Categories
мэдээ нийгэм

Монголын банкны холбооноос ХӨСҮТ-ийн эмч нарын өрөөг тохижуулж өглөө

Өнөөдөр Монголын банкны холбооноос Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын өрөөг тохижуулахад зориулан шаардлагатай байсан тавилга, тоног төхөөрөмж, эд зүйлсийг гардуулж өглөө.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Өнгөрсөн оны сүүлээр дотооддоо халдвар гарснаас хойш хагас жилийн хугацаанд 47 мянга орчим хүн Ковид-19-ийн халдвар авч, 190 гаруй хүн халдварын улмаас нас бараад байна. Тиймээс энэ онцгой, хүнд цаг үед хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж буй эмч мэргэжилтнүүддээ банкны салбарын зүгээс талархал илэрхийлэн, сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.

Энэ жил Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буй. Цар тахлын энэ цаг үед банкны салбарынхан ойн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэй олон нийт, нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг зорьж, төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулна

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг гурван найруулагч хамтран найруулахаар болжээ.

Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тодруулахад “Шадар сайдын зохион байгуулах хорооны хурлаар тавдугаар сарын 7-ны өдөр шийдвэрлэсэн.

Уг хурлаар Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулахаар болсон” гэв.

Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойд ач холбогдол өгч, цар тахалтай байгаа хэдий ч үзэгчтэй наадам зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Харин “Херо” Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан.

Categories
гадаад мэдээ

“BTS” хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг АНУ-ын “Rolling Stone” сэтгүүлийн ирэх зургаадугаар сарын дугаарын нүүрийг чимэхээр болсон талаар тус сэтгүүл “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ийнхүү “BTS” хамтлаг 54 жилийн түүхтэй соёл урлагийн сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны дан Ази гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг болохоор болж байна.

Долоон гишүүнээс бүрдсэн “BTS” хамтлаг 2013 оноос уран бүтээлээ толилуулж эхэлсэн бөгөөд студийн есөн цомог гаргаж, Америкийн дуучин Холзи тэргүүтэй уран бүтээлчид, Дэвид Стюарт гэх мэт продюсерүүдтэй хамтран ажиллаж байжээ.

Тэд 2020 онд “Dynamite” нэртэй дан англи хэлээрх анхны дуугаа гаргасан нь “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтын тэргүүн байрт бичигдсэн амжилт үзүүлсэн юм.

1967 оноос эхлэн уншигчдын гарт хүрч эхэлсэн “Rolling Stone” сэтгүүл нь поп соёлын талаар голчлон өгүүлдэг Америкийн сар тутмын сэтгүүл билээ.

Categories
гадаад мэдээ

“Toshiba” компанийн мэдээллийг хакарджээ

Саяхан АНУ-ын түлш дамжуулах хоолойн томоохон компанийн үйл ажиллагааг хакерууд олон хоногоор саатуулсан билээ. Тухайн “DarkSide” бүлэглэлийн хакерууд Японы “Toshiba” корпорацын Франц дахь салбараас их хэмжээний нууц мэдээлэл хулгайлснаа зарлажээ.

Энэ тухай NHK телевиз Японы кибер аюулгүй байдлын салбарын “Mitsui Bussan Secure Directions. Inc” компаниас эш татан мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, “DarkSide” мэдэгдлээ хакеруудын ашигладаг цахим хуудсанд нийтэлжээ.

Хакерууд “Toshiba” компанийн Франц дахь салбараас менежментийн ажил, бизнесийн шинэ төслүүд болон хувийн мэдээллүүд гэх зэрэг 740 GB мэдээлэл хулгайлсан гэж мэдэгджээ. Японы корпорац энэ хэргийг шалгаж байна гэж NHK телевиз мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Домогт ABBA хамтлаг дахин нэгдэж, аялан тоглолт хийнэ

Шведийн алдарт ABBA хамтлаг орчин үеийн залууст “Dancing Queen” гэж юу болохыг харуулах гэж байна.Тодруулбал тус хамтлагийн гишүүд тун удахгүй виртуал аялан тоглолт хийнэ гэдгээ мэдэгджээ.

Алдарт

Саяхан хамтлагийн гишүүд болох Бенни Андерссон, Агнета Фельтског, Бьорн Ульвеус, Анни-Фрид Лингстад нар продюсер Саймон Фуллер болон Universal Music Group-тэй хамтарч ажиллахаар болсон байна. Тэд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан виртуал аялан тоглолт хийхээр шинэ төсөл боловсруулж байгаа аж. Тоглолтод хамтлагийн гишүүдийн нүүр царайг тусгай холограмын тусламжтайгаар бүтээж, амьд хөгжимтэй хослуулан тоглох болно. Энэхүү технологийн шийдэл нь залуу үеийнхэнд домогт ABBA хамтлагийг илүү дэлгэрэнгүй танилцуулах зорилготой юм.

Домогт АББА

ABBA хамтлаг энэхүү аялан тоглолтоо 2019 онд хийхээр төлөвлөж байгаа ч одоогоор тодорхой хугацаа заагаагүй байгаа юм. “Бидний нүүр царайг дижитал хувилбарт шилжүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах болно” гэж Бенни Андерссон ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний эрхийн бичиг олгох журамд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь нийгмийн халамжийн багц хуулиудын хүрээнд нийслэлийн иргэддээ халамжийн үйлчилгээ үзүүлдэг. Тус газрын дарга Б.Мөнхбаяртай нийгмийн халамжийн үйлчилгээний талаар ярилцлаа.

-Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас иргэдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг бэ?

-Нийгмийн халамжийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийгмийн халамж, хамгааллын чиглэлийн үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.

-Цар тахлын халдварын нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийгмийн халамжийн газар нь 20, нийслэлийн есөн дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 499 алба хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой тогтоол, шийдвэрийг иргэдэд хүргэх, тэр дундаа зорилтот бүлгийн иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээнүүд шат дараатайгаар ehalamj.mn болон e-mongolia цахим системд шилжиж байгаа. Үүнтэй холбогдуулан иргэд үйлчилгээ авах хүсэлт илгээх, анхан шатны нэгж болох хорооны халамжийн мэргэжилтэнтэй холбогдох зэрэг үйлчилгээ цахим системд шилжиж байгаа юм. Бид банк болон улсын бүртгэлийн хэлтсүүдтэй хамтран иргэдээ данстай болгох, данснаасаа бэлэн мөнгө авах үйл ажиллагааг хялбаршуулж байна. Ингэснээр иргэд тэтгэвэр, тэтгэмжээ авахын тулд заавал банканд дугаарлах шаардлагагүй болно.

-Нийслэлийн хэмжээд орон гэргүй, тодорхой хаяггүй иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Орон гэргүй, тэнэмэл иргэн гэдгийг Нийгмийн халамжийн тухай хууль, түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомжид тодорхойлсон байдаг. Эдгээр иргэнд дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш бид орон гэргүй тэнэмэл гэх 1000 орчим иргэнийг бүртгэлжүүлсэн. Үүнд, хөдөө орон нутаг руу шилжих, гэртээ буцаж очсон иргэд байгаа. Мөн үнэхээр орон гэргүй, ах дүү, хамаатан садан нь хүлээж авах боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй иргэдийг төрийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэдэг төрийн бус байгууллагуудад байршуулан, үйлчилгээ үзүүлдэг. Нийт зургаан байгууллагад 2020 онд хамгийн ачаалалтай үедээ 250 иргэнийг байршуулан үйлчилгээнд хамруулсан. Төрийн бус байгууллагууд маань тэдгээр иргэнийг эрсдэлээс хамгаалах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ямарваа нэгэн халдварт өртөж, эрсдэлд орохгүй байх тал дээр анхаарч ажилласан. Мөн Нийслэлийн Нийгэм хамгааллын тусгай төв иргэдийг хүлээж авч, үйлчилгээ үзүүлдэг юм. Төрийн бус байгууллагуудад байршиж байгаа иргэд дархлаажуулалтын II тундаа хамрагдсан. Бид Улсын онцгой комисст хандаж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагуудыг халдвар хамгааллын хэрэгслээр хангах, халдваргүйтгэл, ариутгалын үйлчилгээг тасралтгүй хийж байна. Энэ ажлыг маш олон байгууллагын дэмжлэгтэйгээр хийдэг. Орон гэргүй, тэнэмэл иргэд маань төрөөс үзүүлж байгаа мөнгөн тэтгэмжийг авч чадаж байна уу гэдэгт бусад иргэн ч анхаарал хандуулдаг. Энэ асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Ажлын хэсэг гарсан. Манай байгууллага тухайн Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, төрийн бус байгууллагад байршиж байгаа болон төвлөрсөн хогийн цэгүүдэд албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэдийг бичиг баримттай эсэх, банканд данстай эсэхийг тодруулах ажлыг шат дараатайгаар хийж байна.

-Халамж гэхээр мөнгөн тэтгэмж үзүүлэх, хүнсний талон тараах гэж ойлгох иргэд байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ гэж яг ямар үйлчилгээг хэлдэг вэ?

-Иргэд өөрт хүрч байгаа үйлчилгээг халамжийн үйлчилгээ гэдгийг тэр бүр мэддэггүй. Нийгмийн халамжийн хуульд заасан тодорхой үйлчилгээнүүд байдаг. Хэсгийн ахлагч, хорооны нийгмийн ажилтан, бүртгэлийн хэлтсийн ажилтан зэрэг олон хүний ажлын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээ иргэдэд бүрэн утгаараа хүрдэг. Иргэд зөвхөн хүнсний эрхийн бичиг авах, ахмад настнууд амралтад хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг авах зэргийг л нийгмийн халамжийн үйлчилгээ гэж боддог. Зарим иргэн манай байгууллагыг олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон төрийн бус байгууллага шиг иргэдэд хэрэгцээтэй байгаа зүйлсийг өгдөг гэж ойлгодог. Манай байгууллага бол нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм. Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хууль зэргийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийн хэлж заншсанаар цалинтай ээж, насны хишиг зэрэг үйлчилгээг хуулийн хүрээнд явуулдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ гэдэг бол иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй эсэх, байнгын асаргаа шаардлагатай эсэх, нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүссэн эсэх зэрэг тодорхой шаардлагуудын хүрээнд явагддаг. Орон нутаг, хороодод ажиллаж байгаа алба хаагчид нийгмийн халамжийн үйлчилгээг ойлгуулж, таниулахын тулд янз бүрийн харилцаа, хандлагатай иргэдтэй харилцдаг. Бидний ажлын онцлогийг ойлгодог иргэд байдаг ч өөрсдийн хүссэн үйлчилгээг авах гэсэн иргэд ч байна. Энэ дашрамд нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд ойлгуулан таниулж байгаа алба хаагчдадаа талархал илэрхийлье.

-Нийгмийн халамжийн үйлчилгээний анхан шатны нэгж хаанаас үүсдэг вэ?

-Хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн иргэдтэй уулзаж тухайн иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлэгт хамаарах, амьжиргааны түвшин сайн,эсвэл муу гэдгийг шууд тодорхойлдоггүй. Үүнийг хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагууд байдаг. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс, нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн зэрэг байгууллагууд байдаг юм. Иргэдээс энэ талаарх мэдээллийг сайтар судлахыг хүсэж байна.

-Иргэд халамжийн үйлчилгээг хавтгайруулж олгож байна гэж шүүмжилдэг?

-Нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэж байгаа иргэн бүгд зорилтот бүлэг юм. Нийслэлийн хэмжээнд ахмад настан 155 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 50 мянга орчим иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа 580 мянга гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 4500 гаруй хүүхэд нийгмийн халамжийн зорилтот бүлэг. Нийгмийн халамжийн хуульд тодорхойлж заасан иргэн болгон зорилтот бүлэгт хамаарна. Жишээлбэл, хүүхдээ гурван нас хүртэл асарч, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байгаа ээж зорилтот бүлэгт хамаардаг. Тиймээс зорилтот бүлэг гэдгийг заавал эмзэг бүлгийн иргэд гэж ташаа ойлгож болохгүй.

-Халамжаас хөдөлмөрт шилжих ажлууд хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Халамж авагчаас хөдөлмөр эрхлэгч рүү шилжих ажлыг 2016 оноос хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байна. Энэ ажил 2020 оноос хойш дүүрэг, аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байгаа. Үүний нэг жишээ нь, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны иргэдээ хөдөлмөр эрхлэгч болгоё гэсэн ажил юм. Нийгмийн дунд хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийн талаар сөрөг мэдээлэл байдаг. Амьжиргааны түвшин сайн айлууд авч байна гэсэн шүүмжлэл гардаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа нэг чухал ажил бол хүнсний эрхийн үйлчилгээ авч байгаа журамд өөрчлөлт оруулж, цахимжуулах ажил юм. Өмнө нь хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг худалдан авах ажиллагааны хүрээнд шалгарсан дэлгүүрээр дамжуулан, тухайн иргэнд олгодог байсан бол одоо и баримт цахим системд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг тэгш хамруулдаг болгоё гэж байгаа. Иргэн хүнсний эрхийг бичгээ пин кодтой картжуулаад, тухайн картаараа НӨАТ төлөгч, и баримт системд бүртгэлтэй дурын аж ахуйн нэгжээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн хөдөлмөрийн насны олон иргэнтэй өрхүүдийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ рүү чиглүүлж ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, сургалтад хамруулах чиглэлээр өрхийн амьжиргааг дээшлүүлэх юм. Ингэснээр хүнсний эрхийн бичгийг тодорхой хугацаагаар олгодог байх, түүний дараа нөхцөл байдлын үнэлгээ хийж, амьжиргааны түвшин дээшилсэн бол хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасаж, дараагийн зорилтот айлаа дэмжих арга хэмжээг авах юм.

Categories
мэдээ нийгэм

“Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна” гэв

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 6-13-ны хооронд тус дугаарт иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 988 буюу 46.6 хувийг эзэлж байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандаж автомат хариулагчаас болон оператор ажилтнаас мэдээлэл авлаа.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн хэмжээнд нийт 953.058 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалт эхэлснээс хойш дүгээр I тунд 898090 /94.2%/, II тунд 493376 /51.8%/ иргэнийг дархлаажуулаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

Иргэдээс 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Вакцинд хамрагдсан иргэд хөдөө, орон нутагт зорчиход PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

-Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах юм.

-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг явахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний 72 цагийн хугацаатай хариутайгаар зорчино. Шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн хүүхэд /0-15 нас/-ээс шинжилгээний хариу шаардахгүй.

-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юу?

-Шаардлагатай. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй болон уг халдвараар өвчилсөн иргэд I, II тунгийн вакциндаа хамрагдах хэрэгтэй.

I тунгаа хийлгээд өвчилсөн тохиолдолд хэдий хугацааны дараа вакцин хийлгэх вэ?

-Коронавирус халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнийг батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа II тунгийн вакцинаар дархлаажуулна. I, II тунгаа хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийхгүй.

-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллаж байна.

-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хаана хамрагдах боломжтой вэ?

-Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, 09:00-19:00 цагийн хооронд дархлаажуулалтдаа хамрагдах юм.

-Спутник V вакцинд ямар бүлгийн иргэд хамрагдаж байгаа вэ?

-Спутник V вакцин нь 0-60 хүртэл насныханд 91.6, 60-с дээш насныханд 91.8 хувийн үр дүн үзүүлж байгаа. Иймээс 65-аас дээш насны 20.000 иргэдийг эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, I тунд хамруулж байгаа. Тавдугаар сарын 21-нээс II тунг хийж эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хоол, ширээ засалтын тэмцээнд Ц.Буяндэлгэр тэргүүн байр эзэлжээ

БНСУ-ын Сөүл хотод Олон улсын хоол, ширээ засалтын 18 дахь удагийн тэмцээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 56 сургуулийн 1100 гаруй оюутан 8 төрөлд өрсөлдсөн бөгөөд “Kim’s Best Professional Baking Academy”-ийн оюутан Ц.Буяндэлгэр талх, нарийн боовны ганцаарчилсан төрөлд хуримын бялуу хийж, тэргүүн байр эзэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Батцэцэг: Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдэд хийх вакцины нөөц бүрдчихнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Манай улс шаардлагатай вакцинжуулалтын 71 хувийн нийлүүлэлтийг татан авчихаад байгаа. Үлдсэн вакцинжуулалтыг хэрхэн татан авах ажлыг зохион байгуулж байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхий даяар вакцин худалдан авах өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газар арван сарын хугацаанд дотооддоо коронавирусийн халдварыг тархаахгүй маш сайн барьж тогтоосны хүчинд вакцинтай золгосон. Өнгөрсөн жил өдийд энэ өвчлөл Монголд тархсан бол вакцингүй маш хүнд байдалтай байх байсан. Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд вакциныг татан авах чиглэлээр идэвхтэй ажиллаж хоёр талт болон олон талт харилцаагаар бүхий л шугамаар вакциныг эх орондоо татан авчрах хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн.

Вакцин үйлдвэрлэж байгаа бүхий л улс оронтой хамтран ажилласан. Энэ хугацаанд хилийн чандад ажиллаж байгаа 45 дипломат төлөөлөгчийн газрын бүх дипломатууд маш идэвхтэй ажилласан гэдгийг онцолъё. Вакцинтай холбоотой асуудал нь бүх улс оронд сорилт болж,ямар нөхцөл байдал үүсэхийг таашгүй байсан. Монгол Улсын хувьд нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж зорьсон хугацаандаа вакцинаа оруулж ирсэн гэдгийг надтай уулзаж буй Элчин сайдууд хэлж байна. Түүнчлэн гадны сонин хэвлэлүүд Монголын вакцины дипломат бодлого амжилттай хэрэгжиж байгаа талаар онцолж байна. Монгол Улсын шинэ Засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд иргэдийнхээ 60 хувь буюу зорилтот бүлгээ 100 хувь насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн өмнө явж байна. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-нээс өмнө зорилгодоо хүрчихнэ. Өнөөдрийн байдлаар 3,603,740 доз вакцин авсан. ОХУ-ын спутник вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл нь хүлээгдэж байгаа. Бусад бүх вакцин ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн. Нийт 16 удаагийн татан авалтаар эх орондоо вакцин авчраад байна.

-Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улсад орж ирэх ёстой вакцинуудын хугацаа нь хойшлогдсон байна лээ. Яагаад вакцины татан авалт хойшлох болов?

-Энэтхэг улсад нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын дотоодынх нь халдвар ихсэх, өөрсдийн иргэдээ вакцинд хамруулах шаардлага хэрэгцээ хурдацтай өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын гадаадад экспортлох боломж бол багассан. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн “Serum” хүрээлэнд олон оронд түгээх ёстой вакцины ихэнх тунг үйлдвэрлэх ёстой байсан. Гэвч дотоодын нөхцөл байдлаас нь шалтгаалж тавдугаар сарыг дуустал хойшлуулахаа мэдэгдсэн. Үүнээс улбаалаад Ковакс хөтөлбөрийн хүрээнд ирэх вакцины хуваарь хойшилсон. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас вакцин татан авах тал дээр маш идэвхтэй ажилласан. Олон орны Ерөнхий сайд нартай утсаар ярьсан, захидал бичсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгчтэй вакцины асуудлаар тусгайлан ярьсан. Миний хувьд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярилаа. Олон орны төр засгийн удирдлагуудтай түвшин түвшиндээ ярьсны үр дүнд БНХАУ дотооддоо нийлүүлж байгаа вакцинаасаа давуу байдал олгож вакциныг богино хугацаанд нийлүүлсэн. Одоо ч нийлүүлсээр байна. Үлдэж байгаа вакцин гэрээ хэлцлийн шатандаа явж байгаа. Одоо таван сая гаруй тун вакциныг татан авна. Бид вакцины нэлээд нөөцтэй болох шаардлагатай. Нөөцөлнө. Гурав, дөрөв дэх тун хийх нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Астразенека 48 мянган тун, Астразенека, Пфайзер вакциныг нийлүүлээд нэг сая гаруй тунг он дуустал авахаар тохирсон. Зургадугаар сарын 1-нээс өмнө 100 мянган Пфайзер вакцин ирэхээр хуваариа тохирсон. Синофармын вакцин 800 мянган тунг авах дутуу байна. Энэ сардаа багтаад авчихна. Спутник вакцины 980 мянган тунг энэ ондоо багтаад авна гэж тохирсон. Спутник вакцины хувьд үйлдвэрлэлтийн хэмжээ нь харьцангуй бага. Дээрээс нь дотооддоо орон нутагт идэвхтэй вакцинжуулалт явагдаж байгаа учраас тодорхой хугацаагаар удааширсан. Пфайзер компанитай оны эхнээс

Вакцин үйлдвэрлэж байгаа бүхий л улс оронтой хамтран ажилласан. Энэ хугацаанд хилийн чандад ажиллаж байгаа 45 дипломат төлөөлөгчийн газрын бүх дипломатууд маш идэвхтэй ажилласан гэдгийг онцолъё. Вакцинтай холбоотой асуудал нь бүх улс оронд сорилт болж,ямар нөхцөл байдал үүсэхийг таашгүй байсан. Монгол Улсын хувьд нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж зорьсон хугацаандаа вакцинаа оруулж ирсэн гэдгийг надтай уулзаж буй Элчин сайдууд хэлж байна. Түүнчлэн гадны сонин хэвлэлүүд Монголын вакцины дипломат бодлого амжилттай хэрэгжиж байгаа талаар онцолж байна. Монгол Улсын шинэ Засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд иргэдийнхээ 60 хувь буюу зорилтот бүлгээ 100 хувь насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн өмнө явж байна. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-нээс өмнө зорилгодоо хүрчихнэ. Өнөөдрийн байдлаар 3,603,740 доз вакцин авсан. ОХУ-ын спутник вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл нь хүлээгдэж байгаа. Бусад бүх вакцин ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн. Нийт 16 удаагийн татан авалтаар эх орондоо вакцин авчраад байна.

-Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улсад орж ирэх ёстой вакцинуудын хугацаа нь хойшлогдсон байна лээ. Яагаад вакцины татан авалт хойшлох болов?

-Энэтхэг улсад нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын дотоодынх нь халдвар ихсэх, өөрсдийн иргэдээ вакцинд хамруулах шаардлага хэрэгцээ хурдацтай өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин үйлдвэрлэж байгаа улс орнуудын гадаадад экспортлох боломж бол багассан. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн “Serum” хүрээлэнд олон оронд түгээх ёстой вакцины ихэнх тунг үйлдвэрлэх ёстой байсан. Гэвч дотоодын нөхцөл байдлаас нь шалтгаалж тавдугаар сарыг дуустал хойшлуулахаа мэдэгдсэн. Үүнээс улбаалаад Ковакс хөтөлбөрийн хүрээнд ирэх вакцины хуваарь хойшилсон. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас вакцин татан авах тал дээр маш идэвхтэй ажилласан. Олон орны Ерөнхий сайд нартай утсаар ярьсан, захидал бичсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгчтэй вакцины асуудлаар тусгайлан ярьсан. Миний хувьд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярилаа. Олон орны төр засгийн удирдлагуудтай түвшин түвшиндээ ярьсны үр дүнд БНХАУ дотооддоо нийлүүлж байгаа вакцинаасаа давуу байдал олгож вакциныг богино хугацаанд нийлүүлсэн. Одоо ч нийлүүлсээр байна. Үлдэж байгаа вакцин гэрээ хэлцлийн шатандаа явж байгаа. Одоо таван сая гаруй тун вакциныг татан авна. Бид вакцины нэлээд нөөцтэй болох шаардлагатай. Нөөцөлнө. Гурав, дөрөв дэх тун хийх нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Ковакс хөтөлбөрийн хүрээнд Астразенека 48 мянган тун, Астразенека, Пфайзер вакциныг нийлүүлээд нэг сая гаруй тунг он дуустал авахаар тохирсон. Зургадугаар сарын 1-нээс өмнө 100 мянган Пфайзер вакцин ирэхээр хуваариа тохирсон. Синофармын вакцин 800 мянган тунг авах дутуу байна. Энэ сардаа багтаад авчихна. Спутник вакцины 980 мянган тунг энэ ондоо багтаад авна гэж тохирсон. Спутник вакцины хувьд үйлдвэрлэлтийн хэмжээ нь харьцангуй бага. Дээрээс нь дотооддоо орон нутагт идэвхтэй вакцинжуулалт явагдаж байгаа учраас тодорхой хугацаагаар удааширсан. Пфайзер компанитай оны эхнээс

идэвхтэй ажиллаж, гэрээнийхээ урьдчилсан нөхцөлүүдийг үндсэндээ тохирсон. Пфайзер компанитай зургадугаар сарын эхээр эхний 250 мянган тунг хүлээж авна. Гуравдугаар улиралд нэг сая нэг мянган тун, дөрөвдүгээр улиралд мөн адил нэг сая нэг мянган тунг Пфайзер компанитай арилжааны шугамаар 2.5 сая тун вакцин худалдаж авахаар тохироод гэрээ байгуулахаар ажиллаж байна.

-Ерөнхий сайд Пфайзер компаниас хүүхдүүдэд вакцин худалдан авна гэж мэдээлсэн. Хүүхдүүдэд хэзээ вакцин хийж эхлэх вэ. Дэлхий нийтэд судлагдсан вакцин байна уу?

-Одоогоор дэлхий дээр хүүхдэд вакцин хийсэн орон алга. Албан ёсоор бүртгэгдээгүй. АНУ, Канад улс хүүхдүүддээ вакцин хийхээ зарласан. Пфайзер компани хүүхдэд вакцин хийх туршилт 100 хувийн үр дүнтэй болсон гэж хэлж байгаа. Пфайзер компани хүүхдэд зориулсан вакцин үйлдвэрлээгүй. Энэ вакцин нь өөрөө хүүхдэд тохирох юм аа гэж байгаа юм. Эхний ээлжинд 12-18 насны хүүхдэд Пфайзер, модерна вакциныг хийхээр төлөвлөж байгаа. Модерна туршилтын шатандаа явж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа улс орны компани бүр хүүхдийн вакцин хийх гээд туршиж байна. Зарим нь байгаа вакцин дээрээ хөгжүүлэлт хийж байна. Зарим нь хүүхдийн вакцин үйлдвэрлэж байгаа улсууд байна. Удахгүй ОХУ, БНХАУ, Энэтхэг хүүхдийн вакцин гаргах байх. Куб улс хүүхдэд нэг тунгаар хамранд нь дусаадаг вакцин үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирүүлсэн. Вакцины үйлдвэрлэлт, хөгжүүлэлт маш богино хугацаанд явагдаж байна. Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудтай зэрэгцээд вакцинжуулалтаа хийж байна. Бид хүүхдүүддээ вакцин хийх ажлыг эрчимтэй судалж байна.Засгийн газар болж өгвөл ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдийн вакцин олон улсад зөвшөөрөгдөөд, ДЭМБ баталгаажуулчихвал хүүхдийн вакцин хийх бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн үг. Пфайзер компанитай хийсэн хэлцлийнхээ дагуу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө вакцины тодорхой хэмжээний нөөц бүрдчихнэ. Тиймээс вакцинаа хүүхдүүддээ хийгээд эхлэхэд бүх зүйлээ бэлдчихсэн байна.

-Манай улсад вакцины татан авалт Ковакс хөтөлбөрийн хүрээнд, хандиваар, худалдан авалтаар гээд гурван чиглэлээр орж ирж байгаа. Худалдан авалтын санхүүжилт 100 хувь төлөгдөөд явж байгаа юу. Цаашид худалдан авах вакцины санхүүжилтийг хаанаас гаргах вэ?

-Монгол Улсын Засгийн газар вакцин худалдан авахад ямар ч саадгүйгээр төлбөр тооцоог хийж байна. Бид арилжааны шугамаар авч байгаа вакцинуудаа нэлээд эртнээс төлөвлөсөн. Иргэдээ вакцинжуулах санхүүжилтийг Сангийн яам маш хурдтай шийдэж,төлбөрийг 100 хувь төлсөн. Виросел вакцины 100 хувь дөрвөн сая тунгийн төлбөрийг төлсөн. Татан авалтууд хуваарийнаа дагуу ирж байгаа. Пфайзер компаниас татан авах вакцины төлбөрийг тохирч, Сангийн яам хөрөнгө мөнгийг шийдэж өгсөн.

-Вакцинуудын үнэ өртгийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай улсад БНХАУ-аас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн. Гэхдээ энэ гэрээнүүд нууцлалтай байдаг учраас тэр бүр вакцины өртгийг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Манай улсын худалдан авч байгаа вакцины хамгийн өндөр үнэтэй нь БНХАУ-д үйлдвэрлэж байгаа Синофармын Веросел вакцин. Өөрөө их өндөр өртөгтэй бүтээгдэж байгаа юм билээ.

-Вакцины тасалдал үүсэх үү?

-Вакцины тасалдал үүсэхгүй. Бидэнд Вироселл вакцины нөөц бий. Вакцинжуулалт тасралтгүй бүх аймгуудад зэрэг хийгдэж байна. Виросел вакцинд тасалдалт үүсэхгүй. Виросел вакцины 348 мянган тун өнөөдөр ирнэ. Энэхүү вакцины нэлээд нөөцтэй болж байгаа. Спутник вакцины татан авалтын нарийн хуваарийг ОХУ-тай ярьж тохирно.

-Хил нээх, вакцины гэрчилгээ олгох ажил ямар түвшинд явж байна вэ?

-Дэлхий даяар нийтээрээ хүлээн зөвшөөрсөн вакцины гэрчилгээ гэх зүйл одоогоор алга. Улс орнууд өөр өөрсдийн вакцины гэрчилгээний загвараа гаргаад харилцан ярьж эхэлж байна. Хэсэгчлээд буюу бүтэн хилээ хаасан 120 гаруй улс байна. Бид долдугаар сарын 1-н гэхэд хилээ нээж, гадны иргэд ирэх бололцоотой болгохын тулд одооноос яриа хэлцлээ эхэлж байна. Emongolia.mn дээр бид вакцины гэрчилгээний загвараа гаргачихсан. Нэн тэргүүнд хоёр тун буюу бүрэн тун вакцинд хамрагдсан байх ёстой гэх шаардлага бий. Энэхүү гэрчилгээг зөвшөөрүүлэх ажлыг улс орон бүртэй харилцан тохирно. Бид хилээ нээлээ гэхэд эхлээд хоёр хөрш, шууд нислэгтэй орнуудтайгаа харилцан вакцины гэрчилгээг тохирох ажлыг хийж байна. Тавдугаар сарын 20-ноос эхлээд бусад улс орнуудтайгаа тохирно. Бусад улс ч цахимаар энэ асуудлаа шийдэж байгаа.Дэлхий даяар бүрэн тунд хамрагдсан иргэдийг харилцан зорчихыг зөвшөөрөх дүр зураг харагдаж байна. Вакцин хийлгэх эсэх нь хүний эрх ч гэлээ ихэнх улс орон вакцинтай иргэдийг улс орондоо нэвтрүүлэх бодлого барихаар байна. Тиймээс иргэд маань вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Вакцины гэрчилгээгээ бид англи, монгол хэл дээр хийсэн. Цаашид НҮБ-ын зургаан хэл дээр вакцины гэрчилгээгээ хийнэ.

-Сошиалаар шуугиад байгаа зүйлийн талаар асуухад таны компани ахмадуудад олгох нэг сая төгрөгийн ваучерийг 30-60 саяд хэвлэх боломжтой байхад 592 саяар хэвлэсэн байна гэх мэдээлэл явж байна. Энэ үнэн үү?

-Тэр мэдээллийн талаар би хараагүй байна. Энэ талаар компани нь мэдэгдэл хийх байх. Би таван жил тухайн компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Зах зээлийнхээ зарчмаар ажлаа хийгээд явсан болов уу. Үүнийг зориуд улстөржүүлж,гүтгэж байна гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гражийг чөлөөлжээ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр цэцэрлэгийн урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гражийг чөлөөллөө.

Чөлөөлөгдсөн газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шинээр барина.

Цэцэрлэг, гүйцэтгэгч компанийн удаа дараагийн албан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн нар уулзалт зохион байгуулж, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлсэн юм.