Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халуун ус хязгаарлах хуваарь

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

Дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын график

Д/д
Магистраль, шугам Засвар хийгдэх бүс, хороолол Засварын хугацаа

1

10абвгд, 1а, 7а, магистраль Говь-2 ХК, БӨҮРайон, Буудлын клуб, Дэлгэрэх хотхон, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчим, Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал орчим, Төмөр замын эмнэлэг, УДДТ-76, 81-с хангагддаг хэрэглэгчид, Төмөр зам орчим, Зайсан орчмын хэрэглэгчид V/16 – V/28
/3 – 12 хоног/

2

9абвгдеж, 13абвгд магистраль 013-р анги, Дэвшил трэйд ХХК, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, 10-н буудал орчим, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 21, Орчлон хороолол, Содон хороолол, Ханын материал, Карьер, Буян ХХК, Буянт ухаа I, II хороолол, Нисэх орчмын хэрэглэгчид V/19 – V/31
/3 – 12 хоног/

3

10ж, 15-р магистраль Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/, Шинэ яармаг хороолол, Мөнххада авто худалдааны төв, Хүннү молл үйлчилгээний төв, Нийслэлийн төр захиргааны шинэ төв байр орчим, Нүхтийн ам, ХУД-ийн хүүхдийн эмнэлэг орчим, Арцатын ам орчмын хэрэглэгчид VI/02 – VI/07
/5 хоног/

4

11абвгд, 7к, 3в магистраль Барс-2 зах, Хар хорин зах, Эрин, Номин өнөр хороолол, 10-р хорооллын авто замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс, Сод оньс орон сууц, Түндэмүн саун, ДДТ-18, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим, хуучин тээврийн товчоо, 5-р хороолол ДДТ-63, 66, 67-с хангагддаг хэрэглэгчид VI/10 – VI/24
/3 – 14 хоног/

5

6бвгдеж, 5д магистраль Шинэ Монгол хаад оффис орчим, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Баянбүрд төв, 3, 4-р сургууль, 7-р хороолол, Хангай хотхон, 100 айл, 11-р хороолол орчим, УДДТ-34, 35, КТМСургууль, Цэцэг зочид буудал, Тэнгис кино театр, Дипломот 95, Засгийн газрын X, ХI, XII байр, Нийслэлийн дээд шүүх, Хийморь хотхон, УДДТ-20, 12-р хороолол орчмын хэрэглэгчид VI/21 – VII/05
/3 – 14 хоног/

6

5абв, 3где, 1б магистраль Гоёо ХХК, ЭХЯам, Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон, Автобус-1, УДДТ-88 19-р хороолол орчим, УБДС ХК, Цагдаагийн авто бааз, Алтай хотхон, Туушин ХХК гаалийн баталгаат агуулах, Шинэр барилга ХХК, Оргил рашаан сувилал, ХУД нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар сувилал орчим, Үйлдвэрийн район орчмын хэрэглэгчид, Эрэл, Жигүүр грандын орон сууц, Замын цагдаагийн газар, Эрлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид VI/30 – VII/09
/3-10 хоног/

7

12абвгдеж, 14абвгд, 2де магистраль Жаргалан хотхон, МХАҮТанхим, Солонгос элчин, Оддын хотхон, Энкато таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль орчим, Ногоон төгөл хотхон, 13-р хороолол УДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Госпитал, БХЯам, 16-р хороолол, Амгалан орчмын хэрэглэгчид, Оттонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баян зүрх дүүрэг, ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид VII/19 – VII/30
/3 – 11 хоног/

8

11еж, 2абвг, 3аб, 4аб, 1вгд, 5гдеж магистраль АСА цирк, 220 мянгат, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСОрдон орчим, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103, УДДТ-141, Төв усан бассейн орчим, Хотын төв 40, 50 мянгат, УИД, ОХУ-ын ЭСЯ, баруун 4 зам, Хонхорын 7 байр орчим, Нарантуул зочид буудал, БНХАУлсын элчин сайдын яам, ШУТИС орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын 2-р эмнэлэг, УСУГазар орчим, Бага тойруу Цэцэг төв, Зоос гоёл ХХК, УДДТ-45, 46, 59-с хангагддаг хэрэглэгчид, СУИС, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5-р сургууль, МУИС, СТОрдон, УБИС, ГХЯам, ЭМШУИС, 1-р эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, 21-р сургууль орчим, Бөхийн өргөө орчим, УДДТ-24, 25, ХӨСҮТөв, Зүүн хүрээ хотхон, 14, 15-р хороолол УДДТ-7, 9, 11, 12, 13, 14, 16, 17-с хангагддаг хэрэглэгчид VII/26 – VIII/08
/3 – 14 хоног/

9

7бвгджи,6а, 8а магистраль Тээврийн товчоо орчмын хэрэглэгчид, ТЗУГазар, 2, 3, 4, 6-р бичил хороолол, Төв гандан хийд, Эх нялхасын эрүүл мэндийн төв, УДДТ-103, 107, 108, 109, 110, 117, 118-с хангагддаг хэрэглэгчид, МҮОНРТ, УДДТ-80, 87, 73-р сургууль орчим, Богд ар хороолол орчмын хэрэглэгчид VIII/04–VIII/16
/3 – 12 хоног/

Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Наадмын хөтөлбөр, худалдаа үйлчилгээний талаар санал солилцжээ

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан уулзаж хуралджээ.

Уулзалтад Хотын менежер Т.Гантөмөр, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр тэргүүтэй албаныхан наадмын өдрүүдэд зохион байгуулагдах Соёлын фестиваль болон бусад хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд зохион байгуулалт, тохижилт, худалдаа үйлчилгээ, цахилгаан хангамж зэрэг асуудлуудаар талууд санал солилцжээ.

Наадмын хөтөлбөр, худалдаа үйлчилгээний талаар санал солилцжээ

Уулзалтаар хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулахад тохиромжтой байршил, тэдгээрт шаардагдах цахилгаан техник, тоног төхөөрөмж зэрэг асуудлыг голчлон хэлэлцсэн бөгөөд УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан тэргүүтэй албаныхан оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгох нэгдсэн аппликэйшнтэй болжээ

Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна.

Харин СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900 СӨХ нэгджээ.

Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт дунджаар 3000-15000 орчим төгрөг бол Улаанбаатарт 15.000-30.000 төгрөг орчим байдаг. Үүний 10 хүрэхгүй хувь нь 200.000 төгрөгөөс дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24.000 орчим ажилтан, албан хаагчид ажилладаг.

Иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй. СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд

  • Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт
  • СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай
  • СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
  • Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай

Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна.

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзжээ.

Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн аппликэйшнтэй болж байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийлжээ.

Тус АПП-ийн хөгжүүлэлтийг “Юби колл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний түвшин 45-75 см давж үерлэнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-ны байдлаар:

  • Сэлэнгэ мөрний дунд болон адаг,
  • Хэнтий нурууны баруун хажуугийн Туул,
  • Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-75 см давсан байна.

Маргааш буюу энэ сарын 13-нд Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-90 см даван үерлэнэ.

Иймд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм

Шүүх Ж.Эрдэнэбатад хязгаарлалт тогтоох саналаас татгалзлаа

Улсын Дээд шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын хэргийг прокурорт дахин шалгуулахаар буцаасан. Үүний дараа Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэснээр Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн юм.

Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас өчигдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоолгох тухай” саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч Ж.Эрдэнэбатад хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байна.

Шүүх Прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна

2021 оны тавдугаар сары 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг хүргэж байна.

Ихэнх хугацаанд нийт нутгаар салхи шуургатай, гол төлөв нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн айгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 10-нд зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. 10, 13-нд нутгийн өмнөд хэсэг, 15-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

​АН-ын бүлгийн гишүүд II эмнэлэгт эмчлүүлж байна


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд буюу долоо хоногийн хугацаанд өлсгөлөн зарласан.
УИХ-ын даргын захирамжаар хамтарсан ажлын хэсэг байгуулж Улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилт, СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа гэх зэрэг тодорхой таван асуудалд хяналт шалгалт хийхээр шийдвэр гаргасан. Тиймээс энэхүү зөвшилцлийн хүрээнд өлсгөлөнгөө өчигдөр зогсоогоод байгаа. Гэвч долоо хоног өлсгөлөн зарласны дараа хүний бие хэвийн горимд ороход тодорхой хугацаа шаарддаг. Энэ дагуу өлсгөлөн зарласан гишүүд Клиникийн II төв эмнэлэгт эмчлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм

“Өнөр” хорооллын замыг энэ сарын 23-ныг хүртэл хаажээ

“Өнөр” хорооллын гудамж дагуух замыг тавдугаар сарын 12-ноос 23-ны өдрийг хүртэл түр хугацаанд хаажээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Өнөр” хорооллын гудамж, 32-ын гүүрнээс баруун урагш 34-ийн гүүр хүртлэх авто зам дагуу “Хасу мегавит” компаниас дулааны шугамын барилга угсралтын ажил, нийслэл, дүүргийн газрын албатай хамтран газар чөлөөлөлтийн ажлыг тус тус зохион байгуулах юм.

Уг ажилтай холбогдуулан дээрх замыг тавдугаар сарын 12-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хаасан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.05.12/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Тус хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.”гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,шүүхийн өмнө эрх тэгш байна.”гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

Categories
мэдээ улс-төр

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.12) Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, энэ чуулганы хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна. Иймд хүний эрх болон холбогдох асуудлаарх Зөвлөлдөх санал асуулгыг илүү боловсронгуй болгох, үүнд цахим орчинд Зөвлөлдөх санал асуулга явуулах платформыг хөгжүүлэхэд та бүхний туршлага, хамтын ажиллагаа чухал хэмээн тэмдэглэв.

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейниг УИХ-ын даргаас дэвшүүлсэн саналыг бүрэн дэмжиж байна гээд, парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дээрх платформыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болохоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй саяхан уулзсан тухайгаа дурдаж, уг асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах боломжтой гэв.