Categories
мэдээ нийгэм

Коронавирусээр өвчилсөн 103 хүний биеийн байдал маш хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр өнгөрсөн хоногт 541 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас барсан талаар мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 4256 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 103 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Тодруулбал, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 2220 нь биеийн байдал хөнгөн, 1406 хүндэвтэр, 527 хүнд, 103 хүний биеийн байдал маш хүнд байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэнхэр үст Цэрэн: Бусдын зуурдын үхэлд хүртэл 6 жил утсаар ярьж, мессэж бичилцээгүй хадам эхийг нь буруутгах түмэн

Харамсалтайгаар амиа алдсан тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн хадам ээж, Цэнхэр үст Цэрэн эмгэнэл илэрхийлжээ.

Тэрээр “Ямар аймшгийн, хатуу мэдээ сошиалаас олж сонсов оо. Бусдыг фэйсбүүк хакердаж гэж хаширлаад байсан юм. Харин хүмүүс талийгаачийн ээжийн хийсэн лайвыг явуулж байж л итгэлээ.

Шинэ гэрт ганцаараа хоноод шатсан. Бурхан минь. Итгэж, төсөөлж чадахгүй байна. Бусдын зуурдын үхэлд хүртэл 6 жил утсаар ярьж, мессэж бичилцээгүй хадам эхийг нь буруутгах түмэн.
Хэн нэгнийг хараах хэрэгтэй бол Цэрэнг буруутга. Өчигдөрхөн гэр барилаа гэсэн хүн өглөө нь үүрд явах. Үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг энэ хорвоод балчир охидоо ийм эрт орхих юмуу?

Салсан гэдэг ч хажууд нь хань түшиг болсон хүүдээ эмгэнэл илэрхийлье.
Охиноо алдсан эх Норжмаад эмгэнэл илэрхийлье. Хорвоогийн хар цагааныг ялгаж амжаагүй хоёр охиндоо эмгэнэл илэрхийлье” гэж фэйсбүүктээ постолжээ.

Categories
гадаад мэдээ

Итали хөл хориогоо сулруулна

Итали улс аялал жуулчлалын улирал ойртон ирж буйтай холбогдуулан Европын Холбоо болон бусад улс орнуудаас ирэх жуулчдад зориулж тусгаарлалтын журмыг цуцлах төлөвтэй байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, ням гаргаас эхлэн Европын Холбоо, Их Британи, Израилаас ирсэн иргэдийн коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол тусгаарлалтанд хамруулахгүй аж.

Түүнчлэн Ковидгүй нислэг гэгдэх нислэгийнхээ чиглэлүүдийг Канад, Япон, АНЭУ болгож нэмэгдүүлэх юм байна.

Коронавирусийн халдварт өвчний нөхцөл байдал тогтворжиж буйтай холбоотойгоор Италийн нутаг дэвсгэр нэлэнхийдээ халдварт өвчний эрсдэл багатай бүс рүү шилжин оржээ.

Италийн “Corrier della Sera” сонины мэдээлснээр, эрсдэл өндөртэй “улбар шар” бүсэд зөвхөн тус улсын баруун хойд жижиг муж Валле д’Аоста үлдээд байгаа аж.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, вакцинжуулалтын кампанит ажил өрнөж эхэлснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо хоёр дахин буурчээ. Пескара мужийн Феррар хотын их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд дурдсанаар, вакцинжуулалтын аяны үр дүнд тус бүсэд халдварын тохиолдол 95 хувиар буурсан байна. Үүнээс гадна хүнд хэлбэрээр тусах тохиолдол 99 хувь, хүндрэлийн улмаас нас барах тохиолдол 90 гаруй хувиар тус бүр буурчээ. Нэгдүгээр сарын 2-ноос дөрөвдүгээр сарын 24-ний хооронд явуулсан уг судалгаанд 40 мянга хүн оролцсон байна. Үүний зэрэгцээ судлаачид Их Британи, Шведийн “AstraZeneca” вакцины үр дүнг батлан мэдэгджээ.

Италийн Засгийн газар хязгаарлалтыг аажмаар сулруулах хуваариа даваа гаригт эргэн харах аж. Спорт заал, усан бассейн, зоогийн газруудыг товлосон хугацаанаас нь эрт нээж магадгүй байна. Эдгээр газрыг 6 дугаар сарын 1-нээс нээх төлөвтэй байжээ. Үүнээс гадна хөл хорионы цагийг 22:00 цагаас 23:00 болгож хойшлуулах боломжийг хэлэлцэх аж.

Categories
мэдээ спорт

Япон олимпийн наадамд оролцох гадны зочид, сэтгүүлчдийн тоог бууруулна

Токиогийн олимп зохион байгуулах хороо цар тахлын халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Олимпийн наадамд оролцох гаднын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барьж байна.

Тус хороо цар тахал гарахаас өмнө Олимпийн наадамд гаднын улс орнуудаас ирэх зочид, сэтгүүлчдийн тоог 180 мянга байхаар тооцоолж байсан. Харин одоо энэ тоог 50 хувиар буюу 90 мянга болгож бууруулахаар хэлэлцэж байгаа аж. “Ковид-19″ цар тахлын улмаас Токиогийн Олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулснаас хойш зохион байгуулагч орны зүгээс гадны үзэгч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тус улсын дотоодод “Олимпийн наадмыг бүр цуцла” гэсэн шаардлага сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн учраас зохион байгуулагчид цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байгаагийн нэг нь гаднын зочид сэтгүүлчдийн тоог хязгаарлах юм. Сүүлийн өдрүүдэд Япон улсад цар тахлын халдварын тархалт эргээд нэмэгдсэнтэй холбогдуулж, тус улсын засгийн газар онц байдлын хугацааг 5 дугаар сар дуустал сунгаж, нэмж гурван мужид онц байдал тогтоож байна.

Тус улсын засгийн газар зуны Олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах амлалт авсан. Энэ үүднээсээ тус улсын засгийн газар Олимпоос өмнө цар тахлын халдварыг хязгаарлах, эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг бууруулах, вакцинжуулалтаа хурдасгах зэрэг алхмуудыг хийж авч байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, түр хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 17-ны Даваа гаригт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Их Монгол танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 17-ны Даваа гаригт:

  • Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Их Засаг танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Үндсэн хууль танхимд.

Тавдугаар сарын 19-ний Лхагва гаригт:

  • Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамалын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас Их засаг танхимд;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас СБД-ийн 25, 58 дугаар сургуулиудын үдийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нөхцөл байдалтай танилцана.

Тавдугаар сарын 20-ны Пүрэв гаригт:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Тавдугаар сарын 21-ний Баасан гаригт:

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 18-ны Мягмар гаригт:

1.Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 14.30 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд /хаалттай/:

Хэлэлцэх асуудал:

  • Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх явцад хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хууль зүйн болон санхүүгийн зөвлөх ажиллуулах тухай Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тогтоолын төсөл;
  • Бусад.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 18-ны Мягмар гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлан;
  • “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн” /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
  • Бусад.

4.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

Тавдугаар сарын 19-ний Лхагва гаригт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 20-ны Пүрэв гаригт 10.00 цагаас 5 танхимаар биечлэн хуралдана:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт.

Тавдугаар сарын 20-ны Пүрэв гаригт 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

Тавдугаар сарын 21-ний Баасан гаригт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”
Categories
мэдээ нийгэм

Х.Энхжин 13 дахь эмэгтэй нисэгч боллоо

Хүдэрчулууны Энхжин бүсгүй өчигдөр буюу тавдугаар сарын 15-нд анхны бие даасан нислэгээ гүйцэтгэн ATR-72 агаарын хөлгийн нисгэгч болжээ.

Монголын агаарын тээвэрт ажиллаж буй хоёрхон эмэгтэй нисэгчийн нэг нь Хүдэрчулууны Энхжин. Х.Энхжин Канад улсад нисгэгчийн мэргэжлээр суралцан төгсчээ. Тэр оюутан байхдаа 280 цагийн нислэг үйлдсэн байна.

Монголын агаарын тээврийн салбарт 1934 оноос эмэгтэй нисгэгчид ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 12 эмэгтэй нисгэгч агаарын хөлгийг жолооджээ. Харин Х.Энхжин 13 дахь эмэгтэй нисэгч болон бичигдэж байна.

1 хүн болон нисэх онгоц гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

Агаарын тээврийн компаниуд Израйль руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ

Газын зурвасаас пуужингууд харвасантай холбогдуулан аюулгүй байдлын үүднээс гадаадын агаарын тээврийн бүх компани Израиль руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ.

Израилийн “Kan” радиостанцын бямба гаригт мэдээлснээр, Израиль руу үйлдэх нислэгээ хамгийн сүүлд түр зогсоосон агаарын тээврийн компаниудын нэг нь АНЭУ-ын компани байсан аж.

Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд тавдугаар сарын 10-наас хойш харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Үүнээс хойш Палестины нутаг дэвсгэрээс Израилын хотуудад дор хаяж 2300 пуужин харвасан байна.

Categories
мэдээ спорт

Коби Брайнт Алдрын танхимд мөнхлөгджээ

Лос-Анжелес Лейкерс багийн домогт тамирчин Коби Брайнтын нэрийг Жеймс Нейсмитын нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхөлжээ.

Нэрт тамирчны нэрийг мөнхлөх ёслолын ажиллагаа Коннектикут муж улсын Анкасвилл тойрогт болсон байна.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ таван удаагийн аварга, Олимпын хошой аварга, бүх оддын тэмцээнд 18 удаа оролцсон К.Брайант Лейкерс багийн олон амжилтыг эзэмшдэг бөгөөд үүнд хамгийн олон тоглолтод оролцсон, олон оноо авсан, олон удаа бөмбөг тасалсан зэрэг багтдаг юм.

Коби Брайнтаас гадна Тим Данкан, Кевин Гарнетт зэрэг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргууд, мөн тус холбооны эмэгтэй аварга, олимпын аварга Тамика Кэтчинс, дасгалжуулагч Руди Томьянович, Ким Малки, Барбара Стивенс, Эдди Саттон, менежер Патрик Бауман нарыг Алдрын танхимд элсүүлжээ.

Биднийг үүрд орхисон Коби Брайантын АМЬДРАЛЫН ДҮРЭМ » Xaxa.mn | Хамтдаа  хөгжилдөцгөөе

Сагсан бөмбөгийн Алдрын танхимд мөнхлөхөөр шигшигдсэн тамирчдын нэрсийг 2020 оны 4 дүгээр сард зарласан юм. Ёслолын ажиллагаа 8 дугаар сард болох ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас хойшлогдсон аж.

Коби Брайант өнгөрсөн оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ. Ослын улмаас амиа алдсан нисгэгч, 8 зорчигчийн дунд түүний охин Жианна байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн 94 хувь нь вакцины I тундаа хамрагдлаа

Тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн насанд хүрсэн иргэдийн 94,9 хувь нь шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тундаа хамрагджээ.

Тодруулбал, 94.9 хувь буюу 904.089 нь I тунд хамрагдсан бол 52 хувь буюу 495.738 нь II тунд хамрагдаад байна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд

  • I тунд 1739,
  • II тунд 1078, нийт 2817 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 541 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 541 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн нь 511 Улаанбаатар хотод, 30 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48642 боллоо.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 207 болж байна.

  • 74 настай эрэгтэй
  • 64 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1306 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 40900 болов.