрээр энэ тухай: “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа” гэжээ.

May be an image of text