Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас сургалт, фитнесс, кофе шопуудыг нээнэ

Таны заавал орж үйлчлүүлэх ёстой 3 кофе шоп

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хязгаарлалтад байгаа зарим ААН-ийг давтан тунгаа тариулсан хүмүүст нээлттэй байлгах зохицуулалтыг хийж байна.

Бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэж болно. Мөн бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд заалны дүүргэлтээ 50 хувьтай үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм. 

Үйл ажиллагааг нь нээх 18 байгууллагыг шат дараатай нээхээр төлөвлөж байна.

Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга мэдээлэл өглөө. Тэрээр, Нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн УОК-ын даргын 41-р тогтоолд зааснаар зарим байгууллагыг нээнэ. 05.15-наас кофе шопууд танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж болно. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст танхимаар үйлчилнэ. Энэ сарын 22-ноос зарим төрлийн үйл ажиллагааны хязгаарлалтыг сулруулахаар ярьсан. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Халдварын нөхцөл байдлыг үнэлж байгаад шийдвэрийг танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Ц.Чинбаяр гавьяат боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж, эрүүл мэндийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Ц.Чинбаярт гавьяат эмч цол олголоо. Ц.Чинбаяр эмч нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ажлын гараагаа эхэлж байжээ.

Тэрбээр ХӨСҮТ-д 24 дэхь жилдээ ажиллаж байгаа аж. Мөн коронавирусийн голомтод ажиллаж, олон хүнийг эрүүл болгоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа Монгол Улсын гавьяат эмч цол тэмдгээр шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад Төрийн дээд одон, медаль гардууллаа. Тэгвэл ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны хэлтсийн дарга асан А.Амбасэлмаа гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гараад удаагүй байгаа билээ.

А.Амбасэлмаа нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анх Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна” хэмээсэн байдаг.

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

11:21 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хууль гарч болно. Хэрэгжилтэд нь ямар асуудал үүсэх вэ? Хүү торгуулийн орлогоор урсгал зардлаа авна гэхээр хаяглаж орлогоо өгдөггүй өгч болохгүй байх. Энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа вэ? Улсын болон нийслэлийн төсөвт энэ орлого хуримтлагдана. Тэгэхээр зөвхөн камержуулна гээд хаяглаад авч болох уу?

Хүү торгуулийн орлогыг жил бүр нэмэгдэхгүй байх ёстой. Үзэл баримтлалтай зөрчилдөнө гэдгийг анхаараарай. Камержуулалт урсгал зардал маш их шаарддаг” хэмээн асуув.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Тухайн жилд нь торгосон торгуулийн орлогын 40 хувийг орон нутагт ИТХ-д хуваарилж, дээд шатны байгууллага нь баталж өгч байгаа. Тухайн мөнгөний 20 хувийг камерт зориулалтаар нь ашиглах талаар ярьж байгаа юм.

Зарим өргөтгөл шинэчлэлт хийж, зарим нь байгаагаа ашиглаж болно. Цаашид камержуулалтын системийг өргөтгөхийн тулд гадны төсөл хөтөлбөр гээд олон зүйлийг илэрхийлж байгаа. Зарим нь Үндэсний аюулгүй байдал дээр зөвлөмж гарсан, томоохон санхүүжилтийн эх үүсвэр царцсан зүйлүүд бий. 40 гаруй тэрбумаар хэрэгжүүлэх гэж байсан цахим гавыг 1.8 тэрбумаар хэрэгжүүлсэн. Энэ мөнгийг камер руу оруулж болно. Ямар ч байсан камерт эхлээд арчлалт хийж эхлэх ёстой” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг теле камерын нэгдсэн систем нэвтрүүлэх агуулгаар өргөн барьсан гэж үзэж байна. Энэ хууль хоёр талтай. Нэг талаасаа камерын систем нэвтрүүлээд, нийтийн эзэмшлийн газруудад хяналт тавиад гэмт хэрэг зөрчлөө багасгаж болно.

Нөгөө талаас хүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдөнө. Хувь хүний ая тухтай ажиллаж амьдрах аюулгүй нөхцөлд нь бас сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэхдээ ерөнхийд нь теле камерын систем рүү татаж оруулахаас өөр аргагүй. Улсын хэмжээнд төв суурин газруудын нийтийн эзэмшлийн талбайг камержуулахад шаардагдах зардлын хэмжээ ямар байгаа вэ?

Чанарын өндөр түвшинд таниц сайтай камерын системийг бий болгох ёстой. Хөрөнгөө дагаад ажиллах хүч, урсах зардал гарна. Хувь хүний нууц, аюулгүй байдлыг хангах асуудалд хуульд тусгаж байгаа зүйл бий юу” гэдгийг тодруулав.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “ЦЕГ-аас суурь судалгаа хийсэн. 2019 онд Стандартчилал, хэмжил зүйн төвөөс камерын нэгдсэн стандартыг баталсан. Манай улсад 6.000 гаруй камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй, 30 хувь нь шаардлага хангасан. Цагдаагийн байгууллага болон бусад судлаачид хамтраад гэмт хэрэг зөрчлөөс камер хэдэн хувиар хамгаалахыг судалсан.

Манай улсын хэмжээнд хилийн боомтоос эхлээд хурдны зам хот суурин газрууд, нийтийн эзэмшлийн талбайд ойролцоогоор 60 гаруй мянган камер суурилуулбал теле камерын хяналтын систем рүү шилжиж чадна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурна.

Камерын нэгдсэн системийг огт нэвтрүүлээгүй. Программ хангамжийн хувьд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудад энэ камерын нэгдсэн систем байдаг.

Дүнгийн хувьд 300 гаруй сая долларын асуудал яригдаж байгаа. Торгуулийн орлогын 40 хувийг дүүргийн иргэдийн хурал өөрсдөө хуваарилдаг. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандарын дагуу суурилуулна. Жил бүр камерын ашиглалтын зардлыг орон нутагт энэ мөнгөнөөс нь олгоно. Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн дарамт учруулах боломжгүй учраас торгуулийн орлогын 40 хувийнхаа 20 хувийг камерын арчлалт хамгаалалт, шинээр камер суурилуулахад зориулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хөсөгтөн” хамтлагийн цомог Ази, Номхон далайн бүсэд тэргүүлжээ

Үндэсний язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг олон улсын хөгжмийн шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсээс тэргүүн байр эзэлжээ.

Энэ талаар хөгжмийн зохиолч, их хуурч “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдоос тодруулахад “Манай хамтлагийн уран бүтээлчид Францын “Routes Nomades” холбоогоор дамжуулан “Бюда мюзик лэйбэл”-тэй хамтран гаргасан “Жангар” цомог маань Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг хөгжмийн фестивальд оролцож, тэргүүн байр эзэлсэн баярт мэдээг өчигдөр хүлээн авлаа.

Ази, Номхон Далайн бүсээс тэргүүн байр эзлэнэ гэдэг бол “Хөсөгтөн” хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Оны эхэн үеэс эхэлсэн энэ шалгаруулалтад олон орны уран бүтээлчдийн бүтээл нэр дэвшсэн, томоохон хэмжээний шалгаруулалт болсон байгаа. Covid-19 халдварын улмаас гар дээрээ авч чадаагүй цомог маань ийнхүү олон улсад үнэлэгдэж байгаад сэтгэл өндөр байна. Бидний шинэ цомог худалдаанд гарсан цагаасаа олон улсад өндөр амжилт гаргаж байгаа. Манай хамтлагийн тоглолт хоёр жил дараалан хойшилсон. Гэхдээ удахгүй сайхан цаг ирж, хилийн чанад дахь аялан тоглолтууд маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хамтлагийн “Жангар” цомгийн тухайд сонсогч фэнүүдийнх нь гарт очсон цагаас дэлхийн хөгжмийн салбарын мэргэжилтэн, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа аж. “Хөсөгтөн” хамлагийг мэдээллийн технологийн эрин үед нүүдэлчдийн соёл уламжлалыг гайхуулж, хөсөг тэргээр аргагүй л дэлхийд өрсөлдөж байна хэмээн хөгжмийн мэргэжилтнүүд цахим хуудастаа нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Биеийн байдал хүнд 512, маш хүнд 120 хүн байна

Сүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 4434 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс

  • Хөнгөн: 2348
  • Хүндэвтэр: 1454
  • Хүнд: 512
  • Маш хүнд: 120 хүн байна. Мөн гэрийн хяналтад 4044, 519 хүнд тандалт судалгаа хийж байна.

Ингэснээр ковид шалтгаант нас баралт 200 болж байна.

  • 61 настай эмэгтэй тавдугаар сарын 12-нд онош батлагдсан
  • 81 настай эрэгтэй тавдугаар сарын 10-нд онош батлагдсан
  • 68 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 28-нд онош батлагдсан
  • 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдсан
  • 53 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдсан
  • 69 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдсан
  • 45 настай эмэгтэй тавдугаар сарын 12-нд онош нь батлагдаж ковидын нэн хүн хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1049 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 38330 болов.

Categories
мэдээ нийгэм

Халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Гавьяат эмч цол олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна.

Цар тахлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ.

Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан таван сувилагчийг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1358, хулгайтай холбоотой 15, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 117, гэмт хэргийн шинжтэй 66 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 71, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 134, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэгдсэн 178, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол гарчээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 515 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7419 шинжилгээ авахад 515 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 472 нь Улаанбаатар хотод, орон нутагт 43 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 47548 боллоо.

Орон нутгийг бүсчилж үзвэл: Увс 1, Завхан 1, Говь-Алтай 4, Өвөрхангай 3, Төв 11, Булган 1, Хэнтий 3, Баян-Өлгий 1 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн 7 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 200 болж байна.

  • 61 настай эмэгтэй
  • 81 настай эрэгтэй
  • 68 настай эрэгтэй
  • 73 настай эрэгтэй
  • 73 настай эрэгтэй
  • 66 настай эмэгтэй
  • 45 настай эмэгтэй ковидын нэн хүн хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1049 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 38330 болов.

Биеийн байдал хүнд 512, маш хүнд 120 хүн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг бахархмаар байна

Татварын ерөнхий газар Монгол Улсын 2020 оны Шилдэг татвар төлөгчдийг алдаршуулж, олон нийтэд зарлав. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт ийнхүү Шилдэг татвар төлөгчдийг зарладаг болоод 22 жил болж байна.

Татварын байцаагч гэхээр сүнсгүй айж зугтаж, нуугддаг, татвар гэхээр эвэртэй туулай үзсэн мэт цочирддог байсан үе бий. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гайхахаа больсон байлгүй. Товчхондоо, УИХ-ын гишүүд, дарга, сайдууд, цэрэг, цагдаа, эмч, эрүүл мэндийн салбар гээд төрд хамааралтай бүхий л байгууллагын зардлыг татвараар төлж байдаг. Татвар бол эдгээр салбарынхныг цалинтай байлгаж, эднүүсийг амьдруулдаг юм. Монгол Улсын амьдарч буй, хөдөлж байгаа бүх юм татвараар бүтэж байдаг. Маниусыгаа элдвээр хэлээд, чичлээд айлгаад байгаа цагдаа хүчнийхэн, гудамжаар явахаар журамлаад торгоод байгаа замын цагдаа нар, “Гадуур тэнэлээ” гээд балбаад байсан хэв журмын цагдаа нарыг чинь татвар төлөгчид бид л цалинжуулдаг юм шүү дээ. Бидний цалингаасаа илүүчилж өгсөн төгрөг татвар болж, тэдэнд цалин болж очиж амьдралыг нь тэтгэдэг. Ийм учраас их ч бай, бага ч бай татвар төлөгчид бол зах зээлийн нийгэмд маш хүндтэй байдаг юм. Бизнес эрхлэгчид бол гол татвар төлөгч учир тэднийг зах зээлийн нийгмийн “бурхад” гэх нь бий.

Гэтэл ялангуяа бизнес эрхлэгчдийн талаарх монголчуудын нийтлэг хандлага онцгүй. Бизнес эрхлэгчдийн тухай сэтгэлгээ, хандлагадаа өөрчлөлт оруулах цаг нь болсон. Социализмаар бараг 100 жил явчихсан болохоор монголчуудын сэтгэлгээнд бизнес эрхлэгчдийг буруугаар ойлгож, үзэн яддаг үзэл нэвт шингэж, автоматаар тэр нь үе үе сэдэрч, дохио өгөөд байдаг “эмгэг”-тэй болцгоосон. Уг буруу сэтгэлгээг халъя гэвэл ард иргэддээ бизнес, эдийн засгийн салбарын тухай зөв ойлголтыг төрүүлж өгөх ёстой. Иргэддээ багаас нь энэ талаар ярьж өгч, зөв мэдээллээр хангах нь ирээдүйд Монгол Улс бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалчдад таатай орон болох шимтэй хөрстэй болно гэсэн үг. Бизнес эрхлэгч гэхээр л “Хүн шулж байгаа юмнууд”, “Шуналтай” гэж аль хоцрогдсон үеийн юмаа л ярьдаг. Тиймэрхүү ёс бус хандлага нь аль хэдийнэ социализмтайгаа нуран уначихсан. Систем нь нуран унасан ч тэр сөрөг хандлага, буруу үзэл нь тархинд нь шингэсэн учир байсхийгээд л дээрх үгсээ бизнес эрхлэгчид рүү шидэлж байгаа харагддаг. Эрүүл нүдээр харахаар бизнес эрхлэгчид хүн шулж байгаа юм ер байхгүй, хүнийг боол болгоод байгаа ч юм үгүй. Хуучин цагт “Улсад ажил хийнэ” гэж ярьдаг байлаа. Тэр нь одооныхоор төрийн алба л даа. Улсад ажил хийх, хувьд ажил хийхийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Харин ч хувийн хэвшилд ажиллахад түмний төлөө гэсэн сэтгэл илүү гаргана, хэдэн ажилтныхаа цалинг нь цаг хугацаанд нь, хэмжээнд нь тавьж байхыг зорьж өдөр шөнөгүй зүтгэцгээнэ.

Тийм ч учраас ингэж шударга ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй тэдгээр хүмүүс дотроос Шилдэг татвар төлөгч иргэдээ онцлон шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай болчихсон нь энэ. Чухал биш байсан бол дуугүй өнгөрч, татвар төлөгчдөө тоохгүй хаях байсан биз дээ.

Өмнө нь ихэвчлэн аж ахуйн нэгжээр нь шалгаруулдаг байсан бол энэ жил Хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэнийг зарласан нь олон хүний талархлыг хүлээлээ. 2020 онд иргэн Ж.Оджаргал 8.7 тэрбум, Ж.Од 4.6 тэрбум, Л.Элдэв-Очир 502.5 сая, Д.Сүрэнхорлоо 311.5 сая, Ж.Энхбаяр 222 сая, Л.Чинбат 154.4 сая, Л.Болд 154.1 сая, Д.Ончинсүрэн 139.9 сая, Б.Уянга 124.9 сая, Ж.Баттулга 123.6 сая төгрөгийг тус тус улсын татварт өгснөөрөө сайшаагдлаа.

Энэ аравхан хүний нэг жилд өгсөн татвар нь нийлээд 15 тэрбум төгрөг болж байна. Үүнийг нь аймгуудын 2021 оны төсөвтэй харьцуулахад сонирхолтой зүйл ажиглагдлаа. Жишээ нь, энэ жил Өмнөговь аймагт 14.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ 10 хүний өгсөн татвараас 400 саяар бага байна. Тэр бүү хэл, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалын 2020 онд улсад төлсөн татвар нь 8.4 тэрбумын төсөвтэй Булган аймгийнхаас 300 саяар илүү дүнтэй байна.

Арвуулаа нийлээд Булган, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төсвөөс их төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, 17 тэрбумын төсөвтэй Сэлэнгэ, Увс аймгийн хэмжээний төсвийг ч өлхөн гаргачихаар хэмжээний харагдаж байна. Ийм их хэмжээний төгрөгийг татварт өгч байна гэдэг бахархахгүй байхын аргагүй сайхан үйл явдал. Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг гайхалтай, бахархалтай.

Эд чинь хувь хүмүүс шүү дээ. Энэ арван хүн шиг ийм хөдөлмөрч, иргэний үүргээ ёсчлон биелүүлж, эх орныхоо төлөө бодитой хувь нэмрээ оруулдаг бизнес эрхлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Энэ арваа 100 болгомоор байна. Тэр зуугаа цааш нь 1000 болгоё. 1000 нь хөгжиж, дэгжээд 10 мянгад хүрэг. Төр нь бизнес эрхлэгчдээ дэмжиж сүйд болдоггүй юм аа гэхэд савраа татахад л биесээ чирээд босоод ирчихнэ гэж энэ салбарынхан өөрсдөө ярьдаг. Ингэчихсэн байхад Монгол Улс баян тарган, чинээлэг ард иргэдтэй болно. Иргэд баян бол төр баян гэж хэлсэн чинь угтаа ийм л учиртай юм шүү дээ. Эдгээр арван иргэндээ баяр хүргэе ээ, та нараар бахархаж байна аа.