Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 585 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 585 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 478 нь Улаанбаатар хотод, орон нутагт 106, зөөвөрлөгдсөн 1 байна. Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэнээс халдвар илэрлээ.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 47033 боллоо.

Мөн есөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 193 болж байна.

  • 69 настай эмэгтэй
  • 86 настай эмэгтэй
  • 88 настай эмэгтэй
  • 64 настай эрэгтэй
  • 81 настай эрэгтэй
  • 91 настай эрэгтэй
  • 69 настай эмэгтэй
  • 88 настай эмэгтэй
  • 66 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 37281 болов.

Нийт 4525 хүн хэвтэн эмчлагдэж буйгаас биеийн байдал маш хүнд 116 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 150 дуудлага бүртгэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 754, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 141, хүний биед халдсан 68, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 162, эрүүлжүүлэгдсэн 207, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 105 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ спорт

Кристиано Роналдо дахин шинэ амжилтын эзэн боллоо

Карьерийнхаа замналд олон дээд амжилтын эзэн болсон Кристиано Роналдо дахин шинэ амжилтын эзэн боллоо.

Өнгөрсөн шөнө Ювентүс Сасулогийн талбайд зочлон 3:1-ээр ялалт байгуулж 72 оноотой болсноор Сери А-гийн хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна.

Харин Португал од К.Роналдо энэ тоглолтонд гурван өөр клубын төлөө +100 гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гэргий нар

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд буй УИХын гишүүн, МАНын дарга У.Хүрэлсүх, УИХын гишүүн асан С.Эрдэнэ, “Датакомкомпанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын гэргийг уншигч та бүхэнд танилцуулж байна.


У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХНЭР Л.БОЛОРЦЭЦЭГ

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй утсаар танилцаж байсан аж. Энэ талаар У.Хүрэлсүх “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг.

С.ЭРДЭНИЙН ЭХНЭР Н.НИНЖБАДГАР:

Эдийн засагч мэргэжилтэй. Үйлдвэр комбинатад өссөн. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Молор трейд” ХХК-ийн захирлаар ажилладаг. С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэжээ.

Д.ЭНХБАТЫН ЭХНЭР Д.ОЮУНЦЭЦЭГ

Хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан. Ууланд алхах дуртай бөгөөд “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн. Тэрбээр 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик Монгольская Народная Республика оргилд авиралт зохион байгуулж байсан. Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд эхнэр нь багагүй нөлөө үзүүлжээ.

Тодруулбал, тэрбээр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэрээ эхнэр маань “Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэчихээд дараа нь Монгол Улс ингэж хөгжих ёстой гээд олон жил ярив даа” гэж хэлсэн нь их нөлөөллөө хэмээн өгүүлсэн юм. Тэд ЗХУ-д суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ.

Р.ЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Хөхүүл эх вакцинжуулалттай давхцаж тархины цус харвалтаас болж нас барсан” гэв

43 настай, нялх биетэй эмэгтэй вакцин хийлгэснийхээ маргааш нь нас барсан талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тайлбар өгчээ.

Сүүлийн үед жилд 10 орчим хөхүүл болон жирэмсэн эмэгтэйд энэхүү эмгэг тохиолдож байна. 2019 онд энэхүү эмгэгээр хоёр эх эндсэн.

Тэрээр “43 настай эмэгтэй нас барсанд маш их харамсаж байна. Тэрээр амаржаад 40 хонож байсан. Талийгаач энэ сарын 9-ний өглөө 10:46 цагт вакцинаа хийлгээд 10-ны 21:40 цагт нас барсан эмгэнэлтэй тохиолдол гарсан. Эрүүл мэндийн нийт салбарынхны өмнөөс талийгаачийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хөхүүл эмэгтэй вакцин хийлгэснээс болж нас барлаа гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Вакцины дараах урвал хүндрэлийн шалтгааныг тодорхойлох тусгай хороо ажилладаг. Олон мэргэжилтнээс бүрдэх томоохон баг ажилладаг гэсэн үг. Тус хороо урвалуудын тохиолдлыг судалдаг ба энэ тохиолдолд задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар, эмэгтэй нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдсон. Эцсийн хариу гараагүй байна.

Цаг хугацааны хувьд вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна

Талийгаач тархины суурийн судасны өмнөд артерийн салаалсан хэсэгт цүлхэнтэй байсан ба тэр нь хагарснаас болж тархины хоёр талт бөмбөлгийн бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Үүнээс болж нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Энэ нь халдварын бус эмгэгийн хувьд зүрх судасны шалтгаант нас баралтын нэгдүгээрт бичигддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар жилд 6200 хүн тархины харвалтаар эмнэлэгт хэвтдэг. Нас баралтын эрсдэл нь маш өндөр буюу 60-87 хувь нь тусламж авч чадалгүй эсвэл тусламж авч байхдаа нас бардаг. Мэс засал хийж болдог, амжилттай болсон ч мэс заслын дараах 14 хоногт нас баралт 16 хувьтай байдаг. Сүүлийн үед жилд 10 орчим хөхүүл болон жирэмсэн эмэгтэйд энэхүү эмгэг тохиолдож байна. 2019 онд энэхүү эмгэгээр хоёр эх эндсэн. Талийгаачийн хувьд сүүлийн жилүүдэд даралт ихсэх эмгэгээр хяналтад байсан ба жирэмсний түүхийн картад ч мөн энэ талаар бичсэн байсан.

Санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг өвчин. Харамсалтай нь оношоо мэдэхгүй явж байсан байх магадлалтай. Цаг хугацааны хувьд вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэн

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногтТатвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Татварын Ерөнхий газраас цар тахлын үед Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, улс орон нутгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулснаа зарлалаа. Энэ удаа өнгөрсөн онд хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэнийг онцолж байна.

1. Ж.ОДЖАРГАЛ

“М-Си-Эс Групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга. Цахилгааны инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр.

Боловсрол:

1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургууль, 1991-1992 онд Монгол Улсын Удирдлагын хөгжлийн институт, 1998-2000 онд Нидерландын Вант Улсын Маастрихтийн менежм.нтийн сургууль.

8.738.9 сая төгрөгийн татвар төлсөн.

2. Ж.ОД

“М-Си-Эс” группийн ерөнхийлөгч, Дипломатч мэргэжилтэй, Магистр.

Боловсрол:

1983-1988 ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны их сургууль, 1992-1993 Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Оксфордын их сургууль

4.610.9 сая төгрөгийн татвар төлсөн.

3. Л.ЭЛДЭВОЧИР

Цахилгааны инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр

Боловсрол:

Политехникийн дээд сургууль, Удирдлагын академийг төгссөн.

502.5 сая төгрөгийн төлсөн

4. Л.ЧИНБАТ

“Гацуурт” группийн ерөнхий захирлаар ажилладаг. Геологич мэргэжилтэй. 2006-2007 онд “Гацуурт” группийн гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.

154.4 сая төгрөгийн татвар төлсөн.

5. Д.ОНЧИНСҮРЭН

“ДЕЛОИТТ ОНЧ АУДИТ” ХХК-ийн ерөнхий захирал

Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Монголын бизнесийн зөвлөлийн татварын ажлын хэсгийн дарга

139.9 сая төгрөгийн татвар төлсөн

6. Ж.ЭНХБАЯР

Эрх зүйч мэргэжилтэй.

Цэргийн нэгдсэн дээд сургууль, Монгол Улсын Их Сургуулийг төгссөн. “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. 222 сая төгрөгийн татвар төлсөн.

7. Л.БОЛД

Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн. 154.1 сая төгрөгийн татвар төлсөн.

8. Б.УЯНГА

124.9 сая төгрөгийн татвар төлсөн.

9. Д.СҮРЭНХОРЛОО

311.5 сая төгрөгийн татвар төлсөн.

10. Ж.БАТТУЛГА

123.6 сая төгрөгийн татвар төлсөн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 10345 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Улаанбаатар хотод суурин 38 цэгт, явуулын 10 автобусаар 86 багийн 599 эмч, ажилтан ажиллаж, 10345 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

ЗГ: Дархан хотод “Залуус хороолол” барихад 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий сайд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав.

Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.

Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна.

Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулбал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.

Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжид дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж.

Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсаныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцлов.

Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Алтанцацралт: Гэр хорооллын өрх бүр хашаандаа жижиг хүлэмж байгуулснаар өөрөөсөө гадна 15 айлыг ногоогоор хангаж чадна

Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Алтанцацралтай өрхийн хэрэглээнд хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж болон хүлэмжийн технологийн талаар ярилцлаа.


Хөл хорионы үеэр хил хаагдаж, тээвэр саатсанаас болж нарийн ногоо нэг хэсэг тасарсан. Үүнтэй холбоотойгоор хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх асуудал ихээхэн хөндөгдөх боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хүлэмжийн аж ахуйд ихэвчлэн өдөр тутам хурааж аваад хэрэглэх ногоог тариалдаг. Энэ ногоог хүнсэнд хэрэглэхэд халууны боловсруулалт хийдэггүй, ихэвчлэн түүхийгээр нь хэрэглэдэг юм. Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль, салаатны навч, бууцай, гүзээлзгэнэ, алим жимс гэх зэргээр дурдаж болно. Энд хүлэмжийн аж ахуй гэсэн ганц зүйл яриад байгаа мэт боловч өргөн утгаараа хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал юм. Өнөөдөр монголчууд жимс, нарийн ногооны 80-аас дээш хувийг гаднаас импортолж байна. Жил бүр 650 сая ам.доллараар гаднаас хор авчирч идэж байна. Гарал үүсэл нь тодорхойгүй, маш их химийн хольцтой. Ялангуяа, урд хөрш олон зуун жил тариалан эрхэлсэн учир хөрс нь амьгүй болж, технологийн өндөр хөгжлийн нөлөөгөөр төрөл бүрийн ургамал хамгааллын бодис хэрэглэж ургацаа нэмэгдүүлж ирсэн. Үүнээс үндэслээд монголчууд хорт хавдар гэсэн хүнд өвчин тусч байна. Ялангуяа, хоол боловсруулах эрхтэн, элэг болоод ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Жил бүр 4000-4500 монгол хүн хорт хавдар өвчнөөр нөгөө ертөнц рүү явж байна. Энэ бол нэгээс хоёр сумын хүн ам тэр чигтээ явчихаж байна гэсэн үг. Ингээд бодохоор та бид хоёрын ярианы сэдэв зөвхөн хүлэмжийн аж ахуй бус монгол хүн амьд явах эрхтэй холбоотой асуудал болоод хувирч байна. Харамсалтай нь төрөөс дорвитой ажил хийхгүй байна.

Ийм учраас монголчууд хүнс, тэр дотор жимс, нарийн ногоогоо өөрсдөө тарих хэрэгтэй. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, жилийн гуравхан сараас бусад хугацаанд хүйтэн сэрүүн байдаг нөхцөлд нарийн ногоо, жимсийг зайлшгүй өвлийн хүлэмж байгуулж тариалах ёстой. Нэмэх 20 хэмээс дээш орчинд ургадаг ногоог тариалах том хэмжээний хүлэмж байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг том хэмжээний агропарк байгуулах зэргээр бусад орнууд шийдэж байна. 20, 50 га гэх зэргээр том хэмжээний хүлэмжийн парк байгуулъя гэхээр манай улсын санхүү эдийн засгийн байдлаас хамаараад боломжгүй. Шийдэх гарц нь өрхийн тариаланг хөгжүүлэх явдал юм. Айл болгон хашаандаа нарийн ногоо тариалах хэрэгтэй.

Айл болгон хашаандаа хүлэмж байгуулах боломж бий юү?

-Бид 0.7 га газар өмчилж, эзэмших эрхтэй. Бид “Хашаандаа мөнгө ургуулцгаая” гэсэн аян өрнүүлж, 0.7 га-д тохирсон хамгийн жижиг оврын, дөрвөн улирлын хүлэмжийн загварыг гаргасан. Өргөн нь долоо, урт нь 10 метр. Нийт 70 метр квадрат юм. Хүлэмжийн танилцуулгыг хийгээд, манай нийгэмлэгт 600 гаруй өрх нэгдээд явж байна. Нэг хүлэмж ойролцоогоор 35-38 сая төгрөгийн өртөгтэй. Энэ мөнгийг зээлэх гээд 600 гаруй өрх хөөцөлдөөд явж байгаа. Засгийн газраас жилийн гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ нь ажлын байрыг дэмжих зорилготой гэж ойлгож байгаа. Гэвч хашаандаа хүлэмж байгуулах хүсэлтэй иргэд энэ зээлээс авах хүсэлт тавиад бүтэхгүй байна. Хэрэв үүнийг төрөөс дэмжиж, бусад банк нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжээд зээл олгоод эхэлбэл 14 хоногийн хугацаанд хүлэмжээ барих бололцоотой. Улмаар 2.5 жилд өөрийнхөө ногоогоор хүлэмжийнхээ өртгийг нөхөх боломжтой юм. Өрх болгон хашаандаа хүлэмж байгуулаад хүнсээ хангачихвал импортын чанаргүй ногоо хэрэглэх шаардлагагүй. Улаанбаатар хотод 180 гаруй мянган хашаа бий. Бүх аймаг, сумын өрх хашаажсан байгаа. Энэ хашаанд ямар ч ажил үйлчилгээ хийхгүй, булан тохойгоо тойруулж нүхэн жорлон бариад сууж байна. Одоо энэ хөл хорионы үед хашаагаа цэвэрлэж, үнс, угаадас зэргээ цэгцлээд нэг буланд нь хүлэмжээ барь. Өрхийн хүлэмжийн аж ахуйд гаднаас хүн хөлсөлж ажиллуулах шаардлагагүй. Өөртөө байгаа илүү дутуу цаг болон гар утсаа маажаад сууж байгаа хүүхдүүдээ дайчилж, ажил орлоготой болох боломж байна.

Хүлэмжийн технологийн тухайд тодруулахгүй юу. Манай орны эрс тэс уур амьсгалд бүрэн зохицох уу?

-Бидний боловсруулсан загвар бол урд тал, дээвэр нь нар луу харсан нийллэг хальстай, гурван талын ханыг нь тоосгоор өрж, дулаан тусгаарласан байх юм. Дээрээ өвлийн дулаан хөнжил хучлагатай. Өглөө нар гарахаар тэр хучлагаа хойш нь өнхрүүлээд орой дээр нь бэхлээд өдрийн цагаар нарны эрчим хүчээ аваад ямар нэг галлагаа, цахилгаан зарцуулахгүйгээр явна. Нар жаргамагц хөнжил бүтээлгээ буулгаад 21:00-22:00 цаг хүртэл өдрийн хуримтлуулсан дулаанаараа байж байгаад, шөнийн цагт температур буурахад нэмэлт галлагаа буюу шахмал түлшин зуух, эсвэл цахилгаанаар халаах юм. Усалгаа нь автомажсан. Энэ бол би өөрийнхөө биеэр турш, сүүлийн зургаан жил жилийн дөрвөн улиралд ургац авч, Монголд туршигдсан загвар. Загас барих аргыг зааж өгөх нь бидний зорилго юм.

Гэр хорооллын хөрс ихээхэн бохирдсон байдаг. Хүлэмж байгуулахад уг асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Улаанбаатар хотын хашааны хөрс нэлээн бохирдолтой. Тиймээс энэ хөрсийг 15-20 см хуулна. Тухайн хашааны хөрс ямар найрлагатай байна гэдгээс хамаарч ургамал ургахад шаардлагатай нэмэлт хөрс хийж өгнө. Ингээд ойролцоогоор 40 см орчим хөрсийг боловсруулж, давхарга үүсгэх юм. Монгол орны хөрс харьцангуй сайн. Амьд хөрс гэж хэлдэг. Олон зуун жил тариалан эрхэлсэн Зүүн өмнөд Азийн орнууд, Хятад зэрэг тариаланч орнуудад хөрс амьгүй болсон байдаг. Зөвхөн химийн бордоогоор ургуулж байгаа юм. Харин манай орны хөрс, нар бол жимс жимсгэнэ, органик ногоо тариалахад маш тохиромжтой. Бид 70 гаруй сая малтай. Малын бууц гэж органик бордоо байна. Энэ бордоогоор бордоод нарийн ногоо хүнс бэлдэх боломжтой.

Хашаанд байгуулах 70 метр квадрат хүлэмжинд тариалсан ногоо өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангах уу?

-Ийм талбайд өргөст хэмх, улаан лоолийн 200 гаруй бут суух юм. Мөн бүх төрлийн ногоо жимсийг тариалах боломжтой. Өнөөдөр 21 дүгээр зуун. Ургамал тарих технологи хүмүүсийн гар утсан дээр бий. Youtube рүү ороод хайхад бүх хэл дээр бүх төрлийн ногоо, жимс тариалах заавар үнэгүй байна. Хүсэл байвал хэн ч гэсэн ургацын шимийг хүртэх боломжтой. 70 метр квадрат талбайд тариаллаа гэхэд өөрсдийн хэрэгцээг хангаад, цаана нь 15-20 айлыг жилийн дөрвөн улиралд хураасан нарийн ногоогоор хангах боломжтой. Мөнгөн дүнд шилжүүлбэл өөрсдийн хэрэгцээнээс гадна 20 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо бий.

Хашаандаа хүлэмж байгуулж ногоо тариалахад хэр их ажиллагаатай вэ. Ажлынхаа хажуугаар эрхэлж болох уу?

-Гэр бүлийн гишүүдээс өөр ямар ч илүү дутуу хүн хэрэггүй. Өглөө эрт нар шарахаас өмнө нэг цаг гэр бүлээрээ орж ажиллана. Орой хоолоо идчихээд 1-2 цаг ажиллахад болно. Усалгааг өглөө, оройны сэрүүнд хийнэ. Энэ нь автомат. Аав, ээж нь үр хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаараа ажиллахад болно. Өвлийн хүлэмжийн аж ахуйг хашаандаа байгуулах нь зөвхөн эрүүл хүнсээр хангагдаад зогсохгүй нийгмийн олон ач холбогдолтой. Тухайлбал, хүлэмж маш чийглэг. 60-70 хувийн чийглэгтэй, далайн эргийн уур амьсгал хашаан дотор бий болно гэсэн үг. Тэнд ажилласнаар хүмүүсийн царай зүс зөөлөн болно. Мөн чийглэг, дулаан орчинд ажилласнаар нэлээн хөлс гарах учир үнэгүй саун, тураах клуб гэж ойлгож болно. Хөдөлгөөн хийж илүүдэл жин хасагдана.

Түүнчлэн хүлэмжинд ургаж байгаа навч цэцэгнээс хүчилтөрөгч ялгардаг. Ялангуяа, уулаанбаатарчууд олон бохирдлоос болж хүчилтөрөгчийн дутагдалтай байна. Тэгвэл хүлэмж рүүгээ орно гэдэг нь хүчилтөрөгчийн аппарат руу орж байгаагаас ялгаагүй юм. Нөгөө талаар хүлэмжийн аж ахуй амьд байгальтайгаа харьцах боломжийг олгоно. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Хүнийг байгалийн сайхан амрааж тайвшруулдаг. Заавал Богд уул руу явж, хөдөө гараад байх шаардлагагүйгээр хашаандаа бий болгосон хүлэмжид байгалийг мэдэрч, тайвширдаг.

Мөн хүлэмж байгуулбал ургамалд тоос хүртээх зорилгоор заавал нэг бүл зөгий тавих ёстой. Тэгэхээр хашаандаа зөгийн аж ахуй давхар эрхэлнэ гэсэн үг. Өдөр болгон хашаанаасаа халбага зөгийн бал аваад усанд найруулаад уучихна. Нөгөө талаар маш их чийглэг дулаан орчин учир төрөл бүрийн бичил биетэн, шавьж хорхой өсөж үржих нөхцөл бүрддэг. Энэ нь тариалж байгаа ногоог идэж ургацыг багасгадаг. Үүнтэй тэмцэхийн тулд гадаадад химийн өндөр хүчтэй хор, ургамал хамгааллын бодисоор устгаж байна. Энэ химийн бодис хүнийг алах түвшний хортой. Харин манай орны тухайд биологийн аргаар шавьжийг цэвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хүлэмж болгонд бөдөн шувуу байлгах ёстой. Энэ шувуу хэзээ ч өвчин тусдаггүй ганц амьтан. Өндөг болон мах нь эрүүл мэнд, эмийн өндөр ач холбогдолтой. Японд атомын бөмбөг хаясны дараа цацраг идэвхит бодисоор хордсон хүмүүсийг бөдөн шувууны мах, өндөг өгч эмчилж байсан. Иим учраас бөдөн шувууг хүлэмжинд тэжээснээр шавьж, өндөг авгалдайг цэвэрлээд зогсохгүй сангас гаргана. Тэр нь бордоо болно. Мөн өдөр болгон бор цоохор өндөг гаргана. Үүнийг хүнсэндээ хэрэглэчихнэ. Энэ мэтээр олон ач холбогдолтой.

Та бас хүмүүжлийн өндөр ач холбогдолтой тухай хэлж байсан?

-Тийм. Бидний үр хүүхэд, удам угсаа ерөнхий боловсрол болон их, дээд сургуульд суралцахад амьдралын ухааныг танин мэдүүлж чадахгүй байна. Аливаа амьтан, араатан үр зулзагадаа амьдрах ухааныг сургадаг. Тэгвэл бид үр хүүхдээ амьдралд сургах ёстой. Аав, ээжтэйгээ хашаандаа хүлэмжинд үр суулгаад нүдэн дээр нь цэцэг навч гараад, хурааж аваад хэрэглэхээс гадна борлуулаад өгөөжийг нь хүртэх юм бол энэ залуус мөнгөний үнэ цэнийг алхам тутам мэдэрнэ. Амьдралын ухаанд сурна. Хатуу хэлэхэд, хүүхдүүд гар утсаа маажаад интернэт орчноос хэнд ч хэрэггүй мэдээлэл, хов живд тархиа мансууруулаад аяга тавгаа ч угаахгүй сууж байна. Тэр гэрт амьд харилцаа үүсэх ёстой, амьдралын ухаанд суралцах учиртай. Үүнийг хүлэмжийн аж ахуй байгуулж, үр хүүхэдтэйгээ хамт хөдөлмөрлөснөөр бий болгож болно. Ямар ч хүн, хүүхэд урган дэлгэрч байгаа жимс ногоог хараад улам арчилж, хичээдэг юм.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх байршлууд

цахилгаан

УБЦТС ТӨХК-иас 2021 оны тавдугаар сарын 13-ны пүрэв гаригт буюу өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дараах хаяг байршлын мэдээллийг гаргажээ.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүслээ. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.